| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Р.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2018/00949/И |
| Дугаар | 142/ШШ2018/00956 |
| Огноо | 2018-10-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 142/ШШ2018/00956
| 2018 оны 10 сарын 10 өдөр | Дугаар 142/ШШ2018/00956 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч : *******,*******,*******,******* холбогдох 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч П. Бямбажав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би 2017 оны 07 сарын 23-нд гийн гуйлтаар үхрийн гуяны махыг 30.8 кг * 6500 = 200 200 төгрөгөөр, 2018 оны 08 сарын 06-ны цалин хүртэл зээл өгөөч гэхээр нь хүнээс авч өгөөд явуулсан. Ингээд 8 сарын цалин өнгөрсөн. Түүнээс хойш янз бүрийн шатлаг яриад хоног хугацаа зааж худал яриад өнөөдрийг хүргэсэн. 2018 оны 06 сарын 18-нд уулзаж тус сарын 30-нд өгч дуусгана гэж баталгаа өгсөн. Үүнээс хойш утсаа авахгүй болсон. Хүний утаснаас залгахаар утсаа авдаг, атлаа миний дууг сонсоод утсаа салгах, дуулахгүй байна гэх мэт саад хийгээд уурладаг. Иймд махны үнэ 200 200 төгрөг дээр улсын тэмдэгтийн хураамж 8150 төгрөг, утасны дэлгэрэнгүй хуулбар 4000 төгрөг, нотариатын хуулбар 800 төгрөг, городоос вокзал орох унааны хөлс зэргийг бодолцож 250 000 төгрөгийг гаас гаргуулан өгч туслалцаа үзүүлнэ үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тэрбиш овогтой Аззаяа би Бямбажав эгчээс мах аваад 230 000 төгрөг өгөх нь үнэн. Нөхөр Ганзоригийг 2018 оны 11 дүгээр сарын 01-нд амрахаар нь төлж дуусгана. миний бие нь10 сарын 18-нд хагалгаанд орохоор байгаа тул шүүх хуралдаанд очиж чадахгүй юм. Энэ хүний өргөдлийг хүлээн зөвшөөрч байна. Бямбажав эгч нь манай байгууллага дээр очиж намайг хэл амаар доромжилж байгаад явсан байсан. Намайг зальтай, луувирчин, архичин есөн шидээр хэлсэн байна лээ. Би уг нь албан байгууллагадаа нэр хүндтэй ажилчин юм. Би төлөх мөнгийг нь өгчихөөд Бямбажав гэдэг хүнээр нэр хүндээ сэргээлгэнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч гаас түүнд худалдсан махны үнэ 200 200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 8 150 төгрөг, утасны дэлгэрэнгүй хуулбар авахад төлсөн 4 000 төгрөг, нотариатын хуулбар 800 төгрөг, унааны хөлс нийт 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 230 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.
Зохигчдын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. нь *******аас 2017 оны 07 сард 30,8 кг үхрийн махыг 1 кг нь 6 500 төгрөгөөр худалдаж авсан, махны үнийг буцааж өгөөгүй байгаа тухайд маргаагүй.
Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлэн өгсөн махны үнийг шаардах эрхтэй. Хариуцагч шүүхэд ...би ******* эгчээс мах авсан. 230 000 төгрөг өгөх нь үнэн гэсэн тайлбар гаргасан. Хэдийгээр махны үнэ 200 200 төгрөг боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 230 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул гаас 230 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан тооцох учиргүй бөгөөд энэ нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар тусдаа шийдвэрлэгддэг харилцаа юм. Харин утасны дэлгэрэнгүй хуулбар авахад төлсөн 4000 төгрөг, нотариатын хуулбар 800 төгрөг, унааны хөлс зэргийг нотолсон баримт байхгүй, ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, нэхэмжлэгч хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг байлцуулахгүйгээр нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 7 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч гаас 230 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 7 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр ньтанилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА