Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2016/ШЦТ/100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг

Улсын яллагч Б.Болд

Хохирогч Г.Б***********

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг, 

Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************ид холбогдох эрүүгийн 201622****** дугаартай хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: 

Шүүгдэгч ****************** нь 2016 оны ***********дүгээр сарын 05-ны өдөр Мөрөн сумын 11 дүгээр баг **** тоотод байх иргэн Б.Ж*********ы хашаан дотор иргэн Г.Б***********ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож баруун талын 2 хавиргыг нь хугалан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ****************** нь 2016 оны ***********дүгээр сарын 05-ны өдөр Мөрөн сумын 11 дүгээр баг **** тоотод байх иргэн Б.Ж*********ы хашаан дотор бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн иргэн Г.***********бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч ****************** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч ******************д*********** мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны ***********дүгээр сарын 05- ны өдөр ахынхаасаа ээж Б***********гийн хамт гараад айлд очсон. Ингээд энэ айлд очоод 8 хүн хөзөр тогложбайтал ***********гэх хүн П******* ахтай маргаж, хэрэлдээд байхаар нь би танд нэг идсэнээ өгье хэрэлдэхээ боль гэсэн чинь надруу тэр ***********гэдэг хүн чи муу ***********ар том пизда вэ гээд намайг барьж авсан. Гадаа гараад заамдаад тавихгүй болохоор нь би тавиулах гээд тонгорох маягтай унагаасан гэх мэдүүлэг /хх-ийн 43-44,46-47,67 дугаар хуудас/,

Хохирогч Г.***********мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны ***********дүгээр сарын 05- ны өдөр хэдэн хүмүүс цуглаж муушиг тоглосон юм. Б*********** гэх эмэгтэй хүүхэдтэйгээ ирсэн байсан. Бид нар 9 гарын муушигтоглосон. Нэг тоглоом дээр би ажил хийгээд миний хажууд сууж байсан П******* гэх хүн орсон. Тэр танихгүй банди бас орсон. Би өөрөө орсон юм. Ингээд бид гурав тоглосон. Тэгж байтал П******* намайг чи ороогүй шүү дээ гэсэн. Тэгж байтал хажуугаас тэр танихгүй залуу та ороогүй шүү дээ гэсэн юм. Тэгээд маргалдаад тэр дотор маргалдаад тэр залуу намайг заамдаж барьж авч бид хоёр гадагшаа гарсан. Гадагшаа гараад намайг тэр залуу тонгорч унагаагаад өвдгөөрөө өвдөглөсөн. Тэгж байтал ээж нь гарч ирээд хүн аллаа чи хөгшин хүнийг гээд салгаж байтал дотроос П******* гарч ирээд хөгшин хүн зодоод гээд салгасан. Тэр үед миний цээжнээс цус амтагдаад гараад ирэхэд нь чи миний хавиргыг хугалсан байна гэхэд тэр залуу чи битгий баашлаад байгаарай гээд эргэж ирээд намайг өшиглөж, толгой руу цохиж авсан. Тэгээд тэр залуу алаад өгье гээд байсан гэх мэдүүлэг/хх-ийн 14-15, 62 дугаар хуудас/,

Гэрч Ж.П***********гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны ***********дүгээр сарын 05- ны өдөр Ж********* гэх өвгөнийд хэдэн хүмүүс муушиг тоглосон юм. ...***********нь би 2 идэх байсан гээд дахин хэрүүл үүсгээд эхэлсэн. Тэгтэл тэр банди тэгээд байхдаа яадаг юм даварчихсан юм гэж уур/щсан. Ингээд ***********тэр бандитай хэрүүл үүсгээд тэр хоёр барилцаж аваад гарсан" мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Гэрч М.Ж************йгиин мөрдөн байцаалтад өгсөн: “...Нөгөө улаан, шар залуу маань тэр жижиг залуу бандитай маргалдаж босож ирээд барьцалдаж авсан. Тэгж байтал Ж********* гар гэж хөөсөн.Тэр хоёр барьцалдсан чигтээ гараад явсан ..." мэдүүлэг хх-ийн 21 дүгээр хуудас/,

Гэрч Б.Ж*********ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны ***********дүгээр сарын 05-ны өдөр манайд хэсэг улсууд ирж тоглож байсан. Ш***, П*********** гэх өндөр хүн, бас нэг банди нар бид нартай тоглож байгаад маргалдаад гарсан юм. Ш*** гэдэг нь тэр ***********юм. Би хөл муу явахдаа таяг тулдаг тул тэд нар маргалдаад гарсны дараа тамхиа ороож асааж аваад араас нь гарахад шинээр ирсэн тэр банди болон шар хоёрын дунд тэр бандийн ээж нь орчихсон харагдсан. Нөгөө хоёр нь хоёр талд гар хөлөө сарвалзуулж байх шиг харагдсан" мэдүүлэг/хх-ийн 23 дугаар хуудас/,

Хохирогч Г.Б***********, гэрч Ж.П*********** нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Б***********, гэрч Б.Б*********** нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх- ийн 30-31 дүгээр хуудас,

Гэрч Д.*********, Б.Б*********** нарын мэдүүлэг, эд мөрийн баримтад үзлэг хийж, хурааж авсан тэмдэглэл/хх-ийн 25-26,71 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 34 дугаартай: “...***********биед баруун талын хоёр хавирганы хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Г.***********биед учирсан гэмтэл нь үүссэн гэх цаг хугацаатай тохирч байна. Г.***********биед үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/ нотлох баримтууд байгаа болно.

Шүүгдэгч ******************иин мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээсэн нь хохирогч Г.Б***********, Б.Ж*********, Ж.П***********, М.Ж*******тай нарын мэдүүлэг, хохирогчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан талаарх шинжээч, эмчийн тусгай мэдлэгийн хүрээнд үндэслэсэн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар батлагдсан гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч ******************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн т зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутай тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч ******************ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид з.ааснаар хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч нь хохирогч Б***********т эмчилгээний зардалд 754.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд шүүдэгчий.г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохиропч Г.***********нь цаашид эмчлүүлэх эмчилгээний зардал, олох ёстой байсан орлого бүгд 6.754,000 төгрөгийг шүүгдэгч ******************оос нэхэмжилж байх боловч энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжилж болохыг дурдав.

Эрүүгийн 201622*******040 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Г.*********** рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Б***********т буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч ***********овогт Б***********ын Н***********ийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар Б***********ын Н***********ийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******************ид оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.4-т зааснаар шүүгдэгч ******************ид оногдуулсан 3/гурав/жил 1/нэг/сарын хорих ялыг 1 /нэг/жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
  5.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 201622******* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Г.*********** рентген зургийг хохирогчид буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Мөнхзоригт даалгасугай,
  6. Эрүүгийн 201622*******040 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардпаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай
  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************ид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн д зааснаар шийтгэхтогтоолыггардуулснаасхойш 14хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЧИР