| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/103 |
| Огноо | 2016-05-10 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2016/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баярдаваа, Ч.Будхүү
Шүүгдэгч *************, Г.О****** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л***********гийн Н******, Г******ын О****** нарт холбогдох эрүүгийн 20152********** тоот хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт :
Шүүгдэгч Г.О******, ************* нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 08-10-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг Зүүн сайрын ам гэх газраас иргэн Л.Б************гийн эд зүйлийг хулгайлж 1.558.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Г.О******, ************* нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 08-10-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг Зүүн сайрын ам гэх газраас иргэн Л.Б************гийн эд зүйлийг хулгайлж 1.558.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Хохирогн Л.Б************гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн :...Би өөрөө мал дээрээ байж байгаад 2015 оны 12 сарын 07-ны өглөө түгжрэлд ороод аймагт ирж эмнэлэгт хэвтэж хагалгаанд ороод удаагүй байна. Би ганцаараа мал дээрээ байдаг, манай эхнэр цэцэрлэгийн хүүхэдтэй Мөрөнд байдаг юм. 2015 оны 12 сарын 07-нд намайг эмнэлэгт хэвтэхээр мал харах хүнгүй болчихоод манай эхнэр миний төрсөн дүү Н******ыг “хэд хоног мал хараад өгөөч" гэж мал дээрээ аваачсан юм. Тэгээд намайг эмнэлэгт байх хугацаанд энэ хэрэг болсон байсан. Манай малыг маллаж байсан миний төрсөн дүү Н******, миний төрсөн эмэгтэй дүү Түвшин***********ын хамтран амьдрагч О****** нар нь машинтай хүмүүстэй хамт нийлж хонь хулгайлж зарсан байсан. Манайхаас дараахь мал болон эд зүйл алга болсон байсан. Үүнд:
Гэрч Б.Э********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Сар өдрийг нь сайн санахгүй байна. Нэг өдөр гудамжныхаа үзүүрт зогсож байсан чинь О****** ирээд “хоёулаа хөдөө явчихаад ирье, манай хадамынд очоод хонь аваад ирье” гээд байхаар нь суугаад явсан. О****** тэр үед ногоон өнгийн суудлын машинтай явсан бөгөөд машин дотор О******, жолооч бид гурав явсан юм...Элстийн араар даваад голоор гараад чигээрээ яваад нэг газар очсон. Нэг айл байсан. Тэр айл нь эзгүй айл байсан...О****** манай төрлийн айл байгаа юм гээд галыг нь түлээд байж байтал Б*********** гэж дууддаг залуу орж ирсэн. Б*********** гэдгийг хальт танина. О******ын хадам дүү нь гэж байсан. Хониндоо яваад ирж байгаа бололтой байсан. Бид нар очихдоо 0.75 литрийн архитай очсон. Түүнийгээ тэнд ууцгаасан. Тэгээд О****** ах Б*********** гэдэгтэй нь гарч уулзаад байсан. Тэгээд “бэлчиж байгаа хонийг нь туугаад ир” гэхээр нь би хонийг нь явж тууж ирсэн. Тэндээс 4 тооны хонь барьж авсан. Нэг нь эр хонь байсан, гурав нь их жижигхэн биетэй хонь байсан. Том эр хонь нь хар толгойтой эр хонь байсан. Хоёрыг нь хойд талын багаж руу амьдаар нь хийгээд хоёрыг нь дотор хөлийг нь тушаад хийсэн юм. Тэгээд нөгөө Б*********** гэж залуу бас бидэнтэй хамт орж ирсэн юм. Тэгээд нэгхонийг нь нөгөө жолооч ахад өгсөн. Жолооч нь Г***** гэж хүн байсан. Би танихгүй юм байна лээ. Тэгээд зах дээр нөгөө жолоочтой хамт очоод нөгөө үлдсэн гурван хонио нийтэд нь 145.000 төгрөгөөр танихгүй ченжид зарсан. Биднийг орж ирэхэд бүрэнхий болж байсан...Би хулгайн хонь гэж мэдээгүй. О****** намайг чи хоёр хонийг авсан гээд хэлчихээ гээд байсан юм. Болсон асуудал бол яг л энэ юм. Хонио өөрөө хариулаад тэнд нь амьдарч байгаа хүнийг хүний юм авч байна гэж бодоогүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/
Гэрч Х.Г*****гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Өглөө би орон дотроо хэвтэж байсан юм. Том Э******* гэдэг залуу орж ирээд “гүүрний урагшаа хөдөө яваад өгөөч” гэсэн. Тэгээд гэрээс гартал такситай жижиг Э*******, О*********** нар байсан. "Яах гэж байгаа юм бэ” гэхэд “ойрхон хөдөө айлд оччихоод ирье, 20.000 төгрөгөнд бензин хийж өгье” гэсэн. Нөгөө таксигаа манай үүдэн дээрээс явуулчихсан юм. Том Э******* нь гэртээ хүргүүлээд үлдсэн юм. Тэгээд надад жижиг Э******* 20.000 төгрөгөнд бензин хийж егсөн. Тэгээд О***********, Э******* хоёртой хөдөө гүүр гараад нэг айлд очсон. Б*********** тэнд байсан. Тэнд 12-13 цагийн хооронд очсон. Хонь нь бэлчээртээ гарсан байсан. О***********, Э******* хоёр эндээс гарахдаа 1 шил 0.75 литрийн Монгол стандарт нэртэй архи авсан. Тэрнийгээ тэр гурав уусан юм. Тэгээд Б*********** намайг “төв оруулаад өгөөч хоёр хонь зарчихъя” гэхээр нь би “хулгайн юм биш биз дээ" гэж асуусан. Тэгсэн Б*********** “Надад өөрийн мэдлийн хэдэн толгой мал байдаг юм” гэж хэлсэн. Тэгээд О***********, Э******* хоёр үлдээд Б*********** бид хоёр 2 хонио аваад аймгийн төв рүү орж ирээд 1 хонийг нь 9 дүгээр хороонд, 1 хонийг нь 10 дугаар хороонд айлд өгсөн. Б*********** тэр хонинуудаа өөрөө зарсан. Зарсан айлаа Б*********** л таньж байсан. Би бол жолоочийн л үүрэг гүйцэтгэсэн юм. Би машинаасаа буугаагүй болохоор Б***********г мөнгө төгрөг авч байхыг нь хараагүй. Б*********** надад дахиад 20.000 төгрөгөнд бензин хийж өгсөн. Тэгээд Б*********** хоёр шил архи аваад хөдөө гарсан. Очоод Б***********, Э*******, О*********** гурав нөгөө архиа уучихаад Э*******, О*********** бид 3 төв рүү орж ирсэн. Тэр авсан хоёр хонио амьдаар нь биш өрөлж орж ирсэн. Хонинуудаа хотондоо тууж оруулж ирж байгаад тэндээс барьж авсан юм. Намайг бүр нэг хонь авах уу гэхээр нь би аваагүй юм. Тэр нь ч болж. Том хонинууд байсан. Насыг нь мэдэхгүй юм...тэд нарын хоорондын ярианаас би тэднийг урд өдөр нь бас тийшээ очиж архи дарс ууж, хонь мал зарсан юм байна гэж ойлгосон...Миний сонсож мэдсэнээр З*********** гэж хүний дэлгүүрт 2 хонь зарсан. Мөн нэг хүүхэн залуу хоёр урд өдөр нь эд нартай хамт явсан юм байна лээ. Тэр хоёрт мөн 2 гэлүү 1 хонь өгсөн гэсэн. Бас жолоочид нэг хонь өгсөн гэсэн. Мөн Д********** гэж хүн бас хонь очиж авсан гэсэн. Тийм байдлаар нэлээд л хэдэн хонь авсан юм шиг байгаа юм гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16-р хуудас/
Гэрч Л.Э***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Би хөгшин аавындаа очих гэж яваад гудамжны үзүүрт О******, Э******* нартай тааралдаад уулзтал “...Б***********г хөдөө явуулах гэсэн юм. Тохироод хөдөө явчихаад ирэх машин олох хэрэгтэй байна" гэж ярихаар нь би Г*****г сайн танидаг болохоороо ойрхон манай хөгшин аавын урд талын гудамжинд байдаг Г*****гийнд ороод Г*****г дуудаж гаргаж ирж эд нартай уулзуулсан. Тэгэхэд ***********ар нэгэн такситай яваагүй. Тэгээд Г*****гийн машин хашаан дотроо байсан. Дараа нь энэ хэд уулзаад юу болсон юм билээ би мэдэхгүй. Би тэр үед бас жаахан юм уучихсан байсан. Тэгээд ч бас ганц нэг сар болчихсон болохоор би нэг бүрчлэн санахгүй байна гэх мэдүүлэг, /хх -ийн 17-18-р хуудас/
Гэрч Ө.Ч***********батын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би оройжин таксинд яваад гэртээ унтаж байтал өглөө эрт Э******** нэг ахтай бас нэг залуутай гурвуулаа ирээд “хөдөө яваад өгөөч" гэсэн юм. “Хаашаа явах юм бэ” гэхэд “Цагаан бургасын ам руу явна” гэхээр нь “ойрхон өвөлжиж байгаа айл байдаг юмуу, хол бол би явж чадахгүй” гэхэд “зам бол бартаа байхгүй ойрхон” гэж тэд нар хэлсэн. Э********ын дагуулж ирсэн ах нь одоо гадаа байгаа О****** гэж хүн мөн байна. Би “явж чадахгүй” гэж хэлээд явуулсан. Тэгтэл өдөр 14 цагийн орчим Э******* бас нөгөө хоёр хүнтэйгээ ирээд “чи яваад өгөөч, тэндээс ахаасаа хонь авах гэсэн юм" гэхээр нь “хулгайн мал юм биш биз дээ" гэхэд “Найдвартай. Би тийм юм хийхгүй. Миний хуурай ах минь байгаа юм. Өөртэй ньуулзаад л авна” гээд байсан юм..,Тэд нар “махаа тэндээ янзалж сэврээнэ, тэгвэл оройтох учраас чамд нэг өдрийн чинь орлого гээд 25.000 төгрөг өгнө” гэж ярьж тохирсон юм. Тэгтэл “бас нэг хүүхэн залуу хоёрын хөрөөг нь барьцаанд тавьчихсан” гээд “тэр хоёрыг бас авч явахгүй бол болохоо байчихлаа” гээд хүүхэн залуу хоёр бас тэр ойролцоо 13 дугаар хорооноос аваад надтай нийлээд зургуулаа миний машинаар хөдөө явсан юм. Нэг талдаа 10 гаруй км яваад нэг айлд очсон. Тэр айлд хүн байхгүй байсан. Малаа дөхүүлээд ирэх байх гэж байсан. Машиндаа би тос нэмсэн. Тэр айлын гадаа хашааны буланд байсан саарал өнгийн савтай тос байсныг нөгөө хүүхэнтэй хамт явсан залуу "бензин байна" гэсээр барьж ирсэн юм. Тэгэхээр нь үзтэл тос байсан. Тэгэхээр нь би тэр тосноос нь жаахан нэмсэн. Буцаагаад байсан газар нь тавьчих гэж хэлээд явуулсан...Миний хувьд бол тэр айлын хүн нь өөрөө л юм байх гэж бодсон. Өөрөө байгаад тэд нартай яриад ийм зүйл болоод байгаа юм чинь хулгайн юм гэж огт мэдээгүй. Мөрөнд орж ирээд 13 дугаар хороонд З*********** гуайд 2 хонийг нь өгөөд надад нэг хонь өгснийг нь би шууд З*********** гуайд төгрөгөөр зарсан. Хөдөө явахдаа би 20.000 төгрөг З*********** гуайгаас авсан байсан. Тэрнийгээ өгөөд 25.000 төгрөгийг нь би бэлнээр авсан. Тэд нар бүгдээрээ З*********** гуайн дэлгүүрийн тэнд буусан. Нэг жижигхэн ногоон тортой бууз багажин дотор байсан. Шар өнгийн дружба хөрөө байсан. Үүнийг тэд нар л авч буусан байх. Сүхийг нь би анзаараагүй. Хутгыг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх -ийн 20-21-р хуудас/
Гэрч Э.Э*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би өглөө гэртээ байж байтал гаднаас Э******** орж ирээд "манай нэг ах хөдөө явж хонинуудаа ажиллаж ирэх гэсэн чинь бензиний мөнгөгүй болчихоод байна. Чи тус болооч чамд бензиний мөнгө гаргачихвал нэг хонь өгнө” гэж хэлж орж ирсэн. Тэгээд миний цахилгаан хөрөөг барьцаанд тавихаар болоод гарч З*********** гуайн дэлгүүр лүү явсан. Э********тай хамт хөдөө хонио авчрах гэж байгаа гээд нэг ах хамт явж байсан. Би нэрийг нь мэдэхгүй, сайн танихгүй ах байсан. Миний хөрөөг З*********** гуайн дэлгүүрт 10.000 төгрөг, нэг шил архины барьцаанд тавиад мөнгө архиа аваад явсан юм. Намайг эхнэртэйгээ цуг яваад хөдөө хамт гараад ирэх үү гэхээр нь би зөвшөөрсөн. Бид хөдөө зургуулаа явсан. Бас нэг жижигхэн банди явсан. Гүүрний урд тал руу уулын ам өөд өгсөж нэг айлд очсон. Очиход тэр айл эзгүй малдаа явчихсан байсан. Тэгээд нэг хүн малдаа яваад ирж байна гээд ирсэн. Тэр хүн эндээ мал ажиллаж явна гэсэн хүний төрөл юм шиг байна лээ.Тэгээд тэнд нэг шил архи авч очсоныгоо уусан. 2 хонь лав кабинд хийсэн байсан. Хойноо хонь багажинд хийсэн үгүйг би мэдэхгүй. Би гэрээс ерөөсөө гараагүй. Тэр хонь авсан гэж байсан хүн гэрийн эзэн хоёр л гарч орж гүйгээд байсан. Тэндээс юу авсаныг мэдээгүй. Лав хонинуудыг амийг нь тасалж авч ирсэн Тэгээд оройхон харанхуй бүрэнхий болж байхад Мөрөнд орж ирээд надад нэг хонь өгсөн. Энэ хонийг гэртээ аваачиж идсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 24- 26-р хуудас/
Гэрч Д.Га********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Манай нөхрийн л найз юм шиг байгаа юм. Би бол сайн танихгүй. Хоёр танихгүй ах манай дружба хөрөөг барьцаанд тавиад “бензиний мөнгө хийчихээд хөдөө гараад хонь аваад ирье" гээд бид хоёрыг “тэр бензинийхээ мөнгөний оронд хонь аваарай" гэсэн юм. Тэгээд З*********** гэж хүний дэлгүүрт хөрөөг маань тавьсан. Тэгээд хөдөө цуг гарцгаасан. Хамт явсан нэг ах нь би хөдөө малчнаар энэ айлд байсан юм. Тэгээд "мөнгө төгрөгөө аваагүй байгаа” гэж хэлсэн юм. Эндээс мэдэхгүй нэг эксель машинтай явсан. Тэр машины жолооч, бас нэг Ж********* гэх залуу нөгөө манай нөхрийг таньдаг гэх хоёр хүн зэрэг бид зургуулаа хөдөө явсан. Хөдөө урагшаа яваад ойрхон нэг айлд очсон. Тэнд нэг ах байсан. “Намайг хоол хийж бай” гэж хэлсэн. Би хоол хийж байхад тэд нар орж, гарч гүйцгээгээд хонь мал авах юм яриад байсан. Тэр айлын хүн эндээс явсан нэг хүн хоёр л хоорондоо харилцаад байсан. Тэндээс хэдэн хонь авсаныг мэдэхгүй. Лав машин дотор хөлөөр * хоёр хонь тавьсан байсан. Амьд биш амийг нь тасалчихсан байсан. Тэгээд бид хоёрыг “нэг хонь ав” гээд Мөрөнд орж ирээд нэг гудамжны үзүүрт буулгачихсан. Тэр хонийг
бид хоёр аваад харьсан. Дараа нь өөрсдөө мөнгөөрөө нөгөө барьцаанд тавьсан хөрөөгөө авсан гэх мэдүүлэг/хх-ийн 30-31-р хуудас/
Гэрч Ж.З***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2015 оны 12 дугаар сарын 08-ны орчим О****** надад өрлөөд амийг нь тасалчихсан хоёр хонь авчирч өгсөн. “Яараад орой болоод ингээд ороод ирлээ” гээд хоёр хонь авчирсан юм. Үүнээс өмнө О****** нь тамхи тариа авсаар байгаад 40 гаруй мянган төгрөгний өртэй болчихсон байсан юм. Би жижиг хонийг нь 40.000 төгрөгөөр том хонийг нь 50.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Нөгөө өрөнд нь мөнгийг нь суутгаад үлдэгдэл мөнгийг нь өгөөд гаргасан юм. Ингэж орой хонь авчрахдаа 19-20 цагийн орчим ирсэн санагдаж байна гэх мэдүүлэг, /хх-ийн 27-29-р хуудас/
Гэрч Л.Т************, Ц.Д************** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 13-14, 22-23-ртал/
Шүүгдэгч Г.О******ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Би эхлээд цагаан худгийн тэндээс гэрээсээ гараад явж байсан. Тэгээд Э*******тэй таараад Э*******д би "хоёулаа унаа олж хөдөө яваад ирэх үү” гэж хэлсэн. Бид хоёр тэгээд явж байгаад Б**** /Ч*********/ гэж таксины жолоочтой таарсан...Тзгээд Б*****ад 10.000 төгрөгөнд бинзен хийж өгөөд явж байтал Э********э, нэг хүүхэн бас нэг залуутай цуг явж байсан...Тэгээд бид зургаа дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн Буудай гэдэг архи аваад хөдөө явсан. Замдаа 1 шил архиныхаа талыг уусан. Тэгээд би жаахан халсан байсан. Тэгээд Н******ын байгаа газар ахынд нь 15 цагийн үед очсон...Н****** 16 цагийн үед малаа туугаад ирсэн...Тэгээд бид хэд нэлээд согтоцгоосон. Би тэгээд “хонь авъя" гэж хэлсэн. Тэгээд би 4 хонийг алаад багаажинд хоёрыг нь хийгээд машин дотор нь хоёрыг нь хийгээд бас хөрөө, сүх байхаар нь би аваад явсан юм. Бид нар орж ирээд З***********гийн дэлгүүрт 2 хонийг өгсөн. 1 хонийг нь Э********э тэр хүүхэн хоёрт өгсөн. Тэгээд нэг хонийг нь Бабаад өгөөд явуулсан. Хөрөө, сүхийг нэг таксины жолоочид 1 шил архи, 10.000 төгрөгөнд барьцаанд тавьсан...Би хонь авах санаачилгыг гаргасан. Би хүнд мөнгө төгрөгний өртэй болчихоод Насанб***********с “3-4 хонь өгөөч” гэсэн.,.Н****** "тэгээ, аваад яв" гэсэн. Тэгээд Н****** тасраад уначихсан. Тэгээд л би 4 хонь аваад явсан юм. Хонио би өөрөө өрлөсөн...Э******* бид хоёр маргааш өглөө нь уулзаад “Н******ын тэнд дахиад очих уу юу болсон бол” гэж бодоод унаа хайгаад явж байсан чинь том Э*******тэй таараад “унаа олоод өгөөч” гэсэн чинь Г***** гэж жолооч дээр аваачиж уулзуулсан...Жолоочид төгрөгөөр бинзен хийж өгсөн...Тэгээд Н******ын гэрт очсон. Очсон чинь Н****** гэртээ байж байсан. Тэгээд бид нарт бууз жигнэж өгөөд нөгөө шилтэй архиа ууцгаасан. Н****** "хальт төв орчихоод ирье” гэсэн...Н****** жолооч хоёр удаагүй хүрээд ирсэн. Ирэхдээ 2 шил архи авчирсан байсан. Түүнийг нь ууцгаасан. Тэгээд Э*******, Г***** бид гурав Мөрөн лүү ирцгээсэн...Би таксины жолоочид сүх, хөрөөг нь зарчихсан юм. Одоо тэр жолоочоо хайгаад олохгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 65- 68-р хуудас/
Шүүгдэгч *************ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Би нядалгааны ажлаар Шинэ-Идэр сум руу яваад 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Мөрөнд ирсэн...Тэгээд би бэр эгчээрээ хүргүүлж хөдөө гарсан юм. Манай төрсөн ах Б************ түгжрэл болоод эмнэлэгт хэвтсзн байсан юм. Тэгээд хөдөө гараад хоёр хонож байтал нэг өдөр хониндоо яваад иртэл манайд машин ирчихсзн байсан. Гал түлээд цай чанасан байсан. Гэрт манай төрсөн эгчийн нөхөр О******, Э******* хоёр ирсэн байсан. Тэр хоёртой хамт танихгүй жолооч нь бололтой нэг залуу, бас авгай нөхөр хоёр бололтой хүүхэн, залуу хоёр, бас нэг жижигхэн нөхөр байсан. Би мах чанасан...Тэр хооронд архи задалж ууцгаасан...Нэг мэдсэн чинь архи уугаад тасраад ухаангүй болчихсон байсан. Сэрээд ирэхэд тэд нар явцгаачихсан байсан. Тэгээд маргааш өглөө нь би хонио бэлчээгээд тэр хэдийг хонь мал авсныг мэдээгуй. Хонио эргүүлчихээд байж байтал Г***** гэдэг жолоочтой О******, Э******* нар ирсэн юм. Г***** “эд нар чамаас өчигдөр хонь мал аваад чамайг сүйд хийгээд хаячихсан юм биш үү” гэж хэлсэн. О******, Э******* хоёрыг гэртээ үлдээгээд би Г*****тэй хамт нас гүйцсэн хоёр эм хонь авч Мөрөн орж ирсэн юм. Хоёр хонио нэг, нэгээр нь хоёр айлд нэгийг нь 50.000 төгрөгөөр, нөгөөг нь 40.000 төгрөгөөр зараад тэгээд бид хоёр хөдөө буцаад гарсан. Би Г*****д бинзен хийж өгсөн. Г***** “болж байгаа юм уу" гэхээр нь “миний мэдлийн хэдэн хонь байгаа” гэж хэлсэн. Тэгээд хоёулаа буцаад гэртээ очоод архи ууцгаасан. Би архи авч орсон юм. Тэгээд би бас согтоод үлдчихсэн байсан. Тэр хэд буцсан байсан...Ахыгаа өвчтэй зовлонтой байхад гэр орныг нь харж байж тэрнийг нь ийм байдалд оруулсан нь миний л буруу л даа...Сүүлд би өөрөө төв орж ирж хоёр хонь авчирж зараад эргэж очоод хонио хашаагүй задгай ч хаясан бил үү тэрнийгээ сайн санахгүй байгаа юм. Хоёр хонь аваад хашилгүй хаясан ч бил үү би мэдэхгүй болчихсон байсан. Хоёр хонь барьж авахдаа би согтуу байсан юм. Өөр тийм зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 75-77-р тал/
2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйлд шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 32-р хуудас/
Эд зүйлс үнэлсэн тайлан /хх-ийн 33-р хуудас/
Л.Б************гийн мал тооллогын баримт /хх-ийн 85-86-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Г.О******, ************* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэпн Г.О******, ************* нар нь урьд ял шийтгэл эдлэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 88, 96, 110-112-рхуудас/-аартогтоогдожбайна.
Шүүгдэгч Г.О****** нь урьд ял шийтгэл эдлэж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан тэнсэж хянан харгалзсан хугацаа дуусаагүй байхдаа буюу ялтай байдалд байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д зааснаар шүүгдэгч Г.О******ын ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.О******, ************* нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Иймд шүүгдэгч Г.О******, ************* нарт ял шийтгэл оногдуулахдаа Мөрөн сумын Эрчим, Элст, Дулаан багуудын Засаг дарга нарын тодорхойлолт, Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 88-91, 95-р хуудас/ болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдлаа.
Шүүгдэгч Г.О******ын цагдан хоригдсон 48 хоног, *************ын цагдан хоригдсон 62 хоногийг тус, тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
8 . Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О******, ************* нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатнь хтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ