Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2016/ШЦТ/112

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагч Б.Эрхэмбаатар, Г.Эсэн

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Ганбат, Д.Оюунчимэг,

Шүүгдэгч *****************, А.О*********нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20120********* дугаартай хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.О*********нь /яллах дүгнэлтээр/ 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасагт ээлжийн эх баригч бага эмчээр ажиллаж байх хугацаандаа иргэн Г.С*********г, иргэн Д.Т******* нарын төрөлтийн үеийн хяналтыг хангалтгүй тавьж, эмчилгээ үйлчилгээний журмыг зөрчин их эмчийн утсаар өгсөн зааврын дагуу Г.С**********гт их эмчийн хамтаар үзлэг хийлгүйгээр ургийн усыг хагалсан, мөн Д.Т*******ын ургийн ус гараад 6 цаг болсон байхад жижүүр эмч болон их эмчийг дуудаж үзүүлээгүйн улмаас иргэн Г.С**********г, Д.Т******* нарын нярай нас барсан,

Шүүгдэгч ***************** нь 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр *******аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасагт төрөхөөр хэвтэж байсан С*********гийн төрөх үйл явцыг удирдах явцдаа байнгын хяналт тавиагүй, их эмч үзлэг хийлгүйгээр ургийн усыг хагалах талаар утсаар эмчилгээ зааж эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас иргэн Г.С*********гийн нярай нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О***********ийн өгсөн: Намайг 5 цагт ажлаа хүлээж авахад Д.Т*******, Г.С*********г нар өвдөөгүй байсан бөгөөд ажлаа хүлээж авахдаа жирэмсэн эхчүүдийг би чагнаж үзсэн юм. Г.С*********г шөнийн 00 цагт, харин Д.Т******* оройн 20 цагаас хойш 10 минут тутам 1-2 удаа тус, тус өвдөж байсан. Би 4 цаг тутам үзлэг хийж байсан. Ингээд маргааш өглөө нь ***************** эмч Г.С*********г 2, 3 хоног өвдчихлөө, усыг нь аваад төрүүл гэсэн бөгөөд эхийн усыг авахад зөөлөн эд тэмтрэгдээд, өтгөн ногоон өнгөтэй ус гарч байсан. Тухайн өдөр жижүүр эмч орой 19 цагт орж ирсэн бөгөөд 20 цагт жирэмсэн эх өвдөж, жижүүр эмчийг дуудсан ч олдоогүй, жижүүр эмч тухайн өдөр манай тасагт ирээгүй юм. Харин Д.Т******* орой 20 цагаас үүрийн 4 цаг хүртэл ус нь шүүрч гарч байсан бөгөөд өглөө хүүхдийн зүрхний цохилтыг чагнаж үзээд С********гэ эмчид ажлаа хүлээлгэж өгөөд хуралд орсон. Би өглөө 8 цагт ажлаа хүлээлгэж өгсөн. Д.Т******* 11 цагт төрсөн байсан. Би Д.Т*******ыг төрөх үед эх бариагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *****************гийн өгсөн: ...Ингээд шөнийн 3:30 минутад Г.С*********гийн ээж Хан***********н гэх эмэгтэй яарч бачимдсан дуугаар охин маань орой 7 цагаас хойш их өвдөж, 9 цагаас хойш дүлэх гээд, чанга хашгираад байна. Жижүүр эмч нь олдохгүй байна, төрөх тасаг руу залгаад хэлээд өгөөч гээд гуйсан. Би төрөх тасгийн утас руу 30-аад минут залгасан. Тухайн үед би А.О***********ийн гар утасны дугаарыг мэддэгүй байсан. Түүнчлэн нярайн сувилагч руу залгаж мөн утсаа авахгүй байсан учраас түргэний сувилагч Б********* рүү залгаж, эх баригчтай яриулаад өгөөч гэж гуйсан. Ингээд Б**********эс надад ямар нэг хариу өгөхгүй байсан болохоор нь 10 минутын дараа Б********* рүү залгахад эх баригчид хэлсэн, яриагүй юм уу гэж хэлсэн учраас Г.С*********гийн ээж рүү залгаж төрөх тасгийн хэн нэгэнтэй яриулаад өгөөч гээд Г.С*********гийн ээжийн утсаар дамжуулж А.О***********тэй холбогдсон юм. А.О***********тэй ярихад Г.С*********гийн ус нь гарчихвал төрөхөд их өвдөлттэй байна гэж хэлсэн учраас төрөх үйл явц эхэлсэн юм бол усыг нь хагалаад төрүүлэх арга хэмжээ авахгүй юу гэж хэлсэн. Би яагаад зөвлөгөө өгсөн бэ гэхээр *******аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэргэжлийн бус эмч жижүүрт хонодог бөгөөд эх баригч нартаа байнга утсаар холбогдож зөвлөгөө өгдөг байсан. Хэвийн төрөлтийг эх баригч нар удирдаад төрүүлдэг байсан. Урьд нь эх баригч нарт зөвлөгөө өгдөг байсан учраас дээрхи зөвлөгөөг өгсөн төдийгүй мэргэжлийн бус эмч жижүүрт хонож байсан юм. Тухайн өдөр мэс заслын эмч О******* гэх эмч жижүүр эмчээр ажиллаж байсан бөгөөд тухайн эмч төрөлтийг удирдаж төрүүлэх байсан. Түүнчлэн сторид пратграмм хөтлөгдөөгүй байдаг. Төрөх үйл явцыг 4 цаг тутам их эмч удирдаад, 30 минут тутам ургийн зүрхний цохилтыг сонсож, төрөлтөө удирдаад шийдвэрээ гаргаж явах ёстой байдаг юм. Д.Т*******ын тухайд 3 дахь төрөлт байсан ба дуншилтын байдалтай байсан учраас би сторио нээгээд, дотуур үзлэг хийгээд ажлаасаа буусан. А.О*********эхийн усыг хагалсны дараа надтай утсаар ярихдаа зөөлөн эд тэмтрэгдээд, ногоон өнгийн ус гарч байна гэсэн. Ингээд би түргэний машин явуулаарай гэж хэлчихээд, гэрээсээ гараад эмнэлэг рүү гүйж яваад түргэний тэрэгтэй таарч ажил дээрээ ирэхэд Г.С*********гийн ус нь ногоон өнгөтэй, үзлэгийн орон дээр хэвтэж байсан. ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хагалгаа хийх баг байхгүй байсан бөгөөд эмч нарыг гэрээс нь дуудвал 30, 40 минут болох байсан учраас эхийг ёсоор нь төрүүлье, хагалгаа хийвэл хүүхэд ч үгүй, эх ч үгүй болох байх, эхийг нь аврая гэж бодоод 10 минутын дотор Г.С*********гийг төрүүлсэн. Г.С*********гийг төрүүлчихээд Д.Т*******ыг асуухад Д.Т******* төрөөгүй байсан. Д.Т*******ыг орон дээр гаргаад харахад гарах хэсэгт хүүхдийн толгой ирчихсэн, ус нь гараад удчихсан, хүүхдийн зүрхний цохилт бүдгэрчихсэн сонсогдож байсан. Д.Т*******ын хүүхэд 0-1 балтай байсан бөгөөд би удирдаад зүрх судас амьсгалын үйл ажиллагааг нь дэмжиж 1 балтай бол гож, эрчимт эмчилгээний тасагт 11 цагт шилжүүлсэн. Өөр хэлэх зүйлгүй гэв.

Хохирогч Г.С*********гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр эмнэлэгт хэвтсэн. 9 дүгээр сарын 13-ны шөнөөс дуншиж өвдсөн. Орой 17 цагт ээлж хүлээлцээд О*********эмч үзсэн. Ургийн зүрхний цохилт хэвийн байна гэсэн. 20 минутын зайтай өвдөж байна гэхэд О*********эмч 10 минутанд 4 удаа өвдөхөөс нааш төрөх орон дээр гарахгүй шүү гэж хэлж байсан. Орой 19 цагийн үед ээж хоол цай авчирч өгсөн. Тэр үед ээжээр харуулахад 8 минутын зайтай өвдөж байсан. Орой 21 цагаас хойш хүчтэй өвдөж эхэлсэн ба шөнийн 20 цагийн үед О*********эмч үзээд уг нь болсон байна, ус нь өөрөө хагарахаас нааш төрөх орон дээр гарахгүй шүү, битгий дүлээрэй гэсэн. Тэгээд би ээжтэйгээ ярьсан. 05 өнгөрч байхад О********* эмч орж ирээд усыг нь хагал гэж байна гээд үзлэгийн өрөөнд оруулж усыг маань хагалсан, ямар муухай ус гардаг юм гэж хэлж байсан. Хүй нь унжаад байна гээд яриад байсан, удалгүй Э********** эмч ирээд хагалгааны өрөөнд оруулаад хүүхдийн зүрхний цохилт байхгүй байна гээд буцаад төрөх өрөө рүү оруулж төрүүлсөн. Ураг амьгүй төрсөн. О***********, Э********** эмч нар нь ажлаа буруу хийсэн, хяналтаа сулруулсанаас болж ийм зүйл болсон гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг / 1-р хавтас хэргийн 11 тал/, 2-р хавтас хэргийн 170 тал/,

Хохирогч Д.Т*******ын өгсөн: 2012 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр гэрээсээ өвдөөд д төрөхөөр би өөрөө очсон юм. Яагаад гэхээр би давтан төрөгч учраас өвдөж байгаагаа мэдээд л төрөх тасагт очиж хэвтсэн юм. Э********** эмч тэр өдөр өөрөө хүлээж авч үзээд зөв өвдөлттэй банйна өнөө шөнө төрөх байх гээд өвчний түүх нээж намайш хэвтүүлсэн. Миний төрөх сар тэр хугацаандаа л байсан. Тэгээд өглөө 10 цагийн үед хэвтсэн юм. Э********** эмч орой ***********цагийн үед буугаад явсан. Орой ээлж бууж явахаасаа өмнө 16 цагийн үед бас нэг удаа үзсэн. Орой 17 цагийн үед ээлж солигдох үед О*********эмч ирсэн. О*********эмч ээлж авснаас хойш буюу 20 цаг дөхөж байхад миний ус өөрөө хагарсан. Тэгэхээр нь би өөрөө О***********ийг гуйж үзүүлсэн. Тэгээд үзээд төрөх болоогүй, толгой доошлоогүй байна гэсэн өөр юм хэлээгүй. Өвдөлт бол бүр 14-ны өглөөнөөс эхэлсэн. Жигд өвдөөд байсан. Эхлээд 5-10 минутын зайтай өвдөж өдрийг өнгөрөөсөн харин 20 цагаас хойш буюу ус хагарснаас хойш 3-4 минутын зайтай өвдөж байсан тэгээд 00 цагийн үед бас О*********эмчийг дуудаж байж үзүүлсэн тэр үед тэр ирээд ямар лайтай юм бэ очоод хэвтэж бай, битгий босоод яваад бай, давтан төрөгч байж юун сүртэй юм бэ гэж байсан үзээд тэр төрөх болоогүй байна дахиж үзэхгүй шүү гэхээр нь юм хэлээгүй, болоогүй л юм байх гэж бодсон.Тэгээд шөнөжингөө өвдсөн, айсандаа болоод дахиж хэлээгүй өглөө болгоод тэгээд 07 цагийн үед Э********** эмч ирээд нөгөө Сайханы С*********г гэх охиныг төрүүлж байсан тэрний дараа намайг Э********** эмч дуудаад төрх орон дээр шууд гаргаад үзээд төрөх болсон байна гээд төрүүлсэн. Тэгээд ураг амьтай гарч ирсэн гэхдээ зүрхний цохилт муу, тархинд цус харвалттай төрөөд тэр өдрийнхөө оройн 23 цагийн үед эмчилгээ хийгдэж байгаад нас барсан. Э********** эмч төрүүлж авсан. Эх баригч С********тэй төрүүлсэн тэр үед О*********буугаад явчихсан байсан. Минийхээр бол О*********эх баригч хяналт муу тавьж, бас ус гарчихаад байхад тоохгүй, үзэхгүй уурлаад, их зан гаргаад үзэхгүй байснаас болж эрүүл саруул хүүхдээ алдсан гэж үзэж байна. Э********** эмч С******** эх баригч 2 бол сүүлд ирсэн учраас тэр 2 бол хамаагүй гэж үзэж байна. О*********эх баригчид гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг/ хх 14 тал/,

гэрч М.Х***********нгийн өгсөн: Манай охин 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цагаас эхэлжөвдсөн. 9 дүгээр сарын 14-ний шөнө шөнөжингөө өвдсөн. Бага эмч тэр шөнө 1 удаа асрагчаар дуудуулж байж үзсэн байсан. Эмч дуудаж үзүүлээгүй, дүлэлт өгөөд байна битгий дүлээд бай гэж хэлээд гарсан байсан. Би охинтойгоо байнга утсаар холбогдож байсан ба шөнө Э********** эмчтэй ярьж охиноо өвдөж байгаа талаар хэлсэн. Тасгийн үүд нь цоожтой байсан. Өвдөж байгаа хүмүүсээ үзээгүй, хяналт тавиагүй, өвдөж байгаа хүнд гэрлээ унтраа гэж загнаад гарсан гэж байгаа. Дэндүү хариуцлагагүйд нь гомдолтой байна. Тэр шөнө төрөлт байгаагүй, олон хүн төрөөд үнэхээр завгүй байсан бол бас өөр хэрэг, гэтэл тэр шөнө нэг ч эх төрөөгүй. Хуулийн дагуу шийдэж өгнө үү гэх мэдүүлэг / 1-р хавтас хэргийн 16 тал/,

гэрч Я.С********гийн өгсөн: ...17 цагт эх баригч О********* бид 2 ээлжээ хүлээлцсэн. Хүлээлцэхдээ тасагт хэвтэж байгаа бүх хүнээ хүлээлцдэг. Эхчүүдийн ургийн зүрхний цохилтыг үздэг, эхийн өвдөлтийн талаар энэ хүн өвдөж байгаа, энэ хүн эмчилгээтэй байгаа гэж албан ёсоор хүлээлцээд би буусан. Буух үед С*********гийн жигд өвдөлт эхлээгүй, Т*******ын тухайд бас жигд өвдөлт эхлээгүй байсан. Тэр өдөр ээлжтэй байх хугацаандаа тэр хоёрын ургийн зүрхний цохилтыг чагнасан. Зохих журмын дагуу л хяналтаа тавьсан. Жигд өвдөлт эхлээгүй тохиолдолд ерөнхий хяналтыг тавьдаг... гэх мэдүүлэг /1 -р хавтас хэргийн *****тал/,

гэрч Д.Ц*****ын өгсөн: ...Тэр шөнө тэр эмэгтэй 00 цагаас хойш жигдэрч өвдөж эхэлсэн. Түүнээс өмнө үе үе базлаад байна гэж өөрөө хэлж байсан. 10 минутанд хэд базалж байгаагаар нь өвдөлт эхэлсэн гэж үздэг. С*********г шөнийн 02 цаг өнгөрч байхад цэвэрлэх клизм тавилаа гэж байсан. Дотуур үзлэг хийсэн эсэхийг нь бол мэдэхгүй байна. Тэгээд дахин 04 цаг өнгөрч байхад бид 2 хамт С*********гийн өрөөнд ороод биеийг нь асуугаад өлгий даавууг нь ариутгахаар авч явсан. Тэр үед нэлээн өвдөлттэй байсан. О*********эргэн тойрон шектэй байна, ус гарвал төрнө гэж байсан ба усыг нь Э********** эмчийн заавраар хагалсан, бохир ногоон ус гарлаа гэж байсан. О********* усыг хагалсаны дараа зөөлөн юм тэмтрэгдээд байна гэж байсан... гэх мэдүүлэг / 1-р хавтас хэргийн 19,233-234 тал/,

гэрч Р.О*********ын өгсөн: ...С*********гийн нярай нас барсан тухайд бол төрөлтийн 1 дүгээр үе удаашраад энэ тухай эх баригч мэргэжлийн эмч болох Э*********д утсаар танилцуулаад Э********** утсаар усыг нь хагалах үүрэг өгсний дагуу О********* эх баригч усыг нь авсан ба ургийн усыг авангуут хүй унжсан. Хүй унжсан тохиолдолд 3-5 минутанд нярайн амийг аврах боломжтой гэж үздэг. Т*******ын нярай нас барсан тухайд бол орой 19 цагийн үед ургийн ус гараад үүнээс хойш О*********хянаад л байж байсан. Тэгээд шөнөжингөө өвдөөд өглөөгүүр төрөх цаг нь болоод төрөх явцад нярайн тархинд цус харваж нас барсан байсан. Т*******ын төрөлтийн 2 дугаар үе удаан явагдсан, архаг бүтэлтийн шинж байсан, учир нь ус нь бага багаар удаан гарсан, 2 дугаар үеийг удаашруулсан, архаг бүтэлт явагдаад энэ цус харвахад хүргэсэн гэж үзсэн... гэх мэдүүлэг / 1-р хавтас хэргийн 20 тал/,

гэрч Х.Болор***********гийн өгсөн: ...Э********** эмч 2 удаа залгасан. Эхлээд 05 цаг өнгөрч байхад залгаад төрөх тасаг руу залгасан чинь утсаа авахгүй байна, чи ороод О***********ийг над руу залга гээд хэлээч гэсэн. Намайг төрөх тасаг руу ороход үүдний хаалга нь онгорхой, О*********эгч Мобигийн өрөөнд хөнжлийн даавуу нөмөрсөн унтаагүй сэрүүн хэвтэж байсан. Түүнээс хойш 15-20 минутын дараа Э********** эмч дахин залгаад гэр рүү түргэний машин яаралтай явуул гэсэн... гэх мэдүүлэг/ 1-р хавтас хэргийн 21 тал/,

гэрч Х.О*******ийн:...Намайг ороход төрөх тасагт эх баригч О*********байсан. Тэрээр төрөх тасагт асуудалгүй, тайван гэж хэлсэн... гэх мэдүүлэг / 1-р хавтас хэргийн 139 тал/,

Иргэний хариуцагч Р.О*********ын өгсөн: ... Эдгээр хүмүүс ***********ар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байна. Хохирогч Д.Т******* нь энэ явдлаас хойш дахин төрөхдөө манай эмнэлэгт хэвтэн төрж амаржсан. Дахин төрөхөд нь манай эмнэлэгийн зүгээс тусламж үйлчилгээг чанартай гүйцэтгэж төрүүлсэн...гэх мэдүүлэг / 2-р хавтас хэргийн 234 тал/,

Шинжээч С.Од***********ийн өгсөн: ...Ургийн ус ногоон өнгөтэй гарсан нь ураг илүү тээлттэй байснаас үүсэх боломжтой. Нөгөө талаас төрөлтийн ажиллагаа удааширснаас бүтэлт үүсэж, ургийн ус ногоорсон байна. Хүн хүн дээр өвдөлт эхэлснээс хойш төрөх хугацаа янз бүр байдаг. Тэр хүн хэдэн цагт төрөх, хэдэн цаг өвдөх зэргийг тухайн төрөлт хариуцан явуулж, үзэж байгаа эмч нь мэдэх ёстой. Тэрнээс хөндлөнгөөс хараагүй, үзээгүй зүйл дээр дүгнэлт хийх боломжгүй....Комиссын бүрэлдэхүүнтэй №923 тоот дүгнэлтээр төрөлт хариуцан явуулж буй эмч эмчилгээний хяналтын үйл ажиллагаатай холбоотой асуулт тавигдаж дүгнэлт гаргасан. Үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор нярайд хийгдсэн шинжилгээ байхгүй байсан. Нярайд хийгдсэн шинжилгээгээр хүй унжсан уу, бүтэлтэнд орсныг тогтоох боломжтой. Усгүй болсон, хүй унжсан хоёулаа ижил амьсгал бүтэлтэнд оруулна. Усыг ямар хугацаанд хагалсан гэдэг нь бүтэлт үүсэхэд шалтгаална. Тухайн үед эмч л үүнийг удирдаж хийж байх ёстой... Тухайн хариуцсан эмчийн эхийг үзэж оношлох ажиллагаа шүү дээ. Тэгэхээр их эмч ерөнхийдөө үзэж оношлоогүй болохоор хүндрэлтэй байна...Өвчний түүхээс нарийн харагдахгүй байна. Ер нь их эмчийн хяналтан доор ус хагалах ажиллагаа явагдах ёстой. ...Бага эмч төрөлт хариуцан явуулах заавар байхгүй. Их эмч ***************** анх эхийг үзээд зөв оношлоод төрөлтийг удирдаад явуулсан бол ийм хүндрэлүүд гарахгүй байх боломжтой... гэх мэдүүлэг/ 1-р хавтас хэргийн 132-135 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №923 тоот шинжээчийн дүгнэлтэд: 1.Төрөлтийн үеийн жигд өвдөлт эхэлснээс хойш байнгын эмчийн хяналтын дор үзлэг шинжилгээ хяналт явагдах журамтай. 2. Хяналт тавьж байгаа их эмч үзлэг хийгээд шаардлагатай гэж үзвэл зарим нэг тохиолдолд ургийн усыг хагалж болно. 3. Их эмч үзлэг хийлгүй ургийн усыг хагалах эмчилгээний заалт байдаггүй. 4. Их эмч Э********** утсаар эмчилгээ заасан нь эмчилгээ үйлчилгээний журмыг зөрчсөн үйлдэл байна. 5. Төрөлтийн явцад эх баригч бага эмч гардан эмчилгээ үйлчилгээ хийх заавар байдаггүй бөгөөд бага эмч О*********нь эмчилгээ үйлчилгээний журмыг зөрчсөн байна. Бага эмч О*********нь эмчийн зааврын дагуу өөрийн мэдлэгийн хүрээнд тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. 6. Т*******ын нярай нь ургийн ус гараад хэт удсан тул бүтэлтэнд орж нас барсан байна гэжээ / 1-р хавтас хэргийн 25-28 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №289 тоот шинжээчийн дүгнэлтэд: 1. Шүүх эмнэлгийн № 923 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Эх баригч А.О*********нь Монгол Улсын стандарт Эх барих эмэгтэйчүүдийн үе дэх оношлогоо эмчилгээний үйлдлийн 3.11, 3.11.5 ураг орчмын шингэний үйлдлийн технологи эмчийн гар ба эхийн бэлэг эрхтэнийг ариутгасаны дараа үтрээнд толь тавина. Баруун гарын долоовор дунд хурууг оруулаад базлалтын үед ургийн шингэний бүрхүүл хальсийг суман хавчуураар эсвэл цоологчоор цоолно. Ургийн жижиг хэсгүүд унжихаас сэргийлж усыг бага багаар урсгаж шүүрүүлж гаргана. Ингэснээр ургийн хүйн гогцоо гар ба хүйн гогцоо гарахаас сэргийлнэ. 3.11.6 үйлдлийггардан үйлдэх: Мэргэжлийн эмч тухайн төрөлтийг удирдаж буй эмч хийх гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Мөн Т*******ын төрөх үед эхийн биеийн байдлыг 2 цаг тутамд үзлэг шинжилгээ хийгээгүйгээс ургийн бүтэлтийг оношлоогүй, мэргэжлийн эмчийн зөвлөгөө аваагүй байна. С*********гийн нярай нь хүй унжсанаас бүтэж нас баржээ. С*********г, Т******* нарын төрөлт эмгэг төрөлт явагдсан. Эрүүл мэндийн технологи амаржих газрын бүтэц үйл ажиллагааны эхэд үзүүлэх тусламж үйлчилгээний 10.10-д заасан төрөлтийн үед эх барих эмэгтэйчүүдийн эмч, нярайн эмч, эх баригч нярайн сувилагч нар багаар шаардлагатай тохиолдолд бусад мэргэжлийн /мэдээгүйжүүлэлт, дотор, зүрх судасны гэх мэт/ эмч нартай хамтарч тусламж үзүүлнэ гэсэн заалтуудыг зөрчиж эмчгүй төрүүлсэн байна. Ураг орчмын шингэний бүрхүүл хальсийг эмчийн хяналтан доор цоолох байж гэжээ /хх 214- 217 тал/,

гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх 19 тал/, Д.Т*******, Г.С*********г нарыг хохирогчоор тогтоож байцаасан тэмдэглэл /хх 10-11, 15 тал/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 48,53 тал/, ажлын байрны тодорхойлолт /хх 56,58 тал/, чанарын багийн хурлын тэмдэглэл /хх 59-62 тал/, Нэгдсэн эмнэлгийн даргын сахилгын арга хэмжээ авсан тушаал /хх 63-64 тал/, Аймгийн нэгдсэн эмнэлэгт хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга /хх 66-69 тал/, өвчтөний түүх /хх 72- 105 тал/,

Д.Т*******ын нярайн эмгэг судалын шинжилгээнд орсон талаарх Эмнэл зүйн эмгэг судлалын дүгнэлт, эмгэг судлалын шинжилгээний протокол /1-р хх-ийн 96, 2-хх-ийн 184тал/, Стандартчилал хэмжил зүйн газрын Эрүүл мэндийн технологи, эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд МЫ54621:2008, Амаржих газрын бүтэж үйл ажиллагаа МЫ56188:2010 сатандарт, /2-р хх-ийн 38-38 тал/, Эрүүл мэндийн яамын эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай “Г.С*********г, Д.Т******* нараас төрсөн амьгүй ургийг өвчтөн гэж үзэхгүй” гэх дүгнэлт/ 2-х хх-ийн 176 тал/, Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 268 дугаартай Эмгэг судлалын шинжилгээний журам, гэрч Б.***********гэрэл, Х.Л**********н, Х.***********сүрэн, Х.О******* нарыг байцаасан тэмдэглэл /2-р хх 17,140-143, 202-204 тал/, шүүгдэгч А.О***********, ***************** нарын эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн №******1817, №******4392 дугаартай гэрчилгээ /хх 200, 204 тал/, А.О***********ийн давтан сургалтанд хамрагдсан МД149/12 дугаартай гэрчилгээ /хх 2***********тал/, А.О***********ийн №2004/30 дугаартай эх баригч бага эмчийн мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээ /хх 202 тал/, дипломын хуулбар /хх 203 тал/, *****************гийн анагаах ухааны их сургууль төгссөн №10426 дугаартай диплом, мэргэжлийн үнэмлэх /хх 205-260 тал/, тэдгээрийн ажил байдлын тодорхойлолт /хх 210-211 тал/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47,50 тал/ зэрэг баримтууд байгаа болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шалган үзэхэд: 2012 оны 09 дүгээр сарын ний өдрөөс 15-нд шилжих шөнө *******аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасагт төрөхөөр хэвтэж байсан Г.С*********гийн ургийн усыг хагалсны улмаас хүй унжиж, эмгэг төрөлт явагдан нярай амьгүй төрсөн,

Д.Т*******ын нярайн ургийн ус гараад хэт удсаны улмаас эмгэг төрөлт явагдаж, нярайн тархинд цус харваж нас барсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд,

Шүүгдэгч А.О***********ийн 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасагт эх баригч бага эмчээр ажиллаж байхдаа Монгол улсын стандарт эх барих эмэгтэйчүүдийн өвчний үе дэх оношилгоо, эмчилгээний үйлдлийн журмыг зөрчиж, их эмчийн үзлэг хийлгүйгээр Г.С*********гийн ураг орчмын шингэн бүрхүүл хальсыг цоолсон,

Мөн Д.Т*******ын нярайн ургийн ус гараад хэт удсан байхад эхийн биеийг байдлыг 2 цаг тутамд үзлэг шинжилгээ хийгээгүй, мэргэжлийн эмчийн зөвлөгөө аваагүй, эмч нартай хамтарч тусламж үзүүлээгүй,

Шүүгдэгч *****************гийн 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө *******аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасагт төрөхөөр өвдөж байсан төрөх эх Г.С*********гийн ээж болох М.Хан***********нгийн "охин маань удаа хугацаагаар өвдөж байна, хурдан төрүүлж өгөх талаар арга хэмжээ авч өгөөч" гэж утсаар ярьсаны дагуу өөрөө үзлэг хийлгүйгээр ургийн усыг хагалах талаар эх баригч бага эмчид утсаар эмчилгээ зааж оношилгоо, эмчилгээний үйлдлийн журмыг зөрчиж, эх барих бага эмчээр ураг орчмын шингэн бүрхүүл хальсыг цоолох үйлдлийг гүйцэтгүүлсэн үйлдэл нь: Хохирогч Д.Т*******ын ....20 цагийн үед миний ус гарч О*********эмч үзээд болоогүй ээ, толгой доошоо ороогүй байна гэсэн. Хүчтэй өвдөөд хэвтэж чадахгүй коридорт явж байхад О*********эмч орондоо ороод хэвт, давтан төрөлт байж чи юун сүртэй юм, дахиж үзэж чадахгүй шүү гэж загнасан. О*********эмч намайг 20 цаг, 22 цагт хоёр удаа л үзсэн" гэх мэдүүлэг,

хохирогч Г.С*********гийн..." Орой 21 цагаас хойш хүчтэй өвдөж эхэлсэн ба шөнийн ***********цагийн үед О*********эмч үзээд уг нь болсон байна, ус нь өөрөө хагарахаас нааш төрөх орон дээр гарахгүй шүү, битгий дүлээрэй гэсэн. 05 өнгөрч байхад О*********эмч орж ирээд усыг нь хагал гэж байна гээд үзлэгийн өрөөнд оруулж усыг маань хагалсан, ***********ар муухай ус гардаг юм гэж хэлж байсан. Хүй нь унжаад байна гээд яриад байсан, О***********, Э********** эмч нар нь ажлаа буруу хийсэн, хяналтаа сулруулсанаас болж ийм зүйл болсон гомдолтой байна. Хэрэв ойр ойрхон үзээд яаралтай төрүүлсэн бол ийм юм болохгүй байх байсан” гэх мэдүүлэг,

гэрч М.Х***********гийн "...Тасгийн үүд нь цоожтой байсан. Өвдөж байгаа хүмүүсээ үзээгүй, хяналт тавиагүй, өвдөж байгаа хүнд гэрлээ унтраа гэж загнаад гарсан гэж байгаа. Дэндүү хариуцлагагүйд нь гомдолтой байна. Тэр шөнө төрөлт байгаагүй, олон хүн төрөөд үнэхээр завгүй байсан бол бас өөр хэрэг, гэтэл тэр шөнө нэг ч эх төрөөгүй ...шөнө Э********** эмчтэй ярьж охиноо өвдөж байгаа талаар хэлсэн" гэх мэдүүлэг, гэрч Р.О*********ын "С*********гийн нярай нас барсан тухайд бол төрөлтийн 1 дүгээр үе удаашраад энэ тухай эх баригч мэргэжлийн эмч болох Э**********д утсаар танилцуулаад Э********** утсаар усыг нь хагалах үүрэг өгсний дагуу О*********эх баригч усыг нь авсан ба ургийн усыг авангуут хүй унжсан. Хүй унжсан тохиолдолд 3-5 минутанд нярайн амийг аврах боломжтой гэж үздэг....Т*******ын төрөлтийн 2 дугаар үе удаан явагдсан, архаг бүтэлтийн шинж байсан, учир нь ус нь бага багаар удаан гарсан, 2 дугаар үеийг удаашруулсан, архаг бүтэлт явагдаад энэ цус харвахад хүргэсэн гэж үзсэн " гэх мэдүүлэг,

'Төрөлтийн үеийн жигд өвдөлт эхэлснээс хойш байнгын эмчийн хяналтын дор үзлэг шинжилгээ хяналт явагдах журамтай, Т*******ын нярай нь ургийн ус гараад хэт удсан тул бүтэлтэнд орж нас барсан байна гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ********гийн 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №923 тоот шинжээчийн дүгнэлт,

'Шүүх эмнэлгийн № 923 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Т*******ын төрөх үед эхийн биеийн байдлыг 2 цаг тутамд үзлэг шинжилгээ хийгээгүйгээс ургийн бүтэлтийг оношлоогүй, мэргэжлийн эмчийн зөвлөгөө аваагүй байна. С*********гийн нярай нь хүй унжсанаас бүтэж нас барсан. Ураг орчмын шингэний бүрхүүл хальсийг эмчийн хяналтан доор цоолох байжээ гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №289 тоот шинжээчийн дүгнэлт, шинжээчийн "...Ургийн ус ногоон өнгөтэй гарсан нь ураг илүү тээлттэй байснаас үүсэх боломжтой. Нөгөө талаас төрөлтийн ажиллагаа удааширснаас бүтэлт үүсэж, ургийн ус ногоорсон байна" гэх мэдүүлэг, өвчтөний түүх, А.О***********ийн эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн №******1817 дугаартай гэрчилгээ, ажлын байрны тодорхойлолт, *****************гийн эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн №******4392 дугаартай гэрчилгээ, ажлын байрны тодорхойлолт,

шинжээчийн ...” Ер нь их эмчийн хяналтан доор ус хагалах ажиллагаа явагдах ёстой. Их эмч ***************** анх эхийг үзээд зөв оношлоод төрөлтийг удирдаад явуулсан бол ийм хүндрэлүүд гарахгүй байх боломжтой" гэх мэдүүлэг,

Нэгдсэн эмнэлгийн чанарын багийн хурлын тэмдэглэл /хх 59-62 тал/, Нэгдсэн эмнэлгийн даргын сахилгын арга хэмжээ авсан тушаал /хх 63-64 тал/, Аймгийн нэгдсэн эмнэлэгт хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга /хх 66-69 тал/,

Д.Т*******ын нярайн эмгэг судалын шинжилгээнд орсон талаарх Эмнэл зүйн эмгэг судлалын дүгнэлт, эмгэг судлалын шинжилгээний протокол /1-р хх-ийн 96, 2-хх-ийн 184тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д "эмнэлгийн мэргэжилтэн" гэж хүний их, бага эмч, нүүр-амны их эмч, сувилагч, эм зүйч, эх баригч, эм найруулагч, нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллеж төгссөн эмнэлгийн бусад ажилтныг” ойлгоно гэж, мөн хуулийн 28.4.2, 28.4.3-т "гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд энэ хуулийн 28.1.3-т зааснаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ***********ар ч нөхцөлд үзүүлнэ", “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэж заажээ.

Үүнээс үзэхэд эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүрэгтэй байх бөгөөд шүүгдэгч *****************г төрөх эх Г.С*********гийг өөрийн биеэр үзлэг хийлгүйгээр ургийн усыг хагалах талаар эх баригч бага эмчид утсаар эмчилгээ зааж, ураг орчмын шингэн бүрхүүл хальсыг цоолох үйлдлийг гүйцэтгүүлж, зохих ёсоор эмнэлгийн тусламж үзүүлээгүй үйлдэл,

Шүүгдэгч А.О*********нь их эмчийн үзлэг хийлгүйгээр Г.С*********гийн ураг орчмын шингэн бүрхүүл хальсыг цоолсон үйлдэл,

Мөн Д.Т*******ын нярайн ургийн ус гараад хэт удсан байхад эхийн биеийг байдлыг 2 цаг тутамд үзлэг шинжилгээ хийгээгүй, мэргэжлийн эмчийн зөвлөгөө аваагүй, эмч нартай хамтарч тусламж үзүүлээгүй эс үйлдлийг “эмч өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас төрөгч эх нарын нярай эндсэн” гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ********гийн шинжээчийн 289, 923 тоот дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд төрөгч эх нарын хувьд эмгэг төрөлт явагдсан байх бөгөөд тэдэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ зайлшгүй бий болсон гэж үзсэн тул Эрүүл мэндийн яамын эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай “Г.С*********г, Д.Т******* нараас төрсөн амьгүй ургийг өвчтөн гэж үзэхгүй” дүгнэлтийг нотлох баримтад үнэлээгүй болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдээгүй, шүүгдэгч А.О***********ийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нь ...Д.Т*******ын нярай төрөөд 12 цаг амьдарсан байдаг ба тухайн хугацаанд ямар эмчилгээ хийлгэсэн гэдэг нь тодорхойгүй байдаг. Нярай 12 цаг амьдрраад яагаад нас барсан гэдгийг тогтоогоогүй юм. А.О*********төрөлтөд оролцоогүй, төрж байх үед байгаагүй байхад Д.Т*******ын нярай эндсэнд буруутгаад байгааг нь ойлгохгүй байгаа. Д.Т*******, Г.С*********г нарын нярай эндсэн үед О******* эмч 1 дүгээр жижүүрээр ажиллаж байсан ба сэхээн амьдруулах тасаг, мэс заслын тасаг, төрөх тасаг, дотрын тасаг гэсэн 4 тасгийг хариуцсан гэсэн чанарын менежер мэдүүлсэн байх ба уг эмч ***********ар үйл ажиллагаа явуулсныг тодруул гэсэн байдаг. Ингээд мөрдөн байцаалтын шатанд О******* эмчийг тухайн өдөр юу хийж байсан юм бэ гэж асуухад би хагалгаанд орсон байсан гэж мэдүүлдэг. Гэвч О******* эмч 19 цагаас 22 цаг хүртэл ямар ч хагалгаанд ороогүй байдаг. Үүнд хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж бодож байна. А.О*********жижүүр эмчийг хайгаад олоогүй гэдэг бөгөөд жижүүр эмч хайлгах бус өөрөө ирэх ёстой шүү дээ. Прокурор нотлох баримтад дүгнэлт өгөөгүй байдаг. Тэгэхээр хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү. Мөрдөн байцаалтын шатанд буцааж, нярайд 12 цагийн турш ***********ар эмчилгээ хийв, яагаад нярайн цогцост үзлэг хийгээгүй зэргийг тодруулах шаардлагатай. Мөрдөн байцаалтын шатанд буцаах, мөн О***********ийг хууль зүйн хариуцлагаас чөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”

Мөн шүүгдэгч *****************гийн өмгөөлөгч: Улсын яллагч зарим нэг нотлох баримтыг үнэлэхдээ стандарт журам зөрчсөн гэж тайлбарладаг ба энэ талаас үзээд ял шийтгэл оногдуулах болвол үхлийн шалтгаан бий болсон гэдгийг зайлшгүй тогтоох шаардлагатай юм. Мөрдөн байцаалтын явцад цогцост үзлэг хийгдээгүй гэдэг нь 100 хувь нотлогдсон. Үхлийн шалтгаанаа тогтоогоогүй, үхлийн шалтгааныг тогтоох шинжилгээ хийгээгүй хирнээ шинжээч нар Г.С*********гийн нярайн үхлийн шалтгааныг амьсгал бүтэлт гэж дүгнэлт гаргадаг. Цагдаад гомдол гаргаагүй тохиолдолд объёкт устаад алга болчихдог тохиолдолд байдаг бөгөөд эмгэг судлалын алба шинжилгээ хийдэг. Эмгэг судлалын алба нь эмнэлэгт нас барсан тохиолдолд тухайн тохиолдлоос маргаан үүсэх эсэх асуудлаа үл хамаарч танин мэдэхүйн хүрээг дээшлүүлэх, эмч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор цогцост үзлэг хийдэг. Уг эмгэг судлалын албаны үйл ажиллагааг зохицуулсан Эрүүл мэндийн яамны эмгэг судлалын журам байдаг. Гэтэл уг журмыг *******аймгийн Нэгдсэн эмнэлэг мөрдөөгүй юм. Эмгэг судлалын шинжилгээ хийх 268 дугаар тушаалаар батлагдсан уг журам 2012 онд хүчин төгөлдөр байсан бөгөөд 2014 онд хүчингүй болсон. Уг журмын 6.3.5 Эмгэг судлалын шинжилгээг дараахи тохиолдолд хийнэ. Үүнд: Ураг нярайн эндэгдэлд заавал шинжилгээ хийнэ гэж заасан байдаг. Гэтэл үүнийг шинжээч эмч нар анзааралгүйгээр 2 дүгнэлт гаргасан байдаг. Хэрвээ О******* эмч үүргээ биелүүлээд хяналт тавьсан байхад эх баригч хагалсан бол бид юу ч ярихгүй шүү дээ. Нярайн үхлийн шалтгааныг гэрчийн мэдүүлгээр бус бодит байдалд үндэслэж топгоох нь зүйтэй. Учир нь задлан шинжилгээ хийгээгүй. Энэ байдлыг шүүх ойлгоод хэрэгсэхгүй болгож, цагаатгаж байсан учраас бид мөрдөн байцаалтын шатанд буцаах хүсэлт гаргаж байгаагүй юм. Харин өнөөдрийн шүүх хуралдаанд хэргийг мөрөн байцаалтын шатанд буцааж өгнө үү" гэж маргаж байх боловч, шүүгдэгч *****************, А.О*********нарын төрөх эх нарт зохих ёсоор эмнэлгийн тусламж үзүүлээгүй үйлдэл нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байх ба шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд нь гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, үйлдлийн талаар мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 289, 923 тоот дүгнэлтүүд нь хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байх тул хэрэгт ач холбогдолтой нотлох баримтад үнэлж, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийг цагаатгах, шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.

Мөн тухайн өдөр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан Х.О******* нь зохих ёсоор үүргээ биелүүлсэн эсэх, түүний эс үйлдлээс шалтгаалж нэг ураг амьгүй төрж, нэг нярай эндсэн гэдэг нь /2-р хх-ийн 203-204,210-219/ хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул түүний буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх боломжгүй байна.

Хэрэг хэлэлцэх ажиллагаа шүүгдэгч нарын хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдсан болно.

Хохирогч Д.Т*******, Г.С*********г нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.О***********ийн 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө *******аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасагт эх баригч бага эмчээр ажиллаж байхдаа Монгол улсын стандарт эх барих эмэгтэйчүүдийн өвчний үе дэх оношлгоо, эмчилгээний үйлдлийн журмыг зөрчиж, их эмчийн үзлэг хийлгүйгээр Г.С*********гийн ураг орчмын шингэн бүрхүүл хальсыг цоолсон,

Мөн Д.Т*******ын нярайн ургийн ус гараад хэт удсан байхад эхийн биеийг байдлыг 2 цаг тутамд үзлэг шинжилгээ хийгээгүй, мэргэжлийн эмчийн зөвлөгөө аваагүй, эмч нартай хамтарч тусламж үзүүлээгүй,

Шүүгдэгч *****************гийн 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө *******аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасагт төрөхөөр өвдөж байсан төрөх эх Г.С*********гийн ээж болох М.Х***********нгийн "охин маань удаа хугацаагаар өвдөж байна, хурдан төрүүлж өгөх талаар арга хэмжээ авч өгөөч" гэж утсаар ярьсаны дагуу өөрөө үзлэг хийлгүйгээр ургийн усыг хагалах талаар эх баригч бага эмчид утсаар эмчилгээ зааж оношилгоо, эмчилгээний үйлдлийн журмыг зөрчиж, эх барих бага эмчээр ураг орчмын шингэн бүрхүүл хальсыг цоолох үйлдлийг гүйцэтгүүлсэн үйлдэл нь цаг хугацааны хувьд "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан хугацаанд хамаарч байх тул мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь тус бүр 13 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 2.150.****** төгрөгийн хохирол төлсөн байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1,Шүүгдэгч Б******* овогт А*******ын О***********, Х****** овогт Т********йн Э**********, нарыг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүгдэгч А.О***********ийг эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил 6/ зургаа/ сарыг хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *****************г эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар ялаар тус тус шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг журамлан шүүгдэгч А.О***********т оногдуулсан эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, 2 /хоёр/ жил 6/ зургаа/ сарыг хугацаагаар хорих үндсэн ялыг, шүүгдэгч *****************д оногдуулсан эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих үндсэн ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

б.Шүүгдэгч *****************, А.О*********нар нь тус бүр 13 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй, хохирогч Д.Т*******, Г.С*********г нар нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6 . Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             М.ЭРДЭНЭ-ОЧИР