Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2016/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИИН ӨМНӨӨС

 

       Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

          Нарийн бичгийн дарга: Б.Оюунбилэгийг суулцуулан

                      Улсын яллагч: Г.Ганхөлөг

               Хохирогч Н.Н Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваа

          Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Н.О-д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                  Шүүгдэгч:  Монгол улсын иргэн,

            Шүүгдэгч Н.О нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Э.Н сумын 4 дүгээр багт иргэн Н.Н-тай харилцан маргалдаж, Н.Н-ыг , зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжпэн  судлаад

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Н.О нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Э.Н сумын 4 дүгээр багт иргэн Н.Н-тай харилцан  маргалдаж түүний бие махбодид нь дээд зовхи, доод уруул, зүүн хацар, хамрын нуруу, эрүүнд зулгаралт, шүдэнд ганхалт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

           Шүүгдэгч Н.Оын хэрэг бүртгэлтэд сэжигтэн яллагдагчаар өгсөн: Би 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б.Н бид хоёр сумын төв орж Т.Р ахын мотоциклийг авахаар мотоцикльтой ороод төвд байдаг Н.Н-ын эгчийнх нь гэрт 2 сав “Сэрүүн” нэртэй том пивотой 19 цагийн үед очсон чинь Н.Д байхгүй, харин түүний эгч Ц.А байсан. Тэгээд Ц.А эгч Н.Д үхэртээ явсан, одоо удахгүй ирнэ, та нар хүлээж байхгүй юу гэж хэлээд өөрөө айл руу яваад өгсөн. ...Тухайн үед авч очсон 2 пивоо хувааж уугаад дуусч байсан бөгөөд Н.А галын өмнө суучихаад “ чи цэрэгт гоожчихсон пизда байсан тээ” гэж хэлээд надаас тамхи асуухаар нь би “тамхи байна” гээд гэрээс хамт гарч тамхи татаж зогсож байгаад барьж аваад “чи өөрөө цэрэгт гоожчихсон пизда байсан биз дээ” гээд шанаа руу нь мөргөөд, нүүр рүү нь 2-3 удаа цохьсон, харин Н.Д намайг газарт унагаагаад дороо оруулаад цохихоор нь дороос нь гарах гээд нүүрийг нь маажчихсан юм. Тэгээд гэрээс Б.Н, Н.Н-ын хоёр эгч Н.Г, Ц.А нар гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд Б.Н бид хоёр сумын төвөөс гараад Б.Г өнгөрч явтал мотоцикль унтарчихаар нь буцаж ирээд хоносон юм. Н.Д бид хоёр 10 жилийн нэг анги, бас цэрэгт нэг ангид хамт байсан болохоор уулзах гэж гэрт нь очсон. Бид хоёрыг очиход зүүн талын хөмсөг нь язарсан, нүд нь хөхөрсөн юм шиг харагдаж байсан. Тэгээд пиво уугаад сууж байхдаа Н.Д Д.М ахдаа зодуулаад нүүр ам ийм болчихоод байна гэжярьсан бөгөөд бид нар 2 том пиво хувааж уусан, хэн хэн нь нээх их согтоогүй зүгээр байсан гэх мэдүүлэг / хх-ийн 30-31,33-34 дүгээр хуудас/,

Хохирогч Н.Нын хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт:2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төвд эгч Ц.Агийн гэрт байж байгаад дүү Тайванбаттай хамт үхэр яваад орой 19 цагийн үед ирсэн чинь О.Д, Б.Н нар ирчихсэн байсан. ...Тэгээд О.Д өврөөсөө “Сэрүүн” нэртэй пиво гаргаж ирээд задлаад уусан, мөн дээрээс нь уусан пиво гаргаж ирээд Б.Н, О.Д, бид гурав хувааж уусан.Тэгээд О.Д, Б.Н хоёр явлаа гээд гарахаар нь би араас нь гараад бие засаад буцаад гэр рүүгээ орох гэсэн чинь О.Д намайг дуудахаар нь очсон чинь”Уртын даваан дээр яагаад байлаа, юу гэсэн билээ” гэхээр нь би “чамайг яасан юм бэ" гэсэн чинь “олон юм яриад байсан” гээд зүүн шанаа, шүд рүү мөргөөд, дараа нь нүүр рүү цохиод, маажсан. Тухайн үед Б.Н хараад зогсоод байхаар нь “хөөе Б.Н, энэ О.Доо аваач” гэсэн чинь хэзээ хойно “хөөе болиоч” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр яваад өгсөн. Би гэртээ ороод нүүр гараа угаачихаад байж байхад тэр хоёр буцаж ирээд ганц хүрэн үнээ хувааж ууя гээд том “Гурван баавгай” нэртэй пиво гаргаж ирэхээр нь хамт уусан.Тэгээд тэр хоёр ууж байхдаа надаас уучлалт гуйгаад, уучлаарай хөгшөөн гээд байхаар нь би чамд зодуулчихаад зүгээр өнгөрөхгүй, цагдаад хэлнэ гэж хэлсэн. Тэгээд хамт пивоо хувааж ууж дуусгачихаад явлаа гээд гарч яваад нэлээн удаж байгаад буцаж ирээд Б.Г гараад мотоцикль явахаа больчихлоо гээд манайд хоноод өглөө 7 цагийн үед босоод явсан. О.Д нэлээд согтуу, Б.Н халамцуу байсан, намайг зодуулаад гэртээ ороход манай эгч Ц.А, ахын эхнэр Н.Г эгч нар байсан. Энэ зун 8 дугаар сарын үед ах Б.Ү бид хоёр Ч.Н сумын баяр үзчихээд буцаад явж байхад Уртын даваан дээр О.Д, нэг хүүхэд сундалдаад явж байхад нь тааралдаад манай ах “чи манай дүүг цэрэгт тавьчихсан пизда байсан гэж нутгийн хүмүүст ярьсан байна билээ” гээд нэг удаа цохиж авсан юм. Тэрнээс болоод О.Д намайг зодсон юм шиг байгаа юм. Үүнээс өмнө 8 дугаар сард ах Д.М намайг юманд яваад ир гэхээр нь яваагүй архи уучихсан чинь намай архи уулаа гээд хөл, гар руу 2-3 удаа өшиглөсөн, цохиогүй, мөн би 2015 оны 10 дугаар сарын 14-15-ны өдөр мотоцикльтой явж байгаад хашааны булангаар тойрох гэж яваад мотоцикльтойгоо унаад зүүн нүдний хөмсгөө цохиод нүдээ хөхрүүлсэн байсан бөгөөд тэр маань сайн эдгээгүй байхад О.Д дээрээс нь нэмээд цохьчихсон. Би гомдолтой байна, энэ асуудлааас болоод Мөрөнгийн төв рүү 4 удаа орж эмнэлэгт үзүүлсний замын зардал, хоол унааны мөнгөнд 400.000 төгрөг зарцуулсан, мөн айлын мал харж өгнө гээд тохирсон байсан бөгөөд би тэр ажилдаа явсан бол сарын 200.000 төгрөг авах байсан юм. Надаас шууд зардал 400.000 гарсан, одоо миний үүдэн 3 шүд хөдөлгөөнтэй байгаа, цаашид 2 шүд маань 3 сарын дараа унана гэж эмч хэлсэн юм. Би хоёр шүдээ 4.000.000 төгрөгөөр үнэлж байгаа. Одоо О.Дын өгсөн 56.000 төгрөгийг хасаад 4.544.000         төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг/хх-ийн 13-15 дугаар хуудас/,

Гэрч Б.Б.Ны хэрэг бүртгэлтэд өгсөн: Би 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр О.Д бид хоёр сумын төв орж Т.Р ахын мотоциклийг авахаар мотоцикльтой ороод төвд байдаг Н.Н-ын эгчийнх нь гэрт “Сэрүүн” нэртэй 2 том пивотой 19 цагийн үед очсон чинь Н.Д байхгүй, харин түүний эгч Ц.А байсан. Тэгээд Ц.А эгч Н.Д үхэртээ явсан, одоо удахгүй ирнэ, та нар хүлээж байхгүй юу гэж хэлээд өөрөө айл руу яваад өгсөн. Бид хоёрыг гэрт нь байж байтал удалгүй Н.Д, дүү Т.Дтой хамт орж ирсэн. ...Тэгээд бид гурав хоёр пивоо хувааж уугаад дуусч байхад Н.Г, Ц.А эгч нар ирсэн. Тэгээд О.Д, Н.Н хоёр тамхи татна гээд гарсан. Тэгээд би гэрт эгч нартай хамт сууж байхад гадаа Н.Д “чи бол цэрэгт гоожчихсон пизда байсан шүү дээ” гээд орилоод байхаар нь би гараад харсан чинь тэр хоёр барилцаад авчихсан Н.Д О.Дын дээр гарчихсан байхаар нь би боль гээд салгасан. Тухайн үед Н.Г, Ц.А эгч хоёр гарч ирээгүй гэртээ байсан. Н.Дыг босоод ирсэн чинь хацар нь шалбарчихсан цус гарч байхаар нь та хоёр боль гээд салгасан гэх мэдүүлэг /хх- ийн 17 дугаар хуудас/,

Хохирогч Н.Нын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны №571 дугаартай "1. Н.Нын биед зүүн дээд зовхи, доод уруул, зүүн хацар, хамрын нуруу, эрүүнд зулгаралт, зүүн дээд, доод зовхи, духанд хөхөлбөр өнгийн цус хуралт, нэг шүдний ганхалт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд 2015 оны 10 дугаар сарын 26-нд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн

хөдөлмийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.О нь хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээсэн нь гэм буруутайд тооцох үндэслэл болж байх бөгөөд хохирогч Н.Н, гэрч Б.Б.Н нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдсан гэж дүгнэв. Дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлээ.

Иймд шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн

99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.О нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв. /ХХ-ийн 36 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Оод ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцов.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирогчид 56.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Н нь шүүгдэгч Н.О-с эмчилгээний зардал, замын зардалд 4.544.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, хэрэгт авагдаагүй байх тул хохирлын хэмжээг тооцох, хохирлыг гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч Н.Н нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар Н.О-с  4.544.000            төгрөгийн хохирлыг нэхэмжилж болохыг дурдав.

Эрүүгийн ****** дугаартай хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 284, 286, 290, 294-299 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  О.Дыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /192.000 төгрөгийг/ 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Н.Оыг торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Эрүүгийн ********дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Н нь эмчилгээний зардал 4.544.000 / дөрвөн сая таван зуун дөчин дөрөв/ төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н.О-с иргэний журмаар нэхэмжилж болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О-д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах,

 

*