| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/101 |
| Огноо | 2016-05-05 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2016/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг
Улсын яллагч Д.Оюунбилэг
Шүүгдэгч З.М*********** нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З************ын М***********ад холбогдох эрүүгийн 20162************243 тоот хэргийг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч З.М*********** нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр эхнэр Т.Б***************г гэртээ хардаж зодон биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч З.М*********** нь 2016 оны4 дүгээр сарын 13-ны өдөр эхнэр Т.Б***********г зодож бие махбодид нь зүүн шуу, баруун бугалга, шуу, зүүн гуя, шилбэ, баруун зүүн өгзгөнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Т.Б***************гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би гадуур яваад 16:00 цагийн үед гэртээ орход М*********** архи уугаад сууж байснаа алга болчихлоо хаагуур алцагнаж яваад ирэв гэх мэтээр хэл амаар доромжлоод гараа атгаад миний хамар руу цохиход миний хамарнаас цус их гарахад наад цусаа цэвэрлэ гэж цэвэрлүүлчихээд ахиад намайг өшиглөж шалан дээр унагаагаад толгой, хөл, гар, нуруу өшиглөж үснээс дээш нь зулгааж татаж байгаад шалруу 2-3 удаа мөргүүлээд намайг өвдөж байна гээд ёолхоор дуугуй бай гэж шаарддаг. Тэгээд би зугтаагаад хашаанд байдаг хадам аавынд орход хадам аав ганцаараа байсан ба юу ч хэлж чадаагүй байж байтал М*********** араас орж ирээд намайг дагуулж гараад үснээс чирж гэрт оруулаад хаалгаа түгжээд ахиад л толгой тархи цохиж бие рүү өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч З.М***********ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б*********** хүнээс мөнгө олно гэж өглөө гараад бүр орой ирсэн ба би мөнгө олж ирсэн үү гэхэд Б*********** юугаа олж ирдэг юм бэ гээд бид хоёр маргалдаад би Б***********гийн хамар руу нь гары****** алганы ар хэсгээр нь цохиод 2 гар руу нь нилээн хэдэн цохиод хойш нь түлхсэн. Б***********гийн хамарнаас нь цус их гараад би цусыг нь цэвэрлүүлсэн. Тэгээд байж байтал Б*********** хашаанд байдаг аавынх руу гүйгээд орчихоор нь би араас нь ороод Б***********г дуудаад гэртээ оруулсан. Тэгээд удаагүй байж байтал Б***********гийн ах Б*******, эгчийнх нь охин Ж*********м нар манайд ирээд Б*********** болон 4 хүүхдийг аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
Гэрч Д.Ж*****************ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр үдээс хойш гэртээ байж байтал миний гар утас руу Б*********** эгчийн том эгч болох ***********жав эгч над руу залгаад М***********ынд яаралтай хурдан оч М*********** Б***********г зодоод байх шиг байна гэхээр нь би Б******* ах руугаа залгаж хэлээд Б******* ахтай хамт М***********ынд очсон. Б*********** эгч М*********** ахаас нуугдаад хажуу айлын байшингийн араар нуугдчихсан айсан байдалтай зогсож байсан. Тэгээд юу болсон талаар тодруулж асуух гэхэд М*********** ах юм ойлгох чадваргүй их согтуу байсан учраас Б*********** эгчийг 4 хүүхэдтэй нь аваад гэртээ аваачсан. Б*********** эгч одоо хүртэл манай гэрт байгаа. Б*********** эгч тэр өдөр М*********** ахад зодуулсны улмаас хоёр гарын сарвуу, бугуй, нуруу, хөлний эрээн булчин нь хавдчихсан байсан ба хоёр хоногийн дараагаас тэр нь тод хөх болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 197 тоот: Т.Б*******************гийн биед гэмтэл тогтоогдлоо. Түүний биед зүүн шуу, баруун бугалга, шуу, зүүн гуя, шилбэ, баруун зүүн өгзгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 14-р тал/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч З.М***********ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1- т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэвч аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.М***********ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, шүүгдэгчийг энэ хуульд заасан хөнгөн гэмт хэргийг үйлдэж, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирлын талаар маргаангүй гэх үндэслэлээр шүүгдэгчид 2 сарын хугацаагаар баривчлах ялын санал бичиж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохиропн Т.Б********** нь шүүгдэгч З.М***********тай сайн дураараа эвлэрсэн талаарх 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээ, хохирогч шүүгдэгч нарын мэдүүлэг, прокурорын саналаар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч З.М*********** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 39-р тал/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Эрүүгийн 20162************243 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлийн 418 дугаар зүйлийн 418.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР