| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/110 |
| Огноо | 2016-05-18 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2016/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу
Улсын яллагч Г.Ганхөлөг
Хохирогч Г.Б***********
Шүүгдэгч ************ нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ************ад холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Б Э***** нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд захын А**** худалдаа үйлчилгээний төв рүү орох гэж явсан иргэн Г.Б***********гийн халааснаас Самсунг ноте-3 маркийн гар утсыг хулгайлж 450.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Б Э***** нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд захын А**** худалдаа үйлчилгээний төв рүү орох гэж явсан иргэн Г.Б***********гийн халааснаас Самсунг ноте-3 маркийн гар утсыг хулгайлж 450.000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай болох нь
Хохирогч Г.Б***********гийн хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Мөрөн суманд ***********захын А**** дэлгүүрийн шатаар өгсөх гээд явж байтал зүс танихгүй нэг залуу миний халаасанд байсан утсыг аваад явсан юм. Би уг утсыг Э*********** гэдэг хүнээс төгрөгөөр худалдаж авч байсан. Миний утсыг хулгай хийж авсан хүн хохирлыг минь барагдуулж өгөөгүй. Надтай уулзаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/
Гэрч Д.Э***********ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2015 оны 9 дүгээр сарын 20-ний үед Б*********** гэж хүнд Ноте-3 утас 450.000 төгрөгөөр зарсан. Б*********** нь надаас утас авахдаа “мөнгийг нь 3 хувааж өгье” гэхээр нь би утсаа төгрөгөөр зарсан...Тус утас нь цагаан өнгийн Ноте-3 маркийн утас байсан гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/
Гэрч Д.С**********гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт 2012 онд эргүүлийн цагдаагийн ажилтнаар томилогдсон. .2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр цагдаагийн ахлагч М**********тэй зах дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал "хойд захын А**** худалдааны төвийн үүдэнд Самсунг Ноте -3 маркийн гар утас хулгайд алдлаа” гэсэн дуудлага цагдаагийн газрын жижүүрээс ирсэн юм. Уг дуудлагын дагуу ахлагч М**********ийн хамт хойд зах дээр очиход нэг таяг тулсан эмэгтэй “гар утсаа хулгайд алдсан" гээд зогсож байсан. Тэгэхээр нь би уг эмэгтэйд зах дээр хулгай хийдэг бүртгэлтэй хүмүүсийн зургийг өөрийн гар утсан дээрээ гаргаж ирээд харуулахад тэр эмэгтэй Б**********н овогтой Э*****ын зургийг харчихаад “Энэ хүн миний гар утсыг хулгайлаад зугтсан хүн мөн байна" гэж байсан.Тэгэхээр нь М********** цагдаа бид хоёр тэр хавьд зогсож байсан нэг залуугаас Э*****ыг хаашаа явсан, хэнтэй хамт явж байсныг тодруулахад тэр залуу Э*****ыг "ийшээ чиглэлд гүйгээд явж байсан, ганцаараа явсан” гэж байсан.Тэр өдрөөс хойш Э***** зах дээр үзэгдэхээ больсон юм... /хх-ийн 11 -12-р тал/
Гэрч Б.М**********ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ... 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр цагдаа С**********тай хамт зах дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал “хойд захын А**** худалдааны төвийн үүдэнд Самсунг Ноте-3 маркийн гар утас хулгайд алдлаа” гэсэн дуудлага ирсэн юм. Уг дуудлагын дагуу ахлах ахлагч С**********гийн хамт хойд зах дээр очиход нэг таяг тулсан эмэгтэй “гар утсаа хулгайд алдсан” гээд зогсож байсан.. Уг эмэггэйд зах дээр хулгай хийдэг бүртгэлтэй хүмүүсийн зургийг С********** цагдаа гар утсан дээрээ гаргаж ирээд харуулахад тэр эмэгтэй Бү***********н овогтой Э*****ын зургийг харчихаад "Энэ хүн миний гар утсыг хулгайлаад зугтсан хүн мөн байна” гэж байсан. Тэгээд С********** цагдаа бид хоёр ************ыг хайж зах дээгүүр болон бусад газраар эрэн сурвапжилсан боловч олоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/
Шүүгдэгч ************ын хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 02 дугаар сарын эхээр байхаа /яг өдрийг нь сайн санахгүй байна/ өдрийн 14 цагийн үед хойд зах дээр явж байхад нэг хөл муутай эмэгтэй А**** төвийн үүдний тийшээ явж байсан. Тэгэхээр нь тэр эмэгтэйгийн өөдөөс очоод хальт мөргөлдсөн. Тэр үед би тэр эмэгтэйгийн халааснаас гар утсыг нь суйлж авсан. Тэр эмэгтэйгийн халааснаас гар утсыг нь авах үед тэр эмэгтэй мэдчих шиг болсон. Тэгээд би тэр эмэгтэйгийн халааснаас авсан гар утсаа аваад шууд барааны захаас чигээрээ гарч зугтаасан. Тэр эмэгтэйгийн халааснаас авсан гар утас нь мэдрэгчтэй, цагаан өнгөтэй, том гар утас байсан. Би тэр гар утасны нэрийг нь бол мэдэхгүй байна...Уг утсыгзах дээр явж байсан нэгтанихгүй залууд 150.000 төгрөгөөр зарсан. Би хулгайлсан гар утсаа зарсан хүнээ харвал зүс таньж магадгүй. Би утас зарсан мөнгөөрөө өөртөө өмд, цамц аваад үлдсэн мөнгөөр нь гэртээ хоол ундны юм аваад гэрлүүгээ харьсан, Тухайн үед ийм л зүйл болсон. Тухайн үед тэр эмэгтэйгийн гар утас нь халааснаасаа ил харагдсан. Тэгэхээр нь хулгайлчихсан юм. Надад ***********ар нэгэн хулгай хийх шалтаг шалтгаан байгаагуй...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр өдөр ганцаараа явж байсан...Би хохирлоо нөхөн төлөөгүй байгаа. Ойрын хугацаанд төлж хохиролгүй болгоно гэх мэдүүлэг /хх- ийн 25-26, 29-р тал/
Гэмт хэргийн тухай гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4-р тал/
2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн эд зүйлд шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 15-р тал/
Эд зүйлс үнэлсэн тайлан /хх-ийн 16-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1- д зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч ************ нь урьд ял шийтгэл эдлэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 34, 49-59-р тал/-аар тогтоогдож байх тул түүнийг ялгүй болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан хугацаа дуусаагүй, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэвч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар шүүгдэгч ************ын ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***********************с хохирогч Г.Б***********д 450.000 төгрөг гаргуулж олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ************ад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдлаа.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ***********овогт Бү***********нгийн Э*****ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1д зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээрзүйлийн 51.1-д зааснаар ялтан ************ын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан ***********************с хохирогч Г.Б***********д 450.000 төгрөг гаргуулж олгосугай.
5. Эрүүгийн 20162************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
6 . Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан ************ад урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ