Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 135/ШШ2017/00612

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00418

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ё,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, ******* тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* нарт холбогдох

 

13.414.953,52 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* нь хариуцагч *******, нартай 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 8812 дугаартай зээлийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулан 49 000 000 төгрөгийг, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор, 36 сарын хугацаатай, сарын 1,8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдэгч нар нь 2016 оны 5 сараас эхлэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд улмаар зарим сард дутуу, зарим сард огт төлөлт хийхгүй явсаар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байсаар *******ны тусгай активын хэлтэст шилжин ирсэн. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрдөг боловч тэдний банкинд өгсөн амлалт, хугацаатай авсан үүргүүд нь биелэхгүй байна. Иймд хариуцагч *******, нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл 10 309 190,54 төгрөг, үндсэн хүүний өр 2 823 244,55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 282 518,43 төгрөг буюу нийт 13 414 953,52 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч *******, нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид *******наас 49 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Графикийн дагуу сар

 

бүр 1 840 000 төгрөг төлж байсан. Үлдэгдэл 15 250 000 төгрөг үлдсэнээс хойш банкны мөнгөө төлж чадаагүй нөхрийнхөө болон өөрийнхөө тэтгэврийн зээл аваад 7 сая гаран төгрөг төлсөн боловч хүү, алданги тооцогдож тийм ихээр хасагдахгүй байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 415 000 төгрөг төлснийг хасаад үлдэгдэл төлбөрийг зөвшөөрч байна. төлж дуусгана. Гэхдээ надад бөөнөөр нь төлөх боломжгүй тул хугацаа хэрэгтэй байна, сар сардаа бага багаар төлж дуусгана гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь хариуцагч *******, нарт холбогдуулан үндсэн төлбөрийн үлдэгдэл 10 309 190,54 төгрөг, үндсэн хүүний өр 2 823 244,55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 282 518,43 төгрөг буюу нийт 13 414 953,52 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч *******, нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, бөөнөөр нь төлөх боломжгүй тул хугацаа олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 415 000 төгрөг төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нар нь харилцан тохиролцож, 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 8812 тоот зээлийн гэрээ байгуулан 49 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 1,8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилготойгоор зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч *******, нар нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч *******наас зээлийн төлбөрөө төлөхийг анхааруулж мэдэгдэл хүргүүлж, зээлдэгч нартай уулзаж байсан болох нь хэрэгт авагдсан мэдэгдэл, тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч *******, нараас 10 309 190,54 төгрөг, үндсэн хүүний өр 2 823 244,55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 282 518,43 төгрөг буюу нийт 13 414 953,52 төгрөгнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 415 000 төгрөгийг хасч үлдэх 13 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******инд олгох нь зүйтэй. 

 

Нэхэмжлэгч Төрийн банк нь  2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 8812 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч нартай тухайн өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж,  Дархан сум 9-р баг, 4-р хороолол, 3-р байр 122 тоот, 50,5 мкв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 4 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 10-11 хуудас/

 

Дээрх зээлийн Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Хариуцагч *******шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул хариуцагчийг байлцуулахгүйгээр талуудын тайлбар, хэрэгт авагдасан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******, нараас 13 000 000  төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******инд олгож, 415 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох ,  Дархан сум 9-р баг, 4-р хороолол, 3-р байр 122 тоот, 50,5 мкв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225025 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 225025 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.   

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.АЛТАНТУЯА