Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2016/ШЦТ/13

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж шүүгчид Н.Нямсүрэн, М.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :

Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн

Иргэдийн төлөөлөгч Б.Оюумаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү

Шүүгдэгч П.Д нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Д-д холбогдох Эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн,

         Шүүгдэгч П.Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр зэвсгийн чанартай зүйл хэрэглэн 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багг байрлах ******хүнсний захын хашаанд иргэн Б.М-ын цээжин тус газар хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ НЬ

   Шүүгдэгч П.Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр зэвсгийн чанартай зүйл хэрэглэн 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****р багт байрлах ******хүнсний захын хашаанд иргэн Б.М-ын цээжин тус газар хутгалж бие махбодид нь “хэвлийн урд хананд нэвтэрсэн шарх бүхий” хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

 Хохирогч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 9 дүгээр сарын 06-ны орой 17-18 цагийн үед Мөрөн сумын 5 дугаар хороонд байрлах ******захын махны бөөний газарт Бор гээд махны ченжтэй уулзчихаад буцаад явж „ байтал Д.В миний урдаас орилоод ирж яваа харагдсан.Тэгээд Д.В над дээр хүрээд ирэхээр нь би Д.В-т “би чамтай уулзах шаардлага байхгүй” гээд явах гэтэл Д.В миний зүүн талын мөрний тушаа хувцаснаас барьж аваад татсан.Тэгэхээр нь би эргээд харсан чинь Д.В миний баруун талын өрцний тушаа хутгалчихаад хутгаа буцаагаад сугалаад авсан.Тэгээд Д.В хойшоо өгсөөд яваад өгсөн.Тэгээд миний ухаан санаа орж гараад байсан бөгөөд нэг мэдсэн миний хажуугаас нэг эмэгтэй хүн “наад цус чинь гараад байна, дээшээ хараад хэвт” гэж байсан. Тэгээд нэг мэдсэн эмнэлэгт хүргэгдсэн байсан...Д.В-ын хутгалсан хутга хар өнгийн хуванцар бариултай хутга байх шиг харагдсан. Хутгаа яасан талаар би мэдэхгүй...Яагаад намайг хутгалсан талаар би мэдэхгүй. Бид хоёрын хувьд хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Өш хонзон гэхээр зүйл ч байхгүй. Д.В намайг хутгалахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нилээн согтуу байсан...Гэмт хэргийн улмаас миний цээжний хөндий рүү хутга нэвтэрсэн. Элэгэнд ойртсон байна гэж эмч хэлсэн. Одоо миний цээж, хутгалуулсан газрын ойр орчим нилээд хөндүүрлэж өвдөж байгаа...Надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биеийн байдал дээрдсэн. Д.В одоо ухаарч байгаа байлгүй дээ гэх мэдүүлэг /хх-ийн 11-14-р хуудас/

Гэр Б.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр *****зах дотор Б.А гэх хүний шуудайтай төмсийг найз Л.Нгийн хамт зөөгөөд заал руу оруулж дуусаад заалнаас гараад явж байтал *******зах дотор ногоо зардаг хүний лангууны өмнө нэг үл таних хүн “намайг хутгалчихлаа” гээд доошоо хагас суугаа байдалтай орилоод байсан.Тэгээд би “юу болоод байгаа юм бол доо" гээд зогсож байтал Д.В тэр хүний хажууд зогсчихсон “чамайг гүйцээгээд ална” гээд хашгираад байсан.Тэгэхээр нь би Д.В буюу бид нарын дууддагаар Салан баавгайг “чи цаашаа зайлаач, яах гээд байгаа юм бэ” гэхэд “Салан баавгай" хойшоо бараан зах чиглээд өгсөөд яваад өгсөн.Тэгээд тэр хутгалуулсан гэх хүн 2 гараараа элгээ тэврээд босоод хальт явж байснаа лангуун дээр үл таних эмэгтэй хүний хажууд очсон чинь тэр эмэпгэй хүн “чамаас цус гараад байна, чи наадахаа алчуураар дараад дээшээ хэвт” гээд нэг алчуур өгч харагдсан.Тэгээд цагдаа нар ирээд тэр хүнийг машиндаа суулгаад аваад явсан...Тэр 2 хүн хоёулаа архи уучихсан байсан. Хэрүүл маргаан хэн эхэлсэн талаар мэдээгүй. Хэрэг гарах үед зах бараг хаасан байсан болохоор нэг их хүн байгаагүй. Д.Вын гарт хутга байсан талаар мэдээгүй. Ямар ч байсан тэр хавиар хутгаа хаяагүй. Тэр хүний цээжний ойролцоо хутгалсан болов уу, цээжнээс нь цус гараад байсан...гэх мэдүүлэг/хх- ийн 15-16-р хуудас/

Гэрч Б.Л.Н гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр найз Ж.Ны хамт Д-Э зах дотор хүнсний ногоо зардаг Б.А гэх хүний төмсийг агуулах руу оруулж өгч дуусаад буцаад гараад иртэл Далай ээж зах дотор төмс зардаг хүний лангууны урд зах дээр мал нядалдаг нэрийг нь мэдэхгүй зүс таних хүн хагас суусан байдалтай намайг %утгалчихлаа гээд орилж байсан.Ж.Н надаас түрүүлж агуулахаас гарсан болохоор хутгалуулсан гэх хүн дээр оччихсон байсан бөгөөд Д.Выг хутгалуулсан хүнээс салгаад зогсож байсан.Тухайн үед Д.В хутгалсан гэх хүнээ “гүйцээгээд алъя” гээд байсан.Харин Ж.Н яах гээд байгаа юм цаашаа яв гэхэд Д.В жаахан тайвширсан бололтой хойшоогоо бараан захын чиглэлд явж байгаа харагдсан.Тэгээд удалгүй цагдаа нар ирээд хутгалуулсан. хүнийг машиндаа суулгаад аваад явсан . хэрүүл маргаан эхэлсэн талаар мэдээгүй.Д.В-ын гарт хутга байсан талаар мэдээгүй...тэр хүний цээжний ойролцоо хутгалсан болов уу цээжнээс нь цус гараад байж харагдсан...гах мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 484 тоот: Б.Мын биед хэвлийн урд хананд нэвтэрсэн шарх бүхий гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь 2015.09.06-нд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна...Хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 27-р хуудас/

Шүүгдэгч П.Дын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Би яагаад М.Г хутгалсан талаар опг санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь М.Т “хутгалчихлаа” гэж орилоод байсан.Тэр үед л М.Г хутгалчихсан гэдгээ хагас дутуу санаж байгаа...гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө *****аймагт ажил хийж байгаад ирсэн гэх 30 гаруй насны 2 хүнтэй хамт Монгол стандарт нэртэй 0.5 литрийн нэг шил архи, дараа нь Түмний хишиг нэртэй 0.75 граммын архи бараан зах талд байдаг эзэнгүй лангуун дээр сууж байгаад хувааж уусан.Тэгээд би тэр 2 шил архийг уусны дараа согтсон байсан учир юу ч санахгүй байна. Хэдийдээ урд зах ороод хэзээ М.Г хутгалсан талаараа мэдээгүй...Миний хувьд өөрийн мал нядалдаг хутгаа гутлын түрүүндээ хийчихсэн авч явсан юм. Би М.Г хутгалсан хутгаа хаана явж байгаад хаясан талаар мэдэхгүй байна. Миний М.Г хутгалсан гэх хутга Хятад улсад үйлдвэрлэсэн хар өнгийн хуванцар бариултай 15-20 см урттай хутга байгаа...Ямар ч байсан би М.Г зүгээр байхад нь хутгална гэж байхгүй. Бид хоёрын дунд урд өмнө нь өш хонзонгийн зүйл байсан биш...М.Т бид хоёр нэг гудамжинд өсөн торнисон багын найзууд... Би 1996 оноос хойш өдийг хүртэл 20 жил зах дээр мах нядалж, мах эвдэж өгдөг. Дээрхи 20 жилийн хугацаанд би ямар нэгэн хутга шөвөгний асуудал гаргаж байгаагүй: Мөрөөрөө ажлаа хийгээд л явж байсан....Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг/хх-ийн 37-38-р хуудас/

Шүүх хуралдаанаар дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4-р хуудас/

2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 25-26-р хуудас /

Гэрч П.Ш, П.Т нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-23-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч П.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 Шүүгдэгч П.Д нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас/-аар тогтоогдож байна.

 Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

       Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй гэснийг, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, шүүгдэгч

П.Дын цагдан хоригдсон 88 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

  Харин шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг

оногдуулан, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

  1. Шүүгдэгч  Д.Выг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар П.Д-ыг 4 /дөрөв/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар П.Д-ын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар П.Д-ын цагдан хоригдсон 88 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй гэснийг, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Д-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                                                  

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.АРИУНЖАРГАЛ

                                                                                Н.НЯМСҮРЭН                                                                        

 

                                                                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР