Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2016/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг

Улсын яллагч Л.Отгончимэг

Шүүгдэгч О.***********нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О***********ын Э***********т холбогдох эрүүгийн 2016*******206 тоот хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч О.***********нь 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Б***********г зодож биед нь уруулын дотор салстад хуучин шарх, 1 шүдний сулрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэпн О.***********нь 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Б***********г зодож биед нь уруулын дотор салстад хуучин шарх, 1 шүдний сулрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Г.Б***********гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумаас Мөсний баяр үзэхээр Түнэл сумын иргэн ******************, ***********сайхан, Б******* нарын хамт бид дөрөв миний эзэмшлийн Ниссан пулсар маркийн машинтай ***********тосгон руу Мөрөн сумаар дайрч явсан юм. Ингээд мөсний баяр үзээд 2016 оны 03 дугаар сарын 03-ны орой 22 цагийн орчим Мөрөнд орж ирсэн юм. Түнэл явах гэсэн машины бензин хүрэхгүй болсон тул ***********сайхан хүнрүү ярьж мөнгө авах болоод АТМ орж шалгахад мөнгө нь ороогүй байсан. Ингээд би бензиний мөнгө хүрэхгүй одоо яанаа гэхэд Б******* шууд гарчихаач хүрсэн хүрээгүй яадаг юм гэсэн юм. Би хариуд нь арай хүрэхгүй байхаа гэтэл ***********хажуунаас чи яасан сүртэй юм бэ гээд надруу дайраад байсан юм. Тэгэхээр нь би шууд гарах гээд засмал замаар явж байгаад 6 дугаар хорооны О****** дэлгүүрийн уулзвар өнгөрөөд явж байтал ***********намайг зогс гэхээр нь би замаас гараад машинаа зогсоотол ***********нь миний хажуу талын суудалд сууж явснаа буугаад машин тойрч ирээд намайг суудал дээр машинаас бууж амжаагүй байхад гараараа миний үүдэн шүд, уруул орчим хүчтэй цохисон юм. Миний амнаас цус гоожоод унасан юм. Би Э***********тай огт зодолдоогүй, барьцалдаж ч аваагүй юм гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/,

Шүүгдэгч ******************ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 03 дугаар сарын ны өдөр **********, Б*******, Б*********** бид дөрөв Түнэл сумаас мөсний баяр үзэхээр Б***********гийн машинтай явсан юм. Бид нар Хатгалд нэг хоноод 2016 оны 03 дугаар сарын 03-ны орой 22 цагийн орчим Мөрөнд орж ирсэн юм. ***********сайханы найз нь Б*******ын дансруу мөнгө хийнэ гэж ярьсан юм байна лээ. Энэ мөнгө орсон эсэхийг шалгахаар дөрвөн замын Өгөөжийн АТМ ортол уг мөнгө ороогүй байсан юм. Гэтэл Түнэл орох бензин хүрэхгүй гээд ууралсан юм. Ингээд бид хоёр хоорондоо маргалдсан юм. Тэгэхээр нь би Б***********д хандаж машинаа зогсоож бай гээд Мөрөн сумын 6 дугаар хорооны урд талын засмал замын хажууд зогсоосон юм. Ингээд би урд талын суудлаас бууж машины урдуур тойрч Б***********рүү очоод машинаас буугаагүй байхад нь уруул тус газар нь нэг удаа гараараа цохисон юм. Өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй юм гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

Гэрч С.Б*******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Жолооч Б*********** нь Түнэл орох бензин хүрэхгүй яаж гардаг юм. ***********бид хоёр Б***********д хандаж бензин дуусвал дуусна биз шууд явъя гэсэн юм. Гэтэл Б*********** бензин хүрэхгүй байхаа гээд байсан. Үүнээс болж Э***********, Б*********** нар хоорондоо маргалдсан юм. Ингээд Оргил худалдааны төв өнгөрч яваад ***********нь Б***********г машинаа зогсоо гэсэн юм. Б*********** замаас гараад машинаа зогсоотол ***********нь жолоочийн хажууд урд сууж явснаа буугаад жолооч талаар очиж Б***********г жолооны ард байхад нь ам хавьруу нь нэг удаа гараараа цохисон юм. Тэгэхээр нь *********** бид хоёр бууж Э***********ыг салгаж аваад бид хэд эмнэлэг явсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 169 тоот: Г.Б***********гийн биед гэмтэл тоггоогдлоо. Түүний биед уруулын дотор салстад хуучин шарх, нэг шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 14-р тал/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч ******************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1- т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэвч аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******************т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, шүүгдэпнийг энэ хуульд заасан хөнгөн гэмт хэргийг үйлдэж, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирлын талаар маргаангүй гэх үндэслэлээр шүүгдэгчид 3 сарын хугацаагаар баривчлах ялын санал бичиж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч Г.Б*********** нь шүүгдэгч ******************тай сайн дураараа эвлэрсэн талаарх 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн эвлэрлийн гэрээ, хохирогч шүүгдэгч нарын мэдүүлэг, прокурорын саналаар тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар шүүгдэпнид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.***********нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 26-р тал/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Эрүүгийн 2016****** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 4***********дугаар зүйлийн 418 дугаар зүйлийн 418.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч *********** овогт О***********ын Э***********ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч ******************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
  4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  5.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************ын оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             М.ЭРДЭНЭ-ОЧИР