Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2016/ШЦТ/165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Ээнхболд, 

Шүүгдэгч Д., Б.Т********, Э.Б********, М.Н****** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дугаар зүйлийн 129.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.********** Б.Т********, Э.Б********, М.Н****** нарт холбогдох эрүүгийн 20162********* тоот хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

Шүүгдэгч Д., Б.Т********, Э.Б********, М.Н****** нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд 2015 онд 67160010300***********бүртгэлийн дугаартай, түүх соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэгдэж сумын хамгаалалтанд авагдсан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутагт байх Хоригийн голын Х*********** гэх газар байх Н******* модны булшийг ухаж сүйтгэсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч **********, Б.Т******, Э.Б********, М.Н****** нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд 2015 онд 67160010300***********бүртгэлийн дугаартай, түүх соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэгдэж сумын хамгаалалтанд авагдсан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутагт байх Хоригийн голын Х*********** гэх газар байх Н*********ан модны булшийг ухаж сүйтгэсэн гэм буруутай болох нь

Хохирогч Г.Б*********эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2016 оны 09 дүгээр сарын 05-ны орой Цагдаагийн хэсгийн алба хаагчдын хамт “хиргэсүүр ухаж байгаа хүмүүс байна” гэх мэдээллийн дагуу Бага Номт гэх газар очиж шалгалтын ажиллагааг явуулахад Улаан-Уул сумын харьяат Б.Т******, М.Н******, Э.Б********, ********** нарын 4 хүн Номт гэх газар байдаг хиргэсүүр овоолго чулууг ухсан байсан. Бид нарыг шалгалтаар очих үед Бага номтын модон дотор дээрх хүмүүс урц байрласан байсан. Бид нарыг шалгаад хэмжиж үзэхэд овоолго доош газрын гүн рүүгээ 50 сантиметр орчим ухсан байсан. Түүнийг ухахын тулд Овоолго чулууг хааш, хаашаа 3-4 метр орчим хонхойлгож ухсан байсан. Энэ овоолго чулуу нь миний мэдэж байгаагаар хиргэсүүр гэсэн ангиллаар соёлын өвийн бүртгэлд бүртгэлтэй байдаг. Энэ асуудлаас болоод сум орон нутагт ямар хохирол учирч байгааг хэлж мэдэхгүй байна. Миний ойлгож байгаагаар тэр хиргэсүүр овоолгоноос тухайн хүмүүс юм авч чадаагүй учраас буцаагаад хэвийн байдалд нь оруулчихвал нэг их хохирол учраад байх зүйлгүй байх гэж бодож байна... Эдгээр хүмүүс нь ухагдсан булшийг буцаан дарж булах ажлыг хийсэн. Иймд цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/

Гэрч Д.Л********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манайх Улаан-Уул сумын Мунгараг 3-р багийн нутаг Онгоны амны бага Номт гэдэг газарт хаварждаг айл байгаа юм...Манай хаваржааны хашаанаас 500 гаруй метрт х*** овоолго хиргэсүүр байдаг...Тийм ч жижиг овоолго биш байсан...Энэ овоолго нь өмнө нь голдоо хуучин х***********той байсан. Хүн ухаж байсан талаар мэдэхгүй байна...Би яг дээр нь гарч үзэж байгаагүй болохоор х***********ын хэр гүн байсныг хэлж мэдэхгүй байна. Тэр хиргэсүүр орчмоор гүйдэлтэй, онгодтой гэж ярьдаг болохоор манайхан нэгих дээр нь гарч үзээгүй...Саяхан хүмүүс ярихдаа “хэдэн хүн тэрийг ухаж байгаад баригдсан гэнэ” гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/

Гэрч Х.Б***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 8 дугаар сард аймгийн Засаг даргын захирамж гарч ажлын хэсэгтомилогдожтооллогын ажил эхлүүлсэн. 2015 оны 8 дугаар сарын 17-18-нд Улаан-Уул сумын түүх соёлын дурсгалт зүйлийн тооллого хийж байсан. Хиргэсүүр гэдэг нь том хэмжээний чулуун овоолго үйлдсэнийг ойлгоно. Булш гэдэг нь овоолгоноос бага хэмжээний байдаг. Булш нь дотроо маш олон тарөлтэй байдаг. Үүнийг мэргэжлийн археологич нар шинжилж тогтоодог. Хиргэсүүр дор хүний оршуулга байдаг. Их овоолго чулуун дор нь хүнийг оршуулсан байдаг. Хиргэсүүр нь хүнийг хойд насанд нь үддэг зан үйлийн нэг хэлбэр юм. Булш нь газрыг ухаж газрын гүн рүү хийж оршуулдаг зан үйл юм. Модон болон чулуун байгууламж хийж байгаад оршуулж байгаа нь булш болох юм. Хүнийг оршуулах зан үйлийн гадаад хэлбэрүүд юм. Нэр томьёо нь өөр хэлбэр хийцийн хувьд өөр юм. Хүнийг оршуулж байгаагаараа ижил юм. Соёлын өвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7-д зааснаар “Соёлын биет өвийг хадгалах хамгаалах ашиглах талаар хууль тогтоомжоор тогтоосон хориглолт журам, стандарт зөрчсөн, анхны төрх, нэгдмэл цогц байдлыг алдагдуулсан зөвшөөрөлгүй хөдөлгөж зөөж тээвэрлэсэн бол учирсан хохирлыг төлүүлж иргэнийг 500.000 төгрөгөөр, үүрэг бүхий этгээдийг 1.000.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 5.000.000 төгрөгөөр торгох” заалттай. Хиргэсүүр ухсан, ухахаар зэхэж бэлтгэсэн ухаж эхэлсэн байх юм бол анхны төрх байдалд нь оруулахыг хэлж байгаа юм. Буган чулуу хөшөө болон хүн чулуу хөшөөг зөөвөрлөсөн байх юм бол анхны байдалд нь оруулна гэсэн үг юм гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/

Шүүгдэгч **********ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 09 дүгээр сарын эхээр би Б********, Т******, Н****** нарын хамт чоно гэрэлтүүлэхээр Мунгараг багийн нутагт явж байгаад хиргэсүүр олж харж тэр хиргэсүүр дээр бид нар очсон юм. Очиж үзэхэд тэр хиргэсүүрийг нь дээрээс нь хүн ухсан байсан. Ингээд бид нар тэр хиргэсүүрийг “ухаж үзье” гэж ярилцаад хиргэсүүр байгаа газар 2016 оны 09 дүгээр сарын 05-ны орой буцаж очсон юм. Хиргэсүүрийг мулдокоор ухах гэхэд тэс хөлдүү учир ухагдахгүй байсан. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ухаж үзсэн. Ухаад явж өгөхгүй байхаар нь 07-ны өдөр “гал түлж байгаад ухаж үзье” гээд гал түлж байтал цагдаа нар ирсэн юм...Уг хиргисүүр нь 2 метр орчим хэмжээтэй байсан. Бид нарыг очиход дээд өнгөний чулууг нь зайлуулаад нэлээд хонхойлгосон байсан. Бид нар газрын өнгөн хөрснөөс доош 40 орчим сантиметр л ухсан. Бид нар энэ хиргисүүрээс юу ч аваагүй...2 мулдок байсан. Н****** хүний юм гуйж авсан гэж ярьж байсан. Нэг мулдок нь ажиллахгүй байсан...Буцааж булах шаардлагатай гэсний дагуу бид нар өөрсдөө очиж буцааж булж байсан байдалд нь оруулж сумын байгал орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн...Уг үйлдлээ хууль зөрчсөн үйлдэл гэдгийг ойлгож мэдлээ. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 47, 64-р тал/

Шүүгдэгч Б.Т******ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 27-ны орчимд би Б********, Х***, Н****** нарын хамт чоно гэрэлтүүлэх гэж яваад тэр хиргэсүүрийг харж очсон юм. Очиж үзэхэд тэр хиргэсүүрийг нь дээрээс нь хүн ухсан байсан. Ингээд бид нар тэр хиргэсүүрийг нь “ухаж үзье” гэж ярилцаад тэр хиргэсүүр байгаа газар 2016 оны 09 дүгээр сарын 05-ны орой буцаж очсон юм. Миний өөрийн ХӨА 36***** дугаартай фургон машинаар очсон...Энэ машин нь хүний эзэмшилд байдагтээврийн хэрэгсэл юм. Би энэ машиныг худалдаж авахаар ярилцаад туршиж унаж байж байгаад үнэ тохироогүй учир эзэн нь буцаагаад авсан байгаа... Очоод ухаж эхэлж байхад шөнө хэсгийн төлөөлөгч цагдаа, байгаль хамгаалагч нар ирсэн... 2 метр орчим хэмжээтэй хиргэсүүр байсан. Бид нарыг очиход дээд өнгөний чулууг нь зайлуулаад нэлээд хонхойлгосон байсан. Бид нар хэдэн чулуу авч хаяад газрын хөрсөнд хүрсэн юм...Мулдок /газар ухах сэндрүүл/-оор ухах гээд болохгүй байсан. Нэг мулдокийг нь би хүнээс гуйж авсан юм. Нэг мулдокийг нь Н****** ах хүнээс гуйж авсан гэсэн. Тэгээд гал түлж ухах гээд байж байхад цагдаа нар ирсэн юм...Уг газар нь Номт гэх газар юм. Хиргэсүүрийн нэрийг нь мэдэхгүй юм. Энэ хиргэсүүрээс ***********ар нэгэн зүйл аваагүй...Урьд өмнө нь ***********ар нэгэн булш хиргэсүүр ухаж байгаагуй. Мулдок гэж багажийг анх удаа л харж хэрэглэж үзсэн нь тэр юм...Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна гэх мэдүүлэг /хх-ийн 49, 60-р тал/

Шүүгдэгч Э.Б********гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Бид нар хиргэсүүр дээр 2016 оны 09 дүгээр сарын 05-ны орой шөнө очоод тэндээ овоохой барьж тэндээ хоноод 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөө ухаж үзсэн. Тэгээд ухаад хөлдүү учир доошоо явж өгөхгүй байхаар нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гал түлж галдаж байгаад ухах гэж байхад цагдаа нар ирсэн юм. Х***, Т******, Н****** бид 4 явж ухсан. 2 мулдок, цахилгаан үүсгүүр авч явж ухсан. Т******ийн фургон машинаар очсон. Сумын төвөөс 10 гаруй километр зайд байдагхиргэсүүр юм...Авч явсан цахилгаан үүсгүүр нь миний өмч юм. Мулдок нь 1 нь Т******ийнх, нөгөө нь Н******ийнх юм. Хиргэсүүр ухсан зорилго нь сонирхож юу байгааг нь үзэх гэж ухсан юм. Түүх соёлтой холбоотой зүйлийг ухаж хөндсөн болчимгүй үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 52,52-р тал/

Шүүгдэгч М.Н******ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Анх бид нар чонын мөр харж яваад тэр хиргэсүүрийг харж очсон.,.2016 оны 09 дүгээр сарын 05-ны орой очсон...тэндээ овоохой барьжхоноод 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөө ухаж үзсэн...Х***, Т******, Б******** бид 4, 2 мулдок, цахилгаан үүсгүүр авч явж ухсан. Т******ийн фургон машинаар очсон. Сумын төвөөс 10 гаруй км зайд байдаг хиргэсүүр юм...Бид нарыг очиход дээд өнгөний чулууг нь зайлуулаад, чулууг нь аваад хөрсийг 50 орчим сантиметр хонхойлж ухсан байсан...Энэ хиргэсүүрээс ***********ар нэгэн зүйл аваагүй..Нэг мулдокийг нь би хүнээс гуйж авсан юм. Нэгийг нь Т****** хүнээс авсан гэсэн...Одоо ухсан хиргэсүүр булшаа өмнөх байдалд нь оруулж сэргээсэн...Өөрийн үйлдэлд гэмшиж байна. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна гэх мэдүүлэг /хх-ийн 55, 62-р тал/

Шүүх хуралдаанаар дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ЗДТГ-т Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай иргэн Г.Б**********ийн 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн тухай гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р тал/

2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 4-10-р тал/

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Боловсрол соёлын газарт явуулсан 48/3-94 дугаартай албан бичиг болон Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газраас 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт явуулсан 16 дугаартай албан бичиг хавсралтын хуулбарын хамт /хх-ийн 22-24-р тал/

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/128 дугаартай захирамж /хх-ийн 25-р тал/

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 26-р тал/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 27-29- р тал/

2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 30-р тал/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 31-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч **********, Б.Т******, Э.Б********, М.Н****** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дугаар зүйлийн 129.2-д зааснаар бүлэглэн булш сүйтгэсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Э*********** нь шүүх хуралдаанд “...Миний үйлчлүүлэгчийн хэн нь ч булш сүйтгэж, түүн дотроос ямар нэг эд зүйл аваагүй юм. Хохирогч Г.Б*********эг булшийг буцааж булаад, хэвэнд нь оруулчихвал гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Түүнчлэн Боловсрол соёл шинжлэх ухааны мэргэжилтний мэдүүлэгт “Булш” гэдэг нь газрын хөрсөнд булагдсан зүйлийг хэлэх юм гэж мэдүүлсэн байдаг. Миний үйлчлүүлэгч нарын тухайд булшнаас эд зүйл авах гэж завдсан үйлдэл хийсэн. Иймд миний үйлчлүүлэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг бүрэн хийгээгүйгээ тухайн этгээд ойлгосон бөгөөд түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бол төгсөөгүй завдалт гэж үзэн хорих ялын доод хэмжээг оногдуулж нийгмээс тусгаарлахгуйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж мэтгэлцэж байгаа боловч булш сүйтгэх гэмт хэргийн бүрдэл нь нас барагсдын булшин дээрх бунхан, дурсгалын хөшөө, оршуулгын газрын барилга төхөөрөмжийг эвдэх, нураах, устгаснаар төгсдөг тул шүүгдэгч **********, Б.Т******, Э.Б********, М.Н****** нарыг булш сүйтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч **********, Э.Б********, М.Н****** нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69, 74, 83-р тал/, шүүгдэгч Б.Т****** нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-р тал/-аар тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн 20162********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөрүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдаж,

Энэ хэрэгт 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Э.Б********гийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан улаан өнгийн хааш хаашаа 60 сантиметр хэмжээтэй Хятад улсан үйлдвэрлэсэн цахилгаан үүсүүр 1 ширхэг, шүүгдэгч М.Н******, Б.Т****** нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан шар өнгийн 65 сантиметр урттай үзүүртэй, газар ухах зориулалттай лоомон төмөртэй газар ухдаг цахилгаан багаж буюу мулдок 1 ширхэг, саарал өнгийн 75 сантиметр урттай үзүүртэй, газар ухах зориулалттай лоомон төмөртэй газар ухдаг цахилгаан багаж буюу мулдок 1 ширхэгийг тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т**** овогт Д*******ын Х***, ***********овогт Б**********гийн Т******, Д***** овогт Э*******гийн Б********, Х*****д овогт М*********н Н****** нарыг бүлэглэн булш сүйтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дугаар зүйлийн 129.2-т зааснаар шүүгдэгч **********, Б.Т******, Э.Б********, М.Н****** нарыг тус бүр З /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар **********, Б.Т******, Э.Б********, М.Н****** нарт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар **********, Б.Т******, Э.Б********, М.Н****** нарт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар **********, Б.Т******, Э.Б********, М.Н****** нарын ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар ялтан Э.Б********гийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан улаан өнгийн хааш хаашаа 60 сантиметр хэмжээтэй Хятад улсан үйлдвэрлэсэн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, ялтан М.Н******, Б.Т****** нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан шар өнгийн 65 сантиметр урттай үзүүртэй, газар ухах зориулалттай лоомон төмөртэй газар ухдаг цахилгаан багаж буюу мулдок 1 ширхэг, саарал өнгийн 75 сантиметр урттай үзүүртэй, газар ухах зориулалттай лоомон төмөртэй газар ухдаг цахилгаан багаж буюу мулдок 1 ширхэгийг тус тус улсын орлогод оруулсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөхтөлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан **********, Б.Т******, Э.Б********, М.Н****** нарын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Н.АРИУНЖАРГАЛ