| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/09 |
| Огноо | 2016-01-09 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2016/ШЦТ/09
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн П.Э-д холбогдох эрүүгийн *********0 дугаартай хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,
Шүүгдэгч П.Э нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт иргэн Ж.Б зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Э нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** дугаар багт иргэн Ж.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч П.Эийн хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...Б.Л надруу би чамайг харж явдаг байсан. Чамайг надтай суух байх гэж бодоод энд ирсэн гэж эхнэрийн хажууд хэлсэн. Тэр үед манай эхнэр намайг хардаад чи энэ хүүхэнтэй ямар харьцаатай байсан юм бэ? гээд хэрүүл маргаан үүсгэсэн...Б.Л миний араас би чамтай ярих юм байна гээд бариад авсан. Тэгэхээр нь би чи цаашаа зайлаач дээ гээд баруун гарынхаа тохойгоор нэг удаа цохисон. Тэгэхэд би Б.Лийн нүдрүү нь цохьсон байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,
Хохирогч Ж.Б.Лийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн "...Баагий гэдэг залуутай юм ярьж байгаад тоглоомоор Б.Г өшиглөж автал Э.Г босч ирээд намайг заамдаж аваад чи яахаараа манай найзыг өшиглөдөг юм бэ? гээд гараа атгаж байгаад миний нүүррүү хоёр удаа цохисон. Бид хоёр одоо эвлэрсэн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-10, 45-46 дугаар хуудас/,
Гэрч Б.Б хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: "...Тухайн үед би нөхрийгөө тэр хүүхэнтэй явалдаж байсан юм байна гээд уурласанд, манай нөхөр надруу уурлаад гараа атгаж намайг цохих гэтэл тэр хүүхэн миний урдуур гүйж ороод цохиулчихсан юм..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч Б.Д хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: "...Намайг харахад Э.Г ах Б.Лийн нүүррүү нь гараараа хоёр удаа цохисон. Тухайн үед Б.Л Э.Г, М.Ө ах хоёрыг намайг хүчиндэх гэж машинд суулгалаа гээд орилоод байхаар нь чи юу яриад байгаа юм бэ? гээд гараараа хоёр удаа цохисоныг би харсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч, цагдаагийн дэслэгч Р.Н 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 624 тоот дүгнэлтэд:
1. Б.Лийн биед гэмтэл тогтоогдлоо.
2. Б.Лийн биед баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3.Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
6. Духны шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэпг хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 23 дугаар хуудас/,
Хохирогч Ж.Б.Л нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нь урьд Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 38,52-54 дүгээр хуудас/-аар тогтоогдож байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байх тул П.Эийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул П.Эт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хохирогч Ж.Б.Л нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294- 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Э-ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар П.Эт холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн ******** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх
тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.