Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 146/ШШ2017/00215

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1967 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг, Дэнж 3 гудамж, 13 тоотод оршин суух, РД: ЙР67020603, Адъяа овогт Дарамбаярын Оюунгэрэлийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Оюунгэрэл миний бие Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ой агнуурын аж ахуйд 1983 оны 04 дүгээр сарын 20-ноос 1989 оны 04 дүгээр сарын 20 хүртэл ойжуулагчаар, Хархорин сумын Сангийн аж ахуйд 1989 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01 хүртэл тус тус ажиллаж байсан билээ. Хархорин Сангийн аж ахуй нь 1992 онд хувьчлагдаж Жигүүр компани болсон. Миний бие өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйн улмаас өндөр настны тэтгэвэртээ орж чадахгүй болоод байна. Иймээс Ой агнуурын аж ахуйд 1983 оны 04 дүгээр сарын 20-ноос 1989 оны 04 дүгээр сарын 20 хүртэл ойжуулагчаар, Хархорин Сангийн аж ахуйд 1989 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл амьтад бригадад туулайчнаар, 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Жигүүр ББХК-д шувууны тэжээл бэлтгэгчээр тус тус ажилласан жилүүдийг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ой агнуурын аж ахуйд 1983 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 20 хүртэл мод үржүүлэгийн ойжуулагчаар, Хархорин сумын Сангийн аж ахуйн амьтад бригадад 1989 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл туулайчнаар, Жигүүр ББХК-д 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл шувууны тэжээл бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: 1983 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Д.Оюунгэрэлд олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өвөрхангай аймгийн ой агнуурын аж ахуй даргын 1983 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай Улиралын ажилчны тухай тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн ой агнуурын аж ахуй даргын 1984 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай Шагнах тухай тушаалын хуулбар, хавсралт, Хархорины Сангийн аж ахуйн даргын 1989 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 110 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Бүрэн бус хариуцлагатай Жигүүр компаний захиралын 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Бүрэн бус хариуцлагатай Жигүүр компаний захиралын 1993 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 112 дугаартай архивын лавлагаа, Д.Оюунгэрэлийг Өвөрхангай аймгийн Ой агнуурын аж ахуйд ажилласан ажлын хөлсийг түүвэрлэсэн Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 469 дугаартай архивын лавлагааны хуулбар, 1986 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Д.Оюунгэрэлд олгогдсон гэрчилгээ, Д.Оюунгэрэлийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд ажилласан ажлын хөлсийг түүвэрлэсэн Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 505 дугаартай архивын лавлагааны хуулбар, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаартай албан бичиг, 1987 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №686259 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх, гэрч Б.Бямбацэрэнгийн ...Би 1985 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйн даргын нарийн бичгээр 1991 оны 02 дугаар сар хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр амьтад бригадын даргаар 1991 оны 02 дугаар сараас 1992 он хүртэл ажилласан. Харин Д.Оюунгэрэл нь намайг ажилд орох үед тус сангийн аж ахуйд ажиллаж байсан. Хэдэн оноос эхлэн ажиллаж эхэлснийг нь сайн мэдэхгүй байна. Нарийн бичиг хийж байх үед Сангийн аж ахуйн даргад хүсэлт гаргасан хүн бүхэн надаар дамжиж орж ирдэг байсан болохоор Д.Оюунгэрэлийг ажиллаж байсан талаар сайн мэдэж байгаа юм. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйн амьтад бригад нийт 30 гаран ажилчинтай байсан. Тус бригадад туулай, өндөглөгч шувуу, өсвөр шувуу, үржлийн гахай, бордооны гахай, галуу, зөгий зэрэг амьтад тэжээдэг байсан. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуй нь 1992 онд 5 компани болж задархад амьтад бригад нь Жигүүр ББХК болж бие даан ажиллах болсон. Д.Оюунгэрэл нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйн амьтад бригадад туулайчнаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Бямбасүрэнгийн ...Би 1986 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйн амьтад бригадад 1992 он хүртэл ажилласан юм. Харин Д.Оюунгэрэл нь 1989 оноос эхлэн ажиллаж эхэлсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйн амьтад бригадад туулай, галуу, тахиа зэрэг амьтад тэжээдэг байсан. Хархорин сумын Сангийн аж ахуйн амьтад бригадад Д.Оюунгэрэл нь 1992 он хүртэл ажилласан бөгөөд Сангийн аж ахуй нь 1992 онд Жигүүр ББХК болж өөрчлөгдсөн... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Жаргалсайханы ...Би 1978 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын мод үржүүлэгийн газарт няраваар 1995 он хүртэл ажиллаж байсан юм. Харин Д.Оюунгэрэл нь мод үржүүлэгийн газарт ойжуулагчаар 1983 оноос эхлэн ажиллах болсон. Би Д.Оюунгэрэлээс өмнө ажилд орсон болохоор сайн мэдэж байна. 1983 онд мод үржүүлэгийн газар ажилчид авсан юм. Өвөрхангай аймгийн Хархорин сумын мод үржүүлэгийн газар нь нийт 40-50 ажилчинтай байсан. Уулаар явж нөхөн тариалалт хийж, мод ихэвчлэн суулгадаг байсан. Д.Оюунгэрэл нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын мод үржүүлэгийн газарт ажиллаж байх хугацаандаа баярын бичгээр шагнуулж байсан. Мод үржүүлэгийн газарт Д.Оюунгэрэл 1989 он хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гарсан... гэсэн мэдүүлэг, гэрч С.Должинхүүгийн ...Би 1984 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын ой агнуурын аж ахуйд ойжуулагчаар 1994 он хүртэл ажиллаж байсан юм. Харин Д.Оюунгэрэл нь намайг ажилд орох үед ажиллаж байсан бөгөөд хэдэн онд ажилд орсныг сайн мэдэхгүй байна. Ой агнуурын аж ахуйд ажиллаж байсан бүх хүмүүс шагнал урамшуулал авдаг байсан. Өвөрхангай аймгийн Хархорин сумын ой агнуурын аж ахуйд Д.Оюунгэрэл нь 1989 он хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гарсан... гэсэн мэдүүлэг, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар болно.

Иймд нэхэмжлэгч Адъяа овогт Дарамбаярын Оюунгэрэлийг 1983 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 20 хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ой агнуурын аж ахуйд мод үржүүлэгийн ойжуулагчаар, 1989 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Хархорин сумын Сангийн аж ахуйн амьтад бригадад туулайчнаар, 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хархорин сумын Сангийн аж ахуйн амьтад бригадын суурин дээр байгуулагдсан Жигүүр ББХК-д шувууны тэжээл бэлтгэгчээр тус тус ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь хуульд нийцэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Адъяа овогт Дарамбаярын Оюунгэрэлийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ой агнуурын аж ахуйд 1983 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 20 хүртэл мод үржүүлэгийн ойжуулагчаар, Хархорин сумын Сангийн аж ахуйн амьтад бригадад 1989 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл туулайчнаар, Хархорин сумын Сангийн аж ахуйн амьтад бригадын суурин дээр байгуулагдсан Жигүүр ББХК-д 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл шувууны тэжээл бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА