Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2016/ШЦТ/18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг

       Улсын яллагч Г.Ганхөлөг

        Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд

   Шүүгдэгч Ё.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.М-т холбогдох эрүүгийн *******дугаартай хэргийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  

       Шүүгдэгч Ё.М нь 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг болох Б.Д гэх газар өөрийн ******Н улсын дугаартай “Ландкрузер” маркийн автомашиныгжолоодон явж байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, 4 бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзүүлэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан иргэн Л.Д-г дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ё.М нь 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн ******сумын нутаг болох Б.Д гэх газар өөрийн ********улсын дугаартай Т*/Ландкрузер маркийн автомашиныг жолоодон явж байх үедээ зам дээр зогсож байсан иргэн Л.Дг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг

үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ё.Мын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд өгсөн: ..." Би хурдаа хасаад аваар асаасан машин руу дөхөөд очтол аваарын гэрэл татсан машины зүүн гар талд аваарын гэрлээ татаагүй урд гуфер, номер байхгүй жижиг машин зогсож байхаар нь зүүн гар тийш дараад тойроод гарах машины араас хүн гараад ирсэн. Тэгээд зүүн гар тийш тормос гишгэсэн. Тэгээд миний машины баруун урд хажуу хэсгээр хальт шүргэсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 62-64 дүгээр хуудас /

Хохирогч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би талийгаач Л.Дн төрсөн охин юм. Манай ээж өндөр настай, байнгын ирээд байж чадахгүй учраас би энэ хэрэгт хохирогчоор тогтоогдон оролцоно. ... манай талийгаач аавыг яаж зам тээврийн осолд орсон талаар талийгаачтай хамт явсан Галтбадрал гэх хүн хэлэхдээ замд явж байгаад нэг машинтай шүргэлцчихээд байж байгаад машинаасаа бууж 2-3 удаа тойрч харсан гэсэн. Тэгээд урд гуферээ арын суудал дээр авч тавьчихаад байж байхад нь машин ирээд дайрчихсан гэж хэлсэн ... Зам тээврийн осол болсноос хойш 3-4 хоногийн дараа аавыг маань дайрсан жолооч манайд ирээд ” би аавыг чинь дайрсанд маш их харамсаж байна гээд уйлаад байсан. Тэгээд яг дайрагдсан үед тэнд байсан хүмүүсээс хэн ч туслаагүй, ядаж талийгаачтай явсан хүмүүс туслаагүй. Хэргийн газар дээр байсан “пажеро” маркийн машинаас нэг хүн гарч ирээд надтай хамт өргөлцөөд миний машины арын суудал дээр тавьж өгсөн, хэргийн газраас авч явах замд талийгаач яараглаад, хоолой нь хоржигнож байсан, тэгээд эмнэлэгийн гадаа ирэхэд тарваган тахал гарсан гээд оруулахгүй байсан” гэж надад хэлсэн. Энэ олон хүний зардал мөнгө гээд оршуулгын зардалд нийт 10.000.000 төгрөг болсон гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар хуудас/,

Гэрч С.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад 9 дүгээр багийн 10-1 тоотод байх найз Г.Н гэрт ганцаараа явган очиход Г.Л гэртээ ганцаараа байсан бөгөөд бид хоёр цай уугаад сууж байтал 10 цаг өнгөрч байхад гаднаас зүс таних Д.ИЙ гэдэг хүн , нэг эрэгтэй найзынхаа хамт Улаанбаатар нэртэй 0,5 литрийн нэг шил архитай орж ирээд бид дөрөв тэр архийг хувааж уусан. Тэгээд бид нар хоорондоо ярьжбайгаад ******сум руу явахаар болоод 13-14 цагийн хооронд *******сум руу Г.А, Д.Н бид гурав гарсан, харин нэг найз нь би хоёр хүүхэд харж байгаа гээд үлдсэн. Тэгээд Д.Н машинаа жолоодон бид нар *******сум руу цаг хүрэхгүй давхиад орсон. Тэнд Батсүх гэдэг айлд очоод “Түмний хишиг" нэртэй архийг тэр гэрийн эзэнтэй хамт хувааж уугаад 18 цагийн үед Мөрөн рүү гурвуулаа гарсан.Тэгээд явж байгаад манай машины жолооч голын цагаан зураас даваад ортол урдаас ирж байсан машинтай мөргөлдсөн. Тэгээд хүүе, хаая болоод жолооч Д.Н буугаад мөргөлдсөн машины жолоочтой уулзсан. Тэгээд тэр мөргөлдсөн машинаас нэг эмэгтэй бууж ирээд “ машин мөргөлдчихлөө, чиний буруу, цагдаа дуудна” гээд замын машинд суугаад Мөрөн рүү явсан. Цагдаа очихоос өмнө Д.И машинаас буугаад машиныхаа араар тойрох шиг болсон яг тэр үед Мөрөнгөөс чиглэлтэй гарч ирсэн нэг машин аягүй хурдтай зөрсөн, тэгээд тэр машин хойно зогсчих шиг болохоор нь би машинаас буугаад хартал Д.ий зам дээр амнаас нь цус гарчихсан хэвтэж байсан. Хажууд нь эхэлж мөргөлдсөн машины жолооч, охинтойгоо зогсож байсан. Тэгээд Д.ийг мөргөсөн жолооч машинаасаа бууж ирээд эхний мөргөлдсөн машины жолооч хоёр Д.ийг хоёр талаас нь дамжлаад мөргөсөн машин руу оруулж суулгаад Мөрөн рүү аваад явсан. Тэгээд бид нар машиндаа ороод цагдаа ирэхийг хүлээгээд сууж байтал цагдаа ирсэн. Бид нар 60 орчим километр цагийн хурдтай л явж байсан. Зам халтиргаатай байсан, урдаас ирж явсан машин гэрлээ шилжүүлээгүй, Д.ий өөрөө гялбаанд орчихлоо гээд байсан. Д.ий бид нар ******** сумаас чиглэлтэй явж байгаад цагаан зураас давж ороод өөрөө ирж байсан машинтай мөргөлдсөн. Д.-ийгийн унаж явсан машин буруу талдаа рультай машин байсан. Урсгал сөрөөд мөргөлдсөн учраас буруу талаар буухдаа зам руу жолооч бууж байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас /

Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Д.Г яаж мөргөснийг би хараагүй. Д*а машинаас гараад явсан, тэгтэл нэг машин хурдтай орж ирсэн. О.Й гараад болохоо байлаа гээд Д.Г малгайг барьсаар орж ирсэн. Д.а ******* сумаас гараад их хурдтай, мөн цагаан зураас даваад яваад байхаар нь би загнаад хурдыг нь багасгасан. Тэгээд цагаан зураас даваад яваад байсан. Д.айг буухад нь машин мөргөчих шиг болсон. Мөргөлдсөн байсан машинууд аваарын гэрлээ байнга асаагаагүй нэг унтраагаад, нэг асаагаад л байсан юм ... “ гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас /,

Гэрч Э.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Тэр жолооч машинд сууж байж байгаад гэнэтхэн гарч ирсэн. Гарч ирээд машиныхаа урд хаалганы хажуу талд зогсож байгаад яах ийхийн зуургүй тэр хүн алга болчихсон. Тэр үед хажуугаар нэг хүчтэй машин өнгөрөөд замын хойд эрэг рүү дараад орсон. Тэр согтуу жолоочийг тэр машин шүргээд хойшоо дараад орсон. Тэр дайрагдсан жолооч машиныхаа урд хаалганы хажууд зогсож байсан. Тэр жолооч урдаас машин ирж байгааг хараад машинаасаа буусан байх. Машинаасаа дөнгөж буугаад хаалгаа хаав уу үп/й юу л тийм асуудал болсон. Жолооч машинаасаа буугаад машинд мөргүүлэх үед жолооч

машиныхаа аваарын гэрлийг асаагаагүй байсан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 38 дугаар

хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 3-5 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 6-7, 10, 13,16-17, 45-47 дугаар хуудас /, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 8-9, 11-12, 14-15/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх-ийн 41-2 дугаар хуудас /, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 113 дугаартай акт /хх-ийн 43-44 дүгээр хуудас /, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн талийгаач Л.Дгийн цогцосноос авсан цусанд шинжилгээ хийсэн шинжээчийн 99 дугаартай дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас /, аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон “Ё.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д зааснаар “ жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна ”, Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч Л.Дг мөргөж зам тээврийн осол гаргасан, явган зорчигч Л.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.9-д “Явган зорчигч дор дурдсан зүйлийн хориглоно” заалтын 3.9.г-д зааснаар өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтыг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зорчих хэсгээр явж зам тээврийн осолд өртсөн байна" акт, осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /ХХ-ийн 51-52 дугаар хуудас /, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 113 дугаартай “1. Л.Дн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Л.Дн биед духны гол хэсэгт олон том хэлтэрхийн цөмөрсөн хугарал, түүнээс дээш баруун зүүн зулай, доош хоншоор яс, ухархайн дууд хана, турк эмээл, баруун гавлын дунд хонхор хүрсэн цацраг хэлбэрийн шугаман хугарал, дух, дагзны хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус хуралт, духны хэсгийн хуйхан доорхи цус хуралт, баруун шилбэ, шууны далд хугарал, баруун хөмсөг, баруун дээд зовхи, доод уруулын салстад шарх, зүүн хацар, тохой, шуу, баруун зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтлүүд учирсан байна.З. Дээрх гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал зам тээврийн осолд орох үед дух хэсэг рүү мөргүүлэх үед үүсгэгдэнэ. 4. Уг гавал тархины хавсарсан битүү гэмтэл нь үхэлд шууд хүргэсэн болно. 5. Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр Л.Дн биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Л.Д нь гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. 7. Дээрх шалтгаанаар нас барсан гэх нь “онош” хэсгээр батлагдаж байна. 8. Талийгаач Л.Д нь нас барах үедээ архи согтууруулах

ундааны зүйл хэрэглсэн ба хүчтэй зэргийн согтолттой байжээ” дүгнэлт .цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 43-49 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ё.М нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээсэн нь гэм буруутайд тооцох үндэслэл болж байх бөгөөд гэрч С.Э, Л.Х нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ё.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хохирогч Л.Д-н амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжпэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Ё.М нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тоггоогдож байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1, 78.2.4-т зааснаар ялгүйд тооцогдож байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв. /ХХ-ийн 67, 69-74 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ё.М-т ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ё.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч хуульд зааснаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн ******** дугаартай хэрэгт битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Д.О нь шүүгдэгч Ё.М-тай эвлэрсэн талаар 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.М бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдийг удирлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Ё.М-ыг тээврийн хэрэгслийн ^ ү- хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон

гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ё.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр / жилийн хугацаагаар хасч, 3 / гурав / жил 6/ зургаа / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ё.М-т оногдуулсан 3 / гурав / жил 6 / зургаа / сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ё.М-т оногдуулсан 3 / гурав / жил 6 / зургаа / сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 / хоёр / жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, шүүгдэгч нь цагдан хоригдооп/й, бусдад төлөх төлбөргүй болохыгтустус

дурдсугай.

6. Шүүгдэгч Ё.М-ын жолоочийн үнэмлэхийг ирүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Батхишигт тус тус даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх топгоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.М-т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

8 . Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.