| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/12 |
| Огноо | 2016-01-07 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2016/ШЦТ/12
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Хохирогч Г.Э
Шүүгдэгч Р.Г, Г.Д, Д.Э, Г.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Г, Г.Д, Д.Э, Г.Э нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2015 оны 12 дугаар сарын 10- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Р.Г, Г.Д нар нь бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********дугаар багт байрлах ****** дугаар байрны гадаа иргэн Г.Э газрын маргаанаас болж маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,
Шүүгдэгч Д.Э, Г.Э нар нь бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********** дугаар багт байрлах ****** дугаар байрны гадаа иргэн Р.Г-тай газрын маргаанаас болж маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.Г, Г.Д нар нь бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах 18 дугаар байрны гадаа иргэн Г.Э-тай газрын маргаанаас болж маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Э, Г.Э нар нь бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******* дугаар багт байрлах ****** дугаар байрны гадаа иргэн Р.Г-тай газрын маргаанаас болж маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд улсын яллагчаас шүүгдэгч Р.Г, Д.Э нар нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдохп/й байх тул шүүгдэгч Р.Г, Д.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч Г.Д, Г.Э нарт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-тзааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж ялласан ба шүүгдэгч Р.Гийг Г.Д-тэй бүлэглэж иргэн Г.Эг зодож, түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Д.Э-ийг Г.Э-тай бүлэглэж иргэн Р.Г-ийг зодож, түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус улсын яллагч яллахаас татгалзсан тул шүүгдэгч Р.Г, Д.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Д, Г.Э нарт Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Харин шүүгдэгч Г.Д нь 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах 18 дугаар байрны гадаа иргэн Г.Э-тай газрын маргаанаас болж маргалдан улмаар түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.Э нь 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах 18 дугаар байрны гадаа иргэн Р.Г-тай газрын маргаанаас болж маргалдан улмаар түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь
Шүүгдэгч Р.Гийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "...Миний оролцоо энэ хэрэгт байхгүй. Амбаар барих гэхэд Г.Э ирээд хэл амаар доромжлоод ханаа босгох гэж байхад Г.Д-г түлхэж унагахад нь босгоод чи яаж байгаа юм бэ? гээд түлхэж унагаасан. Түүнээс өөр цохисон зүйл байхгүй. Энэ хэрэгт оюутан, сургуулийн хүүхэд холбогдсон учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..." гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Д-гийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "...Намайг микро автобуснаас буугаад очиход аав Д.Э эгч хоёр хэрэлдэж байсан. Би юм ч дуугараагүй аавын хий гэснийг хийгээд ханаа босгоё гэж босч ирэхэд энд юу барих гээд байгаа юм бэ?, та нарт газрын зөвшөөрөл байхгүй бол бариулахгүй, энэ газрыг худалдаад авчихсан бол газрынхаа гэрчилгээг гаргаад ир гээд намайг барих гэхэд Г.Э бариулахгүй гээд нааш цааш нь түлхээд байсан. Тэгэхэд нь би хадах гэж байсан модоо унагаачих гээд яасан ядаргаатай юм бэ? гэхэд Г.Э чи муу зулбасга гээд газар байсан хүрзийг аваад намайг цохихоор нь би зөрүүлээд цохисон. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..." гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Эийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "...Миний оролцоо байгаагүй. Р.Г, Г.Д нар хоорондоо барилцаж авсан байхад нь би салгах гэж үснээс нь зулгаасан. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..." гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Эын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "...Г.Г цээжинд нь нэг удаа өшиглөсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..." гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Эгийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн "...Манай байрны хажуугийн орцонд амьдардаг Г.Г ах хүү Д.Ө хамт манай амбаар байдаг газрын хажууд ямар нэгэн зөвшөөрөлгүй амбаар бариад ээжтэй маргалдчихсан байж байсан...Д.Н чи явж тэр зулбасгаа хөхүүл гэхээр нь миний уур хүрээд Д.Н-гийн нурууруу гараараа цохиход Д.Н газраас хүрз аваад миний нуруу болон гуя руу 3-4 удаа цохисон... гомдол санал, нэхэмжпэх зүйлгүй..." гэх мэдүүлэг/ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/,
Хохирогч Р.Г-ийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн "...2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өөрийнхөө амьдардаг байрны гадаа амбаар барих гээд модоо буулгаад амбаарынхаа ханаа босгож байхад манай байранд амьдардаг Э.Г гэдэг эмэгтэй ирээд энд амбаар бариулахгүй манайх амбаараа дахиж томсгож сунгах гэж байгаа юм гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд хүү Д.Н-гийн хамт банзан ханаа босгоод хадах гэж байтал Э.Гийн охин Э.А бид нар дээр хүрч ирээд босгох гэж байсан ханыг маань миний дээр түлхэж унагаасан. Тэгтэл хүү маань хүрзийг булааж аваад яасан даварцан юм бэ? гээд хүрзний хавтгай талаар бөгс рүү нь 2 удаа цохисон. Тэгтэл Э.А над руу шороо аваад цацсан. Би эргүүлээд өөр лүү цацтал Э.Агийн дүү Э.Р гүйж ирээд миний нүүр лүү өшиглөсөн. Тэгээд бид нар маргалдаад байж байхад дуудлагаар 2 цагдаа ирсэн. Миний нүүрэнд үүссэн гэмтлийг Э.Р учруулсан, миний нүүр лүү 2 удаа өшиглөсөн...газрын маргаанаас болж Г.Э намайг өшиглөсөн. Түүнээс өөр зүйл болоогүй. Одоо гомдол санал, нэхэмжпэх зүйлгүй... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Н.Э.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Манай нөхөр Г.Г хүү Д.Н 2 Г.Н гэдэг хүний амбаарын хажууд өөрийнхөө амбаарыг барьж байсан. Тэгтэл Э.Г над руу эалгаад танайх манай амбаарын хажуу талд юун амбаар барих гээд байгаа юм гэж байснаа утсаа салгачихсан. Тэгээд гэрт байж байхад гадаа хэрүүл болоод байсан. Тэгтэл гэнэт тэг гээд нэг чимээ гарахаар цонхоороо харахад амбаарын босгоод тавьсан ханыг Э.А түлхээд унагачихсан байсан. Манай нөхөр ГаЛуяг босож ирээд Э.Аг түлхээд унагаасан. Тэгээд тэд нарыг маргалдаад эхлэхээр нь би гэрээсээ гарсан...Тэгтэл Эрдэнэбаатар ирээд манай нөхрийн нүүр лүү
өшиглөчихсөн. Тэр үед болиоч гээд тэд нарыг салгасан. Тэгж байхад машинтай цагдаа нар ирсэн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Байрны гадаа байдаг амбааруудын хажууд Д.Н гэх бандийн аав Г.Г /Г.Г/ гэдэг ах Э.А гэдэг эмэгтэйтэй маргалдаад хэрэлдээд зогсож байсан. Идэрхүү бид хоёрыг гарч ирэхийн өмнө Д.Н нь Э.Аг зодсон юм шиг ярьж байсан. Гэхдээ би Д.Н Э.Аг зодож байхыг нь хараагүй. И.Э бид хоёр тэнд маргалдаад байсан хүмүүсийг хоёр тийш нь болгоод саЭ.Н-ылгасан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Б.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Мөрөн сумын 7-р баг гурилын үйлдвэрийн цагаан байрны гадаа хүмүүс хэрүүл маргаан үүсгээд байна гэж цагдаагийн газрын жижүүрээс Э.Р бид хоёрт мэдэгдэсний дагуу уг дуудлаган дээр очсон. Тухайн үед тэд нараас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байна уу гэхэд нэг нь хэрэглээгүй байсан. Тэгэхээр нь та нар наад газартай холбоотой асуудлаа газрын албан дээр очиж шийдвэрлүүл эсвэл гомдолтой байгаа бол цагдаагийн газрын жижүүр дээр очиж уулз гэж хэлээд дараачийн гарсан дуудлага руу явсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Х.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байрны гадаа гарахад Г.Г, Э.Г нар амбаараас болоод маргалдаж байсан. Би тэд нарыг зодолдож байхыг нь хараагүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/,
Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай байрны Г.Г, Э.Г, Э.А, Д.Н нар маргалдчихсан байж байсан. Г.Г Э.А руу хөрөө аваад дайрсан. Тэгэхээр нь би очоод Г.Гийг салгаад байж байхад цагдаа нар ирсэн. Намайг гэрлүү орсноос хойш юу болсон талаар мэдэхгүй..." гэх мэдүүлэг/ХХ-ийн 31-32 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч, цагдаагийн дэслэгч Р.Н 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 461 тоот дүгнэлтэд:
1. Г.Гийн биед баруун дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учирсан байна.
2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй.
3. Үүссэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 46 дугаар
хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч, цагдаагийн дэд ахлагч Ц.Н 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 459 тоот дүгнэлтэд:
1. Г.Э-гийн биед шуу, гуяны зөөлөн эдийн няцрал, хуйны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, шуу гуянд цус хуралт, шилбэ тавхайд зулгаралт бүхий гэмтэл учирсан байна.
2. Дээрх гэмтлүүд нь 2015.08.19-нд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн цохигдон, нидэрэгдэх үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 37 дугаар хуудас/,
Шинжээч эмч Р.Н байцаасан тэмдэглэл /ХХ-ийн 54 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /XX- ийн 14-15 дугаар хуудас/,
Хохирогч Г.Э, Р.Г нарын мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 129-134 дүгээр хуудас/, хохирогч Г.Э, Р.Г нар нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Д, Г.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч шүүгдэгч Г.Д, Г.Э нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, хохирогч нар нь шүүгдэгч нартай эвлэрсэн байх тул шүүгдэгч Г.Д, Г.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн ****** дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.
Хохирогч Г.Э, Р.Г нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Д, Г.Э нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 102, 114 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн ********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үсийг /хохирогч Р.Гийн үс гэх/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д, Г.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290, 294- 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.3-т зааснаар Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Э.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Г.Г-ийн Д.Н, Г.Э нарт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Г.Г-ийн Д.Н, Г.Э нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Г.Д, Г.Э нарт холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгч нартай эвлэрснээр хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн ******** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан үсийг /хохирогч Р.Гийн үс гэх/ устгахыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Г, Д.Э нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Д, Г.Э нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР