| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/111 |
| Огноо | 2016-05-23 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2016/ШЦТ/111
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг
Улсын яллагч Г.Ганхөлөг
Шүүгдэгч ***************** нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг хялбаршуулсан жумаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У***********ийн Ч********* холбогдох эрүүгийн 20162******** тоот хэргийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч ***************** нь 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 07 дугаар баг **** тоотод А.Э**********ой марг***********, биед нь гар хүрч хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгн ***************** нь 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 07 дугаар баг **** тоотод А.Э**********ой маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газарт 2 удаа гараараа цохиж “зүүн талын зовхи, нүдний салстад цус хуралт, хамар ясны хугарал, нэг шүдний сэлтрэл” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч А.Э*******ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 15 цаг өнгөрч байхад Мөрөн сумын 7-**** тоотод Б*********** гэх айлд байж байгаад Ч********* гэх залууд зодуулсан. Би тэр үед эрүүл Улаанбаатар хотруу явах гээд сууж байтал Ч********** согтуу орж ирээд намайг зодсон. Миний зүүн талын нүдны орчим хөхөрсөн, хамар яс хугарсан, дээд үүдэн шүд эмтэрсэн. Ч********** миний нүүрэн тус газарт 2 удаа гараараа цохиж энэ гэмтлийг учруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 8- 9 дүгээр хуудас/
Шүүгдэгч *****************ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 5 дугаар сарын 04-нд манай нэг найз эхнэрийн хамт Хатгалаас ирээд эмнэлгээр явж байгаад манайд ирсэн ирэхдээ нэг шил архитай ирсэн. Тэр архийг нь би найзтайгаа хуваажуугаад байж байтал бас нэг найз нэг шил архи авчирсан тэрнийг мөн хувааж уусан. Үдээс хойш цаг хэд болж байсныг мэдэхгүй байна би Ш***** гэх найзтайгаа найз Э*******ийнд очсон. Тэгээд Э**********ой маргалдаж байгаад гараараа нүүрлүү нь 1-2 удаа цохиод тэнд байсан эхнэр болон бусад хүмүүс бид хоёрыг салгасан. Энэ хэрэг болохын урд өдөр нь Э******** бид хоёр хамт пиво уусан тэгэхэд Э******* согтоод эхнэрлүүгээ /хамтран амьдрагч Б***********/ дайрч давшлаад байхаар нь би салгахад Э******* миний нэг хурууг хазаад шанааруу хальт цохисон юм. Өчигдар би согтуу байхдаа тэрнийгээ яриад Э*******ийг цохисон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 248 тоот: Э*******ийн биед “зүүн талын зовхи, нүдний салстад цус хуралт, хамар ясны хугарал, нэг шүдний сэлтрэл” бүхий гэмтэл учирсан байна. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 12-р тал/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч *****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэвч аймгийн Прокурорын газраас шүүгдэгч **************** холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, шүүгдэгчийг энэ хуульд заасан хөнгөн гэмт хэргийг үйлдэж, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирлын талаар маргаангүй гэх үндэслэлээр шүүгдэгчид 1 сарын хугацаагаар баривчлах ялын санал бичиж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч А.Э******* нь шүүгдэгч ****************ой сайн дураараа эвлэрсэн талаарх 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ***************** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 30-р тал/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Эрүүгийн 20162************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн зүйлийн 418.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР