| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/99 |
| Огноо | 2016-05-03 |
| Зүйл хэсэг | 215.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2016/ШЦТ/99
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,
Улсын яллагч Л .Отгончимэг,
Хохирогч Ц.О***********ын өмгөөлөгч В.Энхболд,
Шүүгдэгч ****************,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б*********ын М*********д холбогдох эрүүгийн 201622*********2 дугаартай хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч **************** нь 2016 оны ***********дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт 5****УНХ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, “Жолооч аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хурдыг хасаж, зайлшгуй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж явсны улмаас Төгс төвийн урд талд байрлах гэрэлтүүлгийн шон, модыг мөргөж зам тээврийн осол гарган Хөвсгөл аймгийн хот тохижуулах үйлчилгээний төвийн гэрэлтүүлгийн шонг эвдэн 1.646.568 төгрөгийн хохирол учруулсан, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Т******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, Э.Б***********йн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжпэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **************** нь 2016 оны ***********дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт Тоёото марк-2 маркийн 5****УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийгжолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас Төгс төвийн урд талд байрлах гэрэлтүүлгийн шон, модыг мөргөж зам тээврийн осол гарган машинд сууж явсан Б.Т******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан, Э.Б***********йн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ****************ийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "...Т******гэртээ харихгүй 1 дүгээр хороонд айлд очно гээд явсан. Тэгсэн нөгөө очих айлаа олоогүй. Тэндээс буцаад Б***********йг гэрт нь хүргэж өгөх гэж яваад осолд орсон. Машин гэнэт баруун талруу шарваад жолооны хүрд булаагаад замын хажуу талруу орчихсон...Ослын улмаас болж сайн найзынхаа амь насыг хохироосондоо маш их харамсаж байна. Ар гэрийнхэн болон ээжээс нь маш их уучлалт гуйж байна. Мөн найз Т******гаас уучлалт гуйж байна...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна..." гэх мэдүүлэг,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 3-8 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9- 11 дүгээр хуудас/,
Хувцаст үзлэг хийсэн талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 124 дүгээр хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 45-50 дугаар хуудас/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
Хохирогч Л.Г**********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... 2016 оны ***********дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө би өөрийн гэрт хоносон. Тэнд хоносон учир нь маргааш хүүхдийг маань харах хүн байхгүй байсан болохоор аавынхаа гэрт хоносон. Тэгсэн шөнө 04 цагийн үед манай хадам ээж өөрийн ах болон бэртэйгээ ирээд Б*********** зам тээврийн осолд ороод эмнэлэг дээр нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очтол яаралтай тусламжийн тасагт орон дээр нас барсан байдалтай байсан. Намайг очиж харсны дараа талийгаачийг моорогт хийсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 28 дугаар хуудас/,
Хохирогч Ц.О***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... 2016 оны ***********дүгээр сарын 15-наас 2016 оны ***********дүгээр сарын 16-нд шилжих шөнийн ***********цаг 30 минут болж байхад манай гэрийн хаалга онгойгоод хүн гараад явчихсан. Тэр шөнө хүү бид хоёр хоёулаа хонож байсан болохоор Б***********йг гараад явчихсан гэж мэдсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа 30 орчим минутын дараа залгахад Б*********** утсаа авахаар нь хаана байна гэж асуухад ээжээ би гадаа гэрийн үүдэнд байна. Одоо ингээд орлоо гэж хэлэхээр нь ороод ирэх юм байх гэж бодоод тайвшираад хэсэг хугацаа өнгөрсний дараа ахиад залгасан чинь Б***********йн гар утсыг эмэгтэй хүн авахаар нь би энэ утасны эзэн нь байна уу гэж асуусан чинь тэр эмэгтэй өөрөө хэн бэ? гэхээр нь ээж нь байна гэсэн чинь тэр эмэгтэй утасныхаа цаана хэлэхүү яахуу гэж цаанаа утсаар ярьж байсан. Тэгсэн цаана нь байсан хүн хэл хэл гэх шиг болсон. Тэгтэл нөгөө хүн надтай буцаж яриад танай хүүхэд эмнэлэг дээр 103 тасагт нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаа салгаад 1-р хороонд байх ах Э*******руу утсаар яриад Б***********йг эмнэлэг дээр нас барсан байна гэж хэлсэн. Тэгсэн тэд нар гайхаад одоо очлоо гээд утсаа салгасан. Би А*** дэлгүүрийн урдаас такси аваад яваад очиход хүү маань аль эрт нас барчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Хохирогч Б.Т******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Тэгээд тэндээс хөдлөхөд М********* машин б*********** хөдөлсөн. Намайг урагшаа ороод суучих гэхээр нь би урагшаа ороод суусан. Тэндээс хөдлөхөд М********* одоо хаачихуу Шүрээ /М*********ийн эхнэр/ дээр очих уу, яахуу гэхээр нь хэрэггүй маргааш больё гэхэд яадаг юм очье гээд байхаар нь тэгвэл хань болгоод Б***********, Б****** хоёрын нэгийг аваад очихуу гэж санал тавьсан. М********* тэгье тэгье гээд шууд Б***********йн гадаа явж очсон. ...Б***********йн байрны гаднаас хөдлөөд засмал зам дээр гараад М********* маш их хурдтай давхиж эхэлсэн. Би яг хэдэн км цагийн хурдтай явсныг нь мэдээгүй. Тэгж хурдан давхиад байхаар нь би аяархан яваач гэж хэлэхэд М********* зүгээр ш дээ хөгшөөн гээд хөгжмөө чангалаад хурдаа хасахгүй давхиад байсан. Энэ үед Б*********** ардаас хурдаа хасаач гэж хэлж байсан. Тэгсэн боловч М********* тоохгүй давхиад байсан. ...би машинаас үсэрдэг юм билүү гэж бодож байснаа санаж байна, тэгээд нэг мэдэхэд би Төгс төв дотор сандал дээр сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27 дугаар хуудас/,
Хохирогч Б.О***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2016 оны ***********дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө мөрөн сумын 8-р багийн нутаг дэвсгэр Төгс төвийн урд байрлах замын гоёлын гэрэлтүүлгийн шонг тээврийн хэрэгсэл мөргөж гэмтээсэн хэрэгт намайг хохирогчоор Мөрөн сумын хот тохжилт үйлчилгээний төвөөс тогтоосны дагуу хэрэгт хохирогчоор оролцож байна. Манай байгууллагын орлогод нэг гоёлын гэрэлтүүлэг 1538568 төгрөгөөр авагдсан байдаг. Үүн дээр гэрэлтүүлгийг дахин сэргээж засварлахад шаардлагатай зардал болох краны ажлын хөлс, мөн шон янзлах ажилтны хөлс гээд төгрөг нэмэгдээд нийт 1646568 төгрөг болж байгаа юм. Энэ төлбөрийг төлж барагдуулах юм бол ***********ар нэг санал хүсэлтгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Ч.Б*********** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Манай гэр Төгс төвийн 3 давхарт байдаг юм. 2016 оны ***********дүгээр сарын 16-ны шөнө би гэртээ эхнэр Цацрал намайг дуудаад босоорой гадаа чимээ гараад байна гэхээр нь би босоод цонхоор харсан чинь манай байрны урд талд машин ертөнцийн зүгээр баруун хойд зүгрүү хараад зогсчихсон гэрэл нь асаалттай байсан. Тэр байдлыг хараад би гадагшаа гарсан. Жолоочийн хажуу урд талын суудалд эмэгтэй хүн сууж байсан. Машины урдуур тойроод харахад машины зүүн талд нэг эрэгтэй хүн нэг эрэгтэй хүнийг өвөр дээрээ тэврээд суучихсан, Б***** Б**** сэрээчээ босоорой гээд хашгираад байсан. Тэгэхээр нь би утсаараа цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би буцаж ороод төгс төвийн гадна талын гэрлийг асаасан. Гэрэл асаачихаад гарч ирээд хэсэг байж байхад эмнэлэг ирээд газар хэвтэж байсан залууг аваад явсан. Эмнэлэг ирсний дараа 30 орчим секундын дараа цагдаа ирсэн. ...Машин нь урд хэсгээрээ юм мөргөсөн бололтой хамар хэсэг нь дотогшоо хонхойгоод орчихсон машин дотор байсан эд зүйлүүд цацагдсан байдалтай байсан. Машины зүүн талын арын хаалга тэр чипгээ урагдсан зүүн хэсгээрээ дотогшоо чихэгдэж хонхойсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,
Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгчийн 2016 оны ***********дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтэд:
7 Дээрх шалтгаанаар нас барсан гэх нь “онош” хэсгээр батлагдаж байна.
8. Э.Б*********** нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба хөнгөн зэргийн согтолттой байжээ гэх дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.Нандинцэцэгийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 70 дугаартай дүгнэлтэд:
Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтэд; ****************ийн биеэс авсан гэх цусанд спиртийн агууламж илэрсэнгүй гэх дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Р.Н**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... Шинжилгээнд ирүүлсэн М********* гэж хаягласан 2 мл хэмжээтэй хуруу шилэнд хийсэн цуснаас дээж авч химийн шинжилгаа хийсэн. Уг шинжилгээг хийхэд бихромат калийн уусмал өнгөний хувирал өгөөгүй хэмжилт хийж стандарт жиших муруй дээрээс тоон утгыг харахад спиртийн агууламж илэрээгүй...М*********ийн цус битүү саванд байсан. Тийм учраас хэрвээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бол цуснаас нь этилийн спирт илрэх байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/,
Шинжээч А.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ослын актад М*********ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж тусгасан байгаа. Шинжээч эмч гаргасан дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэлтэй, уг дүгнэлтийг баримталсан...Тээврийн хэрэгсэл 55 метр урт хэмжээтэй мөр үүсгэсэн байсан. Уг мөр нь тооромсоны мөр үү, гулгасан мөр үү гэдэг нь тодорхойгүй байгаа учраас тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар/ хуудас болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 201622********* дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.
Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч **************** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, эхнэр 0-4 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүулэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 201622********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР