Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/09

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум ын анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, шүүгч П.Доржбал, З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр,

           Нарийн бичгийн дарга                                   М.Пүрэвдорж             

           Улсын яллагч                                                   Ц.Мөнх-Эрдэнэ

            Иргэдийн төлөөлөгч                                      Ц.*******

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч             С.*******               

           Шинжээч                                                            Т.*******       

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  Б.

                                                                                          Б.

           Шүүгдэгч                                                              С.*******

           Гэрч                                                                      Л.*******

                                                                                           С.*******

                                                                                           С.*******

                                                                                           Э.*******

          нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******д холбогдох 242000000084 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ний өдөр  ******* аймгийн сумд төрсөн, настай, , боловсролтой, , ам бүл , ийн хамт амьдардаг, ******* аймгийн сумын дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогтын *******, /регистрийн дугаар ИП911/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ******* аймгийн сумын багийн нутаг “ ” гэдэг газарт малын хашааны хажууд  эцэг Д.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж Д.ын н дагз хэсэгт модоор цохиж, түүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүнийг алах”  гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.******* нь 2024 оны 06 дугаар сарын 29-ний орой 21 цагийн үед  ******* аймгийн сумын Зөөхий багийн “ ” гэдэг газарт малын хашаанд ямаа ялгах гэж байгаад эцэг Д. түүнийг “...хоноцын шээс минь малаа аваад зайл, чи дандаа гай болох юм...” гэж  нүүр рүү нь шороо цацсанд уурлаж мал ялгахдаа хэрэглэж байсан нарийн бургас модоор  Д.ын н дагз хэсэгт цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Амь хохирогч Д.ыг С.******* н дагз хэсэгт модоор цохисныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч С.*******ийн “...6 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн үед саалийн ямаагаа ялгах гэж байсан. Тэр үед талийгаач С.******* руу “...хоноцын шээс минь малаа аваад зайл, чи дандаа гай болох юм...” гэсэн үгийг хэлж, ******* руу газраас шороо атгаж нүүр рүү нь цацсан. Эдгээр үг, үйлдлийг талийгаач олон удаа давтсан. Гэнэт ******* оволзож уурлаад аав руугаа дайрсан. Намайг зогсоох гэж оролдох үед надад дийлдэлгүй миний хажуугаар гарч талийгаачийн хэсэг рүү мал туухад ашиглаж байсан нарийвтар бургас модоор нэг удаа цохисон. Талийгаачийн н дагзны орой, баруун хэсэгт язарсан шархтай, тухайн шархнаас цус тодорхой хэмжээгээр гарсан. Тухайн үед талийгаач өөрийн гэсэн ухаантай байсан. Энэ үйл явдал нүд ирмэхийн зуургүй болоод өнгөрсөн. Тэгээд С.******* аавыгаа өргөж босгоод, сумын эмнэлэг рүү дуудлага өөрөө өгсөн. Тэр үед талийгаач С.*******д “...аав нь зүгээр ээ, эмнэлэг дуудаад хэрэггүй...” гэж хэлсэн. Энэ үйл явдлаас хойш 10 гаран минутын дараа талийгаач ухаан алдсан. Талийгаачийг доо цохиулсны дараа хүү бид хоёр машинд талийгаачийг оруулж, гэрт нь хүргэх гэж байснаа болиод дээлэн дээр хэвтүүлж, дамжилж гэрт нь оруулсан. Талийгаач ухаан алдсанаас хойш дахин ухаан орохгүй байсаар байгаад нас барсан. Энэ х холбоотой өөр ярих зүйл байхгүй. Талийгаач Д., манай хүү С.******* бид гурав байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Д.ын “...Намайг тухайн айлд 2024 оны 06 дугаар сарын 0-ны өдрийн 02 цагийн үед очиход Д. гэдэг хүн ухаангүй, шингэн хийж байсан. Би очоод гэдэг хүний биед уян зүү тавиад, эмчийн зөвлөсөн эмчилгээг үргэлжлүүлж хийсэн. Мөн Д.ын н дагзны ар хэсэгт оёдол тавихад тусалсан. Оёдлыг эмч өөрөө тавьсан. Аймгаас эмч нарын баг иртэл тогтмол шингэн хийж, амин үзүүлэлтийг хянаж байсан. Өөр мэдэх зүйлгүй... Шарх нь миний харснаар гүн шарх харагдсан. Өөр гэмтэл шарх үүсээгүй байсан. Би эмчилгээ хийж байхдаа Д.ын хувцсыг тайлсан. Тэр үед өөр ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Тухайн үед Д.ын ар гэрийнхэн нь “...өдөр малаа ялгаж байгаад Д. өөрийн  хүү С.*******тай маргалдсан. С.******* нь аав Д.ын руу модоор цохисон. Д. цохиулсныхаа дараа ухаантай, эмнэлэгт дуудлага өгөх гэсэн чинь Д. “...битгий дуудлага өг, би зүгээр...” гэж хэлж байсан гэсэн. Тэгж хэлснийхээ дараа Д. “би бие засмаар байна” гэж хэлээд хоёр талаас нь сугадаад босготол Д.ын бие сулраад ухаан алдсан гэсэн. ... сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч С.*******гийн зааж өгсөн эмчилгээ буюу цус тогтоох, шингэн сэлбэх, тархи хамгаалах тариануудыг системтэйгээр цагаар хийсэн. Эрхлэгч эмч дуудлагаас ирэлгүйгээр шууд аймаг руу өвчтөн авч явсан учир одоогийн байдлаар тухайн үед хийгдсэн эмчилгээг цахим санд шивж оруулаагүй байна...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Ц.гийн “...2024 оны 06 дугаар сарын 0-ны өдөр ******* аймгийн сумын нутаг багт иргэн Д. биедээ гэмтэл авсан дуудлагаар Гэмтлийн эмч Л.*******гийн хамт тухайн газар очиж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. ...Үзлэг хийхэд Д.ын н баруун чамархайн хэсэгт 6-7 см хуйханд шархтай, шархыг цэгцлээд оёдол тавьсан, биеийн байдал ухаангүй, маш хүнд байсан. Ерөнхийдөө комын байдалд орсон, бүх рефлексүүд нь дарангуйлагдсан, амьсгал цус эргэлт тогтворгүй, 8.-8.9 градус хүртэл халуурсан байдалтай байсан. Тухайн өвчтөний биеийн байдлыг эмийн эмчилгээгээр тогтворжуулж, тээвэрлэх хугацаанд гарах хүндрэл, эрсдэлийг ар гэрт нь танилцуулж, баталгаа гаргуулан өвчтөнийг тээвэрлэн ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. ... манай дүү аавын руу модоор цохчихсон юм, нутгийн хүмүүсээс санаа зовоод даралтаар уначихсан, унахдаа гоороо мод мөргөсөн гэж ярьсан байгаа...” гэж хэлсэн. ... охиных нь утсаар сумын цагдаа руу дуудлага мэдээлэл өгч болсон хэргийн талаар ярилцаад, ******* аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү тухайн өвчтөнийг тээвэрлэсэн. Тээвэрлэлтийн явцад ямар нэгэн хүндрэл гараагүй. Өвчтөн сэхээн амьдруулах тасагт хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Л.*******гийн “...2024 оны 06 дугаар сарын 0-ны өдөр ******* аймгийн сумын нутаг Зөөхий багийн иргэн Д. биедээ гэмтэл авсан дуудлагаар сэхээн амьдруулах тасгийн эмч гийн хамт тухайн газар очиж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. ...Үзлэг хийхэд Д.ын н баруун чамархай хэсэгт 6-7 см хуйханд шархтай, шархыг цэвэрлээд оёдол тавьсан байсан. Биеийн байдал ухаангүй, маш хүнд, комын байдалд орсон, бүх рефлексүүд дарангуйлагдсан, амьсгал, цус эргэлт тогтворгүй, 8.-8.9 градус хүртэл халуурсан байдалтай байсан. Д.ын биеийн байдлыг эмийн эмчилгээгээр тогтворжуулж, тээвэрлэх хугацаанд гарах хүндрэл, эрсдэлийг ар гэрт нь танилцуулж, баталгаа гаргуулан өвчтөнийг тээвэрлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Талийгаач Д.ын охинтой (сумын эмч) уулзаж лавлахад “...манай ах уурандаа аавын руу модоор цохисон юм шиг байна лээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч С.ийн “...2024 оны 06 дугаар сарын 0-ны өдөр 1 цагийн үед ******* аймгийн Нэгдсэн эмнэлгээс ирсэн эмч нарыг газарчилж Д.ын хотонд очсон. Намайг очиход Д.ын биеийн байдал аппарат залгасан, ухаангүй, хурхирсан байдалтай байсан. Аймгаас ирсэн эмч нар Д.ын гэрт орж үзлэг хийгээд нэг их удалгүй аймаг руу зөөвөрлөнө гээд аваад явсан. Би аймгаас ирсэн эмч нарыг үзлэг хийж байхад гэрийн гадна талд байсан. Д.ын д гэмтэл авсан байсан гэж сонссон. Би яг өөрийн нүдээр хараагүй. Д. хүүхэд рүүгээ утсаар дуудлага өгсөн. Тухайн үед эмнэлгийн утсанд дуудлага өгөөгүй. Эмч над руу залгаад "аавынхаас дуудлага ирсэн. Оёо тавих юм шиг байна, яаралтай бинксээ, оёо тавих юм бэлдээрэй” гэсэн. Би тухайн өдөр жижүүртэй байсан. Би “Манайд дуудлага ирээгүй байна” гэхэд эмч “надад утсаар хэлсэн” гэж хэлсэн. Өөр тодорхой зүйл хэлээгүй. 22 цаг 1 минутад дуудлагадаа явсан...” гэсэн мэдүүлгээр,

Амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр очсон эмч болон эмнэлгийн ажилтанд С.******* Д.ыг цохисон гэж хэлснийг шууд тусган мэдүүлсэн гэрч Г.гийн “...Тухайн өдөр эрхлэгч эмч ******* аймгийн сумын багт манай аавын бие муудсан байна дуудлагад явъя гэж хэлсэн. Дуудлагаар эрхлэгч эмчийн хамт Д.ын гэрт очиход Д. нь ухаангүй байсан. Тухайн газраас буцаж сумын төв орж сувилагч ыг шаардлагатай эм тарианы хамт хүргэж өгсөн. Өөр мэдэх зүйл байхгүй.... Би Д.ын гэрт очоод удалгүй сумын төв рүү сувилагч, эм тариа авах гэж буцаж хөдөлсөн. Тэгэхэд С.******* надад “...аав ядаж босоод суудаг болчхоосой...” гэж хэлсэн. Өөрөөр яг юу болсон талаар ямар нэгэн зүйл яриагүй. Би ч асуугаагүй. Би буцаж очоод Д.ыг аймаг руу зөөвөрлөх хүртэл машиндаа сууж байсан. Аймгаас ирсэн эмч нар Д.ыг аваад аймаг руу хөдөлсний дараа сум руу ирсэн...” гэсэн мэдүүлгээр,

 Шүүгдэгч С.*******гийн мөрдөн байцаалтын  шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...аав ирээд уурлахаар нь гэрээ нүүлгэсэн. ...орой 21 цагийн үед малын хашаан дээр саалийн ямаа ялгах гэж байхад аав мөн ирээд элдвээр хэлж, газраас шороо, чулуу атгаж миний өөдөөс цацаад байсан. Тухайн үед аав намайг хоноцын шээс, пизда, нохойн гөлөг гэх мэт үгийг хэлж загнаж байсан. Би аавд хамгийн сүүлд “би чиний шээс биш юм бол хэний шээс юм бэ” гэж хэлснээ санадаг. ...аавыг намайг элдвээр хэлээд шороо цацаад байхаар нь хэсэг зуур сэтгэл санааны хямралаас болоод өөрийн гэсэн ухаангүй болсон байсан. Нэг мэдсэн аавын ноос цус гоожсон, зогсоож байсан. Тэр үед манай аав надад “... яагаад байгаа пизда вэ? гэж хэлж байсан...” Би тэгээд айгаад шууд сумын эмнэлэг рүү дуудлага өгөх гээд өөрийн төрсөн дүүгийн утас руу залгаж, түргэн тусламж дуудсан. ...Аавын дагзны баруун орой хэсэг, хуйх нь язарсан шархтай байсан. Өөр гэмтэл байгаагүй. Ээж С.*******, талийгаач аав бид байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******ын “...Миний зүгээс болон манай гэр бүл, ээжийн зүгээс энэ х холбоотой гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

           Шүүгдэгч С.*******гийн  Д.ын н дагз хэсэгт нарийн бургас модоор  цохисон  үйлдлийн улмаас  хохирогч 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нас барсан нь ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 00000009 дугаартай “...1.Амь хохирогч Д. нь гэмтлийн гаралтай гавал ясны цууралт, тархины няцрал, үхжил, хатуу хальсны дээрх болон зөөлөн бүрхүүлийн цус хуралтын улмаас нас барсан байна. 2. Амь хохирогч Д. нь нас бараад 24-28 цаг болсон байна. .Амь хохирогч Д. гэмтэл шарх учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ирмэгтэй зүйлийн цохилтын үйлчлэлээр үүснэ. 4.Амь хохирогч Д. Гэмтлийн гаралтай тархины хүнд гэмтэл, гавал ясны дагз хэсгийн хөндлөн цууралт, цөмрөл, тархины эдийн няцрал, үхжил. Хатуу хальсны дээрх цус хуралт, зөөлөн бүрхүүлийн цус хуралт. Толгойн орой хэсгийн хуйханд цус хуралт, доод уруулд зулгаралт, тах хэлбэрийн мэс заслын шарх, дагзны ар хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. .Амь хохирогчийн цогцост задлан шинжилгээгээр үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Амь хохирогчийн цогцост үхэлд хүргэх гэмтлийн гаралтай тархины хүнд гэмтэл тогтоогдож байна. Тухайн гэмтлийг авснаас хойш хэдий хугацаанд ухамсарт болон ухамсарт бус үйлдэл хөдөлгөөн хийх чадвартайг нарийн тогтоох боломжгүй. 7. Амь хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь шууд гадны ямар нэгэн шалтгаант цохилтын улмаас үүссэн байна. 8.Амь хохирогчийн биед үүссэн гэмтлийн шалтгаант тархины хүнд гэмтэл нь дангаар бие дааж нас барах шалтгаан болно. 9.Амь хохирогчийн цогцост тогтоогдсон гэмтлүүд нь бүгд амьд байх үед авсан гэмтлүүд байна. Нас барсны дараа ямар нэгэн гэмтэл учраагүй байна. 10.Амь хохирогчийн биед үүссэн тархины хүнд гэмтэл нь араас хөндлөнгийн хүний гараар үүссэн байх боломжтой. Дагзны ар хэсэгт хуйх язарсан шархтай байх тул тэр хэсэгт ямар нэгэн хүнд гэмтээгч хүчний үйлчлэлээр цохих үед үүснэ. Амь хохирогч өөрийн гараар үүсгэх боломжгүй гэж үзэж байна…” гэсэн дүгнэлтээр,

Шинжээч Т.*******ын “...Цохилтын улмаас амь хохирогч Д.ын биед үүссэн дээрх гэмтлүүдээс эхэлж гавал ясны дагз хэсгийн хөндлөн цууралт, цөмрөл үүснэ. Энэ гэмтлийн улмаас цус хуралт, тархины эдийн няцрал үүсэж, тархи дарагдаж улмаар хүндрэл нь тархины үхжил болсон. Амь хохирогчийн биед үүссэн гавал ясны дагз хэсгийн хөндлөн цууралт, цөмрөл, тархины эдийн няцрал, үхжил, хатуу хальсан дээрх цус хуралт, зөөлөн бүрхүүлийн цус хуралт, н оройн хэсгийн хуйханд цус хуралт гэмтлүүд нь нэг цохилтын болон нэг үйлчлэлийн улмаас үүссэн, хоорондоо уялдаа холбоотой гэмтлүүд юм. Бусад жижиг зулгаралт нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Амь хохирогчийн биед үүссэн гавал ясны дагз хэсгийн хөндлөн цууралт, цөмрөл, тархины эдийн няцрал, үхжил, хатуу хальсан дээрх цус хуралт, зөөлөн бүрхүүлийн цус хуралт, н оройн хэсгийн хуйханд цус хуралт гэмтлээс бусад гэмтэл нь, үхэлд хүргэхгүй. Хатуу мохоо зүйл гэж бүх л хатуу биет болон хүний биед гэмтэл учруулж болох бүхий л зүйлийг хамааруулан ойлгоно. Ирмэгтэй гэдэг нь хатуу зүйлийн объектод хүрч байгаа өнцгийн шүргэлцэж байгаа хэсгийг мохоо, ирмэгтэй, хурц гэж ангилж ойлгоно. Амь хохирогчийн тухайд хуйх язарсан байгаа тул хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн гэмтэл үүссэн байх боломжтой. Тухайн гэмтэл үүсгэж байгаа хатуу, мохоо зүйлийн амь хохирогчийн хуйх хэсэгтэй шүргэлцэж байгаа хэсгийн зах ирмэг нь ирмэгтэй хэсэг таарснаас хуйхны язрал үүссэн байж болно…” гэсэн мэдүүлгээр, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр  болон шүүх хуралдаанаар  шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчүүдээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч, хохирогчийн мэдүүлгийн агуулга өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг  нотолсон. Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

 Шүүгдэгч С.******* нь хүнийг модоор руу нь цохиход хүний амь нас хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү  ухамсарлаж байгаа хор уршгаа үйлдлээрээ шууд бий болгож хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг санаатай гэж үзнэ.

Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

 Тодруулбал нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч. Энэхүү хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн үр дүнд бий болсон байх бөгөөд шүүгдэгч С.******* нь хохирогчийн н хэсэг  дагз руу модоор цохисон үйлдэл, цохисны улмаас Д.ын амь нас хохирсон нь шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч С.******* нь хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх  хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дугаар зүйлд тус тус заасан “амьд явах” эрхийг зөрчиж түүнийг модоор цохисон үйлдлийн улмаас   Д.ын амь хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүнийг  алах гэмт хэргийн шинжтэй  байна.

Иймд шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн  “...С.******* нь санаатайгаар үйлдсэн ...гэм буруутай...” гэсэн дүгнэлтийг  шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо харгалзан үзсэн болно.

Гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд  харин шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэлийн тухайд өмгөөлөгч Б. “...шүүгдэгч хохирогчийн зүгээс үзүүлсэн дарамт хүчирхийллийн улмаас сэтгэл санааны цочролд орсон. Шүүгдэгч санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хохирогчийг алсан учир зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас тухайн хүн өөрийн үйлдлийн аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийг удирдах чадваргүй болох бөгөөд хүний сэтгэл зүйн хэвийн байдал, оюун санааны хэвийн үйл ажиллагаа алдагдаж өөрийн хийж буй үйлдэлд зөв үнэлэлт, дүгнэлт өгөх болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тунгаан цэгнэх боломжгүй болсон хоромхон зуурын нөхцөл  байдлыг ойлгоно.

 Хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч эцэг Д.тайгаа маргалдаж байсан нөхцөл байдал гэрчийн мэдүүлгээр тогтоогддог ба тухайн үед  С.*******гийн санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх байдал тогтоогдоогүй байна. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирлын талаар:

******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын  сангаас  2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Д.ад эмчилгээ хийсэн зардал 6,976,48 /зургаан сая далан зургаан мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн ба  Д.ын эмчилгээний  зардалд 6,976,48 /зургаан сая далан зургаан мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөг гарсан нь  хэрэгт авагдсан  өвчтөний түүх, эрүүл мэндийн даатгалын сангаас эм тарианы зардлын баримт болон бусад баримтаар тогтоогджээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” нөхөн гаргуулахаар заасан бөгөөд шүүгдэгч С.*******гаас 6,976,48 /зургаан сая далан зургаан мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч  байгууллагад олгох нь зүйтэй.

Шүүх С.*******д холбогдох хэргийг гэм буруугийн  шүүх хуралдаанаар  хянан хэлэлцэж, гэмт хэргийн улмаас учруулсан  6,976,48 /зургаан сая далан зургаан мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөгийг  гаргуулахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6,976,48 /зургаан сая далан зургаан мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөгийг  нөхөн төлөхөөр хүсэлт гаргаж шүүх хуралдааныг ажлын хоногийн хугацаагаар завсарлуулсан бөгөөд энэ хугацаанд шүүгдэгч С.******* 6,976,48 /зургаан сая далан зургаан мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөгийг төлсөн нь эрүүл мэндийн даатгалын сангийн 1000020080 дансанд  шилжүүлсэн баримтаар тогтоогдсон байх тул түүнийг  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч  С.*******г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүгдэгч  С.*******  нь ямар нэг сэтгэцийн өвчингүй, гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэг өвчингүй, өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадвартай, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадвартай болох нь  Шүүх сэтгэц, эмгэг судлалын сэтгэцийн шинжээч нарын  18 дугаартай “...С.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн ямар нэг өвчингүй байсан болно. С.******* нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэл мэдрэлийн ямар нэг өвчингүй, өөрийнхөө үйлдлийг удирдан жолоодох чадвартай болно. С.******* нь одоо сэтгэл мэдрэлийн ямар нэг өвчин үгүй болно. Гэмт үйлдлээ хариуцах чадвартай болно. С.*******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй болно...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд тулгуурлан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учирсан оршуулахтай холбогдон гарсан зардлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна гэдгийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг  арван хоёр жил, эсхүл арван таван жил  хүртэл хугацаагаар тогтоосон  гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод  хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг баримтлан  түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 17, см нарийн модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.  

            Шүүгдэгч С.*******д  өмнө авсан  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1., 1.4, 1., 1.7,1.8, 1.9 болон 6.8 дугаар зүйлийн 4, дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогтын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчын *******д оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  С.*******гийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 6 /тавин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож эдлэх ялаас хассугай.

.Шүүгдэгч С.*******д өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.

           6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 17, см урттай нарийн бургас модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7.Шүүгдэгч С.******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

          8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДЭЛГЭРМАА

 

                   ШҮҮГЧ                           П.ДОРЖБАЛ

 

                                                                    З.НАНДИНЦЭЦЭГ