Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2016/ШЦТ/21

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг

Улсын яллагч Л.Отгончимэг

Хохирогч, шүүгдэгч Р.У-ийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг

Хохирогч, шүүгдэгч Р.У, Ч.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Р.У, Ч.Б нарт холбогдох эрүүгийн ********дугаартай хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,

Шүүгдэгч Р.У, Ч.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Р.У 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ********сумын ******багт малын бэлчээрээс болж маргалдаж, харилцан зодолдсоны улмаас хохирогч Ч.Б-ын биед зүүн хацарт 1,2x0.5 см хүрэн улаан өнгийн зулгаралт, зүүн сарвууны ард 0,3х0,2 см хэмжээтэй 2ш, зүүн зулайн дээд хэсэгт 0,5x1 см шарх, цээжний зүүн 7, 8 дугаар хавирга эмзэглэлтэй бага зэрэг овойсон бүхий хенгөн гэмтэл, шүүгдэгч Ч.Б нь хохирогч Р.У-ийн биед тархи доргилт, баруун хацарт зулгаралт, баруун хацар, баруун, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч Ч.Б-ын хэрэг бүртгэлтэд өгсөн: ...Намайг гэртээ байжбайсан чинь манай үхрийг У.Г Х.Г-уруудуулаад туугаад байсан. Тухайн үед манайх үхрээ гэрийнхээ ойролцоох Х.төгсөөгөөд туучихсан байсан. Ингээд манай тугал нийлэх гээд байхаар нь би гэрээсээ гараад У.Н урдаас нь мотоциклоо унажочоод чи яагаад үхэр туугаад байгаа юм бэ үхэр тугал нийлүүллээ гэсэн чинь чи яагаад манай өвөлжөө рүү үхрээ бэлчээгээд байгаа юм бэ чи наад үхрээ ав гэж У.Г хэлсэн. Тэгэхээр нь би У.Г-т манай үхэр танай өвөлжөө рүү бэлчээгүй байгаа биздээ гэж хэлчхээд буцаагаад үхрээ туух гэтэл У.Г үхрийн дээд тал авч зогсчхоод явуулахгүй байсан. Тэгээд би хажуу талаар нь гаргаад үхрээ туух гэсэн чинь У.Г надруу чулуу аваад шидсэн. У.Н шидсэн чулуу миний зүүн тал руу оносон. Тэгээд дахиад чулуу аваад шидсэн бөгөөд тэр чулуу нь миний зүүн гарын ядам хурууны үе дээр оносон. Тэгээд дахиад чулуу шидэх гээд газраас чулуу авахаар нь би У.Н чулуутай гарынх нь шуун дээрээс бариад авсан чинь У.Г миний дээлийн энгэрээс заамдаад бариад авсан. Тэгэхээр нь би У.Н гарыг нь дээлийнхээ энгэрээс салгах гээд урагшаа хальт дугтарсан чинь У.Г доошоогоо хараад ховил руу уначихсан. Ун.Д миний дээлийн энгэрээс тавихгүй байсан. Тухайн үед миний дээлийн энгэр урагдсан. У.Г-ийг газарт унаад босоод ирэхэд баруун талын нүднийхэн доод талд жижигхэн шалбарсан байсан. Тэгээд би арай хийж У.Гийг өөрөөсөө салгаад газарт уначихсан байсан малгайгаа авах гээд тонгойчихсон байсан чинь У.Г дахиад над руу чулуу аваад шидсэн тэр нь миний толгой дээр оносон. Тухайн үед миний толгойноос цус гарчихсан байсан. Тэгээд би гэртээ харих гээд мотоцикл дээр суучихсан байсан чинь У.Н нөхөр Э.У мотоцикптой ирж байсан. Тэгээд Э.У ирээд та хоёр яагаад зодолдоод байгаа юм бэ хүн амьтнаас ичээч эгч дүүгийн хүүхдүүд байж гэж хэлсэн. Э.У эхнэртээ "чи Б.Д цохиулаад дараа нь мөнгө нэхээч" гэж хэлж байсан. Ингээд би та хоёрыг зодсон гэж цагдаад хэлнэ гээд мотоцикп унаад явах гэсэн чинь У.Г ирээд мотоциклтой түлхэж унагаасан. ...Э.Уд У.Н намайг цохисон чулууг нь харсан биз энэ чулууг цагдаад аваачиж өгнө" гэж хэлээд сумын төв рүү явж хэсгийн төлөөлөгчид энэ талаараа гомдол гаргасан. Тухайн үед хэсгийн төлөөлөгч намайг эмчид үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолго гэсэн. Тухайн өдөр нь манай эхнэр ганцаараа байсан хонь малаа эзэнгүй орхисон байсан болохоор би эмчид үзүүлж чадаагүй. Ингээд маргааш нь би 11 цагийн үед буцаж сумын төв орж Зоригоо эмчид үзүүлэхэд Зоригоо эмч миний биеийг үзээд 2 хавирга хугарсан байна гээд наалт нааж өгсөн гэх,

шүүгдэгч, хохирогч Р.Уийн хэрэг бүртгэлтэд өгсөн: ...намайг 2015 оны 10-р сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн *******сумын төвд байрлах гэртээ байхад манай хамаатан болох Б.Нүхэр нь манай өвөлжөөний хашааны хонхороод гарчихсан бэлчиж байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гарч очоод  үхэрэ уруудуулаад тууж байтал Б.Т миний урдаас мотоциклтойгоо ирсэн. Тэгээд Б.Т ирээд үхэр нүүдрүүгээ чулуу шидэж буцааж туугаад над дээр авчраад чи муу алмас жингэр яагаад үхэр тугал нийлүүлэх гээд байгаа юм гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би Б.д танайх тугалаа нааш нь үхрээ цааш нь туухад яадаг юм өвөлжөөний хашааны өвс идчихээд байх юм гэсэн чинь Б.Т манайх үхрээ хааш нь бэлчээх нь чамд ямар хамаатай юм гээд уурлаад над руу дайрсан. Тэгэхээр нь би эргэж хараад зугтаах гэтэл Б.Т миний дээлийн арын захаас барьж аваад гараа атгаж байгаад миний толгой руу нэг удаа цохисон. Тухайн үед миний ухаан балартаад толгой нилээн эргээд газарт уначихсан. Тэгээд арай хийж босож ирсэн. Би босож ирэхдээ Б.Ндээлийнх нь энгэрийн урдаас татаад босоод ирсэн чинь Б.Ндээлийн энгэр урагдсан. Тэгсэн чинь чи муу дээлийн энгэр урчихлаа гээд ажпын бээлий өмссөн атгасан гараараа миний баруун зүүн шанаа руу ээлжилж нэг нэг удаа цохисон. Тэгээд дахиад газарт унасан. Тэгээд намайг газарт хэвтэж байтал Б.Т миний дээлийн захаар боогоод босгосон. Тэгээд намайг дуугарахгүй болохоор Б.Т боож байсан гараа арай сулласан. Тэгж байснаа дахиад цохисон. Тэгэхээр нь би чи болиоч хүн аллаа гэсэн чинь Б.Т намайг боож байснаа болиод миний баруун нүдний доод хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд байж байтал манай нөхөр Э.У ирсэн. Э.У ирээд Б.Тад чи яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм бэ гэж уурлахад тэгээд чи эхнэртэйгээ нийлж намайг зодохнуу би танай хүнийг хоёр л удаа цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Тад чи намайгхоёр удаа цохисон би чамайгхэлдэг газар нь хэлнэ гэсэн чинь Б.Т надад би ч бас чамайг хэлдэг газар хэлнэ гээд явсан. Тэгээд би гэртээ харьсан. Намайг гэртээ харихад мөнгөн ээмэгний өрөөсөн, мөн нүдний шил алга болсон байсан. Тэгээд тэр өдрөө Б.Т цагдаад очиж гомдол гаргасан байсан. Цагдаа дээр очхынхоо өмнө Б.Т манай хадам аав А.н гэрт очиж хашааны мод дүнз өргөж өгөөд бие нь зүгээр байсан гэсэн. Мөн цагдаа дээр очиход хавирга хугарсан талаар огт юу ч хэлээгүй байсан. Хэзээ хойно намайг эмнэлэгт үзүүлсний дараа миний хавирга хугарсан гэж дүгнэлт гаргуулсан байсан гэх,

гэрч А.Э.Угийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн мотоциклоо унаад усанд явж байтал манай эхнэр У.Г өвөлжөөнийхөө хажуугаас үхэр туугаад *****руу явж байсан. Тэгээд манай эхнэр надад би энэ үхрээ туугаад жаахан уруудуулчхаад араас чинь яваад очьё чи түрүүлж очоод савнууддаа ус хийгээд байж бай гэхээр нь би гол дээр очоод эхнийхээ саванд ус хийж байтал манай эхнэрийн хамаатны хүн болох Б.Т манай эхнэр У.Г дээр очоод дээлийнх нь энгэрээс заамдаад авчихсан толгойнх нь орой дээр гараа атгаж байгаад 2-3 удаа цохиж харагдсан.Тэгээд би усаа орхиод мотоциклоо унаад яваад очсон. Намайг яваад очиход Б.Т манай эхнэрийн дээлийн энгэрээс заамдсан байдалтай зогсож байсан. Тэгээд би Б.Тыг чи яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм бэ гэхэд би танай эхнэрийг хоёр л алгадсан гэж хэлчхээд мотоциклоо унаад яваад өгсөн.Тэгээд Б.Т сумын төв орж цагдаад мэдэгдчихээд буцаж хөдөө явах замдаа манай аав А.н гэрт очиж хашаа барьж байхад нь хашааны мод болох дүнз өргөж өгөөд бие нь зүгээр байсан гэсэн.Тэгээд

10 гаруй хоногийн дараа Б.Т миний хавирга хугарсан байна гэж цагдаад мэдэгдсэн байсан гэх /хх-ийн 19-21-р/ хуудас,

гэрч Ж.А /хх-ийн 17-рхуудас/, Б.Ч /хх-ийн 18-р хуудас/, Б.Э /хх- ийн 21-р хуудас/, Т.С /хх-ийн 23-р хуудас/ нарын мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 13-ны 535 дүгнэлт: 1 Р.Уийн биед тархи доргилт, баруун хацарт зулгаралт, баруун хацар, баруун, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ/хх-ийн 25-р хуудас/,

Нэгдсэн эмнэлгийн Шүүх эмнэлгийн комиссын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 48 тоот дүгнэлт:                     1.Шинжээч эмч Р.Ням-Осорын 546 тоот дүгнэлт үндэслэлгүй байна. 2.3. Ч.Бын биед зүүн хацарт 1,2x0.5 см хүрэн улаан өнгийн зулгаралтай, зүүн сарвууны ард 0,3х0,2см хэмжээтэй 2ш, зүүн зулайн дээд хэсэгт 0,5x1 см шархтай цээжний зүүн 7, 8 дугаар хавирга эмзэглэлтэй бага зэрэг овойсон. Өөр ил харагдах гэмтэлгүй. 2015 оны 10 сарын 20-ны рентгенд: зүүн 7, 8-р хавирга хугаралттай бороололт үүсэж эхэлсэн гэжээ. 2015 оны 12-р сарын 01-ний рентген зурагт зүүн 7, 8-р хавирга хугарлын бороо маш жижиг хэмжээтэй үүссэн байгаа нь уг хугарал зөрүүгүй байсан байна. 4.Ч.Бын энэ гэмтлүүд нь 2015 оны 10-р сарын 08-ны болон үүнээс хойш 7-10 хоногт үүссэн байх боломжтой бөгөөд нарийн тогтоох боломжгүй байна. Учир нь: 2015 оны 10-р сарын 08-нд гэмтсэн гэх боловч 2015 оны 10-р сарын 20-нд үзүүлсэн байна. 5. Ч.Бын гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэл болон юм руу унах үед үүсэх боломжтой. б.Ч.Б нь 2012 онд машинд дайруулж дунд чөмөг хугарч хадуулах мэс засалд орж байсан одоо хадаастай байгаа. 7.Ч.Бын гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Э.Ч.Бын гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах ба бүрэн эдгэрнэ гэжээ /хх-ийн 40-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Р.У, Ч.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Гэсэн хэдий ч хохирогч, шүүгдэгч Ч.Б, Р.У нар нь сайн дураараа эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын байгуулсан нотариатаар батлуулсан эвлэрлийн гэрээ, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Хохирогч нь шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, нөгөө талаар шүүгдэгч Ч.Б, Р.У нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн /хх-ийн 8-9-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/, хохирол нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан үндэслэлээр шүүгдэгч Ч.Б, Р.У нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                        ТОГТООХ НЬ

1. Шүүгдэгч Б.Тыг хохирогч Р.Уийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч У.Гийг хохирогч Ч.Бын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1- т зааснаар шүүгдэгч Ч.Б, Р.У нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

З.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

4.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б, Р.У нарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ч.Б, Р.У нар нь давж заалдах гомдол гаргах, улсын яллагч шүүхэд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                             

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Т.БАТЖАРГАЛ