Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2016/ШЦТ/113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч ******************, Б.Т*********,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б***********ын Б***********, Б************ын Т********* нарт холбогдох эрүүгийн 20162*********** дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: 

Шүүгдэгч ******************, Б.Т********* нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн ***********тосгоны нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн орчимд гадаа ил байсан иргэн Х.Б********ийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан авч 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******************, Б.Т********* нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн ***********тосгоны нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн орчимд гадаа ил байсан иргэн Х.Б********ийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан авч 500,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Т*********ийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "... Соёлын төвийн үүдэнд хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль зогсож байсан. Уг мотоцикпийг хулгайлъя гэж хоорондоо ярьцгаасан. Бид хоёрыг буцаад гарч ирэхэд гадаа ямар ч хүн байхгүй байсан. Намайг хүн харж байхад Б*********** мотоциклийг түрээд хашааны буланд гэрэлгүй газарт аваачиж тавьсан. Тэгэхээр нь би араас нь очсон. Намайг очиход мотоциклийн түлхүүр зоолттой байсан. Тэгэхээр нь би мотоциклийг маниулдаж асаахад асч байсан. Тэгээд мотоциклийг унаад ***********тосгоны төвөөс гараад эрэгийн хошуун дээр очоод зогссон...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

шүүгдэгч ******************ын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "... Соёлын төвийн үүдэнд хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль зогсож байсан. Тэгээд Т********* бид хоёр тамхи татаад зогсож байх үедээ уг хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлъя гэж хоорондоо ярьцгаасан. Тэгээд буцаж соёлын төв рүү орж байж байгаад буцаж гарч ирсэн. Тэгээд би Т*********ийг хүн харж байгаарай гэж хэлчихээд мотоцикль дээр очсон. Мотоциклийн түлхүүр нь толгойндоо зоолттой байсан. Тэгээд би мотоциклийг нь түрээд хашааны буланд гэрэлгүй газарт аваачиж тавьсан. Т********* мотоцикль дээр очоод мотоциклийг маниулдаж асаагаад унаад явсан. Харин би араас нь Т*********ийн мотоциклийг унаад дагаад явсан. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Б********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Бүжигэнд ороод гарч ирсэн миний мотоцикль алга болсон байсан. Тухайн өдөр ***********сумаас Б***********, Т********* гэдэгхоёр залуу ирсэн гэж байсан...Б***********ын гэрт очоод би унаагаа авах гэж ирлээ гэхэд Б*********** би чиний унааг авчихмаар юм шиг харагдаж байна уу гэсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудъя гээд хөдлөх гэж байхад Т********* бид хоёр таны унааг авчихсан юм аа гэж хэлсэн...Би хохирлоо барагдуулж авсан, надад гомдол, санал байхгүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-24 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Г***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Т*********, Б*********** хоёр нэг, нэг мотоцикльтой ирж манайд хоносон. Нэг мотоцикль гэртээ оруулж тавьсан.

Маргааш нь тэр мотоциклийнхоо банк юмнуудыг нь сольсон..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 25- 26 дугаар хуудас/,

Гэрч Б.Х********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Т*********ийг гэмт хэрэгт холбогдсон талаар өөрөөс нь мэдсэн. Өөрөө надад хэлэхдээ би цагд***********н асуудалтай болчихлоо гэж байсан..." гэх мэдүүлэг/ХХ-ийн 27 дугаар хуудас/,

Гэрч Л.Т*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Т*********ийг гэмт хэрэгт холбогдсон талаар миний хүү Х******** надад хэлсэн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 28 дугаар хуудас/,

Гэрч Н.Б***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Б***********ыг гэмт хэрэгт холбогдсон талаар Мөрөнд орж ирсэн цагаас нь хойш мэдсэн. Мотоциклийн хэргээр орж ирлээ гэж байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 29 дүгээр хуудас/,

Гэрч Г.Б***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Т********* би найзтайгаа мотоцикль хулгайлж байгаад баригдчихлаа. Тэгээд надад мөнгөний хэрэг болоод байна гэж байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 31 дүгээр хуудас/,

Хэргийн газарт нөхөж үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 4-8 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 17,36 дугаар хуудас/,

Эд зүйл үнэлсэн тайлан /ХХ-ийн 35 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ******************, Б.Т********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 20162************дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Хохирогч Х.Б******** нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ХХ-ийн 66, 72 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Ял хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч нарт байхгүй болно.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч ****************** нь ам бүл 2, эхийн хамт амьдардаг, шүүгдэгч Б.Т********* нь ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, шүүгдэгч нар нь гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, тэдгээрт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******************, Б.Т********* нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Эрүүгийн 20162************163 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Т*********ийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн Мустанг-5 маркийн хуучин мотоциклийг /100.000 төгрөгийн үнэ бүхий/ хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч ***********Б***********ын Т*********, *********** Б***********ын Б*********** нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Баатарын Т*********ийг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б***********ын Б***********ыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Т*********т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч ******************т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч ******************т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Т*********т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
  5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар ******************, Б.Т********* нарын тэнсэж хянан харгалзах хугацаанд хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа Цагд***********н газарт даалгасугай,
  6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Т*********ийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн Мустанг-5 маркийн хуучин мотоциклийг /100.000 төгрөгийн үнэ бүхий/ хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймагдахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  7. Эрүүгийн 20162************163 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  8.  Шийтгэх топгоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************, Б.Т********* нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Т.ХҮРЭЛБААТАР