| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/106 |
| Огноо | 2016-05-11 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2016/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эруүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :
Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 20162********* тоот хэргийг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч ****************** нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн орой Хөвсгөл аймгийн тосгонд иргэн Б.Г***********той маргалдаж хамрын үзүүр, уруулын дээр хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч ****************** нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн орой Хөвсгөл аймгийн ***********тосгонд иргэн Б.Г***********той маргалдаж хамрын үзүүр, уруулын дээр хуггаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь
Хохирогч Б.Г***********ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ***********тосгоны төвд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өглөө би цэцэрлэгдээр ээлжийн ажилдаа 24 цагаар гарч байсан. Тэгээд орой 21 цагийн үед гэрлүүгээ хоолонд явах гээд шаахайтай мотоцикпио асаагаад зам дээр гартал...манай ажлын галч Б*********** эхнэр хүүхэдтэйгээ явган явж байсан...Ажил дээрээ байж байтал манай эхнэр Ц*********** 23 цагийн үед утсаар “ирж ав" гэжхэлэхээр нь би мотоциклиороо очоод хашааны гадаа хойд талд мотоциклио тавиад хашааны арын хаалгаар орсон. Б*********** жижиг байшингийн цоожийг оролдоод зогсож байсан. Тэгэхээр нь би “яах гэж байгаа юм бэ” гэсэн чинь “энд пиво хийсэн байгаа, тэрийг авъя” гэхээр нь би “хэрэггүй” гэсэн. Тэгтэл “чамд хамаагүй, чи саяхан манайд ирээд орохгүй явсан. Яах гэж ирээв, урд нь чи зүгээр л ороод явдаг биз дээ” гэхээр нь “чи намайг ажилд гарч байгааг мэднэ биз дээ, би архи уухгүй жил болж байна” гэж уурлаж хэлсэн. Тэгсэн чинь “хэзээ ийм болчихоов” гээд урдаас хэрэлдээд байхаар нь “боль боль, орж унт” гээд зүүн ханцуйгаас нь татсан чинь “чи тэгвэл энүүгээр онгойлгочих” гээд гартаа барьсан юмаараа савах шиг болсон чинь хамар ам руу сэрүүн оргиод явсан. Ам руу шингэн юм урсаад унасан. Тэгэхээр нь Б***********ыг хөлөөрөө тийрч унагахдаа байшингийн илүү мод руу унасан. Тэгээд босоод хашааны гадна мотоцикль дээрээ очсон. Удаагүй манай эхнэр, Б*********** хоёр Б***********ын гэрээс гарч ирсэн, Тэгээд мотоциклио асаагаад цэцэрлэг дээр очоод өрөөнд орсон чинь миний хамрын үзүүр, уруулын дээр зүсэгдсэн байсан. Мөн зүүн суга өвчтэй байхаар нь үзсэн чинь Б***********ыг тийрээд унахдаа байшингийн илүү гарсан модонд байсан хадаас руу унаад зүүн суга зүсэгдсэн байсан. Эмнэлэгг орж уруул, хамартаа оёдол тавиулж, сугаа боолгоод ажил дээрээ очиж галаа түлээд ажлаа хийгээд хоносон...Б*********** миний эмчилгээний зардал, аймгийн төв рүү явж ирсэн болон бусад зардлыг бүрэн төлж барагдуулсан. Санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Б*********** бид хоёр эвлэрсэн гэх мэдүүлэг/хх-ийн 11-12-р тал/
Шүүгдэгч ******************ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би ***********тосгоны хүүхдийн У********цэцэрлэгт галчийн ажил хийдэг юм. 2016 оны 4 дүгээр сарын 14- ний өглөө ***********тосгоны төвд ажлаасаа буугаад...орой 21 цагийн үед...зам дээр манай ажлын галч Г*********** мотоцикль дээрээ өөрийн эхнэр Ц*********** болон Б*********** гэх эмэггэйг суулгачихсан явж байсан...Тэд нар “дэлгүүр ороод явъя” гээд Ногоон дэлгүүр орсон. Г***********ын эхнэр Ц*********** 2 том пиво авсан. Манай эхнэр 1 шил архи аваад бид нарыг Г*********** манайд хүргэж өгөөд гэрт оролгүй ганцаараа ажил руугаа явсан...Г*********** гаднаас хашааны хаалгаар орж ирээд намайг "юу хийж байгаа юм бэ” гэхээр нь би “эндээс нэг пиво авах гэж байна” гэхэд Г*********** “одоо орж унт" гэхээр нь би орой Г***********ыг гэрт ороогүй явсанд нь уур хүрээд “Чамд хамаагүй, чи манайд орохгүй явсан. Яах гэж ирээв, урд нь ороод яваад байсан” гэж хэрэлдсэн. Г*********** уурлаад миний ханцуйгаас татахаар нь би “тэгвэл чи энүүгээр онгойлго” гээд хутгаа харанхуй руу гараараа саваад шидсэн. Г*********** миний баруун гуя руу өшиглөж унагаагаад өөрөө байшингийн илүү гарсан модны урд руу унаж байсан. Тэгээд босоод манай хашаанаас гараад явсан. Би босоод гэртээ орох гэж явахад Г***********ын эхнэр Ц***********, хамт явсан Б*********** хоёр “харьлаа” гээд гарч явсан. Тухайн үед би Г***********ын хамар уруулыг зүссэнээ мэдээгүй өглөө босоод байж байтал Г*********** над руу утсаар яриад “Та миний хамар уруулыг шөнө зүссэн байна, эмнэлэгт очиж оёулж боолголоо” гэж байсан. Тэгээд би Г***********ын гэрт нь очиж уулзсан. Хамар уруулаа боолгосон байсан...Би хэд хоногийн өмнө пиво авсан байсан. Түүнийгээ авах гэж гэрт түмпэнтэй мах огтолж идэж байсан тонгорогоороо гадаа байшингийн түлхүүр байхгүй болохоор нь хөшиж онгойлгох гэж байсан юм... Г*********** намайгтийрч унахдаа байшингийн илүү гарсан модонд байсан хадаас руу унаж зүсэгдсэн байсан...Би Г***********ын эмчилгээний болон бусад зардалд нийт төгрөг төлж барагдуулсан бөгөөд уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/
Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 214 тоот: Б.Г***********ын биед гэмтэл тогтоогдлоо. Б.Г***********ын биед хамар, уруул.суганд шарх бүхий гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаандаа үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар ***********гид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт/хх-ийн 14-р тал/
Шүүгдэгч ****************** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөлд тооцож үзлээ.
Шүүгдэгч ******************ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.
Гэвч хохирогч Б.Г*********** нь шүүгдэгч ******************тай эвлэрсэн болох нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 20162********* дугаартай хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариул нь голоороо модон 9 сантиметрийн урт бариултай, ажпын хэсэг нь 7 сантиметр урт, нийт 16 сантиметрийн урт Хятад улсад үйлдвэрлэгдсэн эвхдэг тонгорогийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 4***********дугаар зүйлийн 418.2, 418.5-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ