Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2016/ШЦТ/104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүугийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч *******олд,

Шүүгдэгч *********************, П.Х********,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б***********ын Б**************, П******** Х******** нарт холбогдох эрүүгийн 20162************211 дугаартай хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: 

Шүүгдэгч: 

Шүүгдэгч *********************, П.Х******** нар нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн ***********тосгоны төвд хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож бие, биедээ хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжпэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *********************, П.Х******** нар нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн ***********тосгоны төвд хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож бие, биедээ хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч *********************ын хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэпг өгсөн: "...Х******** манай найз Б******* гээд байна гэж ярихаар нь би чиний найз чинь тохирлоо, барилаа гээд байсан. Дүүг маань аймаг оруулаад хаясан байсан гэж хэлсэн. Тэрийг чинь би яаж мэддэг юм хулгайч ч гэсэн миний найз шүү гээд маргалдаж хэрэлдээд бид хоёр барилцаж аваад ноцолдож байхдаа Х******** миний зүүн нүдрүү гараараа нэг удаа цохисон. Мөн толгойны арлуу 2-3 удаа цохисон. Би зөрүүлээд хавирга руу нь хоёр удаа цохисон...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Шүүгдэгч П.Х********гийн хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "...Б************** намайг чи Б*******тэй нийлж дүүгий минь шоронд явуулсан гэж над руу занах байдалтай хэлэхээр нь бид хоёр барилцаж ноцолдсон. Би Б**************ын нүүрэнд зүүн нүдний хөмсөг рүү нь гараараа нэг удаа цохисон. Б************** миний хавиргаруу гараараа хоёр удаа цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг, Хохирогч *********************ын хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг,

Хохирогч П.Х********гийн хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:".... Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...." гэх мэдүүлэг,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч, цагдаагийнн ахлах дэслэгч ын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 185 тоот дүгнэлтэд:

  1.  *********************ын биед гэмтэл тогтоогдлоо.
  2.  *********************ын биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний салстад цус хуралт, зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  3.  Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжой.
  4.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй
  5.  Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт /ХХ-ийн 16 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч, цагдаагийнн ахлах дэслэгч Р.Н***********-***********ын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 184 тоот дүгнэлтэд:
  6. П.Х********гийн биед гэмтэл тогтоогдлоо.
  7.  П.Х********гийн биед баруун шуунд шарх, баруун хавирганы нумд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  8.  Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжой.
  9.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  10.  Өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт /ХХ-ийн 23 дугаар хуудас/,

Хохирогч, шүүгдэгчтэй 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн

гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Х********, ********************* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 48, 52 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Х********, ********************* нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул П.Х********, ********************* нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч П.Х********, ********************* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 20162************211 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч  Б***********ын Б**************, П******** Х******** нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар *********************, П.Х******** нарт холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч *********************, П.Х******** нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3.  Эрүүгийн 20162************211 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргуүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********************, П.Х******** нарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагн, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Т.ХҮРЭЛБААТАР