| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/11 |
| Огноо | 2016-01-06 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2016/ШЦТ/11
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бйчгийн даргаар Э.Хулан,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгэзр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох Эрүүгийн ********тоот хэргийг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн.
Шүүгдэгч Б Б.Б нь 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн ******сумын ******* багийн иргэн Б.Хыг цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтзл санаатай учруулсан,
Мөн оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхиисэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Б нь 2015 оны 4 дү.гээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн ********сумын Тоом багийн иргэн Б.Хыг цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтзл санаатай учруулсан,
Мөн оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан баихдаа хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн болох нь
Хохирогч Б.Хын хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд өгсөн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Тоом багийн бригадын төв дээр мотоцикль унаад А.Т гэдэг газраас ирсэн чинь бригадын төв дээр Б.А, Б.А-н хүү, Г.С-ын хүү нар зам дээр гараа өргөхөөр нь зоссон чинь Б.А гэдэг залуу нь бид нар хол явж байна мотоциклийнхоо урд дугуйг егчих гэсэн. Тэгэхээр нь би үгүй би өрөө ажилтай яваа юм чинь юу гэж өгдөг юм гэж хэлсэн. Тэр үед намайг мотоцикль дээрээ сууж байхад Б.А гэдэг залуу гараараа миний нүүрэн тус газарт цохисон. Тэр үед хамраас цус гараад намайг бөхийж байхад мөн шилэн хүзүү рүү 2-33 удаа цохисон. Би тэр үед мотоцикльтойгоо хажуулдаад унасан. Намайг газарт унасан байхад Суурийн хүү талын хавирга руу 1 удаа хөлөөрөө өшиглөсөн "Гэгээд намайг босоод хамраас цус гарсан байсныг цэвэрлэж байхад Б.А нь миний хажууд баисан нөгөө хоер залуу нь миний мотоциклийг түрж надаас холдуулаад данхраадаад урд дугуйг нь салгаж харагдсан ..Зүгээр явж байхад согтуу хүмүүст зодуулж гомдолтой байна. Миний мотоциклийн аккумуляторын шонг булга татсан байсан. Ингээд нааш, цааш явсан зардал мөн шүүх эмчид үзүүлэхэд гарсан зардал, сумын эмч дуудаж сумын төв орж ирэхэд гарсан зардал, эмчилгэээнии зардал энэ бүхнээ эдгээр хүмүүсээр төлүүлмээр байна. Энэ бүгдийг барагцаагаар тооцооолж үзэхэд одоогоор надад 400.000 төгрөгний зардал гараад байна гэж үзэж байна гэв
Гэрч Б.Т хэрэг бүртгэлтийн шатанд өгсен: .. Тоомын бригад дээр очсон Би айлуудаар олгой хаймар хайгаад явж байгаад нэг ирсэн чинь Б.Б ах Х.Р гуайн мотоциклийн дугуйны олгойг 20.000 төгрөгөөр авах боллоо гээд Х.Р гуайн мотоциклийг Б.А эгчийн гуанзны хашаа түшүүлж тавьсан байхад нь Б.Б ах урд дугуйг нь тайлж байхад Х.Р гуай Б.Б ахын нуруу руу нэг удаа өшиглөж авсан.Тэр үед Б.Б ах босоод Х.Р гуайн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж авсан.Тэгээд Х.Р гуай унаад унтаад өгсөн. Тэгэхээр нь би тэр Х.Р гуайн мотоциклийн дугуйг буцаагаад угсарч тавьсан юм. Сүүлд нь Х.Р гуай босож ирээд мотоциклио өөрөө унаад яваад өгсөн. Тэр үед Б.Б ах, Д.М ах хоер Мөрөн рүү явсан сайсан. Би тзр хоёрыг явж бай гэж явуулаад Б.Т бид хоёр үлдээд би Д.А гэдэг айлаас дугуйны олгой авч ирээд дугуйгаа угсарч аваад нөгөө хоёрын араас Мөрөн рүү явсан юм гэх мэдүүлэг/хх-ийн 8- 9-р хуудас/.
Гэрч Б.Т хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би 2015 оны 4 дүгээр сарын 22- ны өдөр С.Э аймаг руу самранд явахаар өөрийнхөө мотоцикльтой Б.А буюу Б.Б гэдэг залууг сундалдаад Тоомын даваа өгсөж явахад араас Т.Л Б.Агийн дүү Б.Т хоёр мотоцикльтой гүйцэж ирсэн. Бид нар угаасаа хамт Мөрөн рүү явахаар тохиролцсон байсан юм. Тэгээд бид нар нийлж аваад Т.М бригад ороод негөө дугуйгаа задалж үзсэн чинь олгой нь цуураа нөхөөс авахааргүй болсон байсан Тэгээд намайг Б.Л гуайн гуанзанд нэг аяга цай уугаад ус ундаа аваад гарахад гадаа Х.Р гуайн хамраас цус гараад мөн хамар нь шалбарсан согтуу байсан. Миний сонссоноор Х.Р гуай урд дугуйгаа өгөхөөр болоод Б.Бг тайлж байхад нь тэр хүн өшиглөсөн гэсэн Тэгэхээр нь Б.Б нэг удаа нүүр рүү нь цохисон гэсэн гэх мэдүүлэг/хх-ийн 11-12-р хуудас/,
Шүүгдэгч Б.Бгийн хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: "...Би 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр С.Э аймаг руу самар түүхзэр найз Т.Н, дүү Б.Т, Т.Л нарын хамт мотоциклиор Мөрөн орохоор У.У сумын төвөос гарсан юм Тэгээд Т.ын даваа өгсөж явтал араас Б.т, Т.Л хоёр гүйцэж ирсэн Бид 4 Т.Н даваа уруудаж явтал Б.т, Т.Л хоёрын мотоциклийнх нь дугуйны хий гараад хийлээд Т.М багийн төв ороод Б.Л эгчийн гуанз руу орж цай уугаад гарч ирэхэд Х.Р согтуу мотоцикльтойгоо очоод унахаар нь би босгож өгсөн юм. Би Х.Р гуайтай уулзаад би хол явж байна мотоциклийн дугуй хагараад та мотоциклийнхоо дугуйны олгой хаймрыг зараач гээд 20.000 төгрөгөөр худалдаж авахаар болж тохирсон юм. Тэгээд Б.Т. Т.Л, Түмэн 3 дугуйг салгаж байтал Х.Р Б.Л эгчийн гуанзнаас гарч ирээд та нар намайг дээрэмдлээ гээд намайг сууж байтал араас өшиглөхөөр нь би босч очоод нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон юм. Мөн манай аав нас бараад удаагүй байсан тул би бас сэтгэл санаа тогтворгү байсан тул ийм үйлдэл хийж Х.Р гуайг цохиж гэмтээсэндээ харамсаж байна гэв.
Шуүхийн шинжилгээний албаны 2015 оны 6 дугаар сарын 26-ний өдрийн 324 тоот дүгнэлтэнд
Х.Рын биед тархи доргилт хамар ясны хугарал, хамрын нуруунц зулгаралт бүхий гэмтэл учирсан байна.
Уг гэмтлүүд нь тус бүрдээ хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн
байх боломжтой
Шүүх эмнэлгийн гэмтлийн ззрэгтоггоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт зэргээр
шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.
Гэрч Л Б.Агийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Б.Б миний эхнэр Должингийн төрсөн дүү. Аав ахын хамт амьдарч байгаад 2015 оны 5 дугаар сард аав нь өнгөрөөд одоогооор манайхаар болон эгч Б.Д нарынхаар амьдарч байгаа өөрийн гэр орон одоогоор байхгүй. Ерөнхийдөө манайхаар байж байгаад 8 дугаар сард манай хадланд явалцаад түүний дараа Архангай аймаг руу болон бусад газар руу самранд яваад байхгүй байж байгаад сая 10 сарын сүүлээр ирж уулз гэж хэлсний дагуу эгч нь утсаар дуудаж ирүүлсэн гэх мэдүүлэг хх-ийн 45-46-р хуудас,
Гэрч Ц.Д хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2015 оны 7 дугаар сард байсан яг хэдний өдрийг санахгүй байна. Рэнчинлхүмбэ сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Б Б манай суманд ирээд Б.Бг Мөрөн сум руу авч явах гэж байсан чинь Б.Б гэртээ очоод хоолоо идээд зардлын мөнгө олоод байж байя гээр гэр рүү явж байсан сүүлд сонсоход Б.Б тэр өдөр гэртээ байгаагүй нөгөө авч явах гэж байсан хэсгийн төлөөлөгч авч 47-48-р хуудас,
Гэрч М.О хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Б.Бг 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр цагдаагийн хэсэг дээр авчраад Р.Э сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Б хамт Мөрөн сум руу прокурорын хяналтанд хэргийн хамт шилжүүлэхээр авч явах гэж байхад Б.Б гэртээ очоод холоо идээд зардлын мөнгөн олоод байж байя гэхээр нь гэр рүү нь явуулаад араас нь явахаар гэрт нь очиход Б.Б гэртээ очоод мөнгө олж ирнэ гээд гарсан байсан. Тэгэхээр нь бид нар машинтайгаа сумын төвөөр Б.Бг хайж яваад олдохгүй болохоор нь орхиод явсан юм гэх мэдүүлэг хх-ийн 57-58-р хуудас,
Хэрэг бүртгэлтийн ажиллагааг түтгэлзүүлэх тухай тогтоол хх-ийн 38-р хуудас, Яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухаи тоггоол хх-ийн 37-р хуудас зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна
Гэвч шүүгдэгч Б Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн
99.1-д заасан гэмт хэргийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр үйлдсэн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-р тал/-аар тогтоогдож байна
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд. ял хүндрүүлэх нөхцөлд байдал тогдоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Бг прокурорын хяналтаас оргон зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Хохирогч Б.Х нь шүүгдэгч Б.Бтай эвлэрсэн болох нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүилгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
ТОГТООХ НЬ.
1. Шүүгдэгч Б.Бг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах, хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруугайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2. 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.1, 208.1.3-д зааснаар Б.Бд холбогдох Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1- д зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыгжирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн еренхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах. эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303 1 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН