| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/08 |
| Огноо | 2016-01-04 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2016/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэгийг суулцуулан Улсын яллагч Д.Оюунбилэг Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунжаргал
Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн й хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Хт холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн
Шүүгдэгч Д.Х нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 187 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 25-нд хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар ялтайд тооцогдохоор байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамрагдаж байх тул түүний ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв. /ХХ-ийн 72-74, 91-93 дугаар хуудас/,
Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хохирогч Х.С учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх боловч энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хохирогч Х.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би хулгайд алдсан 5 сувай хонио тус бүр 150 000 төгрөгөөр, төлгөн настай 5 хонио тус тус 70.000 төгрөгөөр үнэлнэ, би гомдолтой байна, миний хохирлыг түргэн барагдуулж, хулгайчид хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэх мэдүүлэг, шинжээчийн мал үнэлсэн тайлан зэргийг үндэслэн шүүгдэгч Д.Хаас 950.000 төгрөг гаргуулж хохирогч Х.С олгох нь зүйтэй байна. /ХХ-ийн 33-34, 58-р хуудас/,
Шүүгдэгч Д.Хын 2015 оны 7 дугаар сарын 21-22-нд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ү.Агэх газраас иргэн Х.С хотноос 10 тооны хонийг хулгайлж 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн *******улсын дугаартай *******маркийн тээврийн хэрэгслийн үнийг прокурорын хяналтанд тогтоосон байх хэдий ч эрүүгийн хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан тухай тогтоол хэрэгт авагдаагүй, мөн шүүгдэгчийн эзэмшил болон өмчлөлд бүртгэгдээгүй, гэрч Б.Л эзэмшлийн тээврийн хэрэгсэл байх тул уг тээврийн хэрэгслийг хураах болон үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлгүй гэж үзэв.
Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдоогүй, Эрүүгийн хэргээс ******** дугаартай хэргийг тусгаарлах тухай, яллагдагчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолууд хэрэгт авагдсан байгааг тус тус дурдав. /хх-ийн 104-105 дугаар хуудас/,
сэжигтэй байна, тэр айлыг шалгаж өгнө үү” гэж мэдэгдсэн. Тэгээд Г.Э байцаагч маргааш нь очиж холбогдох шалгалтыг хийхэд Мөрөн сумын***10 дугаар багийн ***0 тоотод мал аваачиж нядалсан хүн Х.Р гэх залуу байсан бөгөөд манайхаас хонь хулгайлж нядалсан гэдгээ хүлээсэн юм шиг байсан, Х.Б гэх хүний аав, ээж нь манайхтай бараг айл саахалт шахуу ойрхон зусаж байгаа хүмүүс байдаг. ...би хулгайд алдсан 5 сувай хонио тус бүр 150 000 төгрөгөөр, төлгөн настай 5 хонио тус тус 70.000 төгрөгөөр үнэлнэ, би гомдолтой байна, миний хохирлыг түргэн барагдуулж, хулгайчид хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-34-р хуудас/,
Гэрч Б.Л мөрдөн байцаалтад өгсөн: Намайг 2015 оны 7 дугаар сард гэртээ байж байхад / өдрийг нь сайн санахгүй байна / Х.Р манайд ирээд та машинаа өгөөч, би хөдөө ахындаа очоод ирье гэхээр нь Х.С чи миний машинийг унаж чадах юмуу гэхэд зүгээр зүгээр л гэж байсан. Х.Рыг манайд ирэхэд 21 цаг болж байсан санагдана, тэгээд надаас миний машиныг аваад явсан бөгөөд өөрөө бензин хийнэ гэж байсан.Машин авч явсан өдрийнхөө маргааш 11 цагийн орчим миний машиныг авчирч өгөөд явсан. Би Х.Рыг надаас миний машиныг гуйж аваад хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан талаар өчигдөр л мэдсэн, би Х.Рын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг 2015 оны 6 сард хүнээс худалдаж авсан байсан, тэр хүнийхээ нэрийг нь мартчихсан, гэрчилгээн дээр нь нэр нь байгаа, ... гэрчилгээг нь өөрийн нэр дээр болгоогүй, 61-83 УБЦ гэсэн улсын дугаартай, би өөрийн Х******маркийн машиныг 2.000.000 төгрөгөөр үнэлэнэ. Монголд 2001 онд орж ирсэн, яг хэдэн онд үйлдвэрлэсэн гэдгийг нь мэдэхгүй, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй ...гэх мэдүүлэг/ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/,
Гэрч Д.Д мөрдөн байцаалтад өгсөн: Би 2015 оны 07 дугаар сарын
21-ний орой Мөрөн сумын 10 дугаар хороонд байрлах С.Э гэдэг айлд очиж хоночихоод маргааш нь буюу 2015 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 10 цагийн орчимд Мөрөн сумын 10 дугаар багийн 24-10 тоотод байрлах гэртээ ирэхэд манай хашаан дотор А.Н гэх залуу шар өнгийн Х******маркийн машинаас хонины мах гаргаад цэнхэр өнгийн портер маркийн машин дээр ачиж байсан.А.Н ах та энэ махнуудыг хамт өгөөч гэхээр нь би Амартүвшин гэх залуутай шар өнгийн машин дотроос 6 тооны хонины махыг цэнхэр өнгийн портер машинд ачиж өгсөн. Тэр цэнхэр өнгийн портер машиныг нэг эмэгтэй хүн жолоодож явсан бөгөөд би тэр махыг ямар учиртай мах болохыг мэдээгүй, намайг гэртээ ирэхэд Х.Р хашааны гадаа зогсож байсан... Би Х.Рыг хулгай хийсэн
талаар эхэндээ юу ч мэдээгүй, сүүлд л тийм сураг дуулдаж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 43 дугаар хуудас/,
Гэрч Ц.Н мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 07 дугаар сарын
22-ны өглөө 10 цагийн орчим сүү авах гээд явж байсан чинь Х.Р надтай таарсан. Тэгээд Х.Р надаас мэнд асуучихаад дүүд нь хэдэн ширхэг хонины мах байна, худалдаж авах уу гэхээр нь би авахгүй гэтэл Б.Р эгчийн утасны дугаарыг өгөөч гэхээр би Б.Рын дугаарыг мэдэхгүй, чамд хэдэн ширхэг хонины мах байгаа юм бэ гэхэд зургаан тооны хонины мах байна гэж хариулсан. Тэгээд би хуучин махан дээр зогсдог байсан Сэрчин гэх хүн рүү залгаад чи мах худалдаж авах уу , чи хаана байгаа юм бэ гэхэд Сэрчин мах худалдаж авна гэхээр нь хэдэн төгрөгөөр худалдаж авч байгаа юм гэхэд их л бага үнэ хэлж байсан санагдана. Тэгээд би Х.Рт энэ хүн мах худалдаж авна гэж байна эгчийн дүү гэрийнхээ хаягаа өгчих гэсэн чинь Х.Р надад гэрийнхээ хаягийг зааж өгөөд, би Сэрчинд Х.Рын гэрийн хаягийг өгчихөөд, чи наад хаяган дээрээсээ мах очоод авчих, би тодорхой хэмжээний ашиг авна шүү гэж хэлсэн. Тэгээд Сэрчин, Х.Рын гэрт очиж мах худалдаж авсан байсан бөгөөд би тухайн өдрийн 14 цагийн орчим Сэрчингийн ажил дээр очиж дөрвөн зуу гаруй мянган төгрөг аваад Х.Рт хүлээлгэн өгч байсан санагдана. Яг хэдэн төгрөг өгч байсныг одоо санахгүй байна.. гэх мэдүүлэг / хх-ийн 45 дугаар хуудас/,
Гэрч Н.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн:2015 оны 7 дугаар сарын яг хэдний өдөр байсныг санахгүй байна, өглөө намайг унтаж байхад манай нөхрийн төрсөн дүү Х.Р цонх нүдээд байхаар нь хаалгаа онгойлгож өгсөн.Өглөөний 05 цаг болж байсан байх, Х.Р надад хэдэн хонь нядлах гэсэн юм, гэдсийг нь арилгаад авчих гэсэн. Би за гэж хэлээд хэсэг унтчихсан байсан.Тэгээд би гэгээ орсон хойно сэрээд гэрээсээ гартал Х.Р 7 хонь нядлаад гэдэс дотрыг нь гаргаад тавьсан байсан. Би гэдэс дотрыг нь цэвэрлэж авсан...Х.Р нядалсан 7 хонио хаанаас авчирсан талаар хэлээгүй, би асуугаагүй, хулгайнх ч гэж мэдээгүй, рашаан усанд нь явна гээд байсан болохоор хонь нядалж зараад явах гэж байгаа юм байх л гэж бодсон. Сүүлд манай гэрт нэг шар өнгийн УАЗ- 469 машинтай ирсэн, тэр машинаар авч ирсэн байж магадгүй, өглөө ирэхдээ ганцаараа явсан гэх мэдүүлэг / ХХ-ийн 50-52-р хуудас/,
Гэрч Ж.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2015.07.22-ны өглөө зах дээр мах зараад зогсож байсан чинь Нараа эгч над руу залгаад чи махтай байна уу, эгчид нь 10 дугаар хороонд 6 мах ороод ирлээ, хаягийг нь тэмдэглээд авчих гээд надад хаягийг нь өгсөн.Нараа эгчийн өгсөн хаяг 10-24-10 тоотод байсан, тэгээд би
ганцаараа өөрийн эзэмшлиулсын дугаартай машинаар 10-24-10 тоотод очсон. ...тэгээд би махыг авч байсан чинь уг махны жинхэнэ эзэн нь гээд мотоцикль уначихсан нэг үл таних залуу ирсэн, мах 115 кг болж байсан санагдаж байна тэгээд би зах дээр аваачаад махыг зарсан махны жинхэнэ эзэн гэх залууд би мөнгө төгрөг өгөөгүй, Нараа эгч үнийг нь өөрөө тохирно гээд байсан.Тэгээд 14-15 цагийн барагцаанд Нараа эгч над дээр ирээд эгч нь чиний авсан хонины махыг 1 кг-ыг нь 3800 төгрөгөөр авахаар боллоо гээд надаас 437.000 төгрөг аваад явсан. Намайг мах авч ирээд зах дээр зарж буулгаж байхад үл таних хүн ирээд эгчээ та энэ махыг хаанаас авсан юм бэ гэж асууж байсан, тэр хүнд хаягийг нь зааж өгөөд явуулсан. Нараа эгч намайг очоод авчих гэхээр нь би Нараа эгчийг мэдэж байгаа юм байх гэж бодоод махыг нь шууд л авсан тэрнээс биш гарал үүслийн бичигтэй эсэхийг шалгаж үзээ1үй ...гэх мэдүүлэг/ХХ-ийн 46-47-р хуудас/,
Шүүгдэгч Д.Хын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 122-125 дугаар хуудас, гэрч Б.А мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, гэрч Г.Н, Ж.С нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл / хх-ийн 48 дугаар хуудас/, мал үнэлсэн тайлан /хх-ийн 58 дугаар хуудас/, авто машин үнэлсэн тайлан / хх-ийн 96 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Х нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэпг үйлдсэн хэргээ хүлээсэн нь гэм буруутайд тооцох үндэслэл болж байх бөгөөд хохирогч Х.С, гэрч Б.Л, Д.Д, Ц.Н, Ж.С, Б.Н.Н, Г.А нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдсан гэждүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.Хыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно. Шүүгдэгч Д.Хт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар шүүгдэгчээс эд хөрөнгө хураахгүйгээр, баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Х нь 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ***сумын ****н ам гэх газраас иргэн Х.С хотноос 10 тооны хонийг машин механизм хэрэглэн хулгайлж 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжпэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Х нь 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ү.Агэх газраас иргэн Х.С-ийнхоттой хониноос 10 тооны хонийг машин механизм хэрэглэн хулгайлж 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Д.Хын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: ...Түнэл рүү ахындаа очоод буцах гэж яваад эзэнгүй айлын хонь таарахаар хониноос таллаж аваад Мөрөн оруулж ахынхаа хашаанд махалсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Х.С-ийнмөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө буюу үүрээр хонь майлах чимээ гарахаар нь манай нөхөр гарч харсан чинь манай хонины нэлээд хэсэг нь байхгүй, хориод тооны хонь үлдсэн байсан. Тэгээд гэрийнхээ ойр орчимд мотоциклиор хайсан боловч олдоогүй. Тэгээд манай гэрээс 4-5 км зайтай Ү.Агэх газарт манай хониноос дутсан хонинууд байсан бөгөөд тоолоход 10 тооны хонь дутуу байсан. Тэгээд нөхөр бид хоёр Мөрөн сумын төв орж цагдаад мэдэгдчихээд намайг цагдаад байцаалт өгч байхад манай нөхөр зах дээгүүр мах худалдаж авдаг хүмүүсийн ойр орчимоор явж сураг чимээ хараа хяналт тавьж байсан чинь толгой, шийргүй мах зарагдсан байсан бөгөөд энэ махны толгой, шийр, арьс нь хаана байгааг асуухад Мөрөн сумын 10 дугаар багийн 24-10 тоотод оршин суух айлаас худалдаж авсан, та тэр айлд очоод үз, тэр айлын хашааны нь хаалганы өмнө Х******машин байгаа гэж хэлсэн.Тэгээд нөхөр бид хоёр зааж өгсөн хаягаар нь очсон бөгөөд тэр хашааны өмнө машин байхгүй байсан ба хашааны хаалгыг нь тогшиход үл таних эмэгтэй хүн гарч ирэхээр нь тэр хүнээс өнөөдөр зургаан хонь нядлаж зах дээр зарсан юм уу гэхэд, тэр махны чинь толгой шийрийг үзье гэхэд тэр эмэгтэй өчигдөр манайх захаас гурван тооны хонь худалдаж аваад, тэр хонинуудаа өнөөдөр нядлаад зарсан, толгой, шийр, арьсыг нь зах дээр аваачаад зарсан, одоо бид нарт үзүүлэх юм байхгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр өдөртөө хөдөө гарч гэрийнхээ ойр орчимын айлаар явж асууж сураглаад орой 17 цагийн үед Мөрөнд буцаж ирээд Г.Э ахмад руу утсаар “ зах дээр байж байгаад нэг сэжигтэй айл олчихлоо, тэр айл нэг л
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 248 дугаар зүйлийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Т
1. Шүүгдэгч Х.Рыг бусдын эд хөрөнгииг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Хыг эд хөрөнгө хураахгүйгээр, 5 / тав / сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Х-с 950.000 / есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Х.С олгосугай.
4. Эрүүгийн ******* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах, ^ гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хын урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.