Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2016/ШЦТ/96

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, шүүгчид М.Эрдэнэ-Очир, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг

Иргэдийн төлөөлөгч С.Бямбасүрэн

Улсын яллагч Д.Оюунбилэг

Хохирогч ******************, Б.Б**************

Хохирогчийн өмгөөлөгч С.Оюунжаргал, 

Шүүгдэгч Б.И*********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б************** И***********т холбогдох эрүүгийн 201522********** дугаартай хэргийг 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: 

Шүүгдэгч Б.И*********** нь Хөвсгөл *******ХХК-ний хүнсний бөөний төвд худалдагчаар ажиллаж байхдаа 2013 оны 04 дүгээр сарын 01-нээс 2015 оны 05 дугаар сар хүртлэх хугацаанд онц их хэмжээний буюу 122.724.422 /нэг зуун хорин хоёр сая долоон зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэргийн үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.И*********** нь Хөвсгөл *******ХХК-ний хүнсний бөөний төвд худалдагчаар ажиллаж байхдаа 2013 оны 04 дүгээр сарын ***********-нээс 2015 оны 05 дугаар сар хүртлэх хугацаанд онц их хэмжээний буюу 105.619.722 /нэг зуун таван сая зургаан зуун арван есөн мянга долоон зуун хорин хоёр/ төгрөгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.И***********ын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "...Би 2013 оны 04 дүгээр сарын 01-нээс Хөвсгөл *******ХХК-д нярвын албан тушаалаар ажилд ороод нэг сар буюу 2013 оны 05 дугаар сарын 01-нээс ***********захад байрлах бөөний цэпг нь борлуулагчаар ажиллаж эхэлсэн. Тэгээд Хөвсгөл аймгийн сумуудад байрлах дэлгүүр байгууллагуудад зээлээр бараа өгдөг байсан. 2015 оны 03 дугаар сард Хөвсгөл *******ХХК-тай тооцоогоо нийлүүлж бодоход төгрөгийн өрөнд орж, С.Н********* нягтлан бодогчтой дахин тооцоо бодож үзээд 79.000.000 төгрөгийг өртэй болж гарсан. Одоо шүүхэд 122.724.422 төгрөгөөр тогтоогдсон байгаа. Надад өөртөө хувьдаа мөнгө завшсан асуудал байхгүй. Одоо хүнд итгээд хариуцлагагүй байсандаа харамсаж байна. Надад энэ их хэмжээний мөнгө төлж барагдуулах арга байхгүй... гэх мэдүүлэг,

Хохирогч ******************гийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: "....Б.И***********ыг 2013 оны 05 дугаар сарын 01-нээс энэ бөөний цэгт худалдагчаар авч ажиллуулсан. Сүүлийн гэрээ байхгүй гэж хэлж байна байгаа бүх хүнийг цуглуулаад гарын үсэг зуруулаад хийж байсан. Б.И***********ын гарын үсэг өөр зурагдсан байгаад гомдолтой байна. 2014 оны 07 дугаар сарын 01-нээс эхлээд дутагдал нь мэдэгдсэн. Өөрт нь хэлэхээр хүмүүст өгсөн, амьдрал хэцүү санхүүгийн х***********ралтай холбоотой мөнгөө авах боломжгүй байгаа гэдэг байсан. Манай 4 жилийн ашгийг энэ хүн алга болгосон ээжид нь хэлнэ гэхэд ээжийн бие нь муу байгаа гэж байсан тэгээд би 40.000.00 төгрөгийн өртэй байгаа гэж ээжид нь хэлж байсан. Б.И*********** нь манай компанид ажиллаж байхдаа 122.724,422 төгрөгийн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа мөн 25,105.260 төгрөгийн баримт дээр гарын үсгээ зураагүй байснаас аудитын газраас хэрэгсэхгүй болгосон. Б.И***********оос нийт 147.829.682 төгрөг нэхэмжилмээр байгаа хэдий ч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон  төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Б**************ын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: "...Б.И***********ын тооцоог хийхдээ 2014 оны 2-р сараас 2014 оны 6-р сарыг дуустал хөдөөний харилцагч нарт зээлээр өгсөн бараа бүтээгдэхүүнийгтухайн зээлээр авсан сумын хүний нэрээр авлага үүсгэж байгаад сар бүр зээлээр өгч байгаа сумдын авлага нь их болоод байсан тул компаний удирдлагатай ярьж байгаад ***********зах дээр манай компаний нэрийн барааг жижиглэнгээр худалдаж байсан Ня*********** эгч шиг болгьё зээлээр өгсөн барааны авлагыг Б.И***********т өөрт нь авлага үүсгэхгүй бол таних танихгүй олон хүний нэр дээр авлага үүсээд байна гэж ярилцаад тэрнээс хойш зээлээр өгсөн барааг И*********** дээр авлага үүсгэж эхэлсэн. Ерөнхий нягтлан 2014 оны 7-р сараас өмнөх сумуудад бүртгэгдсэн авлага, 2014 оны 9 сарын байдлаар Б.И***********ын нэр дээр үүссэн авлагыг түүж жагсаалт гаргасан. Тэгэхэд худалдагч Б.И***********ын зээл өгч сумын нэр дээр нь үүссэн авлага 36.000.000 гаран төгрөг байсан. Тэр жагсаалтыг би аваад И*********** дээр очиж танилцуулаад зөвхөн сумын нэр дээр ийм авлага, өөрийн чинь нэр дээр бас авлага үүсээд явж байгаа гэхэд Б.И*********** би мэдэж байгаа гэж хэлсэн. Ингээд зарим нэгэн хүний өгсөн мөнгийг авч өрийг нь хаалгасан. Сумдын өр авлагаас 10 гаран сая төгрөг нь төлөгдөж 25 сая гаран төгрөг нь төлөгдөөгүй. Худалдагч И***********ын хүүхэд оюутан болоод хүүхдээ авч хот явахдаа өөрийн итгэлтэй хүнээ зогсоож байгаа гээд л байсан тэр сар дээр нь хүртэл нилээн тооцоотой гарсан, Өөрт нь хэлэхэд би мэдэж байгаа өөрөө хариуцна гэж байсан. 2014 он дуусахад өмнөх зээлээ төлж дуусгаагүй улам нэмсэн байсан тул бас л дуудаж уулзахад би мэдэж байгаа бүгдийг нь төлнө гэж хэлж байсан. 2014 оны 10 сараас Б.И***********ыг ажиллуулахаа больё гэж хэлэхэд Л*********** захирал өөрөө 12 сараас өмнө өгч дуусгана гээд байна ажиллуулаад итгээд нэг үзье гэсэн тул ажпыг нь үргэлжпүүлэн хийлгэсэн. 2015 оны 02 сард тооцоо нийлж акт гаргахдаа И***********оос танд авлагатай хүмүүс байна уу? гэхэд 76 хүний нэрийг өөрийн гараар бичиж өгсөн. Энэ хүмүүсийнхээ нэрсийг бичиж өгөхдөө 7-8 хүнийх нь утсыг өгсөн, бусад нь тодорхой хаяг утасгүй хүмүүс байсан. Тэгээд би тэр хүмүүсийн араас хөөцөлдөж зарим нэгэн хүмүүсийн утсыг олж авсан. 2014 оны 7,8,9-р сарын баримтанд тулгалт хийж байснаа сүүлдээ Ямар нэгэн шалтаг шалтгаан хэлээд И*********** ирэхээ байсан. Нийтдээ сүүлийн шинжээчийн дүгнэлтээр 122.724.422 төгрөгийн дутагдал гаргасан байгаа....” гэх мэдүүлэг

Гэрч Б.***********дуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би энэ хэргийн талаар сайн мэдэхгүй 2015 оны 04-р сарын үед намайг хотод байхад И*********** эгч утсаар мөнгө төгрөгийн асуудалд орсон тооцоо нийлэх гэж байгаа гэж ярьсан..." гэх мэдүүлэг /1-р хх- ийн 67-68, 7-р хуудас/,

Гэрч Д.*********************гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"...2013 оны 11,12 сарын үед байх Б.И*********** эгчийг ажил дээрээ ирэхэд нь хуучин захирлын хийсэн гэрээн дээр

нөхөж гарын үсэг зуруулсан санагдаж байна " гэх мэдүүлэг /1 -рХХ-ийн 69-70-р хуудас/,

Гэрч Т.Л**********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "....Бид хоёр 1997 оноос нэг гэрт ороод амьдарч байна. 2 хүүхэдтэй, Мөрөн сумын 3-******* тоотод хадам ээж Амар***********ын хашаанд ирж буусан. Манай эхнэр Б.И*********** 2013 оны 03 сард "Хөвсгөл *********ХХК-нд анх ажилд орсон. Бидний амьдарч байгаа гэр хадам ээжийнх, гэрийн дотор тавилга, ******хөв дугаартай Ниссан Сани маркийн машин "Мустанк-6 маркийн мотоциклоос өөр эд хөрөнгө байхгүй. 2014 оны 08 сард Хас банкны зээлээр Мөрөн сумын 88-1 тоотод байрлах хашаа байшинг авсан. Зээлийн гэрээ 10 жилийн хугацаатай банкнаас авсан зээл 19.600.000 төгрөг. Одоо энэ зээлээ төлөөд явж байгаа сүүлийн хоёр сар зээлээ төлж чадахаа байсан. Тухайн үед урьдчилгаа мөнгийг нь өгнө гээд надаар цалингийн зээл авахуулсан. Энэ талаар И*********** Д*********** хоёр л сайн мэдэж байгаа. Би дунджаар сарын 450.000 төгрөгийн цалинтай. И*********** сард 300.000 орчим төгрөгийн цалинтай байсан байх..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 72-74-р хуудас/,

Гэрч Х.***********нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Би энэ компанид 2014 оны 7,8-р сарын үед түгээлтийн жолоочоор орсон. Тэрнээс хойш одоог хүртэл түгээлтийн жолооч хийж байна. Би энэ ажилд ороод угаасаа л захын бөөний төвд бараа түгээдэг байсан. Би компаниас бараагаа өдөр нэг бүрчлэн тоолж авдаг надад нярав бараа өгөхдөө падаантай тулгаж өгдөг. Тэр падааныг хоёр хувь үйлдсэн байдаг, нярав барааны хамт хоёуланг надад өгч явуулдаг, би И***********т падаанаар нь тулгаж бараагаа хүлээлгэж өгөхөд И*********** падаан дээр гарын үсэг зураад өнгөн хувийг надад буцааж өгдөг. Өөрөө хорон хувиа авч үлддэг байсан. Тэгээд би тэр өдөрт нь буцаагаад падааны нэг хувийг няравт өгдөг байсан. Надаар бэлэн мөнгө өгч явуулдаг байсан мөнгөний хамт бас хоёр хувь падаан өгч явуулдаг. Тэр падаан дээр мөнгөн дүн, мөнгөний дэвсгэртийн тоо ширхгийг нэг бүрчлэн бичсэн байдаг. Би тэрнийг нь аваад Л*********** захиралд падааны хамт өгч мөнгийг нь тушаадаг. Захирал падаан дээр гарын үсэг зураад надад нэг хувийг буцааж өгөхөөр нь би тэр падааныг нь И***********т буцаан өгдөг байсан. Б.И***********ын оронд түүний хүү ,бага охин нь бас нэг эгчийнхээ хамт ,бас дүү нар ажилладаг байсан..." гэх мэдүулэг/1-р хх-ийн 75-76-р хуудас/

Гэрч З.Д***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ". ..Мөрөн сумын 1-37-***********тоот хашаа байшинг надаас худалдаж авсан нь үнэн. Нийт 28 сая төгрөгөөр би зарсан урьдчилгаа 30 хувь болох 8.400.000 төгрөгийг Т.Л********** дансандаа байршуулаад 19.600.000 төгрөгийн зээл банкнаас авсан. Урьдчилгаа болох 8.400.000 төгрөгийг хаанаас Ямар хэлбэрээр олж авсныг мэдэхгүй. Энэ хоёр хоёулаа манайд цалингийн зээлтэй байсан..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 77-78-р хуудас/,

Гэрч Ц.Б**********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"... Би 3-4 удаа И*********** эгчийг байхгүй үед оронд нь ажиллаж байсан. Эхлээд 2014 оны 05 сард И*********** эгч нөхрийгөө Улаанбаатар хот руу эмчилгээнд аваад явахад ойролцоогоор 7 хоног ажилласан. Дараа нь 2014 оны 10-р сарын үед нөхрийгөө бас эмчилгээнд Улаанбаатар хот руу явахад ойролцоогоор бас 7 хоног ажилласан. Мөн 2013 оны 10-р сард И*********** эгч нөхрөө эмчилгээнд Улаанбаатар хот руу авч явахад бас 7 хоног ажилласан. Хот явахаараа ойролцоогоор 7 хоног л явдаг байсан. Нөхөр нь хөлний өвчтэй хавдар судлалын төвд үзүүлдэг гэсэн. Би өглөө хичээлтэй байсан болохоор үдээс өмнө охин нь, үдээс хойш охин нь хичээлтэй болохоор би ганцаараа зогсдог байсан. Хичээлийн бус цагаар бид хоёр хоёулаа хамт зогсдог байсан, Худалдан авагч ирэхээр бараагаа зардаг байсан голдуу сумдын Худалдан авагч нар зээлээр бараа авдаг. Зарим нэгэн хүмүүс зээлээр бараа авдаг. Зээлээр авахад нь тооцооны хуудас 2 хувь үйлдээд нэгийг нь өөрөө авч үлдээд нөгөөг нь бараа авсан хүндээ өгдөг байсан. Тооцооны хуудасныхаа доод талд байгууллагын дансыг бичиж өгдөг байсан. И*********** эгчийг ирэхээр нь тооцооны хуудсыг өгдөг байсан. Бэлэн мөнгө өгөхдөө тооцооны хуудас хоёр хувь үйлддэг. Уг тооцооны хуудсан дээр мөнгөний дүн, дэвсгэртийн тоо ширхгийг бичдэг. Уг тооцооны хуудсыг түгээлтийн жолооч мөнгөний хамт авч яваад эргээгээд гарын үсэг зуруулаад нэг хувийг авчирч өгдөг байсан. Мөн И*********** эгчийн хувийн данстооцооны дэвтэр дээр түгээлтийн жолоочоор гарын үсэг зуруулдаг байсан. Зээлээр бараа өгөхдөө ч гэсэн энэ дэвтэр дээр бичдэг байсан. Гэхдээ гарын үсэг зуруулж байгаагүй. Ямар нэгэн зөрчил дутагдал гарч байгаагүй, би өр тавьж байгаагүй ..." гэх мэдүүлэг /1 -р хх-ийн 81-82 дугаар хуудас/,

Гэрч Д.А***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2013 онд Б.И*********** зах дээр "Хөвсгөл *********” ХХК-ний бөөний төвийн худалдагчаар ажилд орсноос хойш танина. Би энэ бөөний төв нээгдсэнээс хойш хүнсний бараагаа эндээс авдаг болсон. Үүнээс өмнө “Хөвсгөл *********” ХХК-ний цэх дээрээс очиж бараагаа авдаг байсан. Надад ямар нэгэн өр төлбөр байхгүй..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84-р хуудас/,

Гэрч Б.Б***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... И***********оос 3-4 удаа мөнгө зээлж байсан, Хамгийн сүүлд И***********оос 2015 оны 2,3-р сарын үед 250.000 төгрөг зээлж аваад төлж чадалгүй удаасан. Сүүлд зээлсэн 250.000 төгрөгийн 100.000 төгрөгийг нь И***********т өөрт бэлнээр өгсөн, үлдсэн 150.000 төгрөгийг нь Хөвсгөл *******ХХК-ний дансанд тушаасан. И***********оос дансаар мөнгө авч байгаагүй, ажил дээр нь очиж бэлнээр авдаг байсан буцааж өгөхдөө ч гэсэн бэлнээр төлдөг байсан. Мөнгө зээлэхдээ хүү тооцож байгаагүй, мөнгө зээлэхдээ гэрээ байгуулж болон Ямар нэгэн зүйл дээр гарын үсэг зуруулж байгаагүй..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92-93-р хуудас/,

Гэрч А.Б***********ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...И***********оос бэлэн мөнгө нэг ч удаа зээлж байгаагүй, талх, гурилан идэх юм зээлээр авч байсан. 2014 оны өвөл байх надаар оймс заруулахаар өгсөн тэр оймс нь 5500, 12000 төгрөг гээд гурван өөр үнэтэй оймснууд байсан, надад өгсөн үнээр бол 190.000 гаран төгрөгийн оймс байсан би тэрийг ажпынхандаа тарааж өгөөд мөнгийг нь авч чадахгүй удаасан юм. Энэ өрийг И*********** бичээд компанид өгсөн байсан, захирал надаас чи И***********т 250.000 төгрөгийг өгөх юм байна, тэрнийгээ надад өг гээд шаардаад байхаар би 250.000 төгрөгийг нягтлан Н*********д тушаасан. Үүнээс өөр И*********** бид хоёрын дунд өр авлага байхгүй.,.." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-96-р хуудас/,

Гэрч Б.Н**************н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би *******ХХК-ний зах дээр байрлах бөөний төвийн худалдагч И***********ыг танина, Би 2012 оноос хойш бараа авч байгаа, манай дэлгүүр сардаа 4-5 удаа төрөл төрлийн гурилан бүтээгдэхүүнээс авдаг, нэг авахдаа 100-150 мянган төгрөгийн бараа Худалдан авдаг. Дансаар мөнгө явуулахдаа Ямар данс руу явуулж байгаа эсэхийг сайн мэдэхгүй, энэ данс руу хийгээрэй гэхээр нь тэр данс руу нь хийчихдэг. Барааны мөнгөө өгөхгүй удаж байгаагүй, байнга очиж бараа авдаг байсан болохоор тэр дор нь өгчихдөг байсан өгөхгүй удахдаа 7 хоногоос хэтрүүлж байгаагүй, одоогийн байдлаар *******ХХК-д өр зээл байхгүй..." гэх мэдүүлэг/1- р хх-ийн 97-99-р хуудас /,

Гэрч Л.М***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2013 оноосхойш бараа авч байгаа, манай дэлгүүр сардаа нэг удаа төрөл төрлийн гурилан бүтээгдэхүүнээс 2 шуудайг авдаг, нэг удаа авахдаа 90.000 гаран төгрөгийн бараа авдаг. Худалдагч И***********той ярьж байгаад сумын хүн тээврийн жолоочид захиж хүнээр авахуулаад мобайл банкаар мөнгийг нь шилжүүлдэг байсан, зээлээр авахад захиж явуулсан жолоочид баримтыг хамт өгдөг байсан, гарын үсэг зуруулж байгаагүй. Зээлээр авсан барааныхаа мөнгийг 3-4 хоногийн дотор голдуу мобайл банкаар шилжүүлдэг мөнгөө И*********** гэсэн данс руу шилжүүлдэг байсан. Байгууллагын дансанд ганц удаа ч хийж байгаагүй. Дансны дугаарыг санахгүй байна. И*********** данс өгөхдөө байгууллагын данс гэж өгч байгаагүй мөнгө шилжүүлэхээр орлоо гэж хэлдэг байсан, өөрийнх данс байсан байх гэж бодож байна. Барааны мөнгийг төлөхгүй удаж байгаагүй одоо *******ХХК-д өр авлага байхгүй..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 100-102-р хуудас/,

Гэрч Э.Н***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би *******ХХК-ний зах дээр байрлах бөөний төвөөс 2014 оноос эхэлж бараа авч эхэлсэн сардаа хоёр удаа л бараа авдаг, Тэгэхдээ нэг орж авахдаа 600-700 мянган төгрөгийн хооронд л бараа авдаг. Боломжтой үедээ мөнгөөр авдаг байсан худалдагч нь бараа өгөхдөө баримт үйлдээд нэг хувийг надад өгдөг байсан, худалдагч Ямар нэгэн дэвтэр дээр гарын үсэг зуруулдаггүй баримт дээр гарын үсэг зуруулдаг байсан. Зээл авсан үедээ дараа нь Мөрөн орохдоо мөнгийг нь өгдөг, зарим үед дансаар хийдэг байсан. Тэр дансны дугаарыг санахгүй байна, хэний данс гэдгийг нь мэдэхгүй байна.Би дансаар мөнгө явуулахдаа Хөвсгөл *******ХХК- ний данс руу гэж банкинд мөнгө тушааж байгаагүй хувь хүний данс байх шиг байсан. И*********** данс өгөхдөө байгууллагын данс гэж өгч байгаагүй мөнгө шилжүүлэхээр орлоо гэж хэлдэг байсан. Өөрийн нь данс байсан байх гэж бодож байна барааныхаа мөнгийг өгөхгүй удааж байгаагүй одоо надад *******компанид өр авлага байхгүй..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10*******5-р хуудас/,

Гэрч А.П*************рын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Би Хөвсгөл *******ХХК-ний удирдлагуудын нэгийг нь ч танихгүй манайх Галт сумын төвд амьдардаг зах дээр байрлах бөөний төвөөс бараа огт авч үзээгүй, Ямар нэгэн өр зээл байхгүй..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-р хуудас/,

Гэрч Х.М************гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Мөрөнгийн зах дээр байдаг бөөний төвөөс 2013 оны 06 дугаар сараас 10 сар хүртэл сар бүр 700-800 мянган төгрөгийн бараа авдаг байсан. Бараа авахдаа зээлээр авсан үедээ үнийн падааныг бичүүлэн авч төлбөрөө данс болон бэлэн мөнгөөр төлдөг байсан гэхдээ Худалдан авалт бүрээ зээлээр авахгүй үе байдаг байсан. Зээлээр авсан тохиолдолд Б.И*********** гэсэн ХААН банкны данс руу хийдэг байсан бэлэн мөнгөөр зээл дарахад тооцооны дэвтэр дээр төлөв гэж бичүүлээд гарын үсэг зуруулдаг байсан. Үнийн падаан дээр И*********** гэсэн л данс байдаг байсан байгууллагын данс юм уу, И***********ын данс юм уу мэдэхгүй. ...би бараа аваад 7- 8 хоногийн дараа л төлбөрөө төлдөг байсан одоо надад өр зээл байхгүй..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60-р хуудас/,

Гэрч Х.Л**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Бараа авахдаа огт зээл өр тавьж байгаагүй, данс хооронд гүйлгээ хийж байгаагүй, бэлнээр төлдөг байсан. 2015.03.29-ний өдрийн мөнгөний зөрүү 35900 төгрөгийг өгөөгүй байсан 5-р сард байхаа Мөрөн орохдоо өгөх гээд ортол миний зээл өгөх худалдагч нь байхгүй байсан..гэх мэдүүлэг /1 -р хх-ийн 110-111 -р хуудас/,

Гэрч Д.Эр********************** ангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би *******комланийн удирдлагууд болон худалдагч И***********ыг танихгүй. Манайх Жаргалант суманд 10 жил гаран “Т*****” нэртэй хүнс барааны дэлгүүрийг ажиллуулж байгаа энэ хугацаанд Мөрөнгийн Аяны жолоогийн нарийн боовыг сард 1-2 удаа авдагбусад бараагаа Улаанбаатар хотоос авдаг..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 112-113-р хуудас/,

Гэрч С.Б***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"... Би талх, гурилан боов авдаг байсан. 2014 оны намраас 2015 оны хавар хүртэл санагдаж байна. Би зээлээр авч байгаагүй бараа захихдаа 88******* гэсэн дугаар руу залгаж хэлээд ************* гэсэн ХААН банкны данс руу мөнгийг нь хийдэг мөнгө хийдэг данс хэнийх байсныг би сайн мэдэхгүй. Тухайн үед мөнгө хийгээд утсаар мөнгө хийсэн талаар хэлээд машины дугаар болон жолоочийн дугаарыг өгдөг байсан. Би бараа авахдаа тэр өдөр нь өгдөг байсан. бараа авахаасаа өмнө тооцоо хийдэг байсан надад Ямар нэгэн өр зээл байхгүй ..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-116-р хуудас/,

Гэрч Б.Д***************н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...И***********ыг *******компанид ажиллаж байхад нь би 2 удаа бараа авсан. Мөнгийг нь ************* гэсэн ХААН банкны данс руу хийсэн тэрнээс хойш бараа аваагүй. Надад өр зээл байхгүй..." гэх мэдүүлэг /1 -р хх-ийн 117-р хуудас/,

Гэрч Г.Б*******************ийн мөрдөн байцаалтын шатандөгсөн: "...Би 2014оны 6 сараас 2015 оны 04 сар хүртэл хугацаанд И***********оос буюу ***********зах дээр байрлах *******компаний бөөний төвөөс Худалдан авалт хийдэг болсон. Би сардаа 1 -2 удаа бараа авч барааны мөнгийг ХААН банкны *****************гэсэн И***********ын дансанд хийж шилжүүлдэг байсан сардаа 500-120 мянган төгрөгийн бараа авсан байдаг. Барааныхаа үнийг тухай бүр төлдөг байсан надад өр зээл байхгүй ..." гэх мэдүүлэг /1 -р хх-ийн 120-121 - р хуудас/,

Гэрч Г.М***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Хүнсний бараа бүтээгдэхүүн авахдаа мөнгийг нь ************* гэсэн данс руу хийдэг байсан хааяа Мөрөн орохдоо бэлнээр мөнгийг нь өгдөг байсан бэлнээр мөнгийг нь өгөхөд Ямар нэгэн баримт өгч гарын үсэг зуруулдаггүй байсан. Би сард 2 удаа бараа бүтээгдэхүүн авахдаа 150-220 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүн авдаг байсан. Бараа авч байсан мөнгөний баримт байгаа барааныхаа мөнгийг тухай бүр өгч байсан. И***********т Ямар нэгэн тооцоо төлбөр байхгүй..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129-р хуудас/,

Гэрч Ц.Э***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2015 оны 02 сараас эхэлж манайхХ******* дэлгүүр нээж, ***********зах дээр байрлах *******компанийн бөөний төвөөс бэлэн мөнгөөр бараа авдаг болсон зээл авч байгаагүй..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 154 дугаар хуудас/,

Гэрч Б.Э***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2014 оноос эхэлж бараа авдаг байсан нэг авахдаа 1 ***********гурилан идэх юм авдаг байсан голдуу бэлэн мөнгөөр авсан ганц нэг удаа 1 гурилан идэх юм зээлээр авч байсан бараа өгөхдөө надад Ямар нэгэн баримт үйлдэж өгдөггүй байсан хувийн данс тооцооны дэвтэрт гарын үсэг зуруулж байгаагүй. Зээл авсан барааныхаа үнийг мөнгөөр нь аваачиж өгч байсан байгууллага болон И***********ын хувийн дансанд хийж байгаагүй надад худалдагч И*********** данс өгч байгаагүй би авсан барааныхаа үнийг удааж байсан тохиолдол байхгүй би Ямар нэгэн өр зээл байхгүй ..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155-р хуудас/,

Гэрч Я.Н***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Хөвсгөл *******компанийн бөөний төв Цагаан -Уул захад нээгдэж эхлэх үед л бараа авч эхэлсэн сард манай дэлгүүр ойролцоогоор 4 удаа л авдаг байсан. 1 авахдаа дунджаар 110-130 мянган төгрөгөнд бараа авдаг байсан. Би тооцоогоо байнга бэлнээр төлдөг байсан Ичгээ надад дансны дугаар өгч байгаагүй. *******компанид Ямар нэгэн өр зээл байхгүй..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 156-158-р хуудас/,

Гэрч Д.Л***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Манайх 2014 онд бараа авдаг болсон сард нэг удаа л бараа авдаг байсан, нэг авахдаа 70-100 мянган төгрөгт бараа авдаг байсан, Ихэнхдээ бэлнээр тооцоо хийдэг заримдаа зээлээр бараа авах үед падаан бичиж өгөөд нэг хувийг нь надад өгдөг байсан надад Ямар нэгэн данс тооцооны дэвтэр өгч гарын үсэг зуруулж байгаагүй, зөвхөн өгсөн падаан дээрээ гарын үсэг зуруулдаг байсан. Надад нэг удаа дансны дугаар өгч байсан тэр дансыг компанийн данс юм уу, И***********ын данс юм уу, мэдэхгүй, өгсөн дансанд нь мобайл банкаар шилжүүлээд орсон уу гэж асуухад орсон байна гэж хэлдэг байсан. Надад *******компанид ямар нэгэн өр зээл байхгүй ..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 159-160-р хуудас/,

Гэрч Р.Б***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...***********зах дээр *********ийн бөөний төв нээгдэх үеэс л бараа авч эхэлсэн. Сард ойролцоогоор 2 удаа л авдаг. Нэг авахдаа дунджаар 150-160 мянган төгрөгт бараа авдаг. Ерөнхийдөө бэлнээр нь төлбөрийг нь хийдэг... Хааяа сумын машинд захиж аваад дараагийн бараа Худалдан авах үедээ зээлээр авсан мөнгөө төлөөд өөрийнхөө бэлэн мөнгөөр бараагаа худалдаж авдаг байсан. Бэлнээр тооцоо хийдэг дансаар төлбөр тооцоо хийдэггүй Одоо надад *******ХХК-д өр зээл байхгүй ..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161-162-р хуудас/,

Гэрч Б.Г***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...*********ийн бөөний төвөөс байнга бараа авдаг. Сард ойролцоогоор 2 удаа бараа татдаг нэг авалтандаа ойролцоогоор 60-70 мянган төгрөгийн бараа авдаг. Зээлээр болон бэлнээр бараа авахад хоёр хувь баримт бичээд нэг хувийг нь надад өгөөд нэг хувь нь өөрт нь үлддэг зээлээр авсан тохиолдолд тухайн зээл авсан барааны баримт дээр зээлээр олгов гэж тэмдэглэгээ хийгээд дараагийн бараа авах уедээ мөнгийг нь бэлнээр нь өгч дахин бараа авдаг. Харин Ямар нэг дансаар өгч байгаагүй одоо надад Ямар нэгэн өр зээл байхгүй ..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163-164-р хуудас/,

Гэрч Э.Х**********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би энэ компаниас 2014 оноос эхэлж 2015 оны 3 сар хүртэл бараа зээлээр авч байсан, Сардаа 2 удаа бараа татдаг 1 сард ойролцоогоор 260 мянган төгрөгийн бараа зээлээр авдаг. Би энэ компаниас авсан барааныхаа үнийгтухайн сард нь багтаагаад И***********ын ХААН банкны данс руу бэлэн мөнгөөр хийдэг байсан. Байгууллагын дансанд нэг ч удаа мөнгө хийж байгаагүй зөвхөн И*********** гэсэн ХААН банкны дансанд л хийдэг байсан. И*********** надад байгууллагын дансаа өгч байгаагүй. Би хамгийн сүүлд 2015 оны 03 дугаар сард авсан барааныхаа үнийг сарын сүүлчээр өгсөн би компанид болон И***********т ямар нэгэн өр зээл байхгүй ..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 167-169-р хуудас/,

Гэрч Ц.Н*******йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би энэ компаниас 2014 оны эхнээс эхэлж жил орчим бараа авч харьцаж байна хамгийн сүүлд 2014 оны сүүлээр бараа аваад үүнээс хойш дахиж бараа аваагүй. Би зээлсэн барааныхаа үнийг тухайн сард нь багтаагаад И***********ын өгсөн нэг дансанд мөнгөө хийдэг байсан байгууллагын данс өгч байгаагүй компанид болон И***********т ямар нэгэн өр зээл байхгүй..." гэх мэдүүлэг/1 -р хх- ийн 170-172-р хуудас/,

Гэрч Р.Г***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Бэлнээр төлж бараа авдаг байсан. Зээлээр бараа авдаггүй байсан Ямар ч тооцооны дэвтэр дээр гарын үсэг зуруулдаггүй байсан. Шууд мөнгөө төлөөд авдаг Ямар нэгэн өр зээл байхгүй ..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 174-р хуудас/,

Гэрч П.О*********н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Бараа авахдаа ихэвчлэн бэлнээр төлдөг хааяа утсаар ярьж бараа авахдаа ганц нэг удаа дансаар төлдөг байсан, зээлээр бараа авч байгаагүй Ямар нэгэн тооцооны дэвтэр дээр гарын үсэг зуруулж байгаагүй. Байгууллагын данс руу хийдэггүй худалдагч И***********ын данс болох *****************дугаарын данс руу явуулдаг байсан. Зээлээр авсан бол тэр өдрөө буюу эсвэл маргааш нь төлдөг одоо Ямар ч барааны өр зээлгүй ..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 175-р хуудас/,

Гэрч С.Л***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Би зарим үед бэлнээр, зарим үед зээлээр бараа авдаг. Зээлээр авсан бараанд падаан өгч явуулдаг байсан зээл авсан барааныхаа үнийг 7 хоногоос сарын дотор төлдөг байсан. Бараа дагаж ирсэн падаан дээр бичсэн данс руу хийдэг байсан. ...Би сарын өмнө бараа авсан тэрний мөнгө 84000 төгрөгийн өртэй байгаа энэ мөнгийг хийх гээд *******ХХК -ний утас руу залгасан чинь би шинээр орсон хүн байна аа, Н***********аа гэдэг хүнтэй тооцоо хийгээрэй гэсэн ..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 179-180-р хуудас/,

Гэрч Ж.Л*********йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Би 3 удаа л бэлэн мөнгөөр бараа авсан компанид болон И***********т Ямар нэгэн өр зээл байхгүй..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 183-184-р хуудас/,

Гэрч Г.Г***************эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Би 2015 оны 07-р сарын 20-ны өдрөөс эхэлж Хөвсгөл *******ХХК-ис бараа авч эхэлсэн. Одоо би авсан барааныхаа үнийг Н***********аа гэдэг хүний ****************гэсэн дансанд хийдэг ..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 185-р хуудас/,

Гэрч Н.Д*************гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Би 2014 оны 9 дүгээр сараас 2015 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд бараа авахдаа авсан барааныхаа үнийг ******************гэсэн дансанд хийж байсан. Энэ данс нь байгууллагын данс юм уу, хувь хүний данс юм уу мэдэхгүй. Барааныхаа үнийг удааж байгаагүй цаг хугацаанд нь төлж байсан, одоо надад өр зээл байхгүй ..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 187-188-р хуудас/,

Гэрч Г.С*******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Би *********ийн бөөний төвөөс бараа авдаг байсан сардаа 70-100 мянган төгрөгийн бараа л авдаг байсан. И*********** руу утсаар яриад авах бараагаа тоо ширхгээр нь хэлэхээр падаан бичээд явуулдаг байсан. Барааныхаа үнийг И*********** гэсэн нэртэй дансанд хийдэг байсан, дансны дугаарыг нь санахгүй байна. Мөнгө төгрөгийг нь хугацаа алдаж төлж байгаагүй. Одоо *******компанид Ямар нэгэн өргүй ..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 189-190-р хуудас/,

Гэрч С.Э***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Би сумаасаа И***********т авах барааныхаа нэр тоо хэмжээг захиалдаг байсан. И*********** надад барааг тоо ёсоор нь падаан бичээд явуулдаг байсан. Би сардаа багтаагаад ************* гэсэн данс руу мобайл банкаар шилжүүлдэг байсан. *******компаний данс гэдгийг бол сайн мэдэхгүй, барааныхаа мөнгө төгрөгийг хугацаа алдаж төлж байгаагүй *******компанид Ямар нэгэн өр төлбөргүй..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 191-192-р хуудас/,

Гэрч Н.О***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би өөрийн биеэр бараа авч байгаагүй дандаа утсаар ярьж авдаг байсан. Авсан барааныхаа унийг сарын хугацаанд багтааж хийдэг байсан хийхдээ И*********** гэдэг хүний дансанд хийдэг байсан, одоо надад өр зээл байхгүй..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 193-195-р хуудас/,

Гэрч Ө.О****************йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Би ихэвчлэн бэлэн мөнгөөр авдаг байсан замын унаанд захиж явуулахдаа дансанд нь мөнгийг нь хийгээд авахуулдаг байсан. Хүнээр захиулж авсан барааныхаа үнийг тэр дор нь бас дээд тал нь 7 хоногийн дотор ************* гэсэн дансанд хийдэг байсан. Дээрх данснаас өөр данс надад өгөөгүй, би зээлээр бараа авч байсан үе бий гэхдээ удааж байгаагүй дээд тал нь 100-250 мянган төгрөгийн бараа авдаг байсан, Энэ хүнд манайх одоогоор өр зээл байхгүй ..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 196-197-р хуудас/,

Гэрч Б.М***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2013 онд бол авч байсан. 2014-2015 онд аваагүй, авч байх хугацаандаа бэлэн мөнгөөр авдаг байсан, зээлээр авч байгаагүй гэх мэдүүлэг..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 198-р хуудас/,

Гэрч Д.Ж*************гийн мөрдөн байцаалтын шатандөгсөн: "...Би ***********зах дотор байдаг *******компаний хүнсний бүтээгдэхүүнээс төрөл бүрээс нь бөөндөж авч байсан. Зээлээр бол авч байгаагүй тухай бүрт нь бэлэн мөнгөөр тооцоо хийж байсан ..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 200-р хуудас/,

Гэрч Ж.Ц*************н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2013 оны 8-р сараас 2014 оны 6 сар хүртэл бараа авч байсан энэ хугацаандаа бэлэн мөнгөөр төлдөг байсан. Сүүлд 2-3 удаа бараа авах үедээ зээлээр авч сүүлд нь мөнгө төгрөгийгтөлж байсан. Бэлэн мөнгө төгрөг өгч барагдуулдаг байсан. Тэгэхдээ дэвтэр дээр гарын үсэг зурдаг байсан. Нэгээс хоёр удаа данс руу мөнгө хийж байсан байгууллагын данс уу, хувь хүний данс уу гэдгийг мэдээгүй яг хэдэн төгрөг хийснээ санахгүй байна. Барааныхаа үнийг төлөхгүй удааж байгаагүй. Одоо надад 60.000 төгрөгийн барааны үнэ байгаа өөр өр байхгүй ..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 202-203-р хуудас/,

Гэрч Ц.У***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Манайх 2014 оноос эхэлж зах дээр байдаг *********ийн бөөний цэгээс И*********** гэх хүнээс хүнсний бараа болон гурилан бүтээгдэхүүн авдаг байсан. Сардаа 1-2 удаа бараа авдаг нэг авахдаа 300- 400 мянган төгрөгийн бараа авдаг тэрний мөнгийг И***********ын хувийн дансанд ************* хийдэг. Заримдаа бэлнээр өгдөг юм тэгэхдээ манайх И***********оос их олон удаа авч байгаагүй. Одоо И***********т 185.000 төгрөгийн өглөгтэй байгаа барааны үлдэгдэл юм тэгээд би манай эгч А********гаас 200 мянган төгрөг зээлж аваад өгөөгүй болохоор нь тэр мөнгийг нь А********** эгчид өгөөд энэ талаар И***********т хэлэх гэхэд утас нь холбогдоогүй, 88****** гэсэн дугаар руу залгахад *******ХХК-ний албаны утас байсан юм..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 204-р хуудас/,

Гэрч Т.А*********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Манайх 2014 оноос ***********зах дээр байдаг *********ийн бөөний цэгээс И*********** гэх хүнээс хүнсний болон гурилан бүтээгдэхүүн авдаг байсан сардаа 2-3 удаа бараагаа аваад нэг уд***********н авалтдаа 300-400 мянган төгрөгийн бараа авдаг тэрний мөнгийг И***********ын хувийн ХААН банкны ************* тоот дансанд хийдэг байсан. Мөн Мөрөн орохоороо бэлэн өгдөг байсан. Би И***********оос 200 мянган төгрөгийн авлагатай би тэрэнд өр шир байхгүй хамгийн сүүлд тооцоо хийгээд цэгцэрсний дараа И*********** надаас 200.000 төгрөг зээлээч гээд зээлж авсан тэрнийгээ авч чадаагүй тэр хүн 2015 оны 5 сараас хойш сураггүй болсон юм, утаснь холбогдохоо болиод алга болсон юм...." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 205-рхуудас/,

Гэрч Х.Д***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... *********ийн бөөний төвөөс И***********оос бараа зээлээр аваад маргааш нь мөнгийг нь мобайлаар И***********ын данс руу шилжүүлдэг байсан. Би өөр дансанд хийж байгаагүй, мөнгө шилжүүлэхэд дандаа И*********** гэдэг данс гарч ирээд байдаг байсан. Одоо И*********** бид хоёрын хооронд өр ширний асуудал байхгүй ..." гэх мэдүүлэг /1 -р хх-ийн 207-р хуудас/, Гэрч А.Л*********************ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Би 2012 оноос хойш *******компанийн захын салбар болон өөрийн үйлдвэрээс нь бараа авч борлуулж эхэлсэн юм. Манайх сардаа дунджаар 4 удаа бараа авдаг нэг авалтдаа 300.000 төгрөгийн үнэ бүхий хүнсний бараа ирдэг юм. И***********ыг ажиллаж байх үед нь байнга авдаг байсан ************утсаар захиалга өгөөд цаанаас шууд машинд ачуулдаг байсан. Мөнгийг нь компаний данс болох **********дансанд өгдөг байсан. И***********ын дансанд хааяа нэг хийсэн байж магадгүй санахгүй байна бид хоёрын хооронд өр авлага байхгүй..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208-р хуудас/,

Гэрч Х.Н***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Би бараа авахдаа бэлэн мөнгөөрөө авдаг байсан. Би дансаар үйлчлүүлж байгаагүй. Надад Ямар нэгэн дэнс өгөөгүй. Одоо Ямар ч барааны өр зээлгүй ..." гэх мэдүүлэг /1 -р хх-ийн 209-211 -р хуудас/,

Гэрч Д,Б*********н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"... Би ***********дансруу л мөнгөө шилжүүлдэг байсан. Надад өөр данс өгч байгаагүй би энэ дансанд 2013 оны 05 сараас 2015 оны 10 дугаар сарыг хүртэл авсан барааныхаа мөнгийг шилжүүлдэг байсан. Одоо Ямар ч барааны өр зээлгүй ..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 212-214-р хуудас/,

Гэрч Ц.Т***********н***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"... 2013 оноос одоогхүртэл бараа авч байгаа. Б************** И*********** гэсэн хувийн данс руу хийж байсан. Мобайл банкаар хийж байсан. Байгууллагын данс руу хийж байгаагүй. Би ****** хоногийн дотор төлж байсан, Одоо надад 130.000 төгрөгийн өр байгаа.. ." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 228- 229-р хуудас/,

Гэрч А.********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2013,2014 онд хааяа бараа авдаг байсан. Би голдуу бэлэн мөнгөөр нь бараа авдаг болохоор надад өр зээл байхгүй ..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 230-231-р хуудас/,

Шүүгдэгч Б.И***********ын бусдаас авах авлагын жагсаалт /задаргаа хийсэн/ /1-р хх- ийн 21-23-р хуудас/,

2014 оны 01-р сараас 2015 оны 4-р сарыг дуусталх тооцоо /1-р хх-ийн 56-р хуудас/, Хөвсгөл аймаг дахь Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус шинжээч Д.Гэрэл дүгнэлт /1-р хх-ийн 237-239-р хуудас/,

Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус комиссын хурлын тэмдэглэл /1-р хх- ийн 244-246-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 178 тоот шинжээчийн дүгнэлттэй холбоотой баримтууд /2-р хавтас 4-8-р хуудас/,

Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжпийн комиссын хурлын протокол /хх- ийн 9-10-р хуудас/,

Б.И***********ыг анх Хөвсгөл *******ХХК-нд 2013 оны 03 дугаар сарын 31-нд бэлэн бүтээгдэхүүний нярваар ажилд авсан тушаал, 2013 оны 05 дугаар сарын 01-нд ***********захын бөөний дэлгүүрийн худалдагчаар ажиллуулах тушаал /2-р хх-ийн 75-76- р хуудас/,

Б.И***********ын 2015.02.17-нд Хас банкнаас 3.000.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ, нөхөр Т.Л**********гийн 2014.8.14-нд Хас банкнаас 19.600.000.00 төгрөг зээлсэн зээлийн гэрээ / 2-р хх-ийн 81-85-р хуудас/,

Мөрөн сумын 1-3*** тоотод байрлах хашаа байшинг худалдаж авахдаа авсан / Б.И***********ын Хөвсгөл *******ХХК-нд өр төлбөрөө барагдуулах талаар өгч байсан амлалтуудын хуулбар 2-р хх-ийн 95-97-р хуудас/,

Б.И***********той холбоотой банкнуудад 2013 оны 05 дугаар сарын 01-нээс 2015 оны 05 дугаар сарын 01-ныг хүртлэх хугацаанд хийж байсан орлого, зарлага, шилжүүлгийн гүйлгээний мэдээллүүд /2-р хх-ийн 170-212-р хуудас/,

Банкны лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 159-161-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхтул Б.И***********ыг бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.И***********ыг ялаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хэдийгээр "Хөвсгөл *********” ХХК нь шүүгдэгч Б.И***********той хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх боловч шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн давтан дүгнэлтээр хөдөлмөрийн гэрээн дэх бичсэн гарын үсэг нь шүүгдэгчийн гарын үсэг биш болох нь нотлогдож байгаа. Мөн хохирогч "Хөвсгөл *********” ХХК нь шүүгдэгч Б.И***********ыг бөөний дэлгүүрийн худалдагчаар ажилд авсан тушаал байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд зааснаар Б.И***********т өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн итгэмжпэгдсэн этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. 2015 оны 08 дугаар сарын 178 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн давтан дүгнэлтээр шүүгдэгч Б.И*********** нь 122.724.422 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн болох нь нотлогдож байгаа боловч үүнээс С.Н********н авч үрэгдүүлсэн гэх 17.104.700 төгрөгийг Б.И***********ын өрнөөс хасч тооцон 105.619.722 төгрөгийг шүүгдэгч Б.И***********оос гаргуулж Хөвсгөл ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 201522********** дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.И*********** нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. / 2-р хх-ийн 86 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.И***********т хуулинд заасны дагуу эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэж, түүнд ногдох эд хөрөнгөнөөс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах шаардлагатай гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн 201522********** дугаар хэрэгт шүүгдэгч Б.И***********ын өмчлөх эрхийн 0002******* дугаарын гэрчилгээтэй Хөвсгөл аймгийн Түнэл сумын хөх толгой, 10 дугаар багийн 4****** тоотод байрлах 606.5 кв.м хоёр хашааны газрыг битүүмжилсэн болно.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн "Хөвсгөл *********" ХХК, бөөний төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2014 он 07 сар гэж хаягласан, 1-148 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл *********” ХХК, бөөний төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2014 он 08 сар гэж хаягласан, 1-182 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл *********” ХХК, бөөний төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2014 он 09 сар гэж хаягласан, 1-161 гэж дугаарласан санхүүгийн баримт,  Хөвсгөл *********" ХХК,  бөөний  төв,  худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2014 он 10 сар гэж хаягласан, 1-148 гэж дугаарласан    санхүүгийн баримт, Хөвсгөл   *********”  ХХК,    бөөний    төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2014 он 11 сар гэж хаягласан, 1-135 гэж дугаарласан    санхүүгийн баримт,  Хөвсгөл   *********”  ХХК,    бөөний    төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2014 он 12 сар гэж хаягласан, 1-145 гэж дугаарласан    санхүүгийн баримт,  Хөвсгөл   *********" ХХК,    бөөний    төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2015 он ***********сар гэж хаягласан, 1-132 гэж дугаарласан   санхүүгийн  баримт,    Хөвсгөл    *********"      ХХК,    бөөний    төв,     худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2015 он 02 сар гэж хаягласан, 1-90 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл *********” ХХК, бөөний төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2015 он 03 сар гэж хаягласан, 1-114 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл *********” ХХК, бөөний төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2015 он 04 сар гэж хаягласан, 1-108 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл *********" ХХК, бөөний төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2014 он ***********сар гэж хаягласан, 1-155 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл *********" ХХК, бөөний төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2014 он 02 сар гэж хаягласан, 1-83 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл *********” ХХК, бөөний төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2014 он 03 сар гэж хаягласан, 1-175 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл *********” ХХК, бөөний төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2014 он 04 сар гзж хаягласан. 1-219 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл *********” ХХК, бөөний төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2014 он 05 сар гэж хаягласан, 1-228 дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл *********" ХХК, бөөний төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2014 он 06 сар гэж хаягласан, 1-208 дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл *********” ХХК, Б.И*********** нарын хооронд 2013 оны 03 сарын 31, 2015 оны 05 сарын 01-нд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2015 оны 02 сарын 28-нд “Хөвсгөл *********” ХХК, Б.И***********той тооцоо нийлсэн акт 1 хуудас, Хөвсгөл *******ХХК-нд өр төлбөр барагдуулах амлалт 1 хуудас зэргийг Хөвсгөл *******хязгаарлагдмал хариуцлагатай компанид буцаан олгож, шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нотлох баримтаар гаргаж өгсөн 2 ширхэг дэвтэр, 1 ширхэг тэмдэглэлийн дэвтэр нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул эзэмшигч болох Б.И***********т буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х********* Б************** И***********ыг бусдын эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар шүүгдэгч Х********** Б************** И***********т ногдох эд хөрөнгөнөөс 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 -д зааснаар Б.И***********т оногдуулсан 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.И***********оос 105.619.722 /нэг зуун таван сая зургаан зуун арван есөн мянга долоон зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Х*******хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн "Хөвсгөл *********” ХХК, бөөний төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2014 он 07 сар гэж хаягласан, 1-148 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл *********” ХХК, бөөний төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2014 он 08 сар гэж хаягласан, 1-182 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл *********” ХХК, бөөний төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2014 он 09 сар гэж хаягласан, 1-161 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл *********” ХХК, бөөний төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2014 он 10 сар гэж хаягласан, 1-148 гэж дугаарласан   санхүүгийн   баримт, Хөвсгөл  *********”    ХХК,   бөөний   төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2014 он 11 сар гэж хаягласан, 1-135 гэж дугаарласан   санхүүгийн   баримт, Хөвсгөл  *********”    ХХК,  бөөний   төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2014 он 12 сар гэж хаягласан, 1-145 гэж дугаарласан   санхүүгийн   баримт, Хөвсгөл  *********”    ХХК,  бөөний   төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2015 он ***********сар гэж хаягласан, 1-132 гэж дугаарласан   санхүүгийн   баримт, Хөвсгөл  *********"    ХХК,   бөөний   төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2015 он 02 сар гэж хаягласан, 1-90 гэж дугаарласан    санхүүгийн   баримт, Хөвсгөл  *********”    ХХК,  бөөний   төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2015 он 03 сар гэж хаягласан, 1-114 гэж дугаарласан   санхүүгийн     баримт, Хөвсгөл  ХХК, бөөний төв,   худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2015 он 04 сар гэж хаягласан, 1-108 гэж дугаарласан    санхүүгийн  баримт,              Хөвсгөл *********”   ХХК,  бөөний  төв,   худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2014 он ***********сар гэж хаягласан, 1-155 гэж дугаарласан   санхүүгийн   баримт, Хөвсгөл  *********”    ХХК,  бөөний   төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2014 он 02 сар гэж хаягласан, 1-83 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл *********” ХХК, бөөний төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2014 он 03 сар гэж хаягласан, 1-175 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл *********” ХХК, бөөний төв, худалдагч И***********ын тооцооны баримт материал, 2014 он 04 сар гзж хаягласан. 1-219 гэж дугаарласан  санхүүгийн    баримт, Хөвсгөл   *********” ХХК, бөөний төв, худалдагч И***********ын   тооцооны      баримт материал,  2014 он          05 сар гэж хаягласан, 1-228 дугаарласан    санхүүгийн   баримт, Хөвсгөл   *********” ХХК, бөөний төв, худалдагч И***********ын  тооцооны      баримт материал,  2014 он 06 сар гэж хаягласан, 1-208 дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл *********” ХХК, Б.И*********** нарын хооронд 2013 оны 03 сарын 31, 2015 оны 05 сарын 01-нд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2015 оны 02 сарын 28-нд “Хөвсгөл *********” ХХК, Б.И***********той тооцоо нийлсэн акт 1 хуудас, Хөвсгөл *******ХХК-нд өр төлбөр барагдуулах амлалт 1 хуудас зэргийг Хөвсгөл *******хязгаарлагдмал хариуцлагатай компанид, 2 ширхэг дэвтэр, 1 ширхэг тэмдэглэлийн дэвтэр нийт 3 ширхэг дэвтрийг шүүгдэгч Б.И***********т тус тус буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай. 

6.  Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.И***********т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Н.АРИУНЖАРГАЛ

ШҮҮГЧ             М.ЭРДЭНЭ-ОЧИР

ШҮҮГЧ             Н.НЯМСҮРЭН