| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/107 |
| Огноо | 2016-05-12 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2016/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч ************* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн ***********Г***********ийн Н******д холбогдох эрүүгийн**************дугаартай хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч:
/Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурдсанаар/
Шүүгдэгч ************* нь 2016 оны ***********дүгээр сарын 15-ны өдөр согтуугаар Д.У************ыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ************* нь 2016 оны ***********дүгээр сарын 15-ны өдөр согтуугаар Д.У************ыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Шүүгдэгч *************гийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн:... Одоо бол би гэртээ эхнэр У************ охин У*****хоёрын хамт амьдарч байгаа. 2016 оны ***********дүгээр сарын 07-ны өдөр ажлаасаа буугаад ажлы****** газрын Н************** гэж залуутай Н**************ийн гэрт очиж 0,75 грамын Сархад нэртэй архийг хувааж уугаад Н**************ийн гэрт унтаад өгсөн байсан. ...Тэгээд Б******тай 2 шил 0,75 грамын Ерөөл нэртэй архи аваад Б******гийн найзынх нь гэрт очиж уусан. Тэгээд тэндээсээ би дэлгүүр лүү яваад нэг шил 0,75 грамын Хараа нэртэй архи аваад буцаад нөгөө айлаа олохгүй болоод гэртээ такси б*********** харьсан. Тэгээд гэртээ байж байтал Б****** араас утастаад манай гэрт нэг найзтайгаа ирээд 3- уулаа архи уусан. Тэгээд би тасарчихсан байсан. Манай хоёр найз нэг шил архийг хувааж уучихаад яваад өгсөн. Би архи уугаад тасарчихсан байсан учраас болсон хэргийг бол санахгүй байна. Би эхнэртэйгээ юун тухай хэрэлдсэнээ санахгүй байна. Тэгээд маргааш нь өглөө нь босоод иртэл манай эхнэр хэрүүл хийгээд чамайг цагдаад өгч шоронгийн хадаас болгоно энэ тэр гээд бөөн уур болчихсон байсан. Тэгээд нэг их айхтар хэрүүл болоогүй дуусчихсан. Манай эхнэр Б***********тай хардаад байдаг юм. Б*********** нь манай найзын найз хүүхэн нь юм. Б*********** нь 4 замын О**** гээд караоке паб ажиллуулдаг байсан юм. Би Б***********д 70 000 гаруй мянган төгрөгийн өр тавиад архи дарс аваад уучихсан байсан юм. Тэгээд Б*********** өрөө нэхэж над руу залгана мессеж бичдэг байсныг манай эхнэр андуурч харддаг байсан. ...2016 оны 01-р сарын 07-ны өдөр У************ыг нэг их зодож цохисон зүйл байгаагүй харин заамдаж аваад түлхсэн, гараа **********сан асуудал байдаг. 2016 оны 01-р сарын 07-ны шөнө бол бэлгийн харьцаанд ороогүй өглөөний 07:00 цагийн үед бол эхнэр бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед бол ***********ар нэгэн хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. Маргааш өглөө нь босож ирээд хэрүүл маргаанаас болоод чи намайг өмгөөлж хамгаалах хүнгүй гэж бодоо юу цагдаад өгнө гэж байсан. Өглөө бас Б*********** энэ тэр гээд хэрүүл маргаан болсон. 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өглөөний 09:00 цагт ажлаасаа бууж гэртээ ирээд эхнэр хүүхдийн хажуу талаар ороод унтаад өгсөн. Би Дулааны станцад түлшний машнистийн ажил хийдэг. Унтаж байгаад 13:00 цагийн үед сэрэхэд манай эхнэр унтаж байхаар нь эртхэн босоход яадаг юм гээд орон дотроо хэрүүл болсон. Тэгтэл ядаргаатай пизда вэ? Ингэж амьдарч чадахгүй юм байна гэж хэрэлдээд салъя баръя чамаар яадгийн гээд яваарай гэж хэлсэн. Тэгээд уурлаад гараад явсан. Тэгээд би ээж рүү яриад би ганцаараа байна хүүхэд ирээд авчих гээд ээжийг дуудсан энэ үед У************ гаднаас орж ирээд ээжээс хүүхдээ шүүрч авсан. Тэгээд хэрүүл хийгээд ээжийн хажууд пизда наа хуу энэ тэр гээд хувцас хунараа гаргаж шидлээд байхаар нь уур хүрээд гуя руу хоёр удаа өшиглөсөн тэр үед ээж дундуур орж салгасан. Тэгээд би ээжийн хамт гэрээс гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа гэртээ ирэх гээд явж байтал охиныг тэврээд гудамжинд явж байхаар нь хаачих гэж байгаан гээд охиноо аваад ээжийн машинд ороод суусан. Тэгтэл У************ зам хөндпөн гарч гүйгээд таксинд суугаад яваад өгсөн. 2015 оны 10 дугаар сард надтай хэрэлдээд чамаас сална гээд Рашаанд сум руу яваад өгсөн. Тэгээд 20 гаруй хоногийн дараа өөрөө ирсэн. ... Одоо эхнэртэйгээ цуг амьдарч байгаа бид эвлэрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 25-29-р хуудас/
Хохирогч Д.У************ын хэрэгбүртгэлтийн шатанд мэдүүлсэн: ...2016 оны 01-р сарын 07- ны өдөр манай нөхөр ************* хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан найзуудтайгаа хамт архи уусан юм гэртээ ирэхдээ нэг ундаа нэг шил 0,75 грамын Ерөөл нэртэй архитай ганцаараа орж ирсэн. Архиа ганцаараа ууж байгаад надад нэг хундага хийж өгсөн тэр үед би архи уухгүй гэхэд би ганцаараа уугаад согтчихно гээд чи надад хайртай юм бол уу гээд байхаар нь нэг жижиг хундагаар уусан тэгээд дахиж надад хийж өгөхөөр нь уухгүй гэтэл манай нөхөр ************* найз Б******аг дуудсан. Тэгтэл Б****** найзтайгаа манай гэрт орж ирээд нэг шил архийг гурвуулаа хувааж уусан. Хоёр найзыгаа ирэхээс өмнө том өрөө лүү бид хоёрыг оруулаад охиныгоо битгий гаргаж ирээрэй согтуу хүмүүс ирнэ гэж байсан. Өөрөө нилээн согтуу байсан. Хоёр найзтайгаа нэг шил архийг хувааж уучхаад хоёр найз нь гараад явсан. Тэр үед манай нөхөр ************* Даадага гэж найзы****** дүү Б***********гийн дүү гээд охин руу утсаар яриад мессеж бичээд байдгийг нь би мэддэг юм. Тэр үед түүн рүү утсаар залгаад би очлоо гээд утсаар яриад бас мессеж бичсэн байхыг нь би харсан юм. Тэгээд би тэр үед тэр янхантайгаа гэртээ амьдраарай чи гэртээ авч ирээд амьдраарай гэхэд тэр янхан биш чи янхан гээд миний толгой руу цохисон. Тэгээд гэрийнхээ мах хөшиглөдөг урт иштэй цоохор хутгыг гал тогооны өрөөний шүүгээнээс авч ирээд амыг чинь сэтэлнэ, нүдийг чинь ухна гээд над руу зангаад байсан. Манай нөхөр урд өмнө ч гэсэн хутга гаргаж ирээд ална гээд дайрдаг байсан. Надад хутгаар бол гэмтэл учруулж байгаагүй намайг зодохдоо гараараа зоддог. Тэгээд би охиноо тэврээд орон дээр сууж байтал намайг цохих гэж байгаад охиныхоо хөл рүү гараараа цохичихсон. Тэр үед манай охин уйлаад би охиноо унтуулахаар орон дээрээ хэвтэж байтал манай охин унтаад өгсөн. Тэр үед шөнийн 03 цаг болж байсан. Охиныг унтсаны дараа миний хувцсыг хүчээр тайлсан. Тэр үед би дургүйцээд яах гээд байгаа юм бэ гээд хашхираад уйлсан. Тэгээд хувцсаа өмсөх гээд өмдөө бариад сууж байтал ирээд толгой руу цохиод авсан. Тэгээд би ээжээ надад туслаарай аллаа гээд хашхирсан чинь чиний ээж чинь үхсэн чи бараг ээжийгээ үхүүлээ биз дээ гээд байсан. Тэгээд өмдөө өмсчихөөд охиныхоо хажуугаар ороод хэвтэж байхад манай нөхөр гал тогооны өрөө лүү яваад өгсөн. Тэгээд хэвтэж байтал манай нөхөр гал тогооны өрөөнөөс ирээд аймаар дайраад хувцас хүчээр тайлаад тэгээд гал тогооны өрөөнөөс гурилын ганжин авч ирсэн юм байна лээ тэр ганжингаа миний эрхтэн рүү чихээд байсан. Би гурилын ганжин гэж мэдээгүй. Өвдөөд байхаар нь толгой руу цохисон, чихний ар хэсгээс нь татаж түлхэж байгаад арай хийж нэг юм босож ирсэн. Босож ирээд гурилын ганжин байхыг нь харсан. Би тэр үед гурилын ганжинг байшингийн хаалгаар гаргаад шидчихсэн. Тэгээд шөнөжингөө унтаж чадахгүй бие өвдсөн. Өөрөө унтаад өгсөн. Би өглөө босоод цагдаад өгнө гээд гэрээсээ гаргах гэтэл миний архи гараагүй байна шүү цагдаад хэлэх юм бол чамайг ална шүү гээд гэрээс гаргахгүй байсан. Тэгээд тэр өдөртөө толгой өвдөөд хэвлий хэсгээр өвдөөд өдөржингөө орондоо хэвтсэн. Тэгээд 2016 оны 01-р сарын 15-ны өдөр ажлаасаа 20 цагийн үед бууж ирсэн. Манай нөхөр гэртээ ирж агсам согтуу тавьсаар байгаад манай охины нойр нь солигдоод өдөр унтдаг болоод шөнө унтахгүй болсон. Манай охин ой 7 сартай юм. Тэгээд 2016 оны 01-р сарын 14-ны өдөр 08 цагаас нөхрийгөө ирэхэд хаалгаа онгойлгож өгөөд буцаж унтаад 12 цаг болгож босоод галаа түлчихээд охиндоо бантан хийж өгсөн. Тэр үед манай нөхөр охин хоёр унтаж байсан. Тэгээд охиныхоо бантанг хийгээд охиндоо өгөх гэж байтал манай нөхөр хоол хийхэд яадаг юм хүн ажилдаа яваад ирж байхад гэхээр нь охиныхоо бантангаас идчихээч гэхэд хоол идэхгүй байснаа чи одоо Рашаант руу яв гэж хэлсэн. Тэгээд би охиныхоо хувцастай өөрийнхөө хувцсыг бэлдэж байхад миний толгой тархи руу цохиод байхаар нь гэрээс гараад зугтаачихсан. ...би өмнөх 2 удаагийн мэдүүлэг өгөхдөө нөхөр гурилын ганжин хийсэн гэж мэдүүлсэн миний бэлэг эрхтэн рүү манай нөхөр гурилын ганжин хийгээгүй. Гурилын ганжин хийнэ гэж сүрдүүлэхээр нь уур хүрээд гурилын ганжин хийсэн гэж мэдүүлсэн. ...одоо надад ямар нэг санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 13-15-р хуудас/,
Гэрч Д.***********д*********** хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн: ... Д.У************ нь манай хамаатан садны хүн юм. У************ын ээж нь миний ээжийн төрсөн эгч нь юм. У************ бид хоёр эгч дүүгийн хүүхдүүд юм. Одоо У************ нь 12-03-****тоот хашаанд нөхөр ************* нэг хүүхдийн хамт амьдардаг. У************ эхээс хоёулаа. У************ын дүү нь Улаанбаатар хотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг. У************ын ээж 2014 онд өвчний улмаас өөд болсон, Аав нь салсан гэж ярьдаг би сайн мэдэхгүй. У************ нь Боловсролын их сургуулийг төгссөн. У************ нөхөртэйгөө нэг гэрт ороод удаагүй байгаа байх би нэг их хардаад байдаггүй юм. Манай гэрт зодуулчихлаа л гэж ирдэг юм. Түүнээс биш би гэр орноор нь очиж байгаагүй. Дадлага хийж байхдаа гэрт нь хэд хоног байсан. ... Гэр орондоо их таарамж муутай байдаг юм шиг санагдсан У************ их залхуу болохоор тэрнээс нь болж хэрүүл маргаан үүсдэг юм шиг байсан. ...Өөр сайн мэдэхгүй гэх мэдүүлэг/хх-ийн 16-1 Т-р хуудас/,
Гэрч Ж.Л**********ийн хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн: ...2016 оны 01-р сарын 15-ны өдрийн 13:30 цагийн үед манай хүүхэд Н****** утасдаад ээж хүрээд ирээч У******* бид хоёр хэрэлдээд У******* цагдаа орж дүү **********оо хэлнэ гээд гүйгээд явчихлаа гэхээр нь би ажил дээрээсээ өөрийнхөө машинтай хүүгийнхээ гэрт яваад очтол манай хүү Н****** түүний охин У*****нь уйлчихсан сууж байсан. Би хүүхдийнхээ охин У*****г аргадаад ажил дээрээсээ авч очсон будаатай хуурга өгөөд сууж байтал гаднаас манай бэр У************ орж ирээд пизда минь чи одоо алаад өг гээд манай хүү Н****** лүү хашгираад хойморийн өрөө лүү ороод хувцас хунар авч шидээд байхаар би хөөш чи одоо боль битгий ингээд бай гэхэд У************ яадаг юм бэ? пизда минь чамайг шоронд өгнө чи зовж тарчилж үхнэ гээд байсан. Тэгтэл Н****** манай ээжийг пизда гэж хэллээ гээд уурлаад цохичих гээд байсан тэгээд би хүүхдийг нь тэврээд дундуур нь ортол хүүхэд нь айгаад уйлсан тэгээд та хоёр боль хүүхэд айчихлаа гэхэд больсон. Тэгээд би уур амьсгалыг тайван болгох гээд Н******г аваад эмийн сан явъя гээд гарсан. Тухайн үед бэр У************ охин У*****гийн хамт үлдсэн юм. Намайг гэрээс гарч явахад чамайг шоронд оруулаад чамайг тарчлааж алуулж байж л санаа амарна гээд байсан тэр үед Н****** уурлаад буцаж орчих гээд байсан би хүүгээ авч гарсан. Машинтай яваад 4 замын Марал эмийн сан, О********** орж эм аваад харих замдаа чи одоо гэртээ ороод битгий хэрэлдээрэй хүүхэд чинь айчихна болохгүй гэж хэлэхэд манай хүү Н****** за гэж хэлж байсан. Тэгээд хүү бид хоёр машинтай гудамж руу тойроод ортол урдаас манай бэр У************ урдаас хүүхдээ тэвэрчихсэн явж байсан. Тэгээд хүүхэд чинь даарчихна хүргээд өгье гэхэд урдаас хэрүүл хийгээд байсан тэгэхээр нь Н****** машинаас буугаад хүүхэд даарлаа гээд хүухдээ аваад машин руу суусан. Тэгтэл чамайг шоронд хийлгэнэ гээд таксинд суугаад яваад өгсөн. Тэгээд Н****** бид хоёр У*****г аваад гэрт нь хүргэж өгөөд би хүүхдийг нь аваад ажил дээрээ очсон. Өглөөнөөс хойш гал түлээгүй байсан учраас гэр нь хүйтэн байсан тэгээд Н****** гэртээ галаа түл У************ ирэх байлгуй гээд үлдээсэн Тийм л зүйл болсон юм гэх /хх-ийн 18-20-р хуудас/,
Гэрч Д.Б***********гийн /хх-ийн 23-24-р хуудас/ мэдүүлэг, П.Д********* /хх-ийн 21-22-р хуудас/ мэдүүлэг, М.Б********** /хх-ийн 25-26-р хуудас/ мэдүүлэг, Л.Д***********ын /хх-ийн 27- р хуудас/ мэдүүлэг, Л.Б**********ын /хх-ийн 28-р хуудас/ мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзуүлэлтүүд /хх-ийн 5, 7-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны ***********дүгээр сарын 22-ны өдрийн 56 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
Шүүгдэгч ************* нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан уедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож үзэх нь зүйтэй байна.
Гэвч хохирогч Д.У************ нь шүүгдэгч *************тэй эвлэрсэн болох нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн**************дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжпэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294- 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ***********Г***********ийн Н******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч *************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
З.Эрүүгийн**************дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1- д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н*********гийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ