Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2020/0857/З |
Дугаар | 128/ШШ2022/0770 |
Огноо | 2022-10-17 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2022/0770
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Д.Халиуна, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б*** ХХК
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.А***
Өмгөөлөгч: Э.Ж***
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.М***
Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б** нарын хоорондын нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 1** -ны өдрийн А/1*** дугаар захирамж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02*** дугаар тогтоолын хавсралтын 2.5-д Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ тогтоох гэсний 2-д Б*** дүүргийн 1*** дүгээр хороо, Л.Энэбишийн гудамж, А*** их дэлгүүрийн ард, 1*** , 1** дугаар байрнуудын дунд байрлах, Нийтийн эдэлбэр газарт авах, 0,18 га гэж заасан газраас Б*** ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсэг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай 5** дугаар тогтоолын хавсралтын 2-д Б*** дүүргийн 1*** дүгээр хороо, Л.Энэбишийн гудамж, А*** их дэлгүүрийн ард, 1*** , 1** дугаар байрнуудын дунд байрлах 1884 м.кв гэж заасан газраас Б*** ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А*** , өмгөөлөгч Э.Ж*** , хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М*** , хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар
1.1. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/13** дугаар захирамжаар Б*** ХХК-ийн нийслэлийн Засаг даргын 2012 оны А/11** дугаар захирамжаар эзэмшиж байсан үйлчилгээ орон сууцын зориулалттай 840 м.кв газрын эзэмших эрхийг 1** жилийн хугацаагаар сунгасан.
1.2. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 03*** дугаар, 9 дүгээр сарын 02-ны өдрийн 01-06** дугаартай албан бичгүүдээр Б*** ХХК-д нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/13** дугаар захирамжийг хүчингүй болгох болсонтой холбогдуулан тайлбар, санал ирүүлэхийг мэдэгдэж, хүчингүй болгох тухай мэдэгдэл хүргүүлсэн.
1.3. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 1** -ны өдрийн А/1*** дугаар захирамжаар мөн Засаг даргын 2019 оны А/13** дугаар захирамжийг хүчингүй болгож, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 02*** дугаар албан бичгээр нэхэмжлэгч Б*** ХХК-д уг захирамжийг хүргүүлсэн байна.
1.4. Нэхэмжлэгч Б*** ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нийслэлийн Засаг даргад холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 1** -ны өдрийн А/1*** дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
1.5. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5** дугаартай Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай тогтоолоор Б*** дүүргийн 1*** дүгээр хороо, Л.Энэбишийн гудамж, А*** их дэлгүүрийн ард, 1*** , 1** дугаар байрнуудын дунд байрлах газруудыг нийтийн эдэлбэр газраар тогтоосон.
1.6. Нэхэмжлэгчээс 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай 5** дугаар тогтоолын хавсралтын 2-д Б*** дүүргийн 1*** дүгээр хороо, Л.Энэбишийн гудамж, А*** их дэлгүүрийн ард, 1*** , 1** дугаар байрнуудын дунд байрлах 1884 м.кв гэж заасан газраас Б*** ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
1.7. Мөн нэхэмжлэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 02*** дугаар тогтоолын хавсралтын 2.5-д Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ тогтоох гэсний 2-д Б*** дүүргийн 1*** дүгээр хороо, Л.Энэбишийн гудамж, А*** их дэлгүүрийн ард, 1*** , 1** дугаар байрнуудын дунд байрлах, Нийтийн эдэлбэр газарт авах, 0,18 га гэж заасан газраас Б*** ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл
2.1. Б*** ХХК-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/11** дугаар захирамжаар Б*** дүүргийн 1*** дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 1*** дүгээр байрны зүүн талд байршилтай 840 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон. Ийнхүү эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглахаар үйлчилгээтэй 66 айлын орон сууцны барилга барихаар төлөвлөж зураг төслийг боловсруулж, барилгын эскиз зургийг батлуулсан.
Улмаар Нийслэлийн Засаг даргаас 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр А/4** дүгээр тухай захирамжаар манай компанийн эзэмшлийн газарт барилга барих зөвшөөрлийг олгосон.
Манай компани нь газар эзэмших эрхийн гэрээнд заасан журмын дагуу газрын төлбөрийг тухай бүрд нь төлж, хуулийн дагуу эрх, үүргээ хэрэгжүүлж байгаа ба зохих байгууллагуудаас барилга барих зөвшөөрөл болон техникийн нөхцөлүүдийг авч тус газарт зориулалтын дагуу үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар төлөвлөж шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж, зураг төсөл, техникийн нөхцөлийг батлуулах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү ажиллагаанд цаг хугацаа их зарцуулсан төдийгүй, одоогийн байдлаар дараах зөвшөөрөл болон техникийн нөхцөлүүдийг авсан болно. Үүнд:
1. 2012 оны 8 дугаар сарын 08-ны өдөр А/4** -1.9 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар,
2. 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М*** дугаар Техникийн нөхцөл,
3. 2012 онд Барилгын эскиз зураг,
4.201*** онд 08/1*** дүгээр Техникийн нөхцөл,
5. 201*** онд Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт зэрэг болно.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 1** -ны өдрийн А/1*** дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрх олгосон захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд бидний зүгээс тус захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь өмнө нь Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/11** дугаар захирамжаар Б*** ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 201** оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/6** дугаар захирамжаар хүчингүй болгосон. Улмаар дээрх шийдвэрийг манай компанийн зүгээс эс зөвшөөрч манай компанийн зүгээс шүүхэд хандсан бөгөөд дээрх захирамжийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2*** дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221*** дугаар магадлалаар тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.
Ингээд Нийслэлийн Засаг даргын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 3 жилийн дараа 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/13** дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлж газар эзэмших эрхийг сэргээсэн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлснээс хойш 9 сарын дараа дахин Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 1** -ны өдрийн А/1*** дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрх олгосон захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Захиргааны байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-д зааснаар хууль дээдлэх үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримталж ажиллах үүрэгтэй.
Гэтэл манай компанийн хөрөнгө оруулалт хийн барилга байгууламж барьж, бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсний дараа захирамж гаргаж газар эзэмших эрх үүсгэсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх ба Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчмуудыг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 1** -ны өдрийн А/1*** дугаар захирамжид баримталсан хууль зүйн үндэслэлийг авч үзвэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 9** дугаар захирамжийг тус тус үндэслэн ... нийтийн эрх, ашгийг хөндөж, нийтийн эзэмшлийн газарт газар олголт хийсэн гэх үндэслэлээр Б*** ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 840 м.кв газрын 000139** 3 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 3 дахь заалтаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/13** дугаар захирамжийн хавсралтын 2 дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-д заасны дагуу Нийслэлийн Засаг дарга өөрийн гаргаж буй шийдвэрийнхээ хувьд хуулийг дээдэлж, хуульд үндэслэх зарчмыг баримтлах ёстой.
Тушаалын үндэслэлд дурдсан Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.3.5-д зааснаар манай компанийн хувьд тус газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшиж, газрын төлбөрийг төлж ирсэн төдийгүй, манай эзэмшлийн газар нь аливаа байдлаар бусдын эзэмшил газартай давхцалгүй, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байгаа болно.
Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар төрийн байгууллага, албан тушаалтан өөрөө, түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг шийдвэрийг хүчингүй болгохоор байна.
Гэтэл энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэг зөрчигдөөгүй, бусдын газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг манай компанийн зүгээс зөрчсөн зүйл байхгүй болно.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 1** -ны өдрийн А/1*** дугаар захирамжийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 02*** дугаар албан бичгээр манай компанид хүргүүлснийг 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Монгол шуудан ХК-иас хүлээн авсан болно.
Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасан зохицуулалтуудыг огт хэрэгжүүлэлгүйгээр манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 03*** дугаар албан бичгийг 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Монгол шуудан ХК-иас, газар эзэмших эрх цуцлагдсан талаар мэдмэгц газрын албан дээр очиж уулзахад 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 01-06** дугаар албан бичгийг өгсөн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд зааснаар оролцогчийг сонсох, энэ талаар нотлох баримт цуглуулах ажиллагааг огт явуулаагүй.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02*** дугаар тогтоолын 2 дахь заалтаар мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5** дугаар тогтоолын 1 дэх заалтаар манай компанийн эзэмших эрх бүхий 840 м.кв газрыг нийтийн эдэлбэр газарт оруулан шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн зайлшгүй шаардлага бий болсон тохиолдолд бусдад эзэмшүүлсэн газрыг нийтийн эдэлбэрт ашиглах тухай зохицуулсан бөгөөд манай компанийн эзэмших эрх бүхий газрыг нийтийн эдэлбэрт ашиглах тухай тохиролцсон зүйлгүй, Засгийн газраас холбогдох шийдвэр гаргаагүй байхад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоол гаргаж, 2012 оноос хойш манай компанийн эзэмшил, ашиглалтад буй 840 м.кв газрыг хүчээр нийтийн эдэлбэр газарт оруулан тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 1** -ны өдрийн А/1*** дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02*** дугаар тогтоолын хавсралтын 2.5-д Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ тогтоох гэсний 2-т Б*** дүүргийн 1*** дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, А*** их дэлгүүрийн ард, 1*** , 1** дугаар байруудын дунд байрлах, нийтийн эдэлбэр газарт авах, 0.18 га гэж зааснаас Б*** ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5** дугаар тогтоолын хавсралтын 2-т Б*** дүүргийн 1*** дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, А*** их дэлгүүрийн ард, 1*** , 1** дугаар байруудын дунд байрлах 1884 м.кв гэж зааснаас Б*** ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/17 дугаар захирамжаар Б*** дүүргийн 1*** дүгээр хороо, 840 м.кв үйлчилгээний орон сууцтай барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олж авсан. Мөн адил Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 сарын 17-ны өдрийн А/13** дугаартай захирамжаар газрын эзэмших эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу биелүүлж захирамж гарч бид эзэмших эрхтэй болсон. Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2020 оны 9 сарын 1** -ны өдрийн А/1*** дугаартай захирамжаар уг газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нэхэмжлэгч нь 2012 онд анх газар эзэмших эрх авсны дараа архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулаад холбогдох барилга байгууламж барихтай холбоотой бүх техник нөхцөл зураг төслийг батлуулаад явж байсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 201** оны 8 сарын 13-ны өдрийн А/6** дугаар захирамжаар тус газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Уг захирамжтай шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2*** дүгээр шийдвэр болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4** дугаар магадлалаар тус тус 6** дугаар захирамжийг хүчингүй болгуулаад газар эзэмших эрх хүчинтэй гэдэг шийдвэр гарсан. Улмаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж Нийслэлийн Засаг даргын 2019 А/13** дугаар захирамж гараад тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулаад ашиглах, эзэмших зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах гэтэл 2020 оны А/1*** дугаар захирамж гарсан. Захирамжийн үндэслэлд юу гэж дурдсан бэ? гэхээр Газрын тухай хуулийн 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг үндэслэж үндэслэл болгосон. Манай компани тус газрыг хуульд заасан журмын эзэмшиж, ашиглаж байсан. Шүүхийн нөхцөл байдал үүсээд бид газар дээрээ үйл ажиллагаа явуулах гээд байж байсан. Гэтэл ийм захирамж гарсан. Манай эзэмшлийн газар нь бусдын эзэмшил газарт давхацсан зүйл байхгүй. Эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйл байхгүй юм. Мөн захирамжийн үндэслэлд дурдагдсан Газрын тухай хуулийн 61.1-д зааснаар төрийн байгууллагын албан тушаалтан өөрөө түүний дээд шатны байгууллага албан тушаалтан эсвэл шүүх Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших, ашиглах эрхийн хууль ёсны эрхийг зөрчсөн бол уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар заасан. Маргаан бүхий захирамжийн үндэслэл болсон зүйл зөрчигдөөгүй, бусдын газар эзэмших эрхтэй холбоотой эрх хууль ёсны ашиг сонирхлыг манай компанийн зүгээс зөрчсөн зүйл байхгүй. Газрын тухай хуулийн 40.1.1-д зааснаар тухайн газар эзэмших гэрээний нөхцөлийг удаа дараа ноцтой зөрчсөн гээд үндэслэл болгодог. Гэрээний нөхцөл байдлыг яаж зөрчсөн талаар хариуцагчаас тодруулахад тайлбар хэлдэггүй. Манай компанийн зүгээс гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн зүйл огт байхгүй. Мөн А/1*** дугаар захирамжийн үндэслэлд нийтийн эрх ашгийг хөндөж нийтийн эзэмшлийн газарт газар олголт хийгдсэн байх гэж дурдаад байдаг. Гэтэл манай компани 2012 оноос хойш эзэмшиж байгаа мөн түүнээс өмнө 2011 онд н.Д гэх иргэнд эзэмшүүлсэн байсан газар нийтийн эзэмшилд авагдсан зүйл байхгүй, нийтийн эзэмшилд авсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллагаас акт гаргахдаа сонсох ажиллагаа явуулахаар хуульд заасан. Гэтэл 1*** дугаар захирамжийг гаргахдаа бидэнд огт мэдэгдээгүй. Сүүлд захирамж гарснаас хойш мэдэгдэх хуудастай хамт шуудангаар хүргүүлсэн талаар 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээж аваад нэхэмжлэл гаргаад явж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой холбоотойгоор Газрын тухай хуулийн 3.1.9, 46.1, 46.2-т зааснаар нийгмийн зайлшгүй шаардлага бий болсон тохиолдолд бусдад эзэмшүүлсэн газрыг нийтийн эдэлбэрт ашиглах тухай зохицуулсан. Гэтэл энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй, нийгмийн зайлшгүй шаардлага бий болсон үгүй талаар тодорхойгүй нөхцөл байдал байхад манай газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосны дараа нийтийн эдэлбэрт авах тогтоол гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий А/1*** дугаар захирамжийн актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарсан. Уг захирамж гарсны дараа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан нөхцөл байдалтай байдаг учраас уг маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын А/1*** дугаар захирамж болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 5** дугаар тогтоол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 02*** дугаар тогтоолыг тус тус нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
2.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас тодруулаад Газрын тухай хуулийн 61.1-д заасны дагуу хууль бус захиргааны акт гэж үзээд 1*** дугаартай захирамжийг гаргасан гэж тайлбарлаж байна. Гэтэл тухайн захирамжаар хүчингүй болгож байгаа 2019 оны 12 сарын 17-ны өдрийн А/13** дугаартай захирамж нь гэрчилгээний хугацаа сунгаж байна гэдэг агуулгатай боловч шүүхийн шийдвэрийг биелүүлж гэрчилгээ шинээр олгож гэрээ байгуулсан үйл явцыг шүүх анхаарч үзээсэй. Гэрчилгээ, гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Ямар хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа талаар хариуцагч өөрөө тайлбарлаж чадахгүй байна. Нийтийн эзэмшлийн газрыг нийтээрээ ашиглах боломжтой гээд тайлбарлаад байна. Тухайн этгээдэд эзэмшүүлсэн газрыг нийтийн эдэлбэр болгож байгаа бол тогтоолоо гаргаад түүний дагуу нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлээд явах ёстой. Гэтэл хариуцагчаас тус газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхгүй байх зорилготой байсан. 2020 оны 8 сарын 04-ны өдрийн 3*** дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр 41.6-д заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсныг мэдэгдэж байна гэдэг байдлаар бичиг ирүүлээд байсан нь өөрөө тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгох сонирхолтой байсан. Маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн байхад үргэлжлүүлээд 2021 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаад батлуулж байгаа нь өөрөө хууль бус юм. 2020 оны 9 сарын 1** -ны өдрийн 1*** дугаартай захирамжийн тухайд хэд хэдэн алдаа байгаа. Эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэгдүгээр агуулгатай. Гэрчилгээ хүчингүй болгох зохицуулалтыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл зохицуулсан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид гэрчилгээ хүчингүй болгох биш захирамжаар хүчингүй болгож байгаа буюу 61.1 дэх заалтыг тайлбарлаж байна. Маргаан бүхий захиргааны актаас авхуулаад эрх зүйн зөрчилтэй акт байгаа гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгчийн тухайд тухайн газрыг хууль ёсны дагуу эзэмшээд 2009 оноос эхлээд 2012 онд шилжүүлж авч хууль ёсны дагуу ашиглаж газрын төлбөрөө хугацаандаа төлөөд явж байсан. Гэтэл эдгээр үйл ажиллагаа хийсэн байхад энэ ажлыг харгалзахгүй гэрчилгээг хоёр дахин хүчингүй болгож байгаа нөхцөл байдлыг анхаарч үзээсэй. 2019 онд А/1*** 20 дугаартай захирамжийг хүчингүй болсонтой холбоотой 61.1 дэх заалтаар тайлбарлаж байгаа нь цаад агуулгаар шүүхийн шийдвэрийг хууль бус гэж тайлбарлаж байгаа гэдгийг шүүх анхаарч үзээсэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэл бүрдсэн байна гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал
3.1 Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэргэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/11** дугаар захирамжаар Б*** ХХК-д газар эзэмших эрх олгосныг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/13** дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 1** жилийн хугацаагаар сунгасан байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 9** дугаар захирамжийг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 1** -ны өдрийн А/1*** дугаар захирамжаар Б*** ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Маргаан бүхий газарт нийтийн эрх ашгийг хөндөж, нийтийн эзэмшлийн газарт газар олголт хийгдсэн байх тул Газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзэн тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон болно.
Газрын тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 6.2.2-т заасны дагуу хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглах тул хувь хүн, хуулийн этгээдэд уг газрын газар эзэмших эрхийг олгосон нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа учир тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн захиргааны байгууллага өөрөө газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 1** -ны өдрийн А/1*** дугаар захирамж нь нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн буруутай үйл ажиллагааг таслан зогсоосон хууль зүйн бүрэн үндэслэлтэй захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.2 Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1*** дугаар захирамж хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн гол агуулга юу вэ? гэхээр Газрын тухай хуулийн 61.1 дэх заалт юм. Нэхэмжлэгч компанид 2019 онд олгосон захиргааны акт нь өөрөө хууль бус шийдвэр байна гэдгийг Нийслэлийн Засаг дарга өөрөө үзэж байгаа. 2019 онд яагаад хууль бус захиргааны акт гаргасан бэ? гэхээр нийтийн эрх ашгийг хөндөж тухайн захиргааны актыг гаргасан байна. Тиймээс нэхэмжлэгч компанид олгосон захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх зүйтэй, улмаар алдаатай шийдвэр гаргасан байна гэдгийг Нийслэлийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр маргаан бүхий газар дээр өнөөдрийн захирамжийг гаргасан. Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа ямар зорилго агуулгатай байсан бэ? гэдгийг тодорхойлох нэг зүйл юу вэ? гэхээр нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгосны дараа Нийслэлийн Засаг дарга нийтийн эдэлбэрт авах байдлаар тогтоол гаргасан. Нийслэлийн Засаг дарга тухайн маргаан бүхий газрын ойр орчмын газарт хүүхдийн эрх ашиг, тухайн оршин суугчдын эрх ашиг, эрүүл аюулгүй орчинд амьдрах хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд маргаан бүхий захирамжийг гаргасан тодорхойлж байна. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа өөрөө Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар нийтийн эдэлбэрт авсан тогтоол гаргаагүй байхад нийтийн эдэлбэр гэж үзээд байна. Бодит нөхцөл байдал дээр тухайн маргаан бүхий газарт талбай байгаа талаар тогтоогдсон. Мөн нэхэмжлэгчийн ярьж байгаа бусдын газартай давхацсанаар бусдын хууль ёсны эрх ашгийг зөрчинө гэсэн ойлголт байхгүй. Ойр орчмын иргэдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна гэв.
3.3 Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л*** шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтаар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд 2020 оны 02*** дугаар тогтоолоор Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан. Нэхэмжлэгчийн зүгээс тус тогтоолын хавсралтын 2.5-д Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ тогтоох гэсний 2-т Б*** дүүргийн 1*** дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, А*** их дэлгүүрийн ард, 1*** , 1** дугаар байруудын дундах тохижилт бүхий талбай гэсэн хэсэг нь Б*** ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж маргаж байна.
Тухайн төлөвлөгөөгөөр Нийслэлийн хэмжээнд нийтийн ногоон байгууламж, биеийн тамирын талбай зэрэг иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх нийтийн эдэлбэр газар-ын байршил, хэмжээг тодорхой зааж өгөхөөр тусгагдсан бөгөөд тухайн шийдвэр нь нэхэмжлэгчид чиглээгүй байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 5** дугаар тогтоол батлагдан гарснаар маргаан бүхий актын Б*** ХХК-д холбогдох хэсэг гэх нь хэрэгжиж дууссан болно.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02*** дугаар тогтоолыг батлан гаргах үед Б*** ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон байсан бөгөөд маргаан бүхий актыг батлан гаргаснаас хойш буюу 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Засаг даргын нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1*** дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болтол түдгэлзүүлсэн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 1** -ны өдрийн А/1*** дугаар захирамж хүчин төгөлдөр үйлчилж байна.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.2.2-т тус тус заасны дагуу маргаан бүхий газар нь нийтээр ашиглах нийтийн эдэлбэр газар тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.
Нийслэлийн Засаг дарга 2020 оны 9 дүгээр сарын 1** -ны өдрийн А/1*** дугаар захирамжаар Б*** ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бөгөөд Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасны дагуу Улаанбаатар хотын банкны газар эзэмших гэрчилгээ хүчингүй болж, газар эзэмших эрх нь дуусгавар болсон. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу маргаан бүхий газрын эзэмшигч нь Б*** ХХК биш тул захиргааны акт гаргах үйл ажиллагаанд оролцогчоор оролцуулах, маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэр газраар тогтооход урьдчилан тохиролцож, гэрээ байгуулах тухай ойлголт байхгүй. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4 Хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нутаг дэвсгэрийн эдийн засаг нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэсэн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу тодорхой нийтийн эзэмшлийн газарт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нийтийн дагуу ашиглах зорилгоор зарим газрыг нийтийн эдэлбэр газраар ашиглаж бүх нийтээр ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажил явагдаж байна. Энэ ажлын тухайд ганцхан нэхэмжлэгч компанийн газрыг авснаар явагдаагүй. Энэ ажил нь 2009 оноос хойш явагдаж байгаа ажил юм. 2009 онд нийт 54 байршил, 2010 онд 32 байршлын 34,3 га газруудыг нийтийн эдэлбэр газаар авч байсан. 2019 онд 32 байршлын 57,6 га 2020 онд 38 байршлын 130 га газрыг нийтийн эзэмшлээр авч ажиллаж байгаа. 2021 оны тухайд газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлаад төлөвлөгөөний дагуу 6 дүүргийн 21 байршлын 10,2 га газрыг нийтийн эзэмшилд авсан. Гол зорилго нь нийтийн эзэмшлийн хүрээнд тухайн газрыг бүх иргэд ашиглах нийтийн эдэлбэр газарт орох ажил явагдаж байна. Ажил нь холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаж байна. Нэхэмжлэгч компани 2012 онд олгосон газраа 2013, 201*** онд ашиглаад барилга барьсан бол тухайн орчин нөхцөл байдал өөр байх байсан. Нийтийн эзэмшлийн газрыг өөр байдлаар ашиглах боломжтой байсан. Гэтэл тус компани тухайн үед газраа ашиглаагүй, 2020 он хүртэл он дамжуулсан үйл ажиллагаа байгаа учраас тухайн үед хүн амын өсөлт болоод шаардлагын улмаас зайлшгүй нийтийн эзэмшил газрыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага үүсэж байгаа тул энэ ажлын хүрээнд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Засаг дарга холбогдох судалгаа тооцоо хийгээд иргэдийн хурлын тогтоолыг өргөн барьсан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид шийдвэр гаргаж явсан үйл ажиллагаа байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд нэхэмжлэгч Б*** ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 1** -ны өдрийн А/1*** дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02*** дугаар тогтоолын хавсралтын 2.5-д Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ тогтоох гэсний 2-т Б*** дүүргийн 1*** -р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, А*** их дэлгүүрийн ард, 1*** , 1** дугаар байруудын дунд байрлах, нийтийн эдэлбэр газарт авах, 0.18 га гэж зааснаас Б*** ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсгийг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5** дугаар тогтоолын хавсралтын 2-т Б*** дүүргийн 1*** -р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, А*** их дэлгүүрийн ард, 1*** , 1** дугаар байруудын дунд байрлах 1884 м.кв гэж зааснаас Б*** ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Үүнд:
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ,
- нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг шүүхийн шийдвэрээр сэргээсэн,
- манай байгууллагаас газар эзэмших эрхийн гэрээний нөхцөлийг ноцтой зөрчөөгүй байхад мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийхгүйгээр дахин хүчингүй болгож байгаа нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.
3. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын,
3.1. 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 381 дүгээр захирамжаар нийслэлийн Б*** дүүргийн 1** дугаар хорооны нутаг дэвсгэрт 0,07га газрыг амины орон сууцны зориулалтаар иргэн Л.Д -д анх олгож,
3.2. 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 780 дугаар захирамжаар Л.Д гийн 700мкв хэмжээтэй, амины орон сууцны зориулалттай дээрх газрын эзэмших эрхийг Б*** ХХК-д шилжүүлж,
3.3. 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/11** дугаар захирамжаар Б*** ХХК-ийн дээрх эзэмшил газрын байршил зориулалт, хэмжээ, хугацааг Б*** дүүргийн 1*** дүгээр хороо, үйлчилгээтэй орон сууц, 840мкв, 5жил гэж өөрчилж, мөн оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/4** дүгээр захирамжаар Б*** дүүргийн 1*** дүгээр хороо, 1*** дүгээр байрны зүүн талд 0,0564га газрыг үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалтаар эзэмшүүлж,
3.4. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/13** дугаар захирамжийн хавсралтын 2 дахь заалтаар Б*** ХХК-ийн Б*** дүүргийн 1*** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 840 м.кв газрын эзэмших эрхийг 1** жилээр сунгажээ.
3.5. Улмаар нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 1** -ны өдрийн А/1*** дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн нийтийн эрх ашгийг хөндөж, нийтийн эзэмшлийн газарт, газар олголт хийгдсэн байх тул Б*** дүүргийн 1*** дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшигч Б*** ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 840 м.кв газрын 000139** 3 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 3 дахь заалтаар 2019 оны А/13** дугаар захирамжийн хавсралтын 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн байна.
4. Маргаан бүхий актын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ, 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэсэн зохицуулалтууд нь газар эзэмшигчийн үйл ажиллагаанд хамааралтай буюу газар эзэмшигч нь хууль болон гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор газрын эзэмших эрхийг хүчингүй болгох харилцаанд хэрэглэгдэхээр байна.
4.1. Хариуцагч захиргааны байгууллагаас Б*** ХХК нь хууль болон гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүйг шалган тогтоосон аливаа баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иймд нэхэмжлэгч талын манай байгууллагаас газар эзэмших эрхийн гэрээний нөхцөлийг ноцтой зөрчөөгүй гэх тайлбар үндэслэлтэй.
4.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болон газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдсон талаарх баримтыг хариуцагч гаргаж ирүүлээгүй, актын үндэслэл болгож маргаагүй тул маргаан бүхий актын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан нөхцөл байдлууд байхгүй байсан гэж үзнэ.
Гэвч,
5.Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/11** дугаар захирамжаар Б*** ХХК-ийн эзэмшил газрын байршил зориулалт, хэмжээ, хугацааг өөрчилж эзэмшүүлсэн, улмаар маргаан бүхий 2019 оны А/13** дугаар захирамжаар уг газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн нь нийтийн эрх ашгийг хөндөж, нийтийн эзэмшлийн газарт газар олголт хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул маргаан бүхий А/1*** дүгээр захирамж нь хариуцагч нийслэлийн Засаг даргын Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ... гэсэн төрөөс газрын талаар баримтлах зарчмыг хэрэгжүүлсэн, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж... зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан шийдвэр гэж үзэхээр байна. Тодруулбал,
5.1. Хариуцагч нийслэлийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх эрх олгох эрх бүхий захиргааны байгууллага болохынхоо хувьд Газрын тухай хуульд заасан газрын харилцааны талаар төрөөс баримтлах газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших зарчмыг хэрэгжүүлэх, мөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу газар эзэмших эрх олгох үүрэгтэй атал нийслэлийн Засаг даргын 2012 оны А/11** дугаар захирамж нь Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гараагүй болох нь,
- маргаан бүхий газар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 8/72 тоот тогтоолоор батлагдсан нийслэлийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө-нд тусгагдаагүйгээр,
- 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр газрын нэгж талбарын дугаар болон талбайн хэмжээнд өөрчлөлт орж газрын кадастрын зурган мэдээллийн санд бүртгэгдсэн/3хх 81 дэх талд/-ээр тус тус тогтоогдож байна.
5.2. Иймд хариуцагчаас маргаан бүхий актаар Б*** ХХК-ийн эзэмшиж байсан газрын хэмжээг, зориулалт, байршлыг өөрчилж эзэмшүүлсэн шийдвэр/2012 оны А/11** /-ийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн 2019 оны А/13** дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомж зөрчсөн бол шийдвэрээ өөрөө хүчингүй болгох хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэр гэж үзнэ.
5.3. Хэдийгээр Б*** ХХК-ийн газар эзэмших эрх нь 2009 онд анх үүссэн боловч нийслэлийн Засаг даргын 2012 оны А/11** дугаар захирамжаар өмнөх газрыг хэмжээг 700мкв байсныг 840мкв, зориулалтыг амины орон сууц байсныг үйлчилгээтэй орон сууц гэж тус тус өөрчилсөн байх тул хариуцагч нь А/11** дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж заасан шаардлагыг баримтлаагүй байх тул хариуцагч байгууллага нь хууль тогтоомж зөрчиж гаргасан өөрийн шийдвэрийг хүчингүй болгосныг хууль бус гэж үзэх боломжгүй.
6. Дээрхээс үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2012 онд газрын байршил, зориулалт, хэмжээг өөрчилсөн нь хууль тогтоомжид нийцээгүй тул захиргааны байгууллага хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг цуцалсан гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
7. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сунгасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/13** дугаар захирамж нь нэхэмжлэгчийн хувьд эерэг нөлөөлөл бүхий акт байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:, 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн; гэж заасанд нийцсэн байх шаардлагатай ба маргааны тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшиж буй газар нь Газрын тухай хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс өмнө баригдсан Б*** дүүргийн 1*** дүгээр хорооны 1*** , 1** дугаартай 9 давхар барилгуудын дунд байрлаж байгаа, уг газарт Б*** ХХК нь мөн 13 давхар өндөр барилга барихаар төлөвлөж байгаа нь бусдын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нь илэрхийн зэрэгцээ уг газар нь нийтийн эдэлбэрийн газарт тооцогдохоор байхад хариуцагч нь уг газарт газар олголт хийсэн байна.
8. Өөрөөр хэлбэл, 2003 оны 01 дүгээр сарын 01-ээс хүчин төгөлдөр болж мөрдөгдөж буй Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана:, 6.2.2-т хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар, 12 дугаар зүйлийн 12.2-т Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна гэж тус тус заасны дагуу маргаан бүхий Б*** дүүргийн 1*** дүгээр хорооны 1*** , 1** дугаартай 9 давхар барилгуудын дунд байрлаж байгаа газар нь анхнаасаа нийтийн эдэлбэрийн газар байсан, энэ нь мөн нийтэд илэрхий үйл баримт тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нийтийн эдэлбэрийн газарт газар олголт хийсэн нь буруу гэх тайлбар үндэслэлтэй.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөс маргаан бүхий акт гарахаас өмнөх цаг хугацаанд уг газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоосон акт гараагүй байсан хэмээн тайлбарлан маргах боловч Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т "нийтийн эдэлбэрийн газар" гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг гэсэн зохицуулалт нь 201** оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэгдсэн байх тул уг хугацаанаас өмнө олгогдсон газар эзэмших эрхийг хууль тогтоомжид нийцэж олгогдсон, мөн маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэл болохооргүй байна.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг шүүхийн шийдвэрээр сэргээсэн байхад дахин хүчингүй болгосон нь хууль бус хэмээн тайлбарлан маргах боловч,
10.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2*** дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221*** дугаар магадлалаар Б*** ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын 201** оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/6** дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, уг А/6** дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
10.2 Иймд нийслэлийн Засаг даргын 2019 оны А/13** дугаар захирамжийг дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан акт гэж үзэхгүй, харин Б*** ХХК-иас 2017 онд гаргасан газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэж гарсан акт гэж үзнэ.
10.3. Мөн дээр дурьдсан шүүхийн шийдвэр, магадлал нь нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг анх шилжүүлсэн 2011 оны 780, мөн газрын хэмжээ, зориулалтыг өөрчилж гаргасан 2011 оны А/11** дугаар захирамжуудын үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна. Иймд нэхэмжлэгч талын дээрх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.
11. Маргаан бүхий А/1*** дугаартай захирамж нь нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээ, зориулалт, хугацааг өөрчилж шийдвэрлэсэн 2012 оны А/11** дугаар захирамж бүхий газрын эзэмших эрхийг сунгасан 2019 он А/13** дугаар захирамжийг хүчингүй болсон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж заасан зохицуулалт зөрчигдсөн гэж үзэхгүй.
Иймд нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 1** -ны өдрийн А/1*** дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
12. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02*** дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө-ний хавсралтын 2.5-д Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ тогтоох гэсний 2-т Б*** дүүргийн 1*** -р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, А*** их дэлгүүрийн ард, 1*** , 1** дугаар байруудын дунд байрлах, нийтийн эдэлбэр газарт авах, 0.18 га гэж заажээ.
13. Улмаар тус Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5** дугаар тогтоолын хавсралтын 2-т Б*** дүүргийн 1*** дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, А*** их дэлгүүрийн ард, 1*** , 1** дугаар байруудын дунд байрлах 1884 м.кв газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоож шийдвэрлэсэн байна.
1*** . Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.1.1-т Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1."е", 18.1.1."ж", 18.1.2."г", 18.1.2."ж", 18.1.2."з", 18.1.3."в", 18.1.3."г", 18.1.3."ж", 18.1.3."з", 18.1.3."к", 18.1.3."л", 18.1.3."н"-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:, 20.1.7-д Хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэж заажээ.
1** . Дээрхээс үзвэл, маргаан бүхий газрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдийн шийдвэрээр нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэр газарт хамааруулж шийдвэрлэсэн нь хариуцагч байгууллагад хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд байна.
16. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 сарын 02-ны өдрийн 128/ШЗ2021/1*** тоот захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2019 оны А/13** дугаар захирамжийг хүчингүй болгосон мөн Засаг даргын 2020 оны А/1*** дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх ба энэ тохиолдолд маргаан бүхий акт нь хүчинтэй боловч хэрэгжихгүй байх үр дагавартай тул маргаан бүхий газрыг бусдын эзэмшилд олгогдсон газарт тооцогдоно. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн манай байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгосонтой холбоотой маргаан хянан шийдвэрлэгдэж байсан, тус актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх үед нийтийн эдэлбэр газраар тогтоох тухай шийдвэрүүдийг гаргасан нь хууль бус гэх тайлбар үндэслэлтэй.
17. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 1** -ны өдрийн А/1*** дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02*** дугаар тогтоол, мөн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5** дугаар тогтоолоор маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоосны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.
18. Иймд нэхэмжлэгч Б*** ХХК-иас нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байх ба нэхэмжлэгч нь хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг шүүхийн энэхүү шийдвэр хязгаарлахгүйг тэмдэглэв.
19. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Т.Э***, С.Г***, Г.Л*** нар нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба хэргийн оролцогчдоос иргэдийн төлөөлөгчийг оролцуулах талаар тусгайлан санал гаргаагүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1*** дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.2, 48.3, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.7-д хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б*** ХХК-иас нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 1** -ны өдрийн А/1*** дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02*** дугаар тогтоолын хавсралтын 2.5-д Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ тогтоох гэсний 2-т Б*** дүүргийн 1*** -р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, А*** их дэлгүүрийн ард, 1*** , 1** дугаар байруудын дунд байрлах, нийтийн эдэлбэр газарт авах, 0.18 га гэж зааснаас Б*** ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсгийг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5** дугаар тогтоолын хавсралтын 2-т Б*** дүүргийн 1*** -р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, А*** их дэлгүүрийн ард, 1*** , 1** дугаар байруудын дунд байрлах 1884 м.кв гэж зааснаас Б*** ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11*** дүгээр зүйлийн 11*** .1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА