| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/19 |
| Огноо | 2016-01-15 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Болд |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2016/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалжтус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :
Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг
Улсын яллагч Б.Болд
Хохирогч Н.У.Ү
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-д холбогдох Эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгч Г.Г нь 2015 оны 6 дугаар сарын 27-ны шөнө Хөвсгөл аймгийн *********багийн 3-06-01 тоот хашаан цотроос иргэн Н.У өмчлөлийн Мустанг-5 маркийн улбар шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлан авч 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Шүүгдэгч Г.Г нь 2015 оны 6 дугаар сарын 27-ны шөнө Хөвсгөл аймгийн ***********багийн 3-06-01 тоот хашаан дотроос иргэн
********өмчлөлийн ********маркийн улбар шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлан авч 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч ********мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн : 2015 оны 6 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө хашаанаасаа гэрийнхээ хажууд тавьсан байсан мотоциклио хулгайд алдсан...Тэр шөнө хүүхэд уйлаад эхнэр бид хоёр шөнө 03 цаг хүртэл унтаагүй. Шөнө 02 цаг өнгөрч байхад би гарсан. Тэр үед мотоцикль байсан газраа байсан. Тэгээд би 03 цагийн үед унтсан. Өглөө босоод гартал мотоцикль байхгүй байсан. Манай хашаанд танихгүй хүний гутлын улны мөр гарсан байсан. Хашааны хаалга байнга цоожтой байдаг ба тэр үед ч гэсэн дотроосоо цоожтой байсан. Би Х.О, М.О, Г.Э гэгч нарыг сэжиглэж байсан ба манай ах Э.В нь Х.О гэгчийн 6 дугаар сарын 27-ны өдөр явж байсан газрыг нь зааж өгсөн ба тэнд нь очиж үзэхэд тэнд гарсан гутлын улны мөр манай хашаанд гарсан болон мотоцикль түрж явсан гутлын улны мөртэй их адилхан байсан. Би *******маркийн улбар шар өнгөтэй мотоциклио 2015 оны 6 дугаар сарын 01- ний өдөр ******сумын *****дэлгүүрийн салбараас 1.630.000 төгрөгөөр худалдаж авсан. Г.Тыг манай сумынхан Х.О гэж дууддаг. Би мотоциклио худалдаж авсаныхаа 2 хоногийн дараа ********сумын *******багийн овооны тахилгын наадамд очсон. Тэр үед Г.ой таарсан. Гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг/хх-ийн 16-18-р хуудас/.
Гэрч Н.Э.В-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 6 дугаар сарын 28-ны өглөө У.Ү мотоциклио алдсан талаар би мэдсэн. Тэгээд тэднийд очсон...Тэнд нэг гутлын улны мөр гарсан байсан ба тэр мөр нь У.н мотоциклийн мөртэй хамт хашаанаас гарсан байсан. Өөрөөр хэлбэл тэр гутлын улны мөрний эзэн У.Үгийн мотоциклийг хулгайлж явсан гэсэн үг Тэгэхэд хэсгийн төлөөлөгч У.Үгээс “сэжиглэж байгаа хүн байна уу” гэж асуухад У.Ү хэд хэдэн хүний нэр хэлсэн. Тэр хэлсэн хүмүүсийн нэрэн дунд 2015 оны 6 дугаар сарын 27-ны орой 18-19 цагийн хооронд тэдний хойгуур голын эрэг дагаад явж байсан Х.О гэх хүний нэр байсан. Тэр Х.Ог дараа нь Г.Т гэж нэртэйг мэдсэн. Тэгээд би хэсгийн төлөөлөгчид тэр Х.О-гийн явж байсан, зогсож байсан газрыг нь зааж өгч мөр харахаар болоод тэнд очсон ба хэсгийн төлөөлөгч тэнд очиж мэдүүлгийг газар дээр нь шалгаж тухайн газарт гарсан Х.О-гийн гутлын улны мөр зэргийн зургийг зургийн аппаратаар авч бэхжүүлж байсан. Г.Т улаан шар өнгийн пүүзтэй, цэнхэр жинсэн өмдтэй, цагаан футболктой сугандаа хар өнгийн хувцас хавчуулсан явж байсан” гэх мэдүүлэг /хх- ийн 19-20-р хуудас/
Гэрч М.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэр залуу 23 цаг нэлээд өнгөрч байхад харанхуй болсон байхад надаас ирж пивоны 2.5 литрийн саваар бензин авсан. Чи “хэдийд гарч ирэв” гэж асуухад “өнөөдөр гарч ирсэн” гэсэн. “Чи энэ хар машинтай хүмүүстэй яваа юмуу” гэхэд “тийм” гэж хэлсэн. Тэгээд тэр залуу бензин аваад дугуй засвар дээр зогсож байсан хар машин дээр очсон. ...Тэр залуу ямар ч байсан дугуй засварын тийшээ явсан. Тэр хар машинд суусан үгүйг нь мэдэхгүй байна. Өнгөрсөн намар байхаа А.Н хүүхдийг “чи Г.н хүүхэд мөн үү” гэхэд “мөн, гэхдээ би аавыгаа танихгүй, аавыгаа хаана байгааг мэдэхгүй” гэж байсан. Тэр үеэс л Г.Н хүүхэд гэж мэддэг болсон гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/.
Гэрч Г.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2015 оны 6 дугаар сарын 25-30-ны хооронд..Г.г гэртээ байсан гэдгийг би баттай хэлж чадна...Харин хавар 5 дугаар сард Г.Т ямаагаа самнах гэж Б.Х сум явсан. Түүнээс хойш Г.Т яваагүй...Хүүхэд байхдаа хэрэг хийгээд нутаг усныхан дундаа нэр хүнд нь муу болчихсон учраас сум руу явуулах дургүй байдаг. Би дүүгээ мотоцикль хулгайлсан гэдэгт итгэхгүй байна гэх мэдүүлэг/хх-ийн 30-31-р хуудас/
Гэрч Ш.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Г.Т өмнө нь хэрэгт орчихсон учраас би гадуур нэг их гаргаад байдаггүй...Г.Т миний дундах хүүхэд...Би бодохдоо өмнө нь нэг удаа алдчихсан болохоор түүн дээр нь хүмүүс дөрөөлөөд байна гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 136 тоот: ...Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын улны мөрийн хөх өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр 1-3 хүртэл дугаарласан нь харьцуулах загвараар ирүүлсэн гутлын улны хээтэй хээний хэлбэр, хэмжээ, хээн зураглал зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна гэх мэдүүлэг/хх-ийн 37-38-р хуудас/
Шүүгдэгч Г.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2015 оны 7 дугаар сарын эхээр Мөрөн суманд баяр үзэж байхад намайг баяр дээрээс цагдаа барьж цагдаа дээр авчирсан. Тэгээд миний гутлыг хураагаад авчихсан. Гутлыг минь надаас хурааж авсныхаа дараа 2-3 хоногийн дараа буцаагаад авчирахдаа намайг энэ хулгайн хэрэгтэй чиний гутлын мөр тохирч байна гээд надаас байцаалт авсан. Түүнээс хойш би энэ хулгайн хэрэгт сэжиглэгдэж байгаа...Би уг хулгайн хэрэг гарахаас сар гаруйн өмнө л Б.Х сумын ****** гэх газарт байдаг Г.Х гэдэг ахындаа очсон. Түүнээс хойш ерөөсөө Б.Х сум ороогүй...Энэ хэрэгт гүжирдүүлж байгаадаа гомдолтой байна. Үнэхээр хийсэн хэрэг бол үнэн зөвөөр нь хүлээх байсан гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/
Шүүх хуралдаанаар дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9-р хуудас/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12-р
хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/
2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн эд зүйлд шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-тйн 35-36-р хуудас/
Шинжээчийн 136-тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 39-
40-р хуудас/
2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн эд зүйлд шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 43-р хуудас/
Эд зүйлс үнэлсэн тайлан /хх-ийн 44-р хуудас/
Гэрч Г.Г, Ц.Г, П.Б нарын мэдүүлэг/хх-ийн 24-29-р хуудас/
Гэрч М.Ц, Ш.А нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 34-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Г.Г нь урьд ял шийтгэл эдлэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 60-66-р хуудас/-аар тогтоогдож байх тул түүнийг ялгүй болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-д заасан хугацаа дуусаагүй, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Г үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...энэ хуулийн 5.1, 9.1-д зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн
болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Г-оос хохирогч Н.У.Ү-д 1.650.000төгрөг гаргуулж олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдлаа.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Тыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Г.Г-ыг өршөөн хэлтрүүлсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Г-оос хохирогч Н.У.Ү-д 1.650.000 төгрөг гаргуулж олгосугай.
4. Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус, тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.