Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2016/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүугийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн даргаар *******лзийбуян

Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,

Шүүгдэгч О.**** нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.**т холбогдох эрүүгийн 201622******* тоот хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Шүүгдэгч О.** нь 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн ******сумын Хатгал тосгоны 2 дугаар багийн нутаг Ж********* гэх газар иргэн Б.Л***********ийг эхнэртэйгээ хардсаны улмаас баруун, зүүн шанаа, зүүн шуун тус газар нь хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Мөн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд иргэн Т.**** ын гэрт эхнэр С.У******тай маргалдсаны улмаас зодож бие махбодид нь уруулын дотор салстад язарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зовхи, уруул, эрүү, бугалга, өгзөгт цус хуралт, өгзөгт зулгаралт, бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч О.** нь 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн ******сумын Хатгал тосгоны 2 дугаар багийн нутаг Ж**** гэх газар иргэн Б.Л******ийг эхнэртэйгээ хардсаны улмаас баруун, зүүн шанаа, зүүн шуун тус газар нь хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Мөн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд иргэн Т.**** ын гэрт эхнэр С.У******тай маргалдсаны улмаас зодож бие махбодид нь уруулын дотор салстад язарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зовхи, уруул, эрүү, бугалга, өгзөгт цус хуралт, өгзөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч О.** ын шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй, зүйлчлэлийг зөвшөөрч байна гэв.

Хохирогч С.У******ын мөрдөн байцаалтад өгсөн: Хатгалын төвд 2016 оны 2 дугаар сарын 15-ны орой би нөхөртэйгээ хамт явж байгаад 23 цагийн үед ************ын хонохоор очсон. ...тэгээд удаагүй амрах гэзд орондоо орцгоосон.Тэгсэн чинь намайг яах гэж мөрөн орж байгаа юм бэ гээд орноосоо боссоод цээж, ар нуруу, толгой руу хөлөөрөө олон удаа дэвсэж, өшиглөсөн. Тэгээд намар хадланд чи ****** хүмүүстэй гарсан... гээд миний нүүр рүү гараараа гурван удаа цохисон, сандлаар бөгс рүү 2-3 удаа цохисон. ...Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр бид хоёр эвлэрээд хамт байгаа гэх мэдүүлэг/хх-ийн 19-20-р тал/,

Хохирогч Б.Л******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би морьтой  Хатгал тосгоны Ж****** толгой гэх газар ** ынд 2016 оны 02 дугаар сарын 11-ний шөнө 03 цагийн үед очиж шинэлсэн. ** надад нэг шил архи задалж хоёулаа хувааж уусан. Тэгээд би нэг шил архи авч явсан тэрийгээ задалж хувааж уусан. Дуусаад дахиад архи гаргаж ирсэн тэрийг хувааж уугаад өглөө болгосон. Тэгсэн ** ын эхнэр У****** гэрээс гараад “нойл” руу явсан би гэрээс гараад У******ын араас очоод миний хоёр найз хүүхэд багачууд байна юунд хэрэлдээд байдаг юм гэж хэлсэн. ...У******тай гэрлүү нь чиглээд явж байсан тэгсэн урдаас ** гэрээсээ гарч ирэхдээ хутга барьж гарч ирээд намайгхутгалах гэж дайрсан тэгэхээр нь би хаасан чинь зүүн гарын шууг зүссэн дараа нь зүүн хацар зүсээд, баруун хацар бас зүссэн. Тэгээд миний хацарнаас цус гараад ** намайг дараад байж байсан эмч цагдаа нар ирсэн. Тэгээд сумын эмнэлэгт очиж зүүн гарын шуунд, зүүн хацартаа, баруун хацартаа оёо тавиулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 24-25- р тал/,

Гэрч С.***ын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 16-ны үед Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд очсон. Манай хүргэн ** манай төрсөн дүү У******ыг зодсон байсан. ... нүүр нь хөхөрсөн, хавирга нь бага зэргийн гэмтэлтэй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/

Гэрч Б.********, Д.******, Т.************, Д.Б****** нарын мэдүүлэг/хх- ийн 30-36-р тал/,

Шүүгдэгч О.** ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-ийн 55-54-р тал/,

Эд мөрийн баримтад үзлэг хийж хурааж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 16-17 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтад үзлэг хийж хурааж авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 16-17- р тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 108 тоот: Б.Л******ийн биед гэмтэл тогтоогдлоо. Түүний биед баруун, зүүн шанаа, эрүү, шуунд шарх, шанаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 41-р тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 100 тоот: С.У******ын биед гэмтэл тогтоогдлоо. Түүний биед уруулын дотор салстад язарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зовхи, уруул, эрүү, бугалга өгзөгт цус хуралт, өгзөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 46-р тал/, шинжээч, эмчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 46-р тал/ зэрэг болно.

Шүүгдэгч О.** ын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээсэн нь хохирогч С.У******, Б.Л******, гэрч С.***, Б.Ц-****д, Д.******, Т.************, Д.Б****** нарын мэдүүлэг, хохирогч нарын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан талаарх шинжээч, эмчийн тусгай мэдлэгийн хүрээнд үндэслэсэн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар батлагдсан гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч О.** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 2 д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдсэнд гэм буруутай тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч О.** т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдал тооцон үзэж, түүнд албадан ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.** нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-73-р хуудас/, зэргээр тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2.3-т зааснаар “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 5 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” ялгүйд тооцохоор байх тул шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,

Мөн хохирогч С.У******ын шүүгдэгч О.** тай эвлэрсэн талаарх гэрээ, хохирогч Б.Л******ийн “Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй “гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 24-25, 81-р тал/,

Эрүүгийн 201622*******7 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг 11 см урт, бариулын хэсэг 7 см урт, нийт ******см урттай шаргал өнгийн ясан бариултай  бичиглэлтэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслахад даалгаж, мөн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй, шүүгдэгчийг цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдлаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныгудирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч ******овогт О****ийн ** ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч О.** ыг 255 /хоёр зуун тавин тав/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч О.** нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 201622******* дугаар хэрэгт хураагдсан ажлын хэсэг 11 см урт, бариулын хэсэг 7 см урт, нийт ******см урттай шаргал өнгийн ясан бариултай “Иопд  бичиглэлтэй хутга 1 ширхэгийг устгахыг шүүгчийн туслах Б.Мөнхзоригт даалгасугай.
  5.  Эрүүгийн 201622******* дугаартай хавтаст хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичигбаримтгүй, шүүгдэгч Б.**** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай.
  6.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн
  7. т зааснаар ялтан, хохирогн, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  1.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэхтогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.** т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                                                   ДАРГАЛАГЧ        ШҮҮГЧ                                         М.ЭРДЭНЭ-ОЧИР