Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2018/00913

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 25 өдөр Дугаар 142/ШШ2017/00913 Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 22 ******* хороо, Төгөл хаус 5 ******* *******, 5 ******* оршин суух, Банди овогт /регистрийн *******: ХЛ64*******1500/ ,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Багануур дүрэг, 1-р хороо Наран хороолол ******* ******* ******* ******* ******* оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн *******: УГ500*******1*******/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн ******* ******* оршин суух, овогт /регистрийн *******: /-д холбогдох

 

Улсын бүртгэлийн 201*******066111 *******тай, регистрийн 2668009 *******тай, Даниста-Од ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдэгийг Х.гаас албадан гаргуулж, , Д.******* нарт олгуулж, Данистад ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг т хүлээлгэн өгөхийг Х.д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 05 ******* сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч , хариуцагч Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэд болох Ц.Энхболд, Д.*******, Х. нар нь 2002 оны 05 ******* сарын 26-ны өдөр Даниста ХХК-ийг үүсгэн байгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар Даниста ХХК-ийн оноосон нэрийг Даниста од ХХК болгон өөрчилж, 2006 оны ******* ******* сарын 20-ны улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ц.Энхболд нь нас барсан тул өв залгамжлалын дагуу түүний эхнэр Б.Эрдэнэнцэцэг уг компанийн хувьцаа эзэмшигчээр орж, 2016 оны 07 ******* сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Даниста од ХХК-ийн дүрэмд тусгагдсан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 2884916******* төгрөг бөгөөд түүний 44 хувийг нь , 44 хувийг нь Д.*******, ******* хувийг нь Х. нар эзэмшдэг. Даниста од ХХК нь Орхон аймагт худалдаа, үйлчилгээний Даниста зах-ыг шинээр барьж, ашиглалтанд оруулж, тус захаараа байнгын үйл ажиллагаа явуулсаар байна. Х. нь өнгөрсөн хугацаанд Даниста од ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж, компанийн үүсгэн байгуулах баримт бичгүүд болон тамга, тэмдгийг эзэмшиж, компанийн эд хөрөнгө, мөнгийг захиран зарцуулж, банк санхүүгийн холбогдолтой бүхий л баримтанд гарын үсэг зурж, баталгаажуулж байсан. Х. нь эхэндээ компанийн гүйцэтгэх удирдлагын ажлыг хэл амгүй, зөрчилгүй хийж байсан боловч харин 2008 оноос эхлэн удирдлагын болон ажлын зөрчил дутагдал гаргаж, компанийн хөрөнгө мөнгийг үрэлгэн, замбараагүй захиран зарцуулж, санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалт хийлгэхгүй, саад хийж, ажилчдынхаа цалин хөлсийг олгохгүй тасалдуулах, татвар, нийгмийн даатгалын байгууллагуудад өр төлбөр үүсгэж, хувьцаа эзэмшигч нарын санал, шаардлагыг үл тоож, эрх барих байгууллагын шийдвэр, тогтоолыг үл биелүүлж, тэднийг хэл амаар доромжлох зэрэг ёс зүйгүй, хууль бус үйлдэл, эс үйлдэл гаргах болсон. Даниста од ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 88 хувийг эзэмшигч хувьцаа эзэмшигч нарын зүгээс удаа дараа Хувь нийлүүлэгчдийн хурлыг зохион байгуулж, улмаар гүйцэтгэх удирдлага Х.д 2017 оны ******* ******* сарын *******-ны өдөр 01 тоот бичгээр шаардлага хүргүүлсэн боловч тэрээр хүлээн авч, биелүүлэхээс татгалзсан.

Тиймээс Даниста од ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2017 оны ******* ******* сарын *******-ны өдрийн хурлын 02 тоот тогтоол (хувьцаа эзэмшигчдийн 88 хувийн саналаар)-оор Х.г компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, түүний оронд тус компанийн 44 хувийн хувьцаа эзэмшигч ийг томилсон. Даниста од ХХК-ийн хувьцаа эзэмшигч , Д.******* нарын зүгээс Х.г гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн тул ажлаа хүлээлгэж өгөх, улмаар компанийн эд хөрөнгийг захиран зарцуулахгүй байх шаардлагуудыг түүнд удаа дараа бичгээр хүргэж байсан. Хамгийн сүүлд Даниста од ХХК-ийн хувьцаа эзэмшигч , Д.******* нарын зүгээс Х.г гүйцэтгэх захирлын ажил, компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг шинээр томилогдсон гүйцэтгэх захирал т шилжүүлэн өгөхийг бичгээр шаардсан боловч тэрээр одоог хүртэл биелүүлээгүй байна. Иймд тухайн асуудлаар шүүхэд хандаж байна. Тиймээс Улсын бүртгэлийн 201*******066111 *******тай, регистрийн 2668009 *******тай, Даниста од ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг Х.гаас албадан гаргуулж, , Д.******* нарт олгуулж, Даниста од ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг т хүлээлгэн өгөхийг Х.д даалгаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Х. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би анх 2002 онд өөрийн найз Ц.Энхболдтой хамтарч Даниста -Од ХХК-ийг үүсгэн байгуулж бүтэн 16 жил удирдаж ирсэн бөгөөд Орхон аймгийн Эрдэнэт хотод том хэмжээний үйлчилгээний зориулалттай барилга бариулж одоо үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.Миний бие өөрийн үүсгэн байгуулсан компанидаа ямар ч хохирол учруулаагүй. Хөрөнгө мөнгийг буруу зүйлд захиран зарцуулсан юм байхгүй. Нэхэмжлэл гаргаад байгаа хүмүүс нь компаний үйл ажиллагаанд огт оролцдоггүй, зүгээр хувь хүртээд сууж байдаг хүмүүс. Хувь хүний орлогын албан татваруудыг , Д.******* нар төлөх ёстой. Байгууллагын нэр дээр намайг төлбөр тооцоо гаргасан мэтээр хэлсэн. Би тэр зүйлийг шалгуулна гэж хэлсэн. Хөрөнгө оруулалтын талаар ярилцъя, хувь хүний орлогын албан татварыг компани төлөхгүй гэж хэлсэн. Д.*******д 3 сарын ашгийг нь өгөхгүйгээр 5 сая гаран төгрөгийг нь төлсөн. Та нар өөрсдөө компниа өр төлбөртэй болгож байгаа гэдгийг нь хэлсэн. Бид нарын хүсэлтээр аудитын шалгалт хийх ёстой байтал Д.*******гийн хүн ирээд шалгахаар ямар шалгалт болох вэ?. 78.000.000 төгрөгний хувьцааны мөнгө авчихаад 15.000.000 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт төлөх ёстой байтал компаниар төлүүлнэ. Х. чи өр гаргасан байна гэдэг нь юу гэсэн үг вэ?. ******* өөрийнхөө танидаг хүнийг авчирж шалгуулчихаад 80.000.000 төгрөгний *******%-ийг төлөх ёстой гэж надад хэлсэн. Би 80.000.000 төгрөгний ажил хийгээд байхад яагаад 8.000.000 төгрөг төлөх ёстой гэж. Д.******* 350.000.000 төгрөг аваад бүгдийг нь авсан. Орлогын албан татварт 35.000.000 төгрөг өгөх ёстой. ийг урвуулж миний эсрэг болгож байгаа. Энэ мэдэгдлүүдийг би аваагүй, үзээгүй юм байна. Хэн хэн ямар хөрөнгө гаргасан талаарх зүйлийг Энхболдоос хойш мэдэж байгаа ганцхан хүн гэвэл би. Д.******* нэг ч төгрөг өгөөгүй. Улаан толгойд байсан хэдэн хавтангуудыг нь *******гийн хөрөнгө гээд биччихсэн. Би энэ компанийг үүсгэн байгуулсан цагаас нь эхлэн санхүүг нь барьсан. Хөрөнгө оруулалтын талаар хуралдая гэтэл хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэх ёсгүй хойшлуулъя гэсэн. Энэ асуудлыг оруулаад ирэхээр ийг урвуулж тамга тэмдэгээ авъя гэж байгаа. Энэ хүн шаардлага тавих эрхгүй хүн. Миний хөрөнгө оруулсан зүйл юу вэ гэхээр дулааны шугам, урд байгаа 15х******* суурь миний хөрөнгөөр хийсэн, 7х7 сэндвинчин барилга минийх, 14 ширхэг павилоныг би хийсэн, урд нь байгаа 5 ширхэг гражийг би хийсэн. Энэ компани өмчлөлийн маш их маргаантай байгаа. 288.000.000 төгрөг биш, 177.000.000 төгрөгөөр боссон компани юм. Хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэнэ гэдгийг би удаа дараа хэлсэн. Энэ асуудлыг авч хэлэлцээгүй. Энэ бүх зүйлийг Д.******* судалсан. Энэ хүн манай гэрийн гадаа ирж хойно урдаас нь зураг аваад явсан. Оношилгооны төвийн хажуу талд байдаг 4 давхар байшингийн зургийг авсан гэдгийг хүүхдүүд харсан. Би барилгын олон компанитай. Д.******* маш их шуналтай хүн. Санхүүгийн доголдол гаргасан гэж хэлж байна. Энэ асуудлыг бүгдийг нь шалгуулъя гэхээр шалгуулж чадахгүй байгаа. Өөрийнхөө таньдаг аудит хийдэг хүнийг авчирч шалгуулсан. Эхлээд намайг сайн ажилласан, дараа нь доголдол гаргасан гэх үндэслэлээр намайг зайлуулж энэ их хөрөнгийг өөрийн болгох гэж байна. Талийгаач Энхболд бид хоёр нэг анги байсан. Д.******* надаас ХХК-нийг булааж авах ажиллагаагаа явуулж байна. ХХК-нд миний маш их хөрөнгө байгаа. Энэ хөрөнгийг бүгдийг нь авах санаатай байгаа. бид 2 нэг анги юм. Давж заалдах шатны шүүхэд бүх нотлох баримтаа гаргаж ярина гэв.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Энхболд Д.*******, Х. нар нь 2002 оны 05 ******* сарын 26-ны өдөр Даниста компанийг анх үүсгэн байгуулсан. Дараа нь 2006 онд гэдэг нэрээр өөрчилсөн. Тус компаний хувьцаа эзэмшигч Энхболд нь нас барж эхнэр нь хувьцаа эзэмшигч болж 2016 онд бүртгүүлсэн байдаг. Одоо компаний хувьцаа эзэмшигч нь , Д.*******, Х.Жамцансамбуу нар юм. Компанийг үүсгэн байгуулсан цагаас нь эхлэн Х. удирдаж үйл ажиллагааг нь хариуцаж ирсэн. Эхэн үедээ Х. нь хэл амгүй, зөрчилгүйгээр ажлыг хийдэг байсан. 2008 оноос эхлэн ажлын алдаа дутагдал гаргах, хөрөнгө мөнгийг замбараагүй захиран зарцуулах, санхүүгийн хяналт шалгалт хийлгэхгүй саад хийх, ажилчдын цалинг олгохгүй тасалдуулах, татвар, нийгмийн даатгалын байгууллагуудад өр төлбөр үүсгэх, хувьцаа эзэмшигчдийн санал шаардлагыг үл тоож эрх барих байгууллагын тогтоол, шийдвэрийг үл биелүүлэх гэх мэтээр хэл ам гаргах болсон. Ийм учраас компаний хувьцаа эзэмшигчдийн зүгээс Х.г 2017 оны ******* ******* сарын *******-ны өдрийн 02 *******тай тогтоолоор гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь чөлөөлж, ХХК-ний гүйцэтгэх захирлаар ийг томилсон. Гэвч Х. нь хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, гэрээ гэрчилгээ, тамга тэмдэгийг т шилжүүлж ажлаа хүлээлгэж өгөөгүй. компаний хувьцаа эзэмшигч , Д.******* нарын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь компаний Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдэгийг Х.гаас албадан гаргуулж, , Д.******* нарт олгуулах, компаний гүйцэтгэх захирлын ажлыг т хүлээлгэж өгөхийг Х.д даалгаж өгөх шаардлагыг шүүхэд гаргасан. Тус компани нь нийт 288.491.6******* төгрөгний дүрмийн сантай юм. 44%-ийг нь эзэмшдэг. Мөн 44%-ийг Д.******* эзэмшдэг. *******%-ийг Х. эзэмшдэг. Компаний тухай хуульд зааснаар компаний эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байдаг. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулах, өөрчлөх татан буулгах хүртэлх энэ бүх дээд эрхийг хувьцаа эзэмшигчдийн хурал хэрэгжүүлдэг. Нийт хувьцаа эзэмшигчдийн 88 хувийн саналаар Х.г гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, ийг томилсон. Энэ шийдвэрийг сайн дураараа биелүүлэхийг Х. зөвшөөрөхгүй байгаа юм гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч , Х. нар нь хариуцагч Х.д холбогдуулан Улсын бүртгэлийн 201*******066111 *******тай, регистрийн 2668009 *******тай, Данистад ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдэгийг Х.гаас албадан гаргуулж, , Д.******* нарт олгуулж, Данистад ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг т хүлээлгэн өгөхийг Х.д даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцэж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд дараах үйл баримт тогтоогдож, уг үйл баримтанд талууд маргахгүй байна.

Үүнд: Д.*******, Х., Ц.Энхболд нар нь 2002 оны 05 сарын 26-ны өдөр Даниста ХХК-ийг үүсгэн байгуулж, компанийн дүрмийг баталж, уг дүрмээр компанийн дүрмийн сан 5 сая 500 мянган төгрөгийн барилгын материалаас бүрдсэн хөрөнгөтэй бөгөөд нэг бүр нь *******0 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 55000 ширхэг хувцаатай байхаар Ц.Энхболд уг хувьцааны 24750 ширхэг, Д.******* 24750 ширхэг, Х. 5500 ширхэг хувьцаа эзэмшихээр дүрмийг баталж байжээ. /хэргийн 8-*******-р тал/

2006 оны ******* сарын 20-нд Даниста ХХК-ийг ХХК болгон өөрчилж, компанийн дүрмийн сан буюу өөрийн хөрөнгө 2884916******* төгрөг байхаар, уг хөрөнгийн 44 хувийг Ц.Энхболд, 44 хувийг Д.*******, ******* хувийг Х. эзэмшихээр зааж компанийн дүрмийг шинэчлэн баталжээ. /хэргийн 11-14-р тал/

2016 оны 07 сарын 25-нд ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр , ******* *******, нар бүртгэгдэж компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 2884916******* төгрөг ба нэг бүр нь 2884,9 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий *******0000 ширхэг энгийн хувьцаа байхаар, хувьцааны 44 хувийг , 44 хувийг Д.*******, ******* хувийг Х. эзэмшихээр зааж компанийн дүрмийг шинэчлэн баталжээ. /хэргийн 15-18-р тал/

ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Х. ажилладаг бөгөөд ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2017 оны 09 сарын 01-нд, 2017 оны ******* сарын 11-нд хуралдуулсан, ХХК-ийн гүйцэтгэх захиралд 2017 оны ******* сарын *******-нд №01 тоот ажил сайжруулах шаардлагыг тус компаний хувьцаа эзэмшигч Д.*******, нараас хүргүүлж, ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны ******* сарын *******-ны өдрийн №02 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн санал болон өөрийн нь хүсэлтийг харгалзан 2017 оны ******* сарын *******-ны өдрөөс эхлэн Х.г гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлж, компанийн гүйцэтгэх захирлаар ийг томилж, уг тогтоолд Д.*******, нар гарын үсэг зурж баталгаажуулжээ./хэргийн 19-26, *******1-145-р тал/

ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдсөн шийдвэрийг эс зөвшөөрч хувьцаа эзэмшигч Х. компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, гүйцэтгэх захирлын ажлыг томилогдсон гүйцэтгэх захирал т хүлээлгэж өгөөгүй байна.

Компанийн гүйцэтгэх удирдлага, түүнийг сонгож томилох эрхийг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал шийдвэрлэх талаар Компанийн тухай хуулиар зохицуулсан байх ба шүүх ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны ******* сарын *******-ны өдрийн №02 тоот тогтоол хууль, журмын дагуу гарсан эсэх, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль журмын дагуу зарлаж, хуралдуулсан эсэх, хурлын шийдвэрийн хүчин төгөлдөр байдлын талаар хуулийн агуулгын хүрээнд дүгнэлт хийж үзлээ.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна, 59.3-т хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна., хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т саналын эрх бүхий хувьцааны ******* буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах санал, шаардлагыг гүйцэтгэх удирдлагад гаргах эрхтэй, хуулийн 60 ******* зүйлийн 60.1-д гүйцэтгэх удирдлага,... эсхүл хуулийн 61.7-д заасан ...санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч ...хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэрийг бие даан гаргаж болно, хуулийн 62 ******* зүйлийн 62.2.3-т компанийн гүйцэтгэх захирал....-ыг сонгох, бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох эрх хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хуралд хуулиар олгожээ. Компанийн хуулийн 63 ******* зүйлд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох зохицуулалт байгаа ба 63 ******* зүйлийн 63.*******-т хувьцаа эзэмшигчдийн хурал нь хэлэлцэх асуудалд ороогүй асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан.

Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудалд санал оруулах, хувьцаа эзэмшигч гүйцэтгэх удирдлагад нэрээ дэвшүүлэх санал гаргах талаар хуульд нэг бүрчлэн зохицуулжээ.

ХХК-ийн 2017 оны ******* сарын *******-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал, шаардлагыг хэн гаргасан, хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэж шийдвэрлэх асуудлыг баталсан хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэр, хурлын тэмдэглэл зэрэг баримтуудыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 ******* зүйлийн 25.2.2, 38 ******* зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны ******* сарын *******-ний өдрийн хурлыг Компанийн тухай хууль, журам, компанийн дүрэмд заасны дагуу зарласан эсэх, хурлаар хэлэлцэхээр товлосон асуудлыг хэлэлцэж баталсан байдлын талаар нотлох баримт хэрэгт авагдаагүйн улмаас ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны ******* ******* сарын *******-ны өдрийн №02 тоот тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгч , Д.******* нарын хариуцагч Х.д холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн 201*******066111 *******тай, регистрийн 2668009 *******тай, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг Х.гаас албадан гаргуулж, , Д.******* нарт олгуулж, Данистад ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг т хүлээлгэн өгөхийг Х.д даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ыг шүүхэд удаа дараа дуудсан, мөн шүүх хуралдаанд удаа дараа дуудаж тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаануудад биечлэн оролцох боломжгүй, өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хариуцагч Х.гийн өмгөөлөгч Д.Оюунчимэгт шүүх хуралдааны тов хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 ******* зүйлийн *******0.1, *******0.2-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч , Д.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.2.3,116,118 ******* зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Компаний тухай хуулийн 63 ******* зүйлийн 63.*******, 70 ******* зүйлийн 70.1.1, 70.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч , Д.******* нарын хариуцагч Х.д холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн 201*******066111 *******тай, регистрийн 2668009 *******тай, Данистад ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг Х.гаас албадан гаргуулж, , Д.******* нарт олгуулж, Данистад ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг т хүлээлгэн өгөхийг Х.д даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 57 ******* зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч , Д.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ