Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2016/ШЦТ/23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРГИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Хохирогч П.Х,

Шүүгдэгч Д.Ү нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Д.Ү-т холбогдох Эрүүгийн ******** тоот хэргийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч Д.Ү нь 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн ******сумын нутаг дэвсгэр *******дүгээр багийн *****дүгээр гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй *****маркын мотоциклийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүй зорчино” гэсэн заалт, 2-7б-д заасан “Тухайн тээврийн хэрэгсэлд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явсны улмаас зам тээврийн осол гарган хохирогч П.Х-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Ү нь 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр 11 дүгээр багийн 34 дүгээр гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй Мустанг-5 маркын мотоциклийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг, 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгуй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүй зорчиноТэснийг, 2-76-д заасан “Тухайн тээврийн хэрэгсэлд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явсны улмаас зам тээврийн осол гарган хохирогч П.Х-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Д.Ү-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэрээсээ гараад наашаа зах руу явж байтал манай найз Б.Л утсаар яриад уулзъя гэхээр нь уулзсан. Бид хоёр уулзахад Л.Ж намайг араар суучих хоёулаа тал гаръя гэхээр нь араар нь сууж тал гарсан. Тухайн үед Л.Ж ганц шил архи өвөртөлсөн байсан. Тал дээр очиж ганц шил архиа юм ярингаа уусан. Архиа ууж дуусаад Л.Жид би захаас мотоцикпийн сэлбэг авах ажилтай яараад байна гэхэд чи миний мотоциклийг унаад зах руу яваад ир гэсэн. Тэгээд би мотоциклийг нь унаад зах руу явсан. Би тал дээр ямар ч байсан зүгээр унаад хөдөлсөн. Тэгээд яг зах орсноо сайн санахгүй байна. Бодвол захаас гэр рүүгээ явж байгаад өдөр 15 цагийн үед Мөрөн сумын 11 дүгээр хороонд нэг эгчийг араас нь мөргөсөн байсан. Яаж мөргөснөө сайн санахгүй байна. Хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыгтөлнө гэв.

Хохирогч П.Х-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ”... Би 11 дүгээр хорооны 34 дүгээр гудамжны баруун талаас зүүн тийшээ чиглэлтэй явж байхад миний араас энэ мотоцикпь ирж мөргөсөн. Хэрэв энэ мотоцикль машин замаар явсан бол намайг мөргөхгүй өнгөрөх байсан. Намайг мөргөсөн Ү.Р гэх залуу тухайн үед хөх өнгийн мотоцикльтой, ганцаараа их согтуу явсан. Араас ирж мөргөсөн болохоор ямар хурдтай явсныг мэдэхгүй. Согтуу болохоор л замаас гарч намайг мөргөсөн байх ... ослын улмаас миний ахар суул 2 хугарсан, тархи доргисон, баруун дал баруун гуяны гадна талд хөхөрсөн байсан....Ү.С эмчилгээний болон бусад зардалд 2.500.000 нэхэмжилж байгаа 1 сая төгрөгөнд гэр авсан. Одоо үлдэгдэл мөнгө тохирсон хугацаандаа авна. Өөр нэхэмжпэх зүйлгүй, гомдол саналгүй гэв /хх-ийн 14-16-р хуудас/

Гэрч Г.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ү.Р өдөр 12-13 цагийн үед гэрээсээ зах орж мотоциклын сэлбэг аваад ирье гээд гарсан. Гарснаас чинь хойш манайд Л.Ж-той мотоциклтой ирээд Ү.Р асуухаар нь би зах явсан гэж хэлсэн. Тэгээд Ү.Р яваад өгсөн. Тэрнээс хойш ирэхгүй удаад байхаар нь би Ү.Н утас руу залгахад утсаа авахгүй байж байснаа нэг хүүхэд Ү.Н утсыг авсанаа энд хүн дайрсан байна гэхээр нь би хаана гэдгийг нь асуугаад тэр газарт нь очсон. Намайг очиход цагдаа нар Ү.Г машинд суулгаад цагдаа руу аваад явах гэж байсан. Тэгээд би тэр машинд нь хамт суугаад цагдаа дээр ирсэн. Ү.Г эрүүлжүүлэхэд хийхээр нь би буцаад гэртээ ирсэн гэх мэдүүлэг / хх-ийн 17-18-р хуудас/,

Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн А****** сумын Б.н Л.Ж гэх залуу надаас ********сумын төвд тааралдаад хөдөө яваад хүнтэй уулзаад ирье, одоохон удахгүй гэхээр нь би мотоциклио өгч явуулсан юм...Би тэр өдрөө Л.Жийг хайгаад олоогүй, утсыг нь олсон боловч холбогдохгүй байсан. Тэгээд маргааш нь *******сумын төвд байдаг Л.Ж-ийн хамаатан Б.Л гэдэг хүнтэй уулзаад цагдаад өглөө шүү гэсэн чинь тэр хүн сая утас нь холбогдсон надтай ярьсан. Таны мотоциклыг цагдаад хураалгасан гэнэ. Одоохон аваад очлоо гэж ярьсан. Тэгэхээр нь би хүлээж тэр айлд 2 хоносон. Тэгээд би хүлээгээд ирэхгүй болохоор нь хоёр дахь хоног дээрээ хүний мотоцикпь гуйж унаад гэр лүүгээ явсан. Тэрнээс хойш Л.Ж болон миний мотоциклын сурагтасарсан. Бүр сүүлд нь цагдаа дээр ирж сураглаад байсан чинь Ү.Р гэдэг хүн миний мотоциклийг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр унаж яваад осол хийгээд миний мотоциклийг цагдаад хураалгасан байсан гэх мэдүүлэг / хх- ийн 19- 20-р хуудас

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9-р хуудас/,

Мотоцикльд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15- р хуудас/,

Замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 27-28-р хуудас/,

Хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 29-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 522 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

П.Х-ийн биед ахар сүүлний хоёрлосон далд хугарал, тархи доргилт, баруун дал, гуянд цус хуралт бүхий гэмтэл учирсан байна. Хуучин гэмтэл, өвчик тогтоогдохгүй байна.

1. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал өөрийнх нь ярьж байгаагаар үүсгэгдэх боломжтой.

2. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба тухайн үедээ амь насанд аюулгүй гэмтэл болно.

3. Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэгтогтоохжурмын 2.3.1-тзааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/,

4. Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.М 2015 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон актын дүгнэлт зэргээр

Шүүгдэгч Д.Үыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүй зорчино”, гэснийг 2-76-д заасан “Тухайн тээврийн хэрэгсэлд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явсны улмаас зам тээврийн осол гарган хохирогч П.Хийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Д.Ү нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож байна.

Шүүгдэгч Д.Үын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зуйлгуй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Хохирогч П.Х нь шүүгдэгч Д.Үтай эвлэрсэн болох нь 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ү.Рыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдсэний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Д.Үын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Ү-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыгжирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Д.Ү-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ү-т урьд авсан батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны шүүхэд прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Н.НЯМСҮРЭН