Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2016 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2016/ШЦТ/105

 

МОНГОЯ УЛСЫН НЭРГИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүхийн хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Хохирогч Б.Ц*********,

Шүүгдэгн ***************** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х*********ын Т**********д холбогдох Эрүүгийн 20142********* дугаартай хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэпнийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:Шүүгдэгч ***************** нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогч С.Э**********өд цохиулж ухаан алдаж санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ С.Э**********ийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***************** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хэрэгт буруугүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд хэлсэн. Миний гомдлыг хүлээж аваагүй. Тэр үед яг болсон зүйл гэвэл талийгаач намайг эхэлж цохиход би газарт унасан. Намайг дахин цохиулах гэж байхад Б******* гэх банди барьж аваад цааш нь түлхсэн, Тэгээд би тамбарны шатан дээр байж байгаад түүнээс хойш талийгаачтай ***********ар нэгэн байдпаар таараагүй. Тэгээд тамбар дээр гарч нэмж зодуулаад гэрт орсон гэв.

Шүүгдэгч *****************гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: ...Би Э**********өд цохиулаад газар уначихсан тэгсэн миний дээрээс дэвсэх гээд хүрээд ирсэн тэгтэл Б******* Э**********ийг хажуугаас нь бариад авсан. Тэгсэн тэнд байсан хүүхдүүд бүгдээрээ Б******* рүү дайрчихсан. Би яг хэн хэн дайрсан гэдгийг нь мэдэхгүй байна. Тэд нар Б******* рүү дайраад намайг нэмж зодоогүй тэгэхээр нь би босоод шатаар өгсөөд саравчин дотор ороод зогсож байсан чинь Ш*********** хүрээд ирсэн тэгэхээр нь би барьж аваад та нарыг яачихсан юм бэ гэсэн чинь юм дуугарахгүй намайг б*********** зогсоод байсан. Энэ үед Б******* миний баруун талд байшингийн урд талд хойшоо ухарчихсан явж байсан. Тэгсэн Ш*********** намайг тавиад Б******* рүү гүйж очоод өшиглөөд дайрч байсан. Тэгээд байж байсан миний зүүн талаас Б********* гэдэг банди намайг чиглээд хүрээд ирсэн Б*********г хүрээд ирэхээр нь би хойшоо ухраад саравчны зүүн урд талын буланд очиж зогссон тэгсэн Б********* намайг хүрч ирээд намайг цохьсон Б*********гаас гадна 2-3 хүүхэд бас намайг зодсон би тэр үед нүүрээ гараараа дарчихсан байсан учраас хэн байсныг мэдээгүй. Намайг тэнд зодуулж байхад саравчны гадна талаас нэг банди бас цохиод байсан. Би тэр бандийг хэн байсныг мэдэхгүй байна. Тэгээд зодуулаад зогсож байсан Н****** ирээд тэд нарыг надаас салгасан. Намайг салгаад шууд гэрлүү оруулж байхад би газар нэг хүүхэд уначихсан байгааг харсан гэх мэдүүлэг/ 2-р хх-ийн 31-38, 148,150, 3-р хх-ийн 35-36, дугаар хуудас/,

Хохирогч Ц.С********ын өгсөн: 2014 оны 10 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө би Улаанбаатар хотод байдаг дүүгээсээ анх дуулсан. Тэгэж ярихдаа хүүг маань эмнэлэгт ухаангүй орсон байна гэж ярьсан. Тэгэхээр нь би хөдөө гэрээсээ наашаа сумын төв рүү давхиад эмнэлэг дээр ирсэн чинь хүү маань эмнэлэгийн орон дээр ямар ч амьсгаа байхгуй ер нь л өнгөрчихсөн байсан... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ц*****н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2014 оны 10-р сарын 03-ны орой намайг Мөрөнд гэртээ байж байсан чинь Улаанбаатар хотоос манай нөхрийн ахын хүүхэд болох Н********* над руу утасдаж та сонссон уу Э********** эмнэлэгт ухаангүй байна гэнэ гэж хэлсэн. Тэгж хэлснээс хойш 3 минутын дараа Н*********гийн ээж Д******** над руу залгаад Э********** эмнэлэгт ухаангүй байна гэнэ наашаа хурдан хоёр дүүг нь аваад гар гэж хэлсэн. Тэгж хэлснийх нь дагуу би тэр оройдоо сум руугаа явсан. Тэгсэн Түнэл суманд явж байхад Э**********ийг нас барсан гэдгийг хэлсэн. Тэгж анх нас барсныг нь мэдсэн. Э********** манай хамгийн том хүүхэд дороо хоёр дүүтэй. Ямар нэгэн ааш араншин байхгүй хичээлийнхээ зав чөлөөгөөр ажил хийж аав ээждээ туслаад л байж байдаг, даруухан их томоотой хүүхэд байсан. Архи, тамхи хэрэглэдэггүй сайн хүүхэд... Хүүгийн амь нас хохирсон учраас маш их гомдолтой байна. Шүүгдэгч талаас оршуулгын зардал, буяны ажилд нь 6.000.000 төгрөг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Э.С******гийн хохирогчоор өгсөн: 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай найзууд болох Т**********, Б*******, бид гурав Чандмань-Өндөр суманд очсон юм. Чандмань-Өндөр суманд очоод жолооч Н*********** гэдэг айлд очсон тэнд очиход тэдний гэрт Х*******, Н******, Б*******, А******* дөрөв байсан бид гурав очоод удаагүй байсан. Чандмань-Өндөр сумын хүүхдүүд ирээд зодоон болсон. Эхлээд Ш*********** гэдэг банди намайг ганцааранг маань авч яваад хашааны тэнд аваачаад элэгрүү өшиглөсөн тэгсэн Н****** ирээд Ш***********ыг аваад явсан. Тэгэхээр нь би араас нь явж очоод зогсож байсан чинь талийгч банди гаднаас орж ирээд Т**********г цохиод тэгээд зодоон эхэлсэн зодоон эхэлсний дараа Д********* гэдэг банди миний нуруу хэсэг рүү өшиглөсөн. Тэгсэн тэнд байсан банди нар намайгхэн хэн цохисон юм мэдэхгүй цохиж зодсон. Тэгэхээр нь би толгойгоо дараад доошоо тогойсон тэгэхэд ч гэсэн дээрээс цохиод байсан. Тэнд зодуулаад би гэрлүү гүйгээд орчихсон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-21 дугаар хуудас/

Э.С******гийн гэрчээр өгсөн: ...Тэгсэн гаднаас нэг банди орж ирээд миний хажуугаар өнгөрч явснаа Т**********г цохиод авсан тэгсэн чинь л нөгөө зогсож байсан банди нар нь бүгдээрээ Т********** рүү дайрсан Т********** цохиулаад газар уначихсан байхад нь дээрээс нь өшиглөөд байсан. Энэ үед Б******* Т**********гийн хажууд зогсожбайсан болохоор тэд нарыг салгах гэсэн Т**********г цохисон бандийг Б******* б*********** авсан чинь тэнд байсан банди нар бүгдээрээ дайрчихсан. Тэгэхээр нь би салгах гээд очсон чинь над руу 3-4 хүүхэд дайраад намайг цохиж унагаагаад газар унасны дараа дээрээс өшиглөөд байсан. Надад урдаас нь цохих ***********арч боломж байгаагүй. Намайг тэнд зодуулж байхад Т**********, Б******* хоёрыг газар унагачихсан зодож байсан. Т**********г довжооны тэнд Б*******г бүр урагшаа салгаад аваад явчихсан байсан тэгж зодуулж байгаад Т********** хамгийн түрүүнд саравч руу орчихсон зогсож байсан дараа нь би орсон миний араас Б******* орж ирсэн. Тийшээ ороод гялс хаалгаа түгжчихсэн чинь хаалга нүдээд орилдоод байсан гэх мэдүүлэг/1- р хх-ийн 52-54-р хуудас/

Э.С******гийн сэжигтнээр өгсөн: Т********** худлаа ярьж байна. Б*******, Т********** бид гурвын хооронд тийм яриа болоогүй. Би талийгаач хүүхэд рүү дөхөж ч очоогүй тэрийг Чандмань-Өндөр сумын хүүхдүүд мэдэж байгаа. Д********* намайг урд байхад очиж өшиглөсөн тэгэхэд би байшингийн үүднээс хол хашааны дунд хэсэгт байсан намайг тэнд байхад Б******* гүйж ирсэн. Б*******г хүүхдүүд хөөгөөд гүйж байсан. Тэгээд би шууд гэр лүү зугатаж гүйж орсон гэх мэдүүлэг /2-р хх-ийн 164-165, 3-р хх-ийн 32-33 дугаар хуудас/

Д.Б*******гийн хохирогч, гэрчээр өгсөн: ...Хашааны халгаар нэг хүүхэд орж ирээд бид нар дээр ирсэнээ шууд Т**********г цохиод авсан. Т********** цохиулаад газар уначихсан. Газар унасных нь дараа дахиад дээрээс нь зодох гэхээр нь би хажуугаас нь очоод болиоч гээд цааш нь түлхсэн чинь араас хэн нь юм мэдэхгүй нэг нь миний толгойны ар тал руу цохичихсон тэгэхээр нь би толгойгоо бариад доошоо бөхийсөн чинь бүгдээрээ бөөндөө намайг зодоод эхэлсэн. ...тэгж зодуулж байгаад зугатаж гүйгээд хашааны баруун урд талд байсан грашны тийшээ гүйгээд очсон чинь араас баахан хүүхдүүд хөөгөөд гүйгээд ирэхээр нь тэг чигтээ гэрийн тийшээ зугатсан. ...гүйгээд гэр лүү орох гээд гүйж явах үед довжооны ур талд нэг хүүхэд дээшээ харчихсан хэвтэж байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-62,143 дугаар хуудас/,

Э.Н******гийн гэрчээр өгсөн: ...гэрийн үүдний тэнд зодоон эхэлсэн тэгээд Ш*********** бид хоёр зодоон болж байгаа газар луу очсон. Тэнд очиход Э********** байшингийн довжооны тэнд явж байсан тэгэхээр нь би хөөе гээд куртикны араас нь татаж хойшоо болгочихоод би өөрөө цаашаа хоёроос гурван алхам алхаад явж байгаад эргээд харсан чинь миний архан талд 1-2 метрийн цаана газар баруун талаараа уначихсан байсан. Тэгэхээр нь би эргэж очоод Э**********өө гээд дуудсан чинь Э********** дуугарахгүй нэг их сонин амьсгаагаа авч чадахгүй байсан. Т***********д ч байгаа юм шиг болоод байсан. Э**********ийг тэгж дуудаж байгаад харсан чинь Т**********г довжоон дээр 4-5 банди зодож байсан тэгэхээр нь би Э**********ийг орхичихоод Т**********г түүнийг зодож байсан банди нараас салгасан. Би Т**********г зодож байсан банди нарыг салгахаасаа өмнө буюу Э**********ийг орхиж явахдаа Э********** яачихваа гэж нэг их чанга биш дуугаар ойр хавьд байгаа хүмүүст хэлсэн. Тэгээд Т**********г салгаад эргээд харахад манай сумын банди нар Э********** дээр оччихсон байсан гэх мэдүүлэг/1-р хх-ийн 86-92,104-105-р хуудас,

Э.Н******гийн сэжигтнээр өгсөн: Саравчруу гардаг шатан дээр Т********** зогсож байсан би Э**********ийг тэр шатны яг доод талын довжоон дээр буюу бараг шат руу гарч явах үед нь татсан Т********** яг цаад талд нь эхний байна уу хоёр дахь шатны гишгүүр дээр зогсож байсан түүний цаад талд гэрлүү ордог хаалганы тэнд Б*******, А******* аль нэг нь бас зогсож байсан. Тэгээд довжооны ертөнцийн зүгээр баруун хэсгээр бужигнасан хүүхдүүд байсан юм. Э**********тэй хамгийн ойрхон нь Т********** зогсож байсан. Э********** Т********** хоёрын хооронд нэг метр хүрэхгүй 70-80 см орчим зайтай байсан. Намайг очиж явахад Э********** хоёр гараа элгэндээ тэвэрчихсэн хойшоо ухарч байсан тэгэхээр нь би очоод хойш нь татсан чинь миний гарын аясаар хойшоо болсон тэгээд цаашаа 2-3 алхаад эргээд харахад уначихсан газар хэвтэж байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 10-11, 3-р хх-ийн 35 дугаар хуудас/,

М.Ш***********ын гэрчэээр өгсөн: ... Н****** бид хоёрыг тэнд юм яриад зогсож байсан чинь л зодоон эхэлчихсэн. Тэгсэн Н****** яваад өгсөн би араас нь явж байсан. Хүүхдүүдийн дунд хүүхэд уначихлаа гэж нэг нь хашгирсан би хэн хашхирсан гэдгийг нь мэдэхгүй байна. Би хүүхэд уначихлаа гэхээр нь явж очоод сэрээх гээд сэгсэрсэн чинь сэргэхгүй байхаар нь Х*******аар шанагаар ус хутгуулж гаргаж ирээд гараа норгож нүүрийг нь арчсан. Тэгсэн боловч сэргэхгүй байсан. Тэгэхээр нь цээжин дээр нь дарахад хальт амьсгаа авахаар нь би О********, Ц********* бид гурав дамжилж өргөж хашааны гадаа гаргаж ирээд газар хэвтүүлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-121 -р хуудас/,

Т.Б*********гийн гэрчээр өгсөн:...Э********** миний хажуугаар нилээн ширүүн ууртай бололтой өнгөрч яваад Т**********г очоод нүүр лүү нь гараараа цохьчихсон тэгсэн үүнтэй зэрэгцээд манай сумын банди нар Цагаан-Үүр сумын банди нарыг цохиж зодож эхэлсэн. Цагаан-Үүр сумын банди нар өөдөөс эсэргүүцэл үзүүлж байсан үгүйг мэдэхгүй байна доошоо тонгойчихсон байгаа нь л харагдсан. ...Тэгээд байж байтал хэн хэлсэн юм мэдэхгүй нэг нь хүүхэд уначихлаа ш дээ гэсэн тэгэхээр нь хартал Э********** довжооны урд талд газар уначихсан байгаа нь надад харагдсан тэгэхээр нь би Э**********ийн уначихсан байгаа газар очиход тийшээ очиж явахдаа Н****** би түлхчихсэн чинь уначихлаа гэж хэлж байгаа нь надад сонсогдсон намайг Э********** дээр очих гээд явж байхад Н****** довжооныхоо дээд талд зогсож байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129-133 дугаар хуудас/,

Т.Б*********гийн сэжигтнээр өгсөн: Яг үнэнийг хэлэхэд Э********** орж ирээд Т**********г цохисон. Түүний дараа тэр хоёр хоорондоо зодолдоод байсан. Энэ үед Ш***********, Б*******н хоёр хашааны үүдний тэндээс ирж явсан. Тэр хоёрын араас С******г ирж явахаар нь би нэг удаа өшиглөсөн тэгээд эргээд харахад Э********** доошоо тонгойгоод хоёр гараараа газар тулаад босож ирж байсан. Тэгж босож ирж байсан энэ явдлыг харчихаад би урагшаа Ц*********, А******* хоёрлуу явсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Г.Б*******ний гэрчээр өгсөн: ...Гэрийн үүдэнд зодоон болжбайсан. С******гбид хоёрыг тэнд зогсож байсан чинь хэн нь юм нэг нь элдээд өшиглөөд гүйчихсэн тэгэхээр нь би зодоон болж байгаа газар луу очиж явсан чинь Н****** би Э**********ийг түлхээд унагчихлаа гэж байсан. Тэгэхээр нь харсан Э********** газар уначихсан дээшээ харчихсан хэвтэж байсан би дөхөөд хажууд нь очсон чинь Э********** амьсгаа авч чадахгүй багтарчихсан юм шиг сайн амьсгалж чадахгүй байгаад байсан. Тэгсэн нэг нь ус гаргаад ирээч гэж хашхирсан чинь Ш*********** гэр лүү гүйж орж ус гаргаж ирээд нүүрийг нь усаар шавшаад байх шиг байсан.... эргээд харахад Э********** довжооны доод талд сул банзан дээр зогсож байснаа хойшоогоо савж унаж яваа нь харагдсан. Тэгж унаж явахад Н****** довжоон дээр зогсож байсан гэх мэдүүлэг/1-р хх-ийн 134-140 дугаар хуудас/

Г.Б*******ний сэжигтнээр өгсөн:....Ш*********** С******гийн гэдэс рүү нь өшиглөсөн үү гараараа цохисон уу мэдэхгүй ***********ар ч байсан цохичихсон тэгсэн С******г эвхрээд урагшаа явсан тэгэхээр нь би араас нь очоод бос бос гээд босгосон намайг С******груу очиж явахад Э********** хашааны хаалгаар орж ирээд гэрийн зүг явж байсан би С******гийг босгоод эргээд харсан чинь гэрийн үүдэнд бөөн зодоон болж байсан тэгэхээр нь би гүйгээд гэрийн үүдний тийшээ явж байсан чинь Э********** газар уначихсан унаж байхыг нь би харсан. Хойшоо савж унаж байгаа юм шиг уначихсан. Намайг Э********** дээр яваад очсон чинь довжоон дээр Э**********тэй хамгийн ойрхон Н****** зогсож байсан. Н******гийн цаад талд саравч руу ордог хаалганы зүүн талын баганы яг хажууд буюу баруун талд Т********** зогсож байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

Ц.Ц*********н гэрчээр өгсөн:... Тэгээд байж Э********** хашаа руу ороод тэд нар дээр очсон тэгсэн л зодоон болоод эхэлсэн тэгэхээр нь би араас нь гүйж ороод Цагаан-Үүрийн нэг бандийг нь гүйж явахад нь өшиглөсөн тэгсэн урдаас А******* хүрч ирээд намайг б*********** авсан цаашаа явах гэсэн А******* явуулахгүй байсан тэгсэн Э********** газар уначихлаа гэж О*************** надад хэлэхээр нь харсан чинь довжооны зүүн булангийн урд талд 1 метр хүрэхгүйтэй зайнд Э********** дээшээ хараад уначихсан толгой нь зүүн урд зүгт харсан байдалтай хэвтэж байсан. Намайг хажууд нь очоод харахад сонин дуу гараад өндөр өндөр амьсгаа аваад л байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-146 дугаар хуудас/,

Ц.Ц*********н сэжигтнээр өгсөн:....Намайг Э**********рүү очиж явахад Н****** Э********** намайг түлхсэн чинь уначихлаа гэж хашхирсан Н******гийн тэгж хашхирах дуу үүдний довжооны тэр хавиас гарч байсан би дууг нь сонссоноос Н******г хаана зогсож байсныг нь хараагүй. Э********** би Н******гийн найз бандитай тооцоотой гэж ярьсан. Тэгснээ миний утаснаас Ш***********луу залгаснаа чи Т**********г цохиод аваач гэж хэлсэн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Б.Д*********ын гэрчээр өгсөн: ... Тэгээд тэнд бөөгнөрөөд зогсож байсан чинь хашааны үүдээр Э********** орж ирээд Т**********г очоод шууд цохичихсон тэгсэн Т********** газар унасан Э********** ч гэсэн давхар уначихсан би Э**********ийг яагаад унасныг мэдэхгүй байна миний харсанаар Т********** л лав Э**********ийг цохиж харагдаагүй. Э********** Т**********г цохисны дараа цаанаас нь О*************** болон өөр ганц хоёр хүн Т**********г нэмээд дээрээс нь цохисон тэгээд л зодоон эхэлсэн. ...Намайг С******гийг цохисны дараа Н****** намхан довжоон дээр зогсчихсон Э********** уначихлаа ш дээ гээд хашхираад байсан тэгсэн Ш*********** хамгийн түрүүнд Э********** дээр очиж байгаа харагдсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146-147 дугаар хуудас/,

Б.Д*********ын сэжигтнээр өгсөн:.. Т********** Э**********өд цохиулаад хойшоо унаж байхад нь Э********** дагаад тонгойж байсан. Гэхдээ би давхралдаж унасан эсэхийг мэдэхгүй гэх мэдүүлэг/2-р хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Ц********ийн өгсөн: ...2014 оны 10-р сарын 03-ны орой намайг ажил дээрээ хоёр давхартаа тарианы өрөөнд сууж байсан чинь нэг хүүхэд шатаар өгсөн ирээд хүүхэд ухаан алдчихлаа гэхээр нь доошоо буугаад очсон үүдэнд хоёр хүүхэд нэг хүүхдийг дамжлаад өргөчихсөн зогсож байсан. Тэгэхээр нь би хүлээн авахын өрөө рүү оруулаад орон дээр хэвтүүлээд зүрхийг нь тэмтэрч үзээд судасны цохилтыг нь үзсэн чинь ямар ч цохилт байхгүй болчихсон байсан. Тэгэхэээр нь өрөөнөөсөө чагнуур авчирж үзсэн чинь зүрхний цохилтгүй болчихсон байхаар нь зүрхний массаж хийгээд сувилагч Д********гаар баруун гарынх нь булчин руу кордиамин гэдэг зүрхний үйл ажиллагаа дэмждэг зориулалттай тариа хийлгэсэн бас адирналин гэдэг зүрхний үйл ажиллагааг дэмждэг тариаг натриар шингэлээд би өөрөө зүрхний булчинд нь хийгээд 20-30 минут тасралтгүй зүрхний массаж хийсэн. Тэгсэн боловч зүрхний цохилт дээрдэхгүй байсаар байгаад нас барчихсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-68-р хуудас/,

Гэрч Д.Д********н өгсөн : ...2014 оны 10-р сарын 03-ны орой 22 цагөнгөрч байхад би дээд давхартаа байж байсан чинь манай сумын хүүхэд болох Ш*********** тэвдсэн байдалтай хүүхэд ухаан алдчихлаа гэсээр гүйж орж ирсэн тэгсэн манай их эмч түрүүлээд буусан би араас нь анхны тусламжийн зүйлүүдээ аваад буугаад очиход хүлээн авахын өрөөнд орон дээр дээш нь харуулаад хэвтүүлчихсэн их эмч чагнуураар чагнаж байсан тэгэхээр нь би очоод судасын цохилтыг юу ч мэдэгдэхгүй уруул нь хөхөрчихсөн ер нь нас барчихсан байдалтай байхаар нь би энэ хүн амьд юм уу гээд амьсгалыг нь үзэх гээд ам руу нь гараа хүргэж хүйтэн болчихсон амьсгалгүй лугшилтгүй байсан бас гүрээний судсыг нь тэмтэрч үзэхэд мэдрэгдэх л юм алга байсан гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.А*******ын өгсөн: ...Би буцаад довжооны тэнд очоод зогсож байсан чинь гаднаас Э********** орж ирээд миний хажууд зогсож байсан Т**********г шууд цохиод унагаачихсан Т********** цохиулангуутаа газар унаад өгсөн. Унаад л шууд толгойгоо бариад түрүүлгээ хараад хэвтчихсэн. Тэгтэл манай сумын банди нар Цагаан-Үүрийн сумын банди нар луу дайраад зодоон эхэлсэн. Зодоон эхэлсний дараа би Ц*********г бариад авсан чинь Ц********* тавь гээд гараа угз татаад авахаар нь хажууд нь байсан Б*********г барьж аваад зогсож байсан чинь Д********* ирснээ намайг салгасан. Тэгсэн Х*******, Б******* бид хоёрыг ор гэхээр нь бид хоёр дотогшоо ороод үүдээ цоожлоод байж байсан чинь Х******* ус гэхээр нь би авч өгсөн. Б******* бид хоёрыг гэрт ороход Цагаан-Үүрийн гурван банди гэрт орчихсон байсан хэзээ яаж гэрт орсон гэдгийг бол мэдэхгүй байна гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 71-73-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.Г***********ийн өгсөн: ...Тэр чимээнээс нэг их удалгүй эмэгтэй хүний хүүхэд уначихлаа гэж хашхирах дуу сонсогдсон. Тэгэхээр нь бид нар яваад очсон Э********** довжооны тэр хавьдаа уначихсан байгаа бололтой байсан би жаахан сүүлд орсон болохоор яг хаана унасан байсныг нь хараагүй намайг хашааны хаалгаар ороход Б**********р, Ш*********** хоёр Э**********ийг өргөчихсөн наашаа хашааны үүд рүү явж байсан гэх мэдүүлэг/1-р хх-ийн 74-77 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч З.Б**********рын өгсөн: ... Тэгж байснаа удалгүй нэг хүн хүүхэд уначихлаа гэж хашхирсан тэгж хашхирахаар нь бид дөрөв гүйгээд очсон чинь Э********** байшингийн довжооны урд талд нь газар уначихсан Ш*********** цээжийг нь өргөчихсөн байж байсан. Намайг очиж харахад ухаан алдаад уначихсан хүн шиг л байсан. Тэгээд бид нар Э**********ийг өргөөд хашаанаас гаргасан тэгж гаргахад нь би хөлнөөс нь өргөсөн хашааны гадаа гаргаад би Э**********ийн нүдийг нь нээж үзэхэд гөлийчихсөн байдалтай байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Х.Б*******ын өгсөн: ... Т**********г зогсож байсан чинь шууд цохиод унагаачихсан. Би цохиж унагаахыг нь харсан Т**********г цохиж унагаасан тэгээд л зодоон эхэлсэн. Манай сумын банди нар Цагаан-Үүрийн банди нар луу дайрчихсан. Зодоон болоод эхлэхээр нь Х*******, Б*******г гэрлүүгээ оруулж байсан. Тэгснээ А******* бид хоёрыг гэртээ ороод дотроосоо хаалгаа цоожил гэсэн тэгэхээр нь А******* бид хоёр гэр лүүгээ ороод хаалгаа дотроос нь цоожилчихсон. Тэгээд харахад Б*******, Т**********, С******г гурав гэрт орчихсон байсан гэх мэдүүлэг/1-р хх-ийн 80-82 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Н.Х*******ын өгсөн: ...Э********** хашааны хаалгаар орж ирээд миний ард зогсож байсан Т**********г унатал нь цохиод унагаачихсан тэгтэл тэнд байсан бүх хүмүүс Т**********, С******г, Б******* гурав луу дайраад зодоод эхэлсэн. ... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 94,122-123 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Д.М**********ийн өгсөн: ... 2014 оны 10 дугаар сарын 03- ны орой Э********** надруу утсаар ярьсан тэр үед нь би айлд байсан болохоор айлд байна гэсэн чинь би яваад очъё гээд нэг их удалгүй миний байсан газарт хүрч ирээд намайг дуудахаар нь би гараад бид хоёр голын нөгөө талаар хэсэг юм ярьж алхсан. Т эгж алхаж байхдаа намайг хамт явж зааланд тоглох уу гэхээр нь би үгүй гээд яваагүй тэгээд хэсэг алхаж байгаад намайг буцаагаад хонож байсан айлд маань хүргэж өгнихөөд зааланд тоглоно гээд явсан. Надаас салаад явахдаа манай нөгөө ангийн Д*********той хамт явсан тэгж яваад л надтай дахиж холбоо бариагүй гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

Гэрч Ш.О***************ын өгсөн: ...Хашааны хаалгаар Э********** ороод ирсэн. Тэгээд миний урдуур явахаар нь би ам хэлээрээ ойлголцоорой гээд гарнаас нь б*********** авсан чинь гараа угз татаж авангуутаа довжооны хажууд зогсож байсан Т**********г унатал нь цохиод унагаачихсан. Тэгсэн цаанаас нэг Цагаан-Үүрийн банди хүрээд ирэхээр нь би тэр бандийг нь хоёр гурав цохисон. Тэгсэн Х******* гүйж ирээд намайг болиоч ээ гэсэн тэгэхээр нь би цохихоо больчихсон. Эргээд харсан чинь нэг банди нь миний ард гүйж явахаар нь араас нь хөөгөөд гүйцээгүй орхичихсон. Тэгээд эргэж ирсэн явсан хүн унчихлаа л юм болсон очоод үзсэн чинь Э********** газар довжооны урд талд уначихсан хэвтэж байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-103 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Н.О********ын өгсөн: ...Тэд нарыг явсаны дараа бид дөрөв хоорондоо юм яриад зогсож байсан чинь гэнэт хүмүүс пэжигнээд хоорондоо зодолдоод байгаа чимээ гарсан. Тэгсэн нэг эмэгтэй хүн хүүхэд унчихлаа гээд орилоод эхэлсэн тэгж орилсоны дараа хүмүүс зодолдохоо байчих шиг болсон тэгэхээр нь бид нар гүйгээд очсон чинь Э********** хашаан дотор довжооны зүүн талд газар хэвтчихсэн Б********* түшчихсэн Б*******н хажууд нь зогсож байсан гэх мэдүүлэг/1-р хх-ийн 112-113 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б*******.Н.С******г нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 93 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч М.Ш***********.Э.Н****** нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 106-107 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.Б*******н, Т.Б********* нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 108 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 10-15 дугаар хуудас/,

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 16- 17 дугаар хуудас/,

Бичиг баримтанд үзлэг хийж хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл.эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 18-43, 160 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 121 тоот: 1. С.Э**********ийн биед рефлексийн гэмтэл, уруулд шарх, чихэнд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Рефлексийн гэмтэл нь аюулхай орчимд цохиулах, өшиглүүлэх үед үүсэх ба бусад уруулын шарх, чихний зулгаралт бүхий гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн бөгөөд хатуу мохоо зүйлийн үйлчлэлэээр үүсгэгдэнэ. Уг рефлексийн гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн ба бусад уруулын шарх, чихний зулгаралт бүхий гэмтлүүд нь үхэлд нөлөөлөөгүй болно.

  1.  Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр С.Э**********ийн биед уушгины сүрьеэ өвчин тогтоогдсон ба энэ нь үхэлд нөлөөлөөгүй байна.
  2.  Талийгч нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ.
  3.  С.Э********** нь рефлексийн гэмтлийн улмаас зүрх гэнэт зогсож тухайн цаг хугацаандаа нас барсан баржээ. Уг шалтгаанаар нас барсан гэх нь онош хэсгээр батлагдаж байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, эмч нарын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 481 тоот : 1. Хавтаст хэргийн материалтай танилцаж, эд эсийн шинжилгээг давтан шинжилэхэд наран сүлжээнд цус хурж, цочирсон шинж илэрч байна.

  1.  Зүрх гэнэт зогсох олон шалтгаан байдаг бөгөөд тухайн энэ тохиолдолд наран сүлжээ цочирсон гэнэтийн шалтгааны улмаас зүрх гэнэт зогсож нас барсан байна.
  2.  297 тоот шинжээчийн дүгнэлтийн 8-р хэсэгт заасан ерөнхий хүчин үйлчлэл гэсэн нь хэвлийн тус газар цохих, өшиглөх гэх мэт үйлчлэлийн үед наран сүлжээ цочирч улмаар зүрхийг гэнэтийн байдлаар зогсоох үйлчлэл гэж ойлгоно.
  3.  Шинжээчийн 297 тоот дүгнэлтийн 10 дахь хэсэгт заасан зүрх доргилт гэсэн нь хэвлийн тус газар хүчтэй үйлчлэл үзүүлсэн үед наран сүлжээ цочирч улмаар зүрхийг хүчтэй цочроох үйлчлэл гэдгийг зүрх доргих гэсэн утгаар ойлгож болно. Өөрөө өндрөөс унах, савж унах гэх үед рефлексийн бүсийн гэмтэл болох наран сүлжээ цочрол, зүрх доргилт үүсэх боломжгүй.
  4.  Зүрх гэнэт зогссоноос түргэн үхэл гэдэг нь тухайн цаг мөчид шууд нас барах буюу хэдхэн минут секундээр хэмжигдэнэ.
  5.  Талийгч С.Э**********ийн тогтоогдсон уруулын шарх, чихний зулгаралт гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  6.  С.Э********** нь рефлексийн бүсийн цочрол гэмтлийн улмаас нас барсан байна. Уг гэмтэл нь хэвлийн тус газар хүчтэй цохилтын улмаас үүснэ гэх дүгнэлт/1-р хх-ийн 161-167,178-180 дугаар хуудас/,

Шинжээч, эмчийг байцаасан тэмдэглэл/ 1-р хх-ийн 195-196 дугаар хуудас/,

Шүүгдэгч *****************гийн хувийн байдлын талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэх, сурагчийн хувийн хэрэг, Цагаан-Үүр сумын 4-р багийн засаг даргын тодорхойлолт, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэх шүүхэмнэлгийн комиссын дүгнэлт /2 дугаар хх-ийн 87-96,146,194 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд байгаа болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон мөрдөн байцаалтад авагдсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Хэргээс үзэхэд: 2014 оны 10 дугаар сарын 3-ны орой гэрч М.Ш***********, Т.Б*********, Г.Б*******н, Б.Д*********, Ц.Ц*********, Ш.О*************** нар нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төв 4 дүгээр багт байрлах гэрч Н.Х*******ын гэрээс *****************, Э.С******г, Д.Б******* нарыг дуудан гаргаж, хоорондоо маргалдсан байна. Энэ үед хохирогч С.Э********** нь хашааны гаднаас орж ирэн шүүгдэгч *****************г цохиж унагасны улмаас зодоон эхэлсэн байна. Зодоон болсноос хойш 1-2 миунтын дараа эмэгтэй хүүхдийн “хүүхэд уначихлаа” гэж хашхирад амь хохирогч С.Э********** нь байшингийн довжооны зүүн урд хэсэгт дээшээ харсан байдалтай газар унасан бөгөөд рефлексийн гэмтлийн улмаас наран сүлжээ цочирч, зүрх зогсож нас барсан байна.

Дээрх болсон үйл баримт нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, амь хохирогч С.Э********** нь рефлексийн гэмтлийн улмаас зүрх гэнэт зогсож тухайн цаг хугацаанд нас барсан талаарх шинжээч, эмчийн дүгнэлтүүд болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Улсын яллагч нь яллах дүгнэлтдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт: *****************г 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогч С.Э**********өд цохиулж ухаан *********** унаж санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ С.Э**********ийг санаатай алсан гэж яллаж байх боловч хэрэгт авагдсан дээрх нотлох баримуудаар хангалттай нотлогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Тухайлбал Гэрч Э.С******гийн “ ...Тэгсэн гаднаас нэг банди орж ирээд миний хажуугаар өнгөрч явснаа Т**********г цохиод авсан тэгсэн чинь л нөгөө зогсож байсан банди нар нь бүгдээрээ Т********** рүү дайрсан Т********** цохиулаад газар уначихсан байхад нь дээрээс нь өшиглөөд байсан. Энэ үед Б******* Т**********гийн хажууд зогсож байсан болохоор тэд нарыг салгах гэсэн Т**********г цохисон бандийг Б******* б*********** авсан чинь тэнд байсан банди нар бүгдээрээ дайрчихсан"

Гэрч Д.Б*******гийн “...Т********** цохиулаад газар уначихсан. Газар унасных нь дараа дахиаад дээрээс нь зодох гэхээр нь би хажуугаас нь очоод болиоч гээд цааш нь түлхсэн чинь араас хэн нь юм мэдэхгүй нэг нь миний толгойны ар тал руу цохичихсон тэгэхээр нь би толгойгоо б*********** доошоо бөхийсөн чинь бүгдээрээ бөөндөө намайг зодоод эхэлсэн. ...тэгж зодуулж байгаад зугатаж гүйгээд хашааны баруун урд талд байсан грашны тийшээ гүйгээд очсон чинь араас баахан хүүхдүүд хөөгөөд гүйгээд ирэхээр нь тэг чигтээ гэрийн тийшээ зугатсан. ... гүйгээд гэр лүү орох гээд гүйж явах үед довжооны ур талд нэг хүүхэд дээшээ харчихсан хэвтэж байсан”

Гэрч Э.Н******гийн “Э**********тэй хамгийн ойрхон нь Т********** зогсож байсан. Э********** Т********** хоёрын хооронд нэг метр хүрэхгүй 70-80 см орчим зайтай байсан. Намайг очиж явахад Э********** хоёр гараа элгэндээ тэвэрчихсэн хойшоо ухарч байсан тэгэхээр нь би очоод хойш нь татсан чинь миний гарын аясаар хойшоо болсон тэгээд цаашаа 2-3 алхаад эргээд харахад уначихсан газар хэвтэж байсан”

Гэрч М.Ш***********ын “ ... Н****** бид хоёрыг тэнд юм яриад зогсож байсан чинь л зодоон эхэлчихсэн. Тэгсэн Н****** яваад өгсөн би араас нь явж байсан. Хүүхдүүдийн дунд хүүхэд уначихлаа гэж нэг нь хашхирсан"

ГэрчТ.Б*********гийн “...Э********** миний хажуугаар нилээн ширүүн ууртай бололтой өнгөрч яваад Т**********г очоод нүүр лүү нь гараараа цохичихсон тэгсэн үүнтэй зэрэгцээд манай сумын банди нар Цагаан-Үүр сумын банди нарыг цохиж зодож эхэлсэн. Цагаан-Үүр сумын банди нар өөдөөс эсэргүүцэл үзүүлж байсан үгүйг мэдэхгүй байна доошоо тонгойчихсон байгаа нь л харагдсан. ...Тэгээд байж байтал хэн хэлсэн юм мэдэхгүй нэг нь хүүхэд уначихлаа ш дээ гэсэн тэгэхээр нь хартал Э********** довжооны урд талд газар уначихсан байгаа нь надад харагдсан”

Гэрч Г.Б*******ний “Н****** би Э**********ийгтүлхээд унагчихлаа гэжбайсан. Тэгэхээр нь харсан Э********** газар уначихсан дээшээ харчихсан хэвтэж байсан би дөхөөд хажууд нь очсон чинь Э********** амьсгаа авч чадахгүй багтарчихсан юм шиг сайн амьсгалж чадахгүй байгаад байсан”

Гэрч Ц.Ц*********н “... Тэгээд байж Э********** хашаа руу ороод тэд нар дээр очсон тэгсэн л зодоон болоод эхэлсэн тэгэхээр нь би араас нь гүйж ороод Цагаан-Үүрийн нэг бандийг нь гүйж явахад нь өшиглөсөн тэгсэн урдаас А******* хүрч ирээд намайг б*********** авсан цаашаа явах гэсэн А******* явуулахгүй байсан тэгсэн Э********** газар уначихлаа гэж О*************** надад хэлэхээр нь харсан чинь довжооны зүүн булангийн урд талд 1 метр хүрэхгүйтэй зайнд Э********** дээшээ хараад уначихсан толгой нь зүүн урд зүгт харсан байдалтай хэвтэж байсан”

Гэрч Б.Д*********ын “ Тэгээд тэнд бөөгнөрөөд зогсож байсан чинь хашааны үүдээр Э********** орж ирээд Т**********г очоод шууд цохичихсон тэгсэн Т********** газар унасан Э********** ч гэсэн давхар уначихсан би Э**********ийг яагаад унасныг мэдэхгүй байна миний харсанаар Т********** л лав Э**********ийг цохиж харагдаагүй. Э********** Т**********г цохисны дараа цаанаас нь О*************** болон өөр ганц хоёр хүн Т**********г нэмээд дээрээс нь цохисон тэгээд л зодоон эхэлсэн. ...Намайг С******гийг цохисны дараа Н****** намхан довжоон дээр зогсчихсон Э********** уначихлаа ш дээ гээд хашхираад байсан”

Гэрч Б.А*******ын “Би буцаад довжооны тэнд очоод зогсож байсан чинь гаднаас Э********** орж ирээд миний хажууд зогсож байсан Т**********г шууд цохиод унагаачихсан Т********** цохиулангуутаа газар унаад өгсөн. Унаад л шууд толгойгоо б*********** түрүүлгээ хараад хэвтчихсэн. Тэгтэл манай сумын банди нар Цагаан-Үүрийн сумын банди нар луу дайраад зодоон эхэлсэн”

Гэрч Х.Б*******ын өгсөн: ... Т**********г зогсож байсан чинь шууд цохиод унагаачихсан. Би цохиж унагаахыг нь харсан Т**********г цохиж унагаасан тэгээд л зодоон эхэлсэн. Манай сумын банди нар Цагаан-Үүрийн банди нар луу дайрчихсан”

Гэрч Н.Х*******ын өгсөн: ...Э********** хашааны хаалгаар орж ирээд миний ард зогсож байсанТ**********г унатал нь цохиод унагачихсан тэгтэл тэнд байсан бүх хүмүүс Т**********, С******г, Б******* гурав луу дайраад зодоод эхэлсэн”

Гэрч Ш.О***************ын “...Хашааны хаалгаар Э********** ороод ирсэн. Тэгээд миний урдуур явахаар нь би ам хэлээрээ ойлголцоорой гээд гарнаас нь б*********** авсан чинь гараа угз татаж авангуутаа довжооны хажууд зогсож байсан Т**********г унатал нь цохиод унагаачихсан. Тэгсэн цаанаас нэг Цагаан-Үүрийн банди хүрээд ирэхээр нь би тэр бандийг нь хоёр гурав цохисон. Тэгсэн Х******* гүйж ирээд намайг болиоч ээ гэсэн тэгэхээр нь би цохихоо больчихсон. Эргээд харсан чинь нэг банди нь миний ард гүйж явахаар нь араас нь хөөгөөд гүйцээгүй орхичихсон. Тэгээд эргэж ирсэн явсан хүн унчихлаа л юм болсон очоод үзсэн чинь Э********** газар довжооны урд талд уначихсан хэвтэж байсан” гэж мэдүүлсэн байх ба,

Дээрх гэрчүүд нь хохиропн нь шүүгдэгчийг цохиж унагасан, амь хохирогч С.Э**********ийг ***********ар байдалтай унасан, түүний ойр шүүгдэгч *****************г байсан талаар гэрчилсэн байх бөгөөд шүүгдэгч нь хохирогч С.Э**********өд цохиулж унаснаас хойш хохирогчийг эсэргүүцэн түүнд хариу үйлдэл хийсэн эсэх талаар гэрчилж, нотлоогүй байна.

Өөрөөр тайлбарлавал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүлийн 93.1- д заасан сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алах гэмт хэргийн субъект, объектив талын шинжүүд буюу гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн үйлдэл, амь хохирогчийн “рефлексийн гэмтлийн улмаас зүрх гэнэт зогсож нас барсан” үхлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй ба шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ төрж байна.

Мөн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 115 дугаартай магадлалаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан боловч нэмэлт мөрдөн байцаалтаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнг нотлоогүй байна.

Иймд шүүгдэгч ***************** нь санаа, сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ амь хохирогч С.Э**********ийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй, гэж дүгнэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч... шүүгдэпнийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг  шүүгдэгнид ашигтайгаар шийдвэрлэнэ” заасныг баримтлан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****************д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хохирогч Б.Цо********а нь шүүхийн хэлэлцүүлэгт: Хүүгийнхээ амь нас хохирсон учраас маш их гомдолтой байна. Шүүгдэгч талаас оршуулгын зардал, буяны ажилд нь 6.000.000 төгрөг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Эрүүгийн 20142********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн захидлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээхийг, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, ***************** нь 110 /нэг зуун арав/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 291, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1- т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү*********** овогт Х*********ын Т**********д холбогдох эрүүгийн хэрэгсэхгүй болгож, *****************г цагаатгасугай.
  2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.7 -д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн захидлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
  3.  Эрүүгийн 20142********* дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, ***************** нь 110 /нэг зуун арав/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдсугай.
  4.  Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *****************д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар цагаатгах тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         М.ЭРДЭНЭ-ОЧИР