Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2016/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж, шүүгчид Н.Нямсүрэн, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

       Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг

        Улсын яллагч Б.Болд

        Иргэдийн төлөөлөгч Б.Пүрэвжав Хохирогч Б.Б

        Хохирогчийн өмгөөлөгч Б.Батдорж

   Шүүгдэгч П.О, Л.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү, Г.Баярдаваа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.О, Л.Б нарт холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Яллагдагч Л.Б, П.О нар нь бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 13-ны шөнө Б.Т сумын “*******” багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч П.О нь 2015 оны 08 дугаар сарын 13-ны шөнө *******сумын “Т*****” багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б-г үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар:

Шүүгдэгч П.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн хэрэг гардаг өдөр гэмт хэрэг гардаг өдөр би хуриманд очоод согтууруулах ундаа уугаад, нэлээд их согтсон байсан. Тэгээд хохирогч Б.Б нь М.Д ахыг Д.А гэж дуудаад байхаар нь би настай хүн хүндэлсэнгүй гэж хэлээд маргаан эхэлсэн бөгөөд би хохирогчийн цээж рүү нь нэг цохиод, түүнийг газарт унахад нь нэг удаа өшиглөсөн. Харин би Б.Хтэй бүлэглэн хохирогч Б.Б зодоогүй, бүлэглэсэн гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, харин танхайрсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна, .... би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна гэв.

Шүүгдэгч П.Оын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “..2015 оны 08-р сарын 13-ны өдөр *******бригад дээр Б.А гэх залуугийн гэр бүл болох найран дээр 19 цагийн үед Б.Хийн мотоциклиор хүргүүлсэн бөгөөд Б.Х өөрөө гэр рүүгээ явсан. Найран дээр хоол унд идээд хэсэг сууж байгаад Д.А ахтай хамт гэрт нь очиж нэг сагс пиво аваад Б.Хийнд очиж уусан бөгөөд тэнд байсан хүмүүст пивоноосоо өгсөн. Тэгээд Б.Х, Д.Я ах бид гурав 23 цагийн үед найран дээр очсон бөгөөд найран дээр Б.А ах намайг өдөөд “ чи бол намайг цохиж чадахгүй” гэсэн утгатай зүйл яриад байсан. Тэгээд бид нар 24 цагийн үед найрнаас гарахад Б.А ах” мотоциклийн түлхүүр байхгүй, түлхүүр эхнэрт байгаа, түлхүүр рүү хүргэж өг” гэхээр нь би бааз руу явлаа гэсэн чйнь Б.А ах “ямар ч байсан намайг аваад яв” гэхэд нь миний араар суучих гээд би аараараа суулгаж “Туяа” бригад дээр байдаг амралтын бааз дээр очсон. Би Б.Х-ийн мотоциклийг барьж Б.Х Д.Я гэх хүний мотоциклийн араар суугаад бид 4 бааз дээр ирсэн. Амралтын бааз дээр Д.Я-гийнх байдаг юм. Тэднийд очоод хуриман дээрээс авч гарсан 0.5 литрийн нэг шил архи мөн 1 литр монгол архи зэргийг ууцгаасан. Тэгэж байгаад би Б.А ах бид хоёр маргалдсан. Б.А “ Д.Я пизда минь тамхи байна уу” гэхэд нь би “ Настай хүнийг хүндлээч та “ гэсэн чинь Б.А “ чи юу юм “ гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Б.А ах “ чи намайг зодсон ч миний дүүг чадахгүй” гэх зэрэг зүйл ярьж маргалдсан. Б.А ах надтай маргалдаж байгаад миний нүүр рүү эхэлж цохихоор нь би буцаагаад цээж рүү нь цохисон чинь Б.Х ах хажуугаас боль гээд бариад авсан. Тэгтэл Б.А ах миний араас босоод ирэхээр нь хавирга орчимд нь өшиглөсөн юм. Тэгээд Б.Х ах намайг чирээд гарсан. Тэгээд гэрт буцаад ортол Д.Я ах Ц.Д очъё гээд явахаар болоход Б.А цугтаа явна гээд миний мотоциклийн араар суугаад явсан. Ц.Д очоод найран дээрээс авсан архиныхаа үлдэгдлийг уугаад би тэндээ унтсан.Хохирогч намайг олон удаа дэвсэж, өшиглөж зодсон гэж худал ярьсан байна, би нэг өшиглөөд, нэг цохисон. Би согтуу нь согтуу байсан, харин тасарсан зүйл байгаагүй, болсон үйл явдлыг санаж байна Би цээж рүү нь нэг цохиод хавирга орчимд нэг өшиглөсөн. Тэгээд Б.Х бид хоёрыг салгасан. Би Б.А ахын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Гарсан зардал төлбөрийг төлнө. Хийсэн үйлдлээ ойлгож гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35, 37- 38 дугаар хуудас/

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэмт хэрэг гардаг өдөр би найран дээр оройхон очоод тэнд нэг шил цагаан архи, нэг литр монгол архи уусан бөгөөд би хохирогч Б.Б.-ын толгой тархин дээр дэвсээгүй надад өөр ярих зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Л.Бийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ****** бригад дээр Б.Хийн А.Л гэх залуугийн найр болсон бөгөөд 19 цагийн үед тэр хуриманд О.Г өөрийнхээ мотоциклиор хүргэж өгөөд гэртээ хариад малаа хотлуулаад байж байтал О.Р, Д.Я ах хоёр манайд нэг сагс пиво авчирч ирээд манайд уусан. Тэгээд намайг найр руу явах уу гэхээр нь би мөнгө төгрөг байхгүй, явахгүй гэсэн чинь Д.Я ах чи очихгүй бол болохгүй, ахаасаа мөнгө аваад чагтагыг нь мялаачих гэсэн бөгөөд бид гурав 23 цагийн үед найран дээр очсон. Тэр найран дээр нэг цаг гаран сугаад шөнө 02 цагийн орчим тэр айлаас гараад би мотоциклио унаад Д.Я ахыг, О.Р Б.А ахыг араараа суулгаад Д.Я ахын гэр рүү найран дээрээс зэрэг хөдөлсөн.Д.Я ахын гэрт ирээд хуриман дээрээс авсан нэг шил архи уух гэж байхад О.Р, Б.А хоёр гаднаас маргалдаад ороод ирсэн. О.Р-ыг “Т**а ах та яачихаад байгаа юм, зүгээр байхад хүн өдөөд байх юм” гэхэд Т.аа ах “ Чамайг өдсөн хүн яадаг юм, миний нүд муу хагалгаа, оёотой, чи цохиж чадах юм уу намайг” гээд маргалдаад байсан. О.Р “ таныг би цохимооргүй байна” гэхэд Т.аа ах урдаас нь янз бүрийн зүйл яриад, маргалдаад байхаар нь би хоёр тийш нь болгосон бөгөөд Т.аа ах О.Рыг цохиод авахаар нь би Т.аа ахыгтүлхээд, О.Рыг салгатал тэр хоёр дахиад барилцаж аваад Б.А ах О.Рыг цохиод авсан.тэгээд дахиад цохих гэтэл О.Р урдаас нь нэг цохиод, нэг өшиглөсөн. Тэр хэрүүл маргааны дундуур О.Р “ чи миний ахыг Д.Я гэж дуудлаа, ахмад хүнийг хүндлээч” гэж Б.А ахтай маргалдаад байхад би тэр хоёрыг салгасан. Тэгтэл О.Р Т.аа ахыг газарт, айлын ширдэг дээр дарж хэсэг суусан. Тэгээд бид нар Д.Я ахынхаас гараад Ц.НД очъё гээд Д.Я ах бид хоёр, О.Р, Б.А хоёр нэг нэг

мотоцикльтой хөдөлцгөөсөн. Тэгээд Ц.Д ууж бараагүй архиа авч очоод тэнд ууцгаасан. Тэгээд Ц.Л ахынхаас үүр цайж байхад гарсан бөгөөд бид нарыг гарах үед Ц.Л ахын дүү Ц.Р машинтай ирж байсан.Б.А ах Ц.Л хамт явж байсан машинд суугаад гэртээ хүргүүлсэн гэсэн. О.Р, Д.Я ах бид гурав Д.Я ахын бааз руу уруудаад би тэндээ унтсан байсан бөгөөд өглөө нар туссан хойно босоход Д.Я ахынд би ганцаараа унтаж байсан. Тэгээд босоод гэр рүүгээ мотоциклиороо явсан. Д.Я ах, О.Р хоёр айлын найр руу явчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Б*** сумын ******* бригад дээр Б.В гэх айлын хүүгийн найран дээр аав, ээжийн хамт 13 цагийн үед өөрийнхөө мотоцикльтой очсон. Тэнд сууж байгаад нэлээд орой болгосон, би ч нэлээд сопгсон байсан бөгөөд явах гэтэл мотоциклийн түлхүүр олдохгүй байхаар нь Б.Х, Ш.О, Д.Я нартай бригадын хойно байдаг амралтын газар руу архи, пиво уухаар явсан...О.Р намайг “чи миний ахыг Д.Я гэж дуудлаа” гэж намайг барьж авсан. Би ч барилцаж авсан. Тэгээд О.Р намайг доороо хийж аваад дэвсэж зодсон. Хромон гутлаар дэвсэж зодсон. О.Р намайг элэг рүү тувт дэвссэн. О.Ртай би маргалдаж үг хэлээр өдсөн зүйл болоогүй. Б.Х, О.Ртай хамжиж цуг өшиглөж зодсон. О.Р намайг цээж рүү тувт дэвсэж байсан. Б.Х нь толгой руу дэвссэн. Бид нарын хажууд Д.Я байсан. Д.Я боль гэхгүй харж л байсан. Миний ходоод цоорсон, хагалгаанд орсон, биеийн байдал хүнд байна, өдөр болгон өвчин намдаах тариа хийлгэж, лаа хэрэглэдэг. Мөн хэвлий болон зүрх болон уушигаар өвдөж байгаа, намайг уушги унжсан, уушгины ус гарахгүй байгаа, ходоодны хагалгаа хийлгэхэд хагалгаа нь уушги руугаа идээлсэн гэсэн тэгээд одоо Улаанбаатар хот явж уушгины хагалгаанд ор гэсэн. Би өөрийнхээ нүдний тухай зүйл яриагүй Б.Х худал хэлсэн байна, би О.Рыг эхэлж цохиогүй, харин чи миний ахыг Д.Я гэлээ гэж л анх маргалдаж О.Р намайг зодох гэж л зодсон. Би Ц.Н очсоноо мэдэж байгаа. О.Рын барьж явсан мотоциклийн араар сууж яваад Ц.Нд очсон. Би унаагүй болохоор араар нь суугаад явсан. Араар нь суугаад явж байхад хүртэл О.Ртай “Чи яагаад ингэж зодож байгаа юм. Миний дүү нар байсан бол ингэхгүй байсан даа чи ” гээд би хэрүүл хийгээд явж байсан. Ц.НД ороод л би ёолоод доошоо хараад хэвтсэн, тэд нарын ууж байсан архинаас ч уугаагүй. О.Р миний гэдэс хэвлий, дотор эрхтэнд учирсан гэмтлийг учруулсан. Тэр миний гэдэс хэвлий рүү өшиглөөд дэвсээд байсан. Гарсан зардал 1.000.000 төгрөг гаруй болоод байна.Одоо Улаанбаатар хот руу явах гэж байгаа ’’ гэх мэдүүлэг /хх- ийн 7-10 дугаар хуудас/

           Гэрч М.Дийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 08-р сарын 13-ны өдөр би бааз дээрээ байж байгаад оройхон 17 цагийн орчим ганцаараа явган “Туяа” багийн Б.В гэх айлын хүүхдийн хуриманд очсон. Тэр айлын хуримнаас 21 цаг өнгөрөөж гараад Би Б.Хийн мотоцикльтой, О.Р, Б.А нар нэг мотоциклиор манайд очсон. Намайг хүргэж өгөхдөө хуриман дээрээс нэг шил архи, 1 литр монгол архи аваад явцгаасан. Тэр архиа манайд очиж ууцгаасан. Б.А архи ууж байхдаа О.Рыг өдөөд байсан. Тэр хоёр гадаа гарсан маргалдаад байсан. Орж ирээд О.Р Б.Н цээж рүү нэг цохиод, цээж рүү нь нэг өшиглөсөн. Тэгээд намайг унтаж босоод ирэхэд Б.А гэр рүүгээ явчихсан, архи ч дууссан байсан. ...Би тэр шөнө О.Р, Б.А хоёртой хамт Цогтгэрэл гэх айлд очсон юм билээ. Тэнд очиж жаахан архи уусан, би ер нь их муудсан байсан, ухаан санаа орж гараад байсан тэндээсээ гэртээ буцаж ирсэн юм билээ. Б.Г тэндээс Ц.Л-ийн дүү болох Ц.Р машинаар гэрт нь хүргэж өгсөн гэсэн. Ямар ч байсан О.Рыг Б.-ын цээж рүү нэг өшиглөхийг харсан, миний хажууд тийм олон цохиж харагдаагүй. Б.Г О.Р, Б.Х нар нийлж болж зодож цохиогүй, Б.Х нь Б.Б миний нүдэн дээр цохиж зодож харагдаагүй. Б.А О.Р хоёр нээх их удаан маргалдаагүй 10-20 минут болсон байх, Б.А нь О.Рын ахтай муудал байсан гэж яриад байсан. Б.Г зодож, биед нь гэмтэл учруулсан хүн бол О.Р л юм" гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар хуудас/, Гэрч Ц.Н мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 08-р сарын дундуур, хурим найр болсон шөнө 03 цагийн орчимд манайхыг унтаж байхад Б.А, Д.Я, О.Р, Б.Х нар дөрвүүлээ манайд 2 мотоцикльтой ирсэн. Эдгээр залуучууд ирэхдээ цөмөөрөө согтуу ирцгээсэн. Манайд ирээд архи уусан, тэд нарт би 1 литр монгол архи гаргаж өгсөн чинь тэр монгол архийг юм ярьж сууцгааж уугаад явцгаасан. Тэд нар манайд ирэхдээ зүгээр л согтуу ирцгээсэн, Б.А манайд ирээд “намайг тэр энэ зодлоо, миний бие муу байна гэх зүйл яриагүй. Б.А их согтуу байсан. Манайхаас гаргаж өгсөн юмыг уухгүй байх шиг байсан. Юм ярихгүй чимээгүй хэвтэж байгаад гараад явсан. Тэд нар манайхаас үүр хаяарч байхад явцгаасан. Тэд нарыг явах гэж байхад манай дүү Ц.Р, А.Н гэх залуугийн хамттүүний машинтай ирсэн. Ц.Р, А.Н нар ирээд манайд ороо ч үгүй буцаад явсан. Б.А манайхаас гараад тэд нартайгаа хамт явсан байх... ” гэх мэдүүлэг/хх-ийн 14 дүгээр хуудас/

Гэрч Ц.Н мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 08-р сарын дундуур “Туяа” багийн Б.В гэж айлын хүүхдийн хурим болдог шөнө 00 цагийн орчимд намайг өөрийн төрсөн ах Ц.Л-ийнд очиход тэнд Б.А байж байсан. Б.А “ бие муу байна, гэрт хүргээд өгөөч" гэхээр нь “Яасан юм” гэхэд “Ш.О /О.Р/ намайг зодчихлоо” гэж байсан. Тэгээд би Б.Г гэдэг манайд ирсэн залуугийн машинаар Ц.О ахынхаас баруун зүгт 5 км зайтай байдаг гэрт нь хүргэж өгсөн. Б.А “цээжээр суганы доогуур гар хөдлөхөөр хатгаад байна ” гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

Гэрч Б.О мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нөхөр Б.А хэрэг гарах шөнө үүрээр шахуу 04 цагийн үед л гэртээ ирсэн. Ирэхдээ Б.М гуайн

Ц.Р хүргүүлж ирсэн. Ц.Р нь машинтай явж байгаад ах Ц.НД нь таарсан юм шиг байна лээ. Гэртээ ирэхдээ надад “түргэн дуудаад өгөөч, би үхлээ Б.Х, Ш.О хоёр намайг зодчихлоо” гэсэн. Тэгэхээр нь архиндаа тэгж байгаа юм байгаа биз гээд эхлээд тоохгүй байсан. Тэгээд хадам ээжийн тэнд очоод хоол унд идэхгүй хүйтэн ус ууж бөөлжөөд байсан юм. Бид нар шартаад ингээд байгаа юм байх гэж бодоод 2 хоносон. Тэгээд эмнэлэг дуудсан. Гэртээ ирэхдээ чих шалбарсан, хөлийн булчин, хянга хөхөрсөн байсан” гэх /хх- ийн 61-62-рт/

Хохирогч Б.Б.-ын бие махбодид гэмтэл учирсан талаар:Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Н 2015 оны 08-р сарын 21-ний өдрийн “1. Б.-ын биед гэмтэл тогтоогдлоо. 2.Б.-ын биед ходоод, бүдүүн гэдсэнд язрал, чацархайд няцрал, чихний дэлбэнд зулгаралт бүхий гэмтэл учирсан байна. З.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

4.Үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. б.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар аймгийн Прокурорын газраас П.О, Л.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч бүлэглэн, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэх үйлдэлд нь хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагааг явуулсан боловч Л.Бийг тухайн гэмт хэрэгт бүлэглэн оролцсон гэх үйлдэл нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нотлогдон тогтоогдохгүй байх тул Эрүүгййн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” зааснаар шүүгдэгч Л.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Харин шүүгдэгч П.От аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5-д зааснаар ял сонсгосныг хэрэгсэхгүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар танхайн сэдэлтээр, хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч П.О нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Хохирогч Б.Б нь шүүгдэгч нараас эмчилгээний зардалд 4.600.000 төгрөгийг П.О, Л.Б нараас нэхэмжилсэн бөгөөд хохирогч нар нь 370.000 төгрөгийг хохирогчид өгсөн баримт хэрэгт авагдсан байх ба ******* эмийн сангийн 130.000 төгрөг, 249.100 төгрөг, Тана шүдний эмнэлэгийн 61.000 төгрөгийн, Тунамал эмийн сангийн 17.750 төгрөг, 53.250 төгрөгийн,

Ивээл эмийн сангийн 7.800 төгрөгийн, Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлэхэд даатгуулагчаас төлсөн 28.740 төгрөг, 50.796 төгрөг, шинжилгээний төлбөр 28.000 төгрөгийн баримт зэргийг үнэлж, шүүгдэгч П.О-с 724.636 төгрөг гаргуулж хохирогч Б.Бд олгох, үлдэх 3.505.364 төгрөгийн нотлох баримт хэрэгт авагдаап/й байх тул хохирлын хэмжээг тооцох, хохирлыг гаргуулж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд хохирогч Б.Б нь нотлох баримтаа бүрдүүлэн П.О-аас 3.505.364 төгрөгийн хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгч П.О нь анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн ******** дугаартай хэрэгт хураагдан ироэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Бд 724.636 / долоон зуун хорин дөрвөн мянга зургаан зуун гучин зургаа / төгрөгийн төлбөртэй, гомдол саналгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 246 дугаар зүйлийн 246.1, 246.2, 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                       ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.О-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5-т зааснаар “бусадтай бүлэглэн” үйлдсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч  О.Р-ыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар шүүгдэгч П.О-т 7 / долоо / жил 5 / тав / хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5-д зааснаар П.О-т оногдуулсан 7 / долоо / жил 5 / тав / хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч П.О-с 724.636 / долоон зуун хорин дөрвөн мянга зургаан зуун

гучин зургаа/төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгож, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжпэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн ********дугаартай хэрэгт хураагдан ирсэн баримт бичиг баримтгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээрзүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд топгоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч П.О-т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.