| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/108 |
| Огноо | 2016-05-17 |
| Зүйл хэсэг | 099.1., 153.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2016/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Хохирогч Т.Б***********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***********Б***********ийн Л***********ид холбогдох Эрүүгийн 20162*********** тоот хэргийг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч ****************** нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн ***********тосгоны “А******” гэх газар иргэн Т.Б***********тай маргалдаж нүүрэн тус газар цохисноос хамар ясны цуурал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг, Мөн Т.Б***********ын эзэмшлийн автомашины салхины шил, шил арчигч зэрэг эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ****************** нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн ***********тосгоны А****** гэх газар иргэн Т.Б***********тай маргалдсаны улмаас цохиж бие махбодид нь хамар ясны цуурал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг, Мөн Т.Б***********ын эзэмшлийн автомашины салхины шил, шил арчигч зэрэг эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь
Хохирогч Т.Б***********ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... ***********тосгоны төвөөс Ня*********** гэж эмэгтэйг Чандмань Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Нуурмагтын эхний Хамар даваан дээр хүргэж өгөхөөр гарсан. ...Хамар давааны наад талын амны тэнд Л*********** Б***** хоёр гарч ирсэн. Л*********** ирээд мотоцикл шарваад явахгүй байна даваан дээр гаргаад өгөөч гэхээр нь би мотоциклыг нь ачиж Л***********, Б***** хоёрыг машин дотроо суулгаад давааны орой дээр гарахад Г********** авгайгаа тосож авахаар ирсэн байсан. Г********** эхнэр хүүхдээ аваад намайг буц гэсэн. Л*********** цааш нь хоёр мод хүргээд өгчих гэхээр нь доошоо буучихвал эргэж гарч ирж чадахгүй бүүр доогуур Цэгэрээр тойрох болно түлш ч хүрэхгүй гэж хэлсэн, Л*********** намайг нүүр рүү гараараа нэг удаа цохисон би гэдрэгээ газар унасан. Би Л***********ийг шоронгоос өршөөлөөр гарсан болохоор айгаад мотоциклын татлагыг нь дахиж даваа руу явсан. Л*********** ард суучихаад хүзүү рүү чинь хутгалчихна шүү гэж айлгаад байсан. Шөнө орой харанхуй болсон байсан тул би айгаад даваа руу гулган гулган бууж орж Г**********ийнд очиж эхнэр хүүхдийг нь буулгаад байж байсан. Л***********, Б***** хоёр Б***********ийнд очъё хүргэж өг гэхээр нь Б***********ийнд хүргэж өгөөд тэднийд сууж байхдаа би буцлаа гэсэн чинь Л*********** чи тэгж даврахгүй шүү доошоо архинд явъя гэж хэлээд авдар луу хавсарч нэг удаа алгадсан. Тэгээд архи авсан айл руу нь хүргэж өгсөн. Тэндээс таван литр монгол архи авсан тэгээд архиа аваад эндээ уух юм байгаа биз дээ би явлаа гэсэн чинь Л*********** намайг явах гэлээ гэж хамар луу хэд хэдэн удаа цохисон хамрын цус гарахаар нь цасаар угаагаад машиндаа суусан. ...Би эргэж яваад Б***********ийнд тэр хоёрыг хүргэж өгөөд байж байтал Б***** нь унтаад өгсөн тэгээд ч би явлаа гээд гарсан араас Л*********** гараад ирэхээр нь машиныхаа бүх хаалгыг түгжээд машинаа асаагаад хөдөлсөн чинь явдал дунд машины урд нүүрний хамгаалалтаас копутан дээр тээгээд хөлөөрөө хамгаалалтанд тулаад буухгүй байсан би тэр үед нь хурд багатай аяархан яваад зогсоод эргэж хөдлөөд яваад байсан. Л*********** буу гэж хашхираад ч буухгүй байсан. Хоёр шил арчигчийг хуга татаж аваад салхины шилийг бут цохисон Л*********** миний үгэнд орохгүй байсан. Б***********ийн эхнэр П*********** мотоциклтой араас ирээд Л***********ийг машины хамар дээрээс татаж буулгасан. Тэгэхээр нь би шууд явсан. ... Би гомдолтой байна 2 000 000 төгрөг нэхэмжлэнэ гэх мэдүүлэг, мөн одоо би машины сэлбэгний үнэ болох 880 000 төгрөгийг төлүүлнэ. Л*********** миний биед хөнгөн гэмтэл учруулсан ч би одоо гомдолгүй. Эвлэрч байна гэв.
Гэрч Б.Б*****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тэр өдөр би ***********тосгоноос Л***********ийн хамт Чандмань-Өндөр сум руу гэр рүүгээ харьж явсан юм. Бид хоёр мотоциклоор Хатгалаас гарсан. Энэ үед Б*********** гэх залуу Ня*********** гэх эмэгтэйг хүүхэдтэй нь Хамар даваан дээр гаргаж өгнө гээд Хатгалаас машинтай явж байсан. Тэгээд Б***********ыг гуйж мотоциклоо ачаад Хамар даваан дээр гарсан. Тэгээд
Б*********** буцах гэхэд нь Л*********** Б***********ыг М******* гэх айлд хүргэж өг гээд Хамар даваа руу бид нар уруудсан. Би тэр үед согтуу байсан тул яг болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Тэгээд даваанаас бууж ирээд М******* гэх айлд ирсэн. М*******гийн доод талд байдаг Отгон гэх айлаас 5 литр монгол архи худалдаж авч ууцгаасан. Дорж, Б*********** хоёр маргалдаад байсан. Тэгээд М*******гийнд ирсэн. ... Би Б***********ыг айлгаж сүрдүүлсэн зүйл болоогүй. Дорж хутгалчихъя гэж айлгаж байсан. Хутгыг нь би хараагүй. Би Доржийг хориглож боль гэж хэлж байсан. ... Дорж Б***********ыг нэг удаа цохиж авсан. Би энэ үед нь салгаж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
Гэрч Б.П***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... манайд орой 19-20 цагийн үед л байх гадаа харанхуй болсон байсан Б*********** машинтай Л*********** Б***** гурав ирээд Ня***********г хүргэж ирлээ гэж байсан. Манайх хоолоо хийж байсан тэд нар хоол идээд хэсэг ярьж сууж байгаад доод айл руу явах юм болоод явцгаасан. Тэгээд нэлээн удсан бид нар унтах гээд байж байтал гурвуулаа эргэж ирсэн. Тэгсэн Б*********** явах юм ярьсан чинь Л*********** нь миний хөгшин хоноод яв харанхуй шөнө яваад яах юм гэж байсан. Тэгсэн Б*********** нь гэрээс гарсан. Л*********** араас нь гараад удаагүй машин асаад яваад өгсөн М******* тэр үед гарч яваад эргэж орж ирэхдээ хүн орилоод байх шиг байна гэхээр нь би хувцсаа өмсөөд нөхөртэйгөө машин явсан зүг рүү явган араас нь очиж явтал машин хөдлөөд цаашаа явсан, явган гүйцэхгүй боллоо гэж бодоод би эргэж гэр рүугээ очоод мотоциклоо асаагаад машины араас очиход цаашаа явж байсан тэгснээ замын хажууд байсан өвсний хашаа чиглээд яваад өгөхөөр нь мөргөх нь гэж бодсон цаагуур нь тойроод явсан тэгээд араас нь очоод гүйцэх гэхээр машин цаашаа явчихаад байсан. Тэгсэн довон дотор бургасанд тулаад зогсохоор нь явган гүйгээд дөхөж явтал ухарч гарснаа дахиад яваад өгсөн. Тэгээд цаашаа явахаар нь араас нь явган явж байтал машин зогссон яваад очиход Л*********** машины копутан дээр доошоо харсан машины урд шил хагарсан байсан. Л*********** нь хөгшин чинь бууя л даа гэж байсан. Би очоод Л***********ийг буу гээд татах гэсэн чинь өөрөө буугаад ирсэн. Тэгсэн Б*********** хөдлөөд баруун тийш эргээд цаашаа яваад өгсөн гэх мэдүүлэг/хх-ийн 21-25-р хуудас/
Гэрч Ц.Ня***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Б*********** машинаасаа Л***********, Б***** хоёрыг буу би буцлаа харилаа гээд машины ачаан дээр ачсан мотоциклын уяаг тайлах гэсэн чинь хузүүдэж аваад Л*********** эзгүй хээр яваа шүү нүүрийг чинь цасаар угаана шүү гэж байсан. Б*********** за явъя явъя хөгшин чинь явах л гэж байна ш дээ гээд машиндаа суусан. Цаашаа явж байх замд Л*********** нугас руу чинь хутга дүрчихнэ шүү гээд байсан. Б***** нь боль боль гарч ирээд хориод хонож байж хүн хутгалж яах юм гээд Л***********ийн нуруун дээр дараад байсан. Б*********** айсан байдалтай хөгшин чинь явж л байна шдээ гэж хэлж байсан. Би нээрээ хутгатай юм болов уу гэж эргэж харсан гарт нь хутга харагдахгүй байсан. ...Намайг буулгаад манай гэрт орж хоол идэцгээгээд Б***********ийнх рүү тэр гурав явсан гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/,
Гэрч Х.Т***********баярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай бэр Б************* 2015 оны 12 сарын 10-нд манай нөхөр Б***********ыг Л***********, Б***** хоёр согтуу Чандмань Өндөр сумын нутаг дэвсгэрт хөдөө таарч Хамар даваа гэх газар Л*********** нь мотоциклыг нь ачаад даваан дээр гаргаж өг гэхээр нь давааны оройд гаргаж өгсөн хоолойд нь хутга тулгаад Чандмань Өндөр сумын төв рүү архинд явж өг уруудаад яв гэж хэлсэн тэгээд миний ойлгосноор хүүг минь дарамталж хүчинд автагдаж явсан юм байна гэж ойлгосон. Тэгээд миний уур хүрээд 11-11 төвийн утас руу ярьсан юм гэх мэдүүлэг/хх-ийн 31 -32-р хуудас/,
Гэрч Б.Г**********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Давааны орой дээр очоод хүлээж байтал дороос машины гэрэл гараад ирсэн Б*********** байсан ирээд даваан дээр зогссон би машины хаалга онгойлгоод эхнэр хүүхдээ буулгаж авах гээд урд хаалга онгойлгоод зогсож байсан арын хаалга онгойлгоод Л*********** бууж ирээд юу байна хөгшөөн гээд мэндлээд гар барьсан. Тэгээд би эндээс авгайгаа аваад явлаа гэсэн Л*********** авгайтайгаа миний унааг унаад урууд би явган явчихъя гэсэн тэгэхээр нь би хүүхдээ мотоцикл дээр авч явж чадахгүй явган тэврээд орчихъё гэж хэлсэн. Тэгсэн Л*********** Б***********ыг эзэнгүй газар байна доош нь овгор дээр гаргаад өгчих гэсэн Б*********** хөгшин чинь эндээс буцлаа гэсэн Л*********** зүгээр байгаарай зүрхний өвчин хөдөлгөөд байгаарай нугас руу чинь хутга дүрчихнэ шүү гэж хэлж байсан тэгсэн Б*********** за за би доош нь оруулж өгье гээд машин хөдөлсөн би морио унаад үхэр лүүгээ явсан. Би замаараа үхрээ хураагаад гэртээ очсон тэд нар манайд очсон хоол цай идэж ууцгаагаад байцгааж байсан. Намайг очсоноос хойш удаагүй Б***********, Л***********, Б***** нар Б***********ийн тэнд мотоциклоо буулгах юм яриад явцгаасан. Маргааш нь Б*********** үдийн үед ярьсан Л*********** миний машины хамар дээрээс буухгүй шил хагалсан гэж утсаар ярьсан гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,
Гэрч Д.Б***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Б*********** нь би харилаа гэж байсан. Л*********** нь хоноод явахгүй юу гэж байсан. Тэгээд гэрээс Б*********** бид хоёр гарсан хөгшин чинь явдаг юм уу даа гээд машиндаа суусан. Л***********араас гарч ирээд явуулахгүй гээд ярьжбайснаа машины хамар дээр үсрээд гарсан. Би явахгүй байх гэж бодоод гэртээ орсон машин яваад өгсөн. Хүн хашхирах шиг болохоор нь гэрээс гарсан гэрийн гадаа Л*********** байхгүй байсан доор машин явсан зүгт бууя гээд хашхирч байсан араас нь манай эхнэр мотоциклоо асаагаад явж гүйцэж очоод Л***********ийг авчирсан. Б*********** нь уруудаад явсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 36- 38-р хуудас/,
Гэрч Д.Б**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2015 оны 12 сард өдрийг нь сайн санахгүй байна манайд орой 20 цагийн орчим гадаа харанхуй байсан Хатгалын Б***********, Л***********, Б***** гурав манайд ирээд мэнд ус мэдээд байж байсан Б***** тэд нарыг өршөөлөө ээждээ очиж явна гэж байсан. Отгон ах юм ууя гэхээр нь байхгүй гэж хэлсэн. Худалдаж авъя гээд 10000 төгрөг шууд гарт атгуулахаар нь мөнгийг нь буцааж өгсөн. Дахиад тааруулаад өгөөч гээд байхаар нь тавын канистртэй арай дүүрэн биш монгол архи өгөөд аваад өөр газар ууцгаа гэж хэлсэн аваад гэрээс гараад хэсэг болсон хоорондоо муудалцаад байх шиг чимээ сонсогдоод байсан би гэрээс гарсан чинь Б***********ыг машин руу нь Л*********** явъя гээд түлхээд оруулж байсан тэгээд явцгаасан гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,
Гэрч Т.П*************** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2015 оны 12 сарын эхээр орой 20 цагийн үед намайг Б***********ийн гэрт байхад хамар даваагаар машин давж орж ирсэн. Машинтай Б***********, Л***********, Ж********** нар ирсэн. Тэд нар халамцуу ирцгээсэн. Тэгээд Б***********ийн гэрт ирээд Ж********** өврөөсөө нэг шил 0,5 литрийн ерөөл архи гаргаж ирсэн. Тэгээд тэд нар хувааж уугаад доошоо айлд очно гээд явцгаасан. Тэгээд 2 цагийн дараа буцаж ирсэн. Намайг унтах гэж байхад Б***********тэй Б*********** гараад явсан. М******* орж ирээд Б***********ыг явуулчихлаа гэсээр орж ирэхэд Л*********** ухасхийгээд гараад гүйсэн тэгээд гадаа юу болсныг мэдээгүй. Би М*******гийн эхнэр П***********тэй хамт араас нь Томгийн гүвээ гэх газар гүйцэж очсон тэгээд машины хамар дээрээс нь Л***********ийг буулгаж авсан. ... Л*********** миний машины урд шилийг хагалсан байсан. Хамар дээрээс бууж ирэхдээ нэг гартаа шил арчигч барьсан байсан гэх мэдүүлэг/хх- ийн 43-44-р хуудас/,
Шүүгдэгч ******************ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... 2015 оны 11-р сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн хорих ангиас эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 261 дүгээр зүйлийн 261.1 гэсэн зүйл ангиар ял эдэлж байгаад өршөөлөөр суллагдаад Мөрөнд 2 хоночихоод ***********руу явсан. Хатгалд очоод байж байтал Б***** өршөөлөөр гарч ирсэн гээд нутаг руугаа явах гэсэн чинь унаа техник байдаггүй гэж хэлсэн. Тэгээд би өөрийн дүү Л***********гийн мотоциклыг гуйж аваад Б*****ийг Чандмань-Өндөр сум руу хүргэж өгөхөөр болсон. Чандмань-Өндөр суманд Б*****ийн ээж нь байдаг юм. Б***** бид хоёр ***********төв рүү 2015 оны 12-р сарын 08-ны өглөөгүүр орж ирж мотоциклтой 7 литр бензин хийсэн. Тэгээд Хатгалд Ерөөл нэртэй 0,5 грамын 2 шил архи би худалдаж аваад архиа Хатгалаас гарч яваад замдаа уусан. Нэг шил архи миний өвөрт хийсэн байсан. Хатгалаас гараад Апагцар гэх газарт З*********** гэж айлд ороод архи уугаад сууж байтал З***********гийн гэрийн урдуур нэг машин өнгөрөөд явахаар нь араас нь дуудаж зогсоотол Б*********** байсан. Тэгээд за хөгшөөн хаа хүрэх нь вэ? гэхэд Б*********** Хамар даваа гарна гэжхэлсэн. Тэгээд Б***********ын машин дээр гуйж мотоцикпоо ачсан. Б***********д хэлэхдээ цасан дээр мотоцикл унаж явж болдоггүй гэхэд Б*********** машиныг ачихыг зөвшөөрсөн юм. Тэгээд З***********гийнхоос хийж авсан 2 литр монгол архийг замдаа хувааж уусан. Б*********** машиндаа Ня*********** гээд эмэгтэй 2 жаахан хүүхэдтэй явсан. Тэгээд Хамар даваан дээр гараад Б*********** одоо ингээд буцлаа гэж хэлсэн юм тэгэхээр нь би нэгэнт энэ хүрчихсэн юм чинь доош оруулж өгчихөөд яваач гэж хэлсэн чинь Б*********** өөрөө тэгье тэгье буцахдаа доогуураа тойроод буцна гэсэн юм. Тэгээд Хамар даваан дээрээс Б*********** өөрөө машинаа б*********** зайж оръё гэхэд эгц доошоо гулсаад буусан. Буугаад Ня***********гийн гэрт орсон. Ня***********гийнх хоол хийчихсэн байхаар нь хоол унд идчихээд Б***********ыг чи машин сайн барьдаг юм байна гэхэд Б*********** эгц орсон нь дээр гэж бодоод эгц орлоо гэж өөрөө хэлж байсан. Ня***********гийн гэрт өвөртөлж явсан архинаасаа бага зэргийн уугаад тэгээд тэндээс М*******гийн гэрт очсон. М*******гийн гэрт очоод үлдэгдэл архиа уугаад машин дээрээс нь мотоцикпоо буулгаж авсан. Б*********** өөрөө одоо ингээд доошоо тойроод явна гээд байхаар нь мотоциклоо буулгаж авсан юм. Тэгээд бүгдээрээ ярилцаж байгаад зөвшөөрөөд доошоогоо Отгон гэж айлаас 5 литр монгол архийг худалдаж. Тэгээд О********ыхоос доошоо Э********** гэж авгайн гэрт очсон. Тэгээд Б*********** машиндаа суугаад гадаа нь хүлээж байтал Б***** ороод алга болсон. Б*********** наадахаасаа нэг хийчих гэхээр нь Монгол архинаасаа хийжөгсөн. Тэгээд дээшээ өгсөөд М*******гийн гэрт очсон. М*******гийн гэрт очоод 5 литр монгол архиа уугаад бүгдээрээ нэлээн халсан согтуу М*******гийн араас гартал Б*********** машин дотроо сууж байсан. Машиных нь хаалгыг татсан чинь хаалга нь цоожтой дотроосоо түгжсэн байсан. Тэгээд хартал Б*********** дээрээ гараа тавиад унтчихсан юм шиг тонгойсон байсан тэгээд би урдуур нь очоод урд гуфер дээр нь гараад Б***********аа хөгшөөн орж унтаач гээд машиных нь цонх руу гараараа тогшсон юм. Тэгтэл Б*********** буугаараа пизда минь ална шүү гэж байгаа нь сонсогдсон. Тэгснээ шууд машинаа асаагаад давхиад өгсөн. Б*********** нэлээн их хол зайтай давхисан хэр хол явсныг мэдэхгүй нэг мэдэхэд хажуугаар эмэгтэй хүн гүйж байсан. Тэр нь М*******гийн эхнэр П*********** байсан. Сүрэн ирээд Б***********аа миний хөгшөөн боль чи хүн аллаа шдээ гэж дуугарч тэгээд Б*********** машинаа зогсооход нь би машинаас нь үсрээд буучихсан бид нарыг дайрах гэж тойрч нэг давхиж ирснээ буцаад яваад өгсөн гэв.
Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 16 тоот дүгнэлтэнд:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ******************ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Харин шүүгдэгч ******************ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулж Т.Б***********д машины эд ангийн хохирол болох 880 000 төгрөг гаргуулж олгох нь зүйтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч ****************** нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх- ийн 79-р/ хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******************ид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн 20152************811 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч 84 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ***********Б***********ийн Л***********ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэнд тус, тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч ******************ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч ******************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 1д зааснаар ***********/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******************ид оногдуулсан ***********/нэг/жилийн хугацаагаар хорих ялыгжирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч ******************ийн цагдан хоригдсон 84 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ******************оос 880 000 төгрөг гаргуулж, Хөвсгөл аймгийн ***********тосгоны Хайч багт оршин суух Ч**** Т***********баярын Б***********д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус, тус дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ