| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/114 |
| Огноо | 2016-06-02 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Болд |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2016/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгчид М.Эрдэнэ-Очир, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
Улсын яллагч Б.Болд
Иргэдийн төлөөлөгч Ц.Оюунбилэг,
Хохирогч Б.Б******,
Шүүгдэгч *****************, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д***********гийн Ю**********ид холбогдох эрүүгийн 20162*********** дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Шүүгдэгч ***************** нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт гэртээ хүргэн Б.Б******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас марг*********** улмаар түүний хэвлий тус газар нь хутгалж хэвлий хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтэл учруулан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***************** нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт гэртээ хүргэн Б.Б******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас марг*********** улмаар түүний хэвлийн тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ***************** мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "...Намайг гэртээ орсон чинь хүргэн чамайг газар дээр чинь нам алнаа гээд гүйгээд ирэхээр нь эргэнэг дээр ил харагдаж байсан хутгыг аваад өөдөөс нь барьтал миний барьж байсан хутганд ирээд орчихсон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Б******ийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: "...Бид нар гэрт орцгоогоод би эхнэртэйгээ хэрэлдээд маргалдаж байтал манай хадам аав охиноо өмөөрөөд намайг агсам тавьсан гэж бодсон ч юм уу гэрээсээ уурлаж гарч явж байснаа эргэж гэрт орж ирж байсан. Тэгтэл нэг мэдсэн л хутгалчихсан байсан...Одоо ***********ар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эвлэрсэн байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
Гэрч Г.Н**********ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Хадам аавын гадаа очоод бид нар гэрт орцгоосон. Гэрт ороод Б****** бүгдийг чинь алнаа гээд хашгирахаар нь би шууд гэрээс гараад явсан. Гэрт Б****** эхнэртэйгээ орилоод үлдсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Гэрч С.Ч*********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Хүргэнээ хутгалсан юм гэсэн, нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй байна. Ю********** өөрөө л надад хэлсэн, хөгширсэн хойноо балраад явж байна гэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч О.Э********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Гэртээ байж байтал 20 цагийн үед Б****** надруу залгаад ээжээ би хүнд хутгалуулчихлаа цус алдаад байна, эмнэлэг дээр ирсэн гэхээр нь би очиход эмнэлэг дээр хүргэгдээд ирсэн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,
Гэрч Д.У***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагт ээлж хүлээн аваад яаралтай түргэн тусламж дээр гарч байхад нэг эрэгтэй хүн эхнэртэйгээ хамт орж ирээд би хүнд хутгалуулчихлаа гэсэн. Үзэхэд хэвлий нэвтэрсэн шархтай байхаар нь мэс заслын тасагруу шилжүүлсэн. Би болсон явдлыг асуухад хадамдаа хутгалуулсан гэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130 тоот дүгнэлтэд:
Эрүүгийн 20162********** дугаар хэрэпг авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 61 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Хохирогн Б.Б******тэй 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчийн хууль бус үйлдлээс болж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзлээ.
Шүүгдэгч нь ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нь хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн 20162************* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт нь 24 см, ажлын хэсэг нь 12 см урттай хүрэн бор өнгийн модон материалаар хийгдсэн бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР
ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ