Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2016/ШЦТ/95

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөя аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж, шүүгч Н.Нямсүрэн, шүүгч М.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг

Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Хохирогч С.Б***********

Хохирогчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******нхболд ,

Шүүгдэгч Э.Б******* нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э*********гийн Б*******ад холбогдох эрүүгийн 201522********** тоот хэргийг 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Э.Б******* нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвд иргэн Б.О********тай маргалдсаны улмаас зодолдож бие махбодид нь “тархи доргилт, зүүн зулай, тохойд шарх, зүүн зовхи, нүдний салстад цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Уг зодооныг салгах гэж ирсэн иргэн С.Б***********гийн толгойн тус газар нь модоор цохиж бие махбодид нь "хатуу хальсны дээрхи цус хуралт, баруун зулайн чамархай ясны хугарал, баруун зулайд шарх” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Э.Б******* нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвд иргэн Б.О********тай маргалдсаны улмаас зодолдож бие махбодид нь "тархи доргилт, зүүн зулай, тохойд шарх, зүүн зовхи, нүдний салстад цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Уг зодооныг салгах гэж ирсэн иргэн С.Б***********гийн толгойн тус газар нь модоор цохиж бие махбодид нь “хатуу хальсны дээрхи цус хуралт, баруун зулайн чамархай ясны хугарал, баруун зулайд шарх” бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэм буруутай болох нь

Хохирогч С.Б***********гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Би Түнэл сумын 5-р багт Ч****** гэх газарт Н*********** гэх ахынд амьдардаг юм. Тэгээд 11 дүгээр сарын 06-ны өдөр сумын төвд орж ирээд Д************* гэрт очсон. Д************* гэрт байж байгаад Соёлын төв орсон чинь цэцэрлэгийн багш нарын тоглолт болж байсан. Тэр тоглолтыг үзээд хэсэг сууж байгаад Д************* гэр лүү явах санаатай Соёлын төвөөс гарсан...Намайг Соёлын төвөөс гараад ирсэн чинь гадаа зодоон болж байсан. Миний харсанаар О********, Б******* хоёр хоорондоо зодолдоод байхаар нь би салгах гээд очсон чинь Б******* намайг модоор цохьчихсон. Тэгээд би юу болсон талаар мэдэх зүйл алга байна. Нэг мэдэхэд л би эмнэлэг дээр байсан. Би болсон явдлын талаар санаж байна. Би О********, Б******* хоёрыг зодолдоод байхаар нь “боль" гэж хэлэх гээд очсон чинь толгойруугаа цохиулаад ухаан алдчихсан байсан. ...Намайг Б******* цохьсон. Б*******ын эмээ Б********* гэж эмгэн гэртээ байж байхад манайд очоод “Б******* чамайг цохиогүй байх, одоо түгжээнд байна” гээд яриад байхаар нь би Б********* эмгэнийг өрөвдөөд Ч**********намайг цохьсон гээд худлаа хэлчихсэн юм... Миний толгой маш их өвдөж байна.. .Эмчилгээ болон эм тарианы зардал болон өмгөөлөгчийн хөлс болох 6.010.000 төгрөгийг төлөөд өгчихвөл надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Миний эмчилгээний төлбөрийг төлж барагдуулсан, уучлалт гуйсан тул би цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болсон тул Э. Б*******ад холбогдох хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг, /хх -ийн 15-18, 127-р хуудас/

Хохирогч Б.О********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б******* миний өвөрт байсан пивийг “хамт ууя” гэхээр нь “чамтай уухгүй" гэж хэлсэн чинь араас зууралдаад ноцолдоод байсан. Тэгэхээр нь би хойш нь болгох гэж хоёр гурван удаа түлхсэн. Тэгтэл Б******* хүрч ирээд намайг цохиод авсан. Тэгээд зодоон эхэлсэн. Би Б*******тай өдөр нь тааралдсан. Тэгэхэд Б******* “пиво авах мөнгө байна уу” гэж асуухад нь би “орой юм байж магадгүй шүү” гэж хэлээд салаад явсан. Одоо ингээд бодоход намайг өдөр тэгж хэлсэн болохоор Б******* миний өвөрт ливо явааг мэдээд “ууя” гээд зууралдаад байсан байж магадгүй...Бид хоёр өмнө нь хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Тэр өдөр л жаахан тиймэрхүү асуудал болчихсон юм...Миний биеийн байдал одоо гайгүй байна. Хааяа толгой өвдөж байгаа. Толгой маань хөдөлсөн байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21-р хуудас/

Гэрч Н.М***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Д************* гэрт О********, Б*********** бид дөрөв нэг том савтай пиво хувааж уугаад Соёлын төв орохоор Б***********, О******** бид гурав явсан. Бид хоёр хэсэг тоглолт үзэж байгаад тогтолтоо дуусгалгүй О********ын гэрт очиж хоол идэхээр Соёлын төвөөс гараад иртэл Б*******, Ч**********хоёр Соёлын төвийн шатан дээр зогсож байснаа Б******* үгийн зөрүүгүй О********ад хандан “чи өдөр нэг юм өгнө гэсэн яасан бэ” гэсэн. Тэгсэн О******** юм хэлэлгүй цааш нь түлхсэн. Тэгтэл газар уначихсан. Тэгсэнээ Соёлын төвийн гадна талын садны прусс модноос татаж авсанаа буцаж ирээд О********ын толгой руу 3 удаа цохьсон. Б******* О********ыг цохиж байх хооронд Ч**********хэзээ очоод авчихсан юм мэдэхгүй соёлын төвийн саадны прусс модноос авчихсан явж байхаар нь би барьж аваад модыг нь салгаж авсан. Түүний дараа чулуу барьчихсан байхаар нь чулууг нь бас салгасан. Тэгээд хартал О********, Б*********** хоёр хоёулаа газарт уначихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь О******** дээр очоод "босоорой” гэсэн чинь О******** босоод ирсэн. Тэгэхээр нь Б*********** дээр очоод “босоорой" гээд татсан чинь босож ирэхгүй байхаар нь О********ыг босгож аваад Д****** ахынд О********ыг хүргэж өгөөд Д****** ахтай хамт Б***********гийн хзвтэж байсан газар хүрээд ирсэн чинь байхгүй байхаар нь эмнэлэг дээр очсон чинь Б*******, Ч**********хоёр эмнэлэг дээр Б***********г авчирсан байсан...Намайг Ч********гийн барьж явсан модыг тавиулж байхад Б*********** О********, Б******* хоёрын зодолдож байсан газрын хажууд 4 метрийн зайд уначихсан хэвтэж байгааг би харсан. Түүнийг хараад Ч***********- Уяагийн барьж байсан модыг тавиулаад О********ыг Б**с салгаж авах гээд очсон. Миний бодлоор Б******* цохьсон байх. Гэхдээ би цохихыг нь хараагүй. Ч**********мод чулуу барьчихсан явж байсан боловч Б*******, О******** хоёрын байсан газар луу очоогүй. Би чулуу модтой нь зууралдаад тийшээ явуулаагүй. Ч**********бид хоёрыг зууралдаж байх хооронд Б*********** цохиулаад газарт уначихсан байсан. Тэгэхээр Б******* л Б***********г цохьсон байх гэх мэдүүлэг, /хх-ийн 22-25-р хуудас/

Гэрч С.Э***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Б*********** нь миний төрсөн ах юм... хагалгаанд орсоны дараа нэгих сайн ухаан санаа нь ороогүй байхад хөдөө явсан. Хагалгаанд орсоны дараа эмнэлэгт хэд хоног сахиж байхдаа “таныг хэн цохьсон юм” гэж асуухад дуугарахгүй, хариулахгүй байдаг байсан. Миний бодпоор хүмүүс зодолдож байхад нь салгах гэж очоод л цохиулчихсан юм шиг байсан...Би өчигдөр хөдөөнөөс орж ирээд Б*********** ахаас “таныг хэн цохьсон юм бэ” гэж асуухад “намайг Л*********** /Б*******/ цохьсон” гэж хэлж байна лээ гэх мэдүүлэг /хх- ийн 26-27-р хуудас/

Гэрч Д.Л************ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Б***********гийн ээжийнх нь төрсөн дүү нь байгаа юм... Б***********гийн биеийн байдал сайнгүй. Нүднийх нь хараа маш их муудаж байна. Барагцаагаар 2 метрээс цааш зүйлийг харахгүй байгаа. Толгой руугаа цохиулахаас өмнө нүдний хараа нь зүв зүгээр байсан. Дээрээс нь чих нь хатуураад чанга ярихгүй бол юм сонсохгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/

Гэрч Н.Э***********лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тэр орой манай Соёлын төвд цэцэрлэгийн багш нарын тоглолт болоод тоглолтын дараа бүжиг болсон юм. Тэгсэн тэр орой гэрлийн утсанд масс гараад Соёлын төв доторхи гэрэл унтарчихсан. Би Соёлын төв болон гадуур журам сахиулаад албан үүргээ гүйцэтгээд явж байсан. Тэгтэл намайг Соёлын төв дотор харанхуйд байж байтал гаднаас орж ирсэн хүн “гадаа зодоон болоод байна” гэж хэлсэн. Би яг хэн тэгж хэлсэнийг бол мэдэхгүй байна. Тэр олон хүн дотроос нэг хүн тэгэж хашгирсан. Тэгэхээр нь би гадагшаа гараад ирсэн чинь Соёлын төвийн үүдэнд хүн байхгүй, Соёлын төвийн баруун урд талд нэг хүн доошоо тонгойчихсон сууж байхаар нь яваад очтол Б*********** байсан. Тэгэхээр нь “яасан, юу болсон бэ” гээд татсан чинь хариу дуугарахгүй байсан. Тэгсэн гар норох шиг болохоор нь гэрэл тусгаад харсан чинь миний гар цус болчихсон. Б***********гийн толгойны ар хэсгээс цус гарсан байдалтай байхаар нь ийш тийшээ харсан чинь Соёлын төвд тог ирээд Соёлын төвөөс Б*******, Ч********* хоёр гарч ирэхээр нь дуудаад “Б***********г эмнэлэг оруулж өг” гэж хэлээд Б***********г өгөөд явуулсан. ...Б*******ын хувьд дуу цөөтэй, хааяа нэг архи уучихдаг, мөрөөрөө л явж байдаг хүүхэд. Багаасаа дүү нартайгаа өнчирсөн юм гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/

Хохирогч Б.О********ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ...Би толгойруугаа модоор цохиулсан учраас тухайн үед толгой өвдөөд 5 минут орчим газар хэвтсэн. Тэгсэн чинь М***********над дээр хүрч ирээд “Б*********** ахыг цохьчихсон байна” гэхээр нь босож ирээд харсан чинь миний хэвтэж байсан газраас урд зүгт 4- 5 орчим метрийн зайд Б*********** ах түрүүлгээ хараад хэвтчихсэн байсан...Тэгээд өглөө гэртээ байж байтал М***********манай гэрт ирээд “Б*********** ахыг Мөрөн аваад явчихлаа. Бие нь муу байна гэнэ. Хоёулаа хамт хэсгийн төлөөлөгч дээр очъё” гээд хамт хэсгийн төлөөлөгч дээр очиж тайлбар өгсөн. ...Би Б*********** ах гарч ирснийг мэдээгүй. ...Миний хувьд хэрүүл маргаан үүсгээд Б*******, Ч**********нарыг цохиж зодсон асуудал байхгүй. Соёлын төвийн үүдэнд уг нь гэрэл байдаг. Тэр гэрлийн үзүүрт болсон асуудал гэх мэдүүлэг/хх-ийн 39-40-р хуудас/

Яллагдагч С.Ч********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би тоглолт үзэж байгаад дундуур нь гарч тамхи татах гээд гараад ирсэн чинь гадаа шатан дээр Б******* ганцаараа зогсож байсан. Тэгээд бид хоёр уулзаад байж байсан чинь М***********, О******** хоёр хаанаас ирсэн юм мэдэхгүй хажууд ирчихсэн байсан. Тэгсэн Б******* ах О********ыг “пивоо гаргаад ир” гээд очсон. Тэгсэн О********, Б******* хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн. Зодолдож байгаад Б******* Соёлын төвийн хашааны хайсны модыг сугалж аваад тэр модоороо О********ыг толгой руу нь цохиод байсан. Миний харсанаар хоёр удаа лав толгой руу нь цохьсон. Тэр хоёрыг тэгэж зодолдож байхад Б*********** ах дундуур нь орж салгах гэж байгаад Б*******ад модоор цохиулсан. Б*********** ах цохиулангуутаа хөдөлгөөнгүй болоод босож ирэхгуй байсан. ...Б***********г Б******* О********ыг цохиж байсан модоороо цохьсон. Би түүнийг маш сайн харсан. М***********ч бас харсан байх учиртай гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 613 тоот: С.Б***********гийн биед гэмтэл тогтоогдлоо. С.Б***********гийн биед хатуу хальсны дээрхи цус хуралт баруун зулайн чамархай ясны хугарал, баруун зулайд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжгой. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 594 тоот: Б.О********ын биед гэмтэл тогтоогдлоо. Б.О********ын биед тархи доргилт, зүүн зулай, тохойд шарх, зүүн зовхи, нүдний салстад цус хуралт бүхий гэмтэл учирсан байна. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоггоох журмын 1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнген зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөелөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 45-р хуудас/

Шүүгдэгч Э.Б*******ын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Бид хоёрыг гадаа гарч ирээд байж байсан чинь араас О********, М***********хоёр гарч ирсэн. Тэр хоёрыг гарч ирэхээр нь би О********ад хандан “өвөртөө байгаа пивоо задалчихаач, хамт ууя" гэсэн чинь “юу яриад байгаа юм" гэж хэлээд намайг түлхсэн. Тэгэхээр нь хариу түлхсэн. Тэгтэл О******** намайг цохиод авахаар нь би зөрүүлээд гараараа цохьсон. Тэгээд О******** бид хоёр хоорондоо зодолдож байхад би О********ыг дийлэхээ байгаад зодуулаад эхэлсэн. Тэгэхээр нь садны ёроолд 60-70 сантиметр урттай прусс мод байсныг аваад О********ын толгой руу нэг удаа цохьсон. Гар луу нь бас нэг удаа цохьсон. Тэгтэл М***********хүрч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд хартал Б*********** бид нараас 5-6 метр орчим зайд газар толгойгоо барьчихсан хэвтэж байсан. ...Би Б***********г санаатай цохиогүй. Санамсаргүй байдлаар цохигдсон байж магадгүй. Би Б***********г цохисноо огт мэдэхгүй байна. Анх зодолдож эхлэхэд Б*********** тэнд харагдаагүй... Харин О********ыг цохисноо хүлээн зөвшөөрнө. Гэхдээ би өөрийгөө хамгаалах гэж мод авч О********ыг цохьсон. ...Би тухайн үед зодуулаад балмагдаад айгаад ямар үйлдэл хийснээ сайн мэдэхгүй байна...Зодоон болоод би О********ыг цохих гээд модоо хойшоо **********сан. Тэгэхэд миний ард нэг юм дуугарах шиг болсон. Тэгэхэд л Б*********** ах модонд цохиулчихсан байх...Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрөө нөхөн төлсөн гэх мэдүүлэг /хх-ийн 76-80, 122-р хуудас/

Шүүх хуралдаанаар дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн тухай гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ин 12-р хуудас/

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 13-р хуудас/

2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Түнэл сумын цаг агаарын мэдээ /хх-ийн 92-р хуудас/

Хохирогч С.Б***********гийн хохирол тооцсон тухай баримт /хх-ийн 93-р хуудас/

Хохирогч Б.О********, гэрч Н.М***********, яллагдагч Э.Б******* нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 107-115-р хуудас/

Гэрч Т.Б*****************  нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29, 32-35-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Э.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан, 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Б******* нь хохирогч С.Б***********гийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Шүүгдэгч Э.Б*******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул шүүгдэгчид ашиггайгаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Б*******ад холбогдуулан Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 болгож өөрчилж, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.

Хохирогч Б.О******** нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.Б*******тай эвлэрч, хохирол гомдолгүйгээ илэрхийлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр Э.Б*******ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох.

Шүүгдэгч Э.Б******* нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа болгоомжгүйгээрхүндэвтэр гэмт хэрэгүйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 201522********** дугаартай хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар нь гомдол саналгүй гэснийг, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, шүүгдэгч Э.Б*******ын цагдан хоригдсон 23 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 метр урт, 5x3 сантиметр өргөнтэй, 2 ширхэг хадаастай /модонд хадагдсан байдалтай/, 78 сантиметр урт, 5 х 3 сантиметр өргөнтэй, 2 ширхэг хадаастай /модонд хадагдсан байдалтай/, 66 сантиметр урт, 5x3 сантиметр өргөнтэй, 1 ширхэг хадаастай /модонд хадагдсан байдалтай/, 37 сантиметр урт, 5x3 сантиметр өргөнтэй мод, 66 сантиметр урт, 5 х 3 сантиметр өргөнтэй, 2 ширхэг хадаастай /модонд хадагдсан байдалтай/ тус, тус хэмжээтэй 5 ширхэг модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг журамлан шүүгдэгч ************овогт Эр************гийн Б*******ад холбогдуулан Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 болгон өөрчилсүгэй.
  2.  Шүүгдэгч **********овогт Э************үгийн Б*******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тустус тооцсугай.
  3.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгосугай.
  4.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар Э.Б*******ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.Б*******ын эдлэх ялыгжирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар Э.Б*******ын цагдан хоригдсон 23 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Э.Б*******ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
  8.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Э.Б*******ын ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагд***********н газарт даалгасугай.
  9.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 метр урт, 5x3 сантиметр өргөнтэй, 2 ширхэг хадаастай /модонд хадагдсан байдалтай/, 78 сантиметр урт, 5 х 3 сантиметр өргөнтэй, 2 ширхэг хадаастай /модонд хадагдсан байдалтай/, 66 сантиметр урт, 5x3 сантиметр өргөнтэй, 1 ширхэг хадаастай /модонд хадагдсан байдалтай/, 37 сантиметр урт, 5x3 сантиметр өргөнтэй мод, 66 сантиметр урт, 5 х 3 сантиметр өргөнтэй, 2 ширхэг хадаастай /модонд хадагдсан байдалтай/ тус, тус хэмжээтэй 5 ширхэг модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Б.Манлайбаярт даалгасугай.
  10.  Эрүүгийн 201522********** дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар нь гомдол саналгүй гэснийг, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
  11.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  12.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б*******ад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Н.НЯМСҮРЭН

ШҮҮГЧ             М.ЭРДЭНЭ-ОЧИР

ШҮҮГЧ             Н.АРИУНЖАРГАЛ