Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/08

 

                

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум ын анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга                             М.Пүрэвдорж

           Улсын яллагч                                           Ц.Мөнх-Эрдэнэ

           Шүүгдэгч                                                  Н.*******

           Хохирогч                                                 М.*******

 

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******д холбогдох 22000000151 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* боловсролтой,   ажилтай, ам бүл , эцэг эхийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын багийн ийн ын ******* дугаар гудамж тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай овогт ийн ******* /РД:ИЭ020*******1/

Шүүгдэгч Н.******* нь 202 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс *******-ны өдөр шилжих шөнө 01 цаг 0 минутаас 02 цаг 11 минутын үед ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн ард талын давхар нийтийн байрны үүдэнд хохирогч М.*******ын нүүрэнд гараараа нэг удаа цохиж унагаасны улмаас түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Н.******* нь 202 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө 01-02 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн ард тал нийтийн байрны үүдэнд “хоорондоо битгий зодолдоод байгаач” гэж хэлсний улмаас М.*******ын нүүрэн хэсэгт гараараа  цохиж  түүнд хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь  хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

 Н.*******д  нүүрэн хэсэгтээ цохиулсан талаараа шууд тусган  мэдүүлсэн хохирогч М.*******ын “...202 оны 11 дүгээр сарын *******-ны шөнийн 01 цаг 0 минутаас 02 цаг 11 минутын хооронд ...байрны гадна талд тамхи татаад сууж байсан чинь дэлгүүр тойроод 7-8 залуу хоорондоо зодолдоод гарч ирсэн. ...байрны үүдэнд хоорондоо зодолдоод байхаар нь залуу хүмүүс байж хоорондоо битгий зодолдоод байгаач гэж орилсон чинь хажуу талаас нэг залуу цохиод хэсэг зуур манараад ухаан алдсан. Би хөлсөлдөг байрныхаа үүдэнд амнаас цус гарсан сэрсэн. Тэгээд би ******* дуудаад эмнэлэгт очоод эмчид үзүүлсэн. Намайг цохиж зодсон хүний талаар мэдэхгүй. ...Зүүн гараа гипсдүүлсэн залуу, гараа цагаан юмаар боосон цоохор өмдтэй залуу, цээж нүцгэн нуруундаа залуу байсан. ...тухайн хүмүүстэй хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. ...хажуу өрөөний , нар харсан гэж хэлсэн. Би эмчид үзүүлсэн, эрүүний урд яс цуурсан, дэх шүд хугарсан. Яаралтай Улаанбаатар хот явж эрүүгээ хадуулах шаардлагатай гэж хэлсэн. Эмчилгээний бүх зардлыг гаргуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлгээр,

 Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.н “...Би араас ирсэн залуучуудтай зодолдож байгаад нэг харсан чинь М.*******ын амнаас цус гоожсон байсан. М.*******ын хажууд хувцсаа тайлсан нуруундаа залуу байсан. Тухайн хүний нэрийг Н.******* гэдэг гэсэн...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Э.гийн “...байрны гадаа  *******ыг хажуу талаас нэг удаа цохисон хүн бол ногоон өнгийн цамцтай хүн байсан дараа нь хувцсаа тайлчихсан яваад байсан тод залуу байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч З.ын “…Н.******* тэнд сууж байсан цагаан куртиктэй залуугийн нүүр хэсэгт нэг удаа цохиод дараа нь Б.тэй барьцалдаад авсан тэгэхэд тэнд байсан хүмүүс тал талаас салгасан...Н.******* түүний нүүр хэсэгт нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Т.ын “...М.******* ах зодуулчихсан хамар амнаас цус гарчихсан байсан. Манай найз охин Э. эмнэлэг дуудаад эмнэлэг рүү хамт явсан. ...Манай найз ******* нь хэн нэгэнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй..." гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.ы  “...Манай найз Н.*******, М.*******ын нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тийм ээ тэр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...Хар куртиктэй зүүн гарандаа бэртэлтэй юм уу гэмээр бугуй хэсгээрээ цагаан өнгийн уяа ороосон тийм өндөр бор залуу байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Ш.гийн “...М.*******ыг тэр футболкоо ураад шидсэн том биетэй малгайтай залуу цохиод дараа нь тэр Б.г цохисон. ...М.*******ын зодуулсныг манай найз О. харсан байна лээ. ...М.*******ыг цохисон гэх залуу ...хувцсаа тайлчихсан малгайтай түрийтэй гуталтай тийм залуу л байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч О.ын “...цээж нүцгэн залуу гараараа нэг л удаа нүүр хэсэг рүү нь цохиод унагаачихсан. М.******* цохиулаад босож ирэхэд нь амнаас нь цус гоожчихсон намайг хэн цохисон бэ гээд байсан. ... Би сайн танихгүй, том биетэй, дугуй малгайтай, том хамартай, гүзээтэй, цээж нүцгэн тийм залуу байсан...” гэсэн мэдүүлгээр  тогтоогдож байна.

Н.*******ын үйлдлийн  улмаас хохирогч М.*******ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь ******* аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн “...Үзүүлэгч М.*******ын биед эрүүний ясны ооч хэсгийн хугарал, зүүн эрүүнд хавдар, доод эрүүний баруун -р шүдний булгарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байх тул хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлүүд нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байж болно. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тухайн гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Үзүүлэгч М.*******ын биед эрүүний ясны ооч хэсгийн хугарал, зүүн эрүүнд хавдар, доод эрүүний баруун -р шүдний булгарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр болон ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн яралтай тусжийн хуудас зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Н.******* нь хохирогч М.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дугаар зүйлд заасан “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүний нүүр хэсэгт гараараа цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Н.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдын бие махбодод гэмтэл учирч болохыг ухамсарлаж, түүнийг зориуд хүсэж хохирогч М.*******т хүндэвтэр гэмтэл учруулсан тул түүнийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

                                        

 Хохирлын  талаар:

Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг төлөх үүрэгтэй.

 Хохирогч М.******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан 68,000 /дөрвөн зуун жаран найман мянга/ төгрөгийн зардлын баримт ирүүлсэн байна.  Шүүгдэгч Н.******* нь хохирогч М.*******т гэмт хэргийн улмаас учирсантай холбогдуулан эмчилгээ сувилгаатай холбоотой зардалд 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийг төлжээ.

 Шүүх хуралдаанд хохирогч  шүүгдэгчээс эмчилгээний зардалд 2,00,000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөг нэхэмжилж байгаа ч хэрэгт энэ талаарх баримт ирүүлээгүй байх бөгөөд шүүгдэгч Н.*******, хохирогч М.******* нар  тохиролцон   2,00,000 /хоёр сая гурван зуун мянган/ төгрөгийг төлөхөө  илэрхийлсэн, хохирогч  цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 Мөн хохирогч М.******* нь ******* аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас тусж, үйлчилгээнд 19,58 /нэг зуун дөчин есөн мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөгийн зардал гарсан байна.

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” нөхөн гаргуулахаар заасан бөгөөд шүүгдэгч Н.*******аас 19,58 /нэг зуун дөчин есөн мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч  байгууллагад олгох нь зүйтэй.

 

Харин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч М.******* нь шүүгдэгч Н.*******аас сэтгэцэд учирсан хор уршиг арилгуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

                          2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч  Н.*******  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч Н.*******д   эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг үндэслэв.

 

 Шүүгдэгч Н.*******д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Н.*******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******д  оногдуулсан *******00 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ******* /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард , /гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч Н.*******ыг өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.*******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7,1.8, 6.8 дугаар зүйлийн  , 5 дахь хэсэг, 6.******* дугаар зүйлийн , дэх хэсэг, 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг *******00 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

.Эрүүгийн хуулийнерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ийн *******д оногдуулсан *******00 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр , /гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

.Эрүүгийн хуулийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь *******00 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.1.1-т тус тус зааснаар хохирогч М.*******т Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан 19,58 /нэг зуун дөчин есөн мянга дөрвөн зуун тавин найм/  төгрөгийн зардлыг шүүгдэгч  Н.*******аас гаргуулж, иргэний нэхэмжлэгчид байгууллагад олгож, хохирогч сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, хохирогч М.******* нь цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу  нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Шүүгдэгч Н.******* нь 202 оны 12 дугаар сарын 0-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүгдэгч Н.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, энэ  тогтоолоор түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

          8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор ******* аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДЭЛГЭРМАА