Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2016/ШЦТ/28

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж шүүгчид Т.Б.Л, М.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг

   Улсын яллагч Г.Ганхөлөг

   Иргэдийн төлөөлөгч Ш.Дорж, Б.Бямбасүрэн Шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Энхболд, Г.Баярдаваа, Ч.Будхүү

 Хохирогчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Балжинням

Шүүгдэгч Ц.Б, С.О, Ч.Д нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О, Ч.Д нарт холбогдох Эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 17-21 тоотод иргэн Б.Бын цээжний хөндий рүү хоёр удаа хутгалж цээжний хөндий, үнхэлцэгийн хөндий, зүрх, өрц гэмтээсэн гэмтэл учруулан санаатай алсан,

      Шүүгдэгч      С.О,                  Ч.Д       нар        нь    2015      оны 9 дүгээр   сарын 13-ны өдөр ****сумын **** дүгээр багийн ******тоотод Ц.Б нь иргэн Б.Б-ын цээжний хөндий рүү хоёр удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэг үйлдснийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэргийг тус, тус үйлдсэнд холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ НЬ

  Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн ******сумын **** дүгээр багийн *****тоотод иргэн Б.Б-ын цээжний хөндий рүү хоёр удаа хутгалж цээжний хөндий, үнхэлцэгийн хөндий, зүрх, өрц гэмтээсэн гэмтэл учруулан санаатай алсан,

Шүүгдэгч С.О, Ч.Д нар нь 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Мөрөн сумын 4 дүгээр багийн 17-21 тоотод Ц.Б нь иргэн Б.Бын цээжний хөндий рүү хоёр удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэг үйлдснийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт буруутай болох нь

         Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Талийгаач Б.Б нь миний доод талын дүү байгаа юм. Бид эцэг, эхээс зургуулаа. Би дүүгээ хэзээ яаж байгаад ямар шалтгааны улмаас нас барсан талаар мэдэх зүйл алга байна. 2015 оны 9 дугээр сарын 12-ны өдөр байхаа барагцаагаар 16 цагийн үед /цагийг нь яг сайн санахгүй байна/ над руу өөрийнхөө 89630040 гэсэн дугаараас залгаад “Х.Лаас нутгийн хүмүүс ирээд хоол хийж идэж байна” гэж ярьж байсан. Тэгэхээр нь би “хэн юм бэ” гэсэн чинь “аан, та танихгүй” гэж байсан. Тэгээд “бие хаа чинь сайн уу” гэж ойр зуурын юм ярьж байгаад салгасан. Тухайн өдөр талийгаач бас өөрийнхөө доод талын дүү рүүгээ ярьсан байсан. Мөн 9 дүгээр сарын 12-13-ныг шилжих шөнийн 00 цаг 12 минутын үед манай хүргэн Ц.Ий ******-0 дугаар луу залгасан байсан. Тухайн үед хүргэн маань утсыг нь авч ярьж чадаагүй гэж байсан...Дүү маань найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, захынхан дүүг маань “боовик Ж.А” гэж дууддаг байсан...Би маш их гомдолтой байна...Гэм буруутай хүнээс нь нийт 3.658.450 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/

Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цаг 30 минутын үед гэрээсээ 6-р хорооноос өгсөөд захын хажуу талд байдаг найз Б.Л гэрт сүү өгөх гэж 4-17-21 тоот хашаанд нь ирээд мотоциклоо үүдэнд нь тавиад хашааны хаалгаар нь орсон. Хашааны хаалга нь онгорхой байсан. Тэгээд шууд байшин руу яваад ортол гэрийнхээ урд цонхон талдаа байдаг авдарны өмнө дээшээ харсан байдалтай биеийнх нь зүүн талаар цус гарч ширдэгээр гоожсон байсан. Яг гэрийн хаалгаар ороход л нүдэн дээр ил байж байгаа юм чинь би ороод нэг алхаад зог тусаад харчихаад буцаж гэрээс гараад хашааны үүдэн дээрээс нь цагдаа руу өөрийнхөө ****** гэсэн дугаараас залгаад “Дуудлага өгье, ********зоогийн газрын баруун талын хашаанд хэрэг гарчихжээ” гэж хэлсэн. Тэгтэл миний нэр, регистрийн дугаар асуугаад “ойлголоо” гэж хэлсэн. Ямар хэрэг гарсан талаар асуугаагүй. Эрэгтэй хүн утас авч байсан . ******г захын архи уудаг хүмүүс бүгд танина. Захаар архи уусан хүмүүс бүгд л орж гардаг юм. Б.Лд ямар нэгэн байдлаар өсөрхөж явдаг хүн байдаг эсэх талаар сайн мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/

Гэрч Б.С.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 09 цаг өнгөрч байхад Ж.Агийн гэрт Эрдэнэтэд байдаг дүү  Н.Н  утасны дугаарыг авах гэж очсон юм...Тэгээд Ж.Агийн гэрт яваад ороход Ж.А цонхныхоо талд дээшээ харсан хэвтэж байсан. Нөгөө орон дээр хар л юм харагдсан нэг хүн л байх шиг байсан сайн ажиглаагүй. Ж.А бол дээшээ харсан хэвтэж байсан би очиж татаж бариагүй. Ж.Агийн баруун талд нь толгойных нь хажууд зүүн талд нь савтай ус харагдсан. Тэгээд би буцаад гараад явчихсан. Гэрээс нь гараад тэр хавьд зогсдог портерийн жолооч нартай юм ярьж байгаад гэртээ харьсан...Ж.А ямар нэгэн цус нөж болсон зүйл харагдаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

Гэрч С.Б-ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өглөө...гаднаас хүн дуудахаар нь гарахад Б.Л, Б.Р хоёр хашааны үүдэнд такситай зогсож байсан. Тэр таксигаар А.А, би, Б.Р, Б.Л, бас нэг залуу бид нар суугаад замдаа нэг шил Ерөөл архи аваад худаг орж жолооч нь ус авах шигболсон...Жолооч ус аваад Б.Лын гэртбуулгажөгчихөөд яваад өгсөн. Тэр үед 11 цаг болж байсан. Б.Лын хашаанд ороод байшингийнх нь урд урт сандал дээр Б.Р, Б.Л, Б.А бид дөрөв суусан. Тэгээд танихгүй 4 залуу байсан. Тэндээ замдаа аваад очсон архиа уусан. Дараа нь тэд нараас нэг нь яваад нэг шил архи авч ирээд ууж дуусгасан. Тэгээд Б.Л, Б.Р бид гурав Хүлэг авто засварын газарт очиж “машины духны ремен авна” гээд гараад явсан...Тэгээд Хайрхан ороод Б.Р 40.000 төгрөгөөр духны ремен авсан. Тэгээд авч явсан таксигаараа би гэртээ хүргүүлээд Б.Л, Б.Р хоёр яваад өгсөн. Би гэртээ 15 цагийн үед буусан. Түүнээс хойш Б.Р, Б.Л хоёртой тааралдаагүй. Өнөөдөр Б.Ртой хүнсний захын урд тааралдахад мотоциклио асаах гэж байгаа бололтой зогсож байсан. “Ажил төрөл нь бүтээ юу” гэхэд “нэг их бүтээгүй” гэж байсан...Б.Р Б.Лын гэрт буухдаа таксинаас хайрцагтай загас гээд аваад үлдсэн. Өнөөдөр болохоор Б.Р дээгүүрээ хар өнгийн савхин куртик, үүргэвч үүрсэн явж байсан. Эхнэр нь бололтой нэг хүүхэн байсан...Б.Р нь манай гудамжинд байдаг учраас танилууд юм. Б.Л бид хоёр Мөрөнгийн төвд өссөн болохоор бие, биенийгээ мэднэ. Б.Л сүүлийн хэдэн жил архи уугаагүй, түүнээс өмнө бол ууж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 9 дүгээр сарын 12-ны орой...такси барих гээд 00 цаг 20-30 минутын үед зогсож байхад ...талийгаачийн хашаанаас нэг эрэгтэй хүн гараад хашаа дагаад зам дээр гарч ирээд засмал дагаад уруудаад яваад өгсөн...Дунд зэргийн нуруутай байсан, мах мяраа харагдаагүй, харанхуйд нэг хар юм л явж байсан. Нэвсгэрдүү маягийн куртик өмссөн, хөлөө чирж явсан л юм байсан. Согтуу байсан болохоор хөлөө чирж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

Гэрч Ж.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би гэртээ өнжсөн. Би 16 цагийн үед жорлон дотроо сууж байтал Б.Лын хашаанд байдаг түлээнийх нь дээд талд байдаг хоёр мод хадсан сандал дээр барагцаагаар 5-6 эрэгтэй хүн тойроод сууцгаасан, архи ууж байгаа бололтой байсан...Үүнээс хойш Б.Л-ынх нам гүм л байсан. Харин байшин нь гэрэлтэй байгаад байсан. Б.Лын байшинд хүмүүс чанга, чанга дуугарахад манай байшин дотор сонсогддог юм. Өчигдөр намайг байхад хүмүүс лав шуугилдаж, хашгиралдаж сонсогдоогүй....2015 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө...Б.Лын хашаан дотроос Т.В гэдэг хүүхэн гарч ирээд хашаан дээгүүр өндийж ирснээ танайд оров уу” гэхээр нь би “угуй ээ, ойрд харагдаагүй” гэсэн чинь Т.В яваад өгсөн... Б.Л архи их уудаг байсан. Харин сүүлийн нэг жил бол архи огт уугаагүй. Харин ойрын үед архи уугаад байх шиг байсан...Б.Л уг нь орж, гарч байгаа нь манай үүдний цонхоор харагддаг юм. Өнөөдөр ер харагдаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/

Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өглөө эрт 10 цагийн үед жижиг Ц.Г, СН. бид гурав ууж байтал Ж.А, Б.Р хоёр такситай ирсэн. Тэгээд шууд бүгдээрээ Ж.Агийн гэрт очсон. Тэгээд Б.Р дэлгүүр лүү ганцаараа яваад ирэхдээ 0.75 литрийн Ерөөл нэртэй архийг авч ирсэн. Авч ирсэн архийг Ж.Агийн хашаан дотор жижиг байшингийн урд сандал дээр тавьж байгаад Ц.Э С.Э Б.В, Ж.А, Б.Р бид зургаа хувааж уусан. Тэгээд байж байтал Б.Р утсаар яриад “******70.000 төгрөг шилжиж ирж байгаа” гээд Б.Р, Ж.А, Ц.Э гурав банк руу явах шиг болсон. С.Э, Б.В бид гурав хойно байдаг худгийн эгч дээр очоод нэг шил архи авахуулаад, энэ архиа худгийн эгч мөн Д.М гэж эмэгтэйтэй цугуусан...Ж.Агийн гэрт ууж байхад ямар нэгэн маргаан, зодоон болоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/

Гэрч Э.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2-т зааснаар 8 жил 5 сарын хорих ял аваад нүүрстэйд ял эдэлсэн. Тэнд байхдаа Б.Л ахтай танилцаж байсан ...Бид нар дээр ирэхдээ Ж.А, Б.Р, Б.А нар архи уугаагүй байсан. А.А ахынхаас машинтай хөдлөөд...хойд худаг ороод О.Н эгч дээр очоод "ганц юм авахуулчихъя” гэж хэлсэн. Тэгээд хойд цагаан худаг дээр очсон. А.А ах бид хоёр О.Н эгчтэй цуг уулзсан... Тэгээд Ж.А ах “тэгвэл манайх руу явъя” гэсэн... Тэгтэл Ж.А ах “та нар ч ажпаа бод, бид нар ч ременээ хайлаа” гэсэн... Бид 4 хойшоо алхаад худаг дээр 12 цаг 45 минутад очсон. Тэнд О.Н эгч бас Д.М өөрийн 4 орчим насны хүүхэдтэйгээ хамт байсан. Тэгээд бид 4 хамгийн арын гудамжаар зүүн тал руугаа эргээд явж байтал О.Н эгч, Д.М хүүхэдтэйгээ 0.5 литрийн Арвай нэртэй архийг авч ирсэн. Тэрийг нь бүгдээрээ хувааж уусан...Тэгээд байж байтал А.А ахын утас нь дуугараад Т.В гэж хүүхэн гэрт нь ирчихсэн байна гэж залгасан байсан.,.2015 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө А.А ах бид хоёр...Т.В дээр ирээд пивоо уугаад дуусгасан. Т.В “та хоёрыг хайж Ж.Агийн гэр лүү орлоо, тасарчихсан хүн хэвтэж байна лээ” гэж байсан. А.А ах бид хоёр Ж.А ахын гэрт тасарчихсан хүн хэвтэж байна гэсэн юм чинь ганц юм байж магадгүй гээд хоёулаа Ж.А ахын гэрт 11 цаг өнгөрч байхад очсон...Тэгээд байшингийнх нь там Б.Р-р ортол байшингийнх нь дотор хаалга дэлгээтэй байсан. Тэгээд байшингийнх нь босгон дээр нь очоод хартал Ж.А ах цонхны доор ширээний хажууд хэьвтэж байсан. Тэгээд юм нь алга болж магадгүй, алга болвол дараа нь бид хоёрыг гэнэ явъя, явъя гээд гараад түүхий эдийн билльярд руу очоод хүн байхгүй байхаар нь шууд уруудаад А.А ахынд очсон гэх мэдүүлэг /хх-ийн 51-60 дугаар хуудас/

Гэрч Б.Т.Вын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тэгээд Ж.Агийн гэрт ганцаараа очсон. Хашааны хаалга онгорхой байхаар нь ороод байшингийн хаалгыг нь татахад онгорхой байсан. Байшингийн хаалгаар ороход цонхны доод талд байсан ширээний доор сааралдуу өнгийн цамцтай эрэгтэй хүн дээшээ харсан унтаж байх шиг байсан. Дээшээ харсан эрэгтэй хүн хэвтэж байсан. Эрүү хэсгээрээ сахалтай харагдсан. Үүд рүү хөлөө харуулсан дээшээ харсан хэвтэж байсан. Дээгүүрээ саарал цамцтай өмдийг нь хараагүй түрүүтэй гуталтай байх шиг. Ямар нэгэн цус гарсан зүйл харагдаагүй. Би цус гарсан байсан бол харах л ёстой би цус хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/

Гэрч П.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би талийгаачийн гэрт орой 17-18 цагийн үед очсон. Намайг тэдний гэрт очиход Х.Лын Б.Р, Б.Л хоёр л байсан...Талийгаач Б.Л, Б.Р хоёр нэг нутгийн хүмүүс байгаа юм. Энэ хоёр хоорондоо ах дүүгийн харилцаатай...Тэгэхээр энэ хоёр хоорондоо гайгүй харилцаатай шиг санагдсан...Б.Р талийгаач хоёр цонхныхоо хажууд байдаг орныхоо урд талд архи тавьчихсан уучихсан сууж байсан. Мөн хажуудаа цаасан хайрцагтай загас тавьчихсан байсан...Намайг нэг хундага архи уугаад сууж байхад гаднаас О.Н, Д.М 2 нэг жаахан хүүхэдтэй цуг халамцуу байдалтай орж ирсэн. Тэр хоёрыг орж ирэхэд талийгаач “хоол хийлгэж идье” гээд яриад байсан...Тэгснээ намайг талийгаач “яв” гээд хөөгөөд явуулсан...Тухайн үед намайг талийгаач гэрээсээ хөөж явуулаагүй байсан бол талийгаач Б.Л “өдийд амьд байсан байх болов уу” гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/

Шүүгдэгч Ч.Дын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ...Худаг хаасны дараа О.Н эгч “гурвуулаа Ж.Агийнд очих уу, би цаад Ж.Агаас чинь хэдэн төгрөг авах ёстой” гэж байсан. О.Н эгч, миний хүү Э.Д, бид гурав Ж.А гийн гэрт орой 20 цаг болоогүй байхад очсон. Тэдний гэрт очиход Ж.А 2 танихгүй хүнтэй архи уугаад дуусчихсан бололтой сууж байсан. Гэрт байсан хүмүүс бүгдээрээ нэлээд согтчихсон байдалтай сууж байсан. О.Н эгч хүү бид гурвыг Ж.Агийн гэрт орсны дараа Ж.А нөгөө хоёр залуугаа “архинд яваад ир” гээд явуулсан боловч уг хоёр залуу нь явсан үгүй нь мэдэгдэхгүй жоохон байж байгаад л буцаж орж ирээд байсан. Тэгэхэд Ж.А уурлаад нэг залуугаа “яв” гээд хөөгөөд зодоод явуулсан. Харин гэрт нь арай хөгшиндүү ах нь үлдсэн. Ж.А үлдсэн хөгшиндүү ахаас архины мөнгө аваад өөрөө архинд явсан. Ж.Аг архинд явсны дараа нөгөө үлдсэн нэг ах нь О.Н эгч бид хоёрыг “гуйлгачин хүухнууд” гээд элдэв янзаар хэлээд дайраад байсан. Эхэндээ бид хоёр тэр хүний ярьж байгаа зүйлийг тоогоогүй. Тэгээд байж байхад Ж.А гаднаас архи, пиво, ундаа миний хүүхдэд печень авсаар орж ирсэн. Ж.Аг орж ирсний дараа бид нар тэрийгээ задлаад тойруулсан...Тэгээд би тойруулаад сууж байхад нөгөө шүүгээний хажуу талын сандал дээр сууж байсан ах нь бид гурвыг хэл амаар доромжпоод Ж.Аг “Чи энэ хоёр эмэгтэйгийн юу нь юм бэ” гээд байсан. Тэгэхэд Ж.А уурлаад босож ирээд нөгөө ахтайгаа барилцаж аваад зодолдоод унасан. Тэгж зодолдох үед ширээн дээр байсан хайрцагтай загас болон цүнхтэй эд зүйлс газарт унаад тэр хоёр зодолдоод байсан. Тэр хоёр тэгж зодолдож байгаад хоёулаа барилцсан чигээрээ гараад явсан. Гадаа тэр хоёр зодолдоод байх шиг байсан. Гэхдээ гарчихаад нэг их удаагүй буцаад орж ирсэн. Тэр хоёр гадаа гарчихаад гэртээ орж ирээд маргалдаад байсан. Нөгөө ах нь Ж.Агаас мөнгө нэхээд байсан. Тэр хоёр зодолдоход тэр ахын гар утас, цаг, куртик, утсан загаснууд, цүнхэнд байсан эд зүйлс болох мотоциклийн ремин, хайрцагтай мотоциклийн сэлбэг зэрэг эд зүйлс нь газраар нэгтарсан байсан. Тэр ах Ж.Атай маргалдаад зодолдож дууссаныхаа дараа газарт тарчихсан байсан юмнуудаа хар цүнхэндээ хамж хийгээд буцаад суудалдаа суусан. Тэгэхэд Ж.А нөгөө хүнийг “тэгж болохгүй шүү дээ” гээд аргадаад байсан. Мөн тэр ахыгаа “унт” гэсэн боловч унтаж өгөхгүй байсан. Тэр ах тэгж байснаа зодолдож байх үед шидэлцээд газарт унасан загаснуудаа харчихаад уурлаад “Би энэ загасаар чинь хүүхдийнхээ амьдралыг авч явдаг юм” гээд уурлаад байсан. Тэгээд би “хүүхдээ айлгачихвий” гээд зуухны дээд талд хүүхдээ өөр лүүгээ харуулаад зурагт руу хараад зогсож байхад талийгаач, нөгөө ах, О.Н эгч гурав юм яриад сууж байх шиг байсан. Тэгээд байж байхад нөгөө ах зуухны дээд талд байсан эрэгнэгний тийшээгээ очоод тэр хавиар яваад байсан. Тэгээд Ж.А О.Н эгч рүү хараад сууж байхад нөгөө ах нь хажуу талаас нь юмаар дүрчих шиг болсон. Тэгэхэд Ж.Агийн цамцыг нэвтлээд цус гоожоод хажуу тийшээгээ сандалтайгаа унасан. Ж.А газарт уначихаад “намайг яваарай, хүүхэд айчихна шүү” гээд байсан. ...Талийгаач хутгалуулсаныхаа дараа ухаантай байсан. Тэгэхээр нь “хүүхэд айчихаж магадгүй” гэж бодоод гараад шууд гэрлүүгээ явсан. Би тэр үед маш их сандарсан байсан. Харин Ж.Агийн гэрт О.Н эгч, нөгөө ах гурав үлдсэн. Тухайн өдөртөө би шууд гэртээ харьж амарсан. Маргааш өдөр нь би “яанаа, яасан бол” гээд 09 цагийн үед О.Н эгчийн ажил дээр очоод О.Н эгчээс “та түргэн дуудаж өгсөн үү, гайгүй юу” гэж асуухад “гайгүй, гайгүй” гэж байсан. Өөр зүйл яриагүй. Түргэн дуудаж өгсөн талаар надад лав юм хэлээгүй. Тэгэхээр нь би гайгүй юм байх гэж бодсон. гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Огийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ...Д.м, хүүхэд бид гурвыг гэрт нь ороход нэг хар савхин куртиктэй, хар царайтай хүн зуухны дэргэд сандал тавьсан сууж байсан. Бид гурав үүдэнд нь зогсож байтал   гаднаа Б.Л орж        ирээд “та       гурав суугаач” гэхээр нь үүдэнд байсан сандлыг аваад ширээний дэргэд суүсан...Тэгтэл нөгөө хар савхин куртиктэй хүн босч ирээд урд хананд байх цонхны тэнд байсан ширээн дээрээс нэг хайрцагтай юм аваад гарах гэсэн чинь Б.Л хоймрын орон дээрээсээ “Чи наадахаа үлдээгээд яв, наадахаа боль” гэсэн чинь нөгөө хар савхин куртиктэй хүн “Чи миний мөнгийг өг” гэсэн чинь Б.Л дуугарахгүй байж байснаа “Б.Роо хоёулаа гадаа гаръя” гээд орноосоо босоод ирсэн. Тэгснээ тэр Б.Р гэж дуудсан хар савхин куртиктэй хүн дээрээ ирээд зэрэгцэж зогссон. Тэгтэл нөгөө Б.Р гэсэн залуу нь куртикнийхээ энгэрийг ухаж байснаа 20.000 төгрөг гаргаж ирээд Б.Лд өгсөн. Б.Л тэр мөнгийг нь аваад “архи авч ирнэ” гэж гараад нэг их удалгүй барагцаагаар 10 минут болоод эргэж орж ирсэн. Б.Л орж ирэхдээ 0.5 литрийн нэг шил архи, нэг сав том пиво барьсаар орж ирсэн. Б.Л орж ирээд архиа задлаад сэнжтэй жижиг шилэн аягаар өөрөө архиа тойруулж эхэлсэн. Тэгж байтал Б.Л нөгөө Б.Р хоёр нэг нэгэн рүугээ том, том дуугараад эхэлсэн. Тэр Б.Р нь “Энэ гуйлгачин хүүхнүүдийг гэртээ оруулж ирлээ” гэсэн чинь Б.Л нь “Чи эмэгтэй хүмүүсийг тэгж болохгүй” гээд маргалдаж эхэлсэн.Тэгснээ Б.Л “Чи хоол унд хийж идээч, наад загасаа гаргаж ирээд энэ хүүхдэд ч болтугай өгөөч, өөрөө ч идээч” гэсэн чинь нөгөө Б.Р нь “Би хүүхдүүдээ тэжээх гэж байна. Юу гэж миний зарж яваа юмыг идэх гээд байгаа юм бэ” гэж уурлаад ширээн дээрээс хайрцагтай загасаа барьж аваад утсан загасыг нэг нэгээр нь дундуур нь хугалаад шидээд “чи миний мөнгийг өг” гээд хашгирах маягтай хэлээд байсан. Тэгтэл Б.Л “Чи миний гэр оронд яаж байгаа юм бэ” гээд явж очсоноо Б.Рыгоо заамдаад барьж аваад цааш нь түлхсэн чинь Б.Р нь эрэгнэгний тэр рүү газар уначихсан. Б.Л Б.Рыг түлхэж унагаачихаад ширээний дэргэд сандал дээрээ суугаад архиа хундагалаад надад өгсөн. Тэгтэл Б.Р газраас босч ирээд зуухны цаашаа тойроод явчихсан . Б.Р Б.Лын араас ухас гээд ирэхэд Б.Л сууж байгаад босоод Б.Р руу огцом эргэсэн. Яг тэр үед До.М “Хүүе яанаа, О.А эгчээ наадах чинь хутга барьсан байна шүү дээ” гэж хашхирсан Тэгтэл хүүхэд нь чарлаад эхэлсэн чинь Д.М хүүхдээ аваад гараад гүйсэн. Би араас нь гараад гүйсэн. Тэгээд бид гурав Б.Лын үүдэн дээрээс салаад Д.М хүүхдээ тэврээд гэрлүүгээ явсан. Би гудамжнаас зүүн тийшээ гараад хойшоо өгсөж явсаар байгаад хамгийн арын гудамжаар явсаар байгаад гэртээ харьсан гэх мэдүүлэг /хх-ийн 74-76 дугаар хуудас/ Шинжээч эмч Р.Н  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тухайн үед хохирогч Б.Бд яаралтай түргэн тусламж үзүүлж эмнэлэгт аваач  боломжгүй байсан. Үнхэлцэг, зурхний хөндий руу нэвтэрсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж зүрхийг тэлэх боломжгүй болгосны үндсэн дээр зүрх зогсдог. Зүрх зогссон учраас хүн нас бардаг. Зүрх ажиллаж байгаа үйл ажиллагаа гэдэг нь агших, тэлэх зүйлийг хэлнэ. Б.Л-ын хувьд үнхэлцгийн хөндийд цус хураад зүрхний агших, тэлэх үйл ажиллагааг зогсоосон учраас шууд үхэлд хүргэсэн байсан. Хохирогч Б.Л нь хутгалуулснаас хойш 10 орчим минутад л амьд байх боломжтой. Мөн түүнээс хурдан хугацаанд ч нас барах боломжтой... гэх мэдүүлэг/хх-ийн 221 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102 тоот: Б.Б нь цээжний хөндий рүү нэвтрэн үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн хатгагдаж зүсэгдэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдаж зүрх зогсож нас баржээ. Б.Бын биед цээжний хөндийн, үнхэлцэгийн хөндий, зүрх гэмтээсэн, цээжний хөндийд нэвтэрч өрц гэмтээсэн шарх, доод уруулын салстад шарх, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Цээжний хөндийд нэвтэрсэн хоёр ширхэг шарх бүхий гэмтэл нь тус бүрдээ ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба бусад уруулын шарх, хүзүүнд учирсан зулгаралт бүхий гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6- Л д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийх үед талийгаач нь нас бараад 24 цаг орчим болсон байжээ. Б.Бын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Б.Б нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба хүчтэй зэргийн согтолттой байжээ гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 84- 88 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 16- ны өдрийн 8650 тоот: ...Цэнхэр өнгийн бариултай хутга, хар өнгийн майк, хар хөх өнгийн ноосон цамц, хөх өнгийн дотоож, Б.Р өнгийн тэлээтэй цайвар цэнхэр өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн явган сандал зэрэгт илэрсэн цус нь хохирогч Б.Бын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой...тохирч байна...гэх дүгнэлт

Нэгдсэн эмнэлэгийн шүүх эмнэлэгийн комиссын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 29 тоот: Ц.Б нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй ба одоо сэтгэцийн өвчингүй байна. Тархи толгой нь өвддөг учир нь тухайн үед 1980 онд мэдрэлийн эмчид үзүүлж байсан анамнезтай ба 2014 онд авто ослын улмаас • тархины гэмтэл дух хэсгийн цуурсан хугарал оношоор хэвтэн эмчлүүлж байсан боловч энэ нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт яг энэ цаг үед нөлөөлөөгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 130 дугаар хуудас/

Шүүгдэгч Ч.Дын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Би тухайн үед нялх хүүхэдтэй явж байсан болохоор түүнд анхны тусламж үзүүлж чадаагүй. Тэгээд талийгаач намайг өөрөө “хүүхэд чинь айчихна, яваарай” гээд байсан болохоор шууд гараад явчихсан юм. Мөн тэдний гэрт О.Н эгч үлдсэн болохоор “цагдаад хэлчих байх” гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Тухайн үед надад гар утас байхгүй учираас бас мэдэгдэх боломж байгаагүй....Талийгаач хутгалуулсаныхаа дараа ухаантай байсан. Талийгаач хутгалуулсныхаа дараа газарт унаад унасан сандалныхаа хажууд буюу авдараа түшээд суучихаад намайг “гялс яваарай, хүүхэд чинь айчихаж магадгүй” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би гялс гарч яваад гэрлүүгээ харьсан. Талийгаачийг хэдэн удаа хутгалсныг нь мэдэхгүй байна. Намайг байхад л лав нэг удаа хутгалсан..О.Н эгчийг тэдний гэрт үлдсэн болохоор цагдаагийн болон эмнэлгийн байгууллагад мэдэгдээгүй юм. Энэ гэмт хэргийг үйлдснээ хүлээн зөвшөөрөхгүй байна... гэх мэдүүлэг/хх-ийн 167-168, 175 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Огийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Би Б.Лын гэрт зээлсэн байсан 100.000 төгрөгөө авах гэж очсон...Талийгаач Б.Лын гэрт уусан архийг Б.Л бид хоёр л хувааж уусан. Тэр Б.Р гэх залуу бараг уугаагүй. Хүн болгоныг доромжлоод хэрүүл хийгээд л байгаад байсан. Харин Д.М хүүхэдтэй явж байсан болохоор архинаас уугаагүй, гэхдээ анх ганц нэг удаа татсан байж магадгүй. Би тухайн үед нэлээд согтуу байсан. .. Би Б.Лыг газарт унаад түүний биеэс цус гараад унаснаас хойш юу болсон, яасныг сайн мэдэхгүй байгаа. Тухайн үед надад Б.Лд эмнэлэгийн тусламж үзүүлэх чадвар байхгүй байсан. Өөрийнхөө гэрт яаж очсоныгоо ч мэдэхгүй байгаа. Уг нь гэртээ хариад “цагдаад дуудлага өгье” гэж бодсон боловч гар утсаа хайгаад олоогүй. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч чадаагүй юм. Би талийгаачийг ухаантай байсан үгүйг нь мэдэхгүй байна. Б.Р Б.Лыг хэдэн удаа хутгалсныг нь мэдэхгүй байна. Талийгаач сууж байснаа Б.Рын өөдөөс ухас хийж босоод л буцаад газар уначихсан. Газарт унасан байхад түүний биеийн зүүн талаас хувцасыг нь нэвтлээд цус гараад байсан. Би тухайн үед шоконд орчихсон байсан болохоор хүн байсан үгүйг анзаараагүй. Ямар сайндаа гэртээ очсоноо ч мэдэхгүй байгаа...Би дотроо бодохдоо Б.Лынхаар байнгын хүн орж гардаг болохоор амьтан хүн ороод тусламж үзүүлчихсэн байх гэж бодсон юм...Тухайн үед би салганаад ч болтугай ямар нэгэн хүмүүсээстусламж гуйсан бол өдийд ийм асуудал гарахп/й байсан гэж бодож байна. Энэ нь дээ л их харамсаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 169-170 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.Бгийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн:Би хувиараа хүнээс загас худалдаж аваад боловсруулаад ******авчирж зардаг юм. 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ********тосгоноос Мөрөн рүү ****** машинд суугаад 12 цагийн үед орж ирсэн. ...Тэгээд орой 23 цагийн үед Ж.А над руу утсаар залгаад “би гэртээ байна. Архи хувааж ууя. Хүрээд ир” гэж байсан. Тэгэхээр нь би “очиж чадахгүй, Одоо унтаж амарч байна” гэж хэлэхэд “маргааш өглөө чамтай уулзана шүү” гэж байсан. Маргааш өглөө нь...шууд Б.Лын гэрт явжочсон...Тэгээд нэгухаан орсон чинь Б.Лын гэрт Б.Лтай архи уугаад сууж байсан. Б.Л бид хоёр архи уугаад сууж байхад Б.Л миний энгэрийн халаасанд байсан зуу гаруй мянган төгрөгийг авсан. Тэгэхэд нь би Б.Лыг “чи наанаасаа архи, хоолныхоо мөнгийг авчихаад үлдсэнийг нь надад өгчих” гэж хэлэхэд “Би мөнгө аваагүй” гээд намайг барьж аваад хавсарч унагаад зодсон. Тэгээд бид хоёр эргээд эвлэрээд архиа уугаад байж байхад гаднаас нэг эрэгтэй хүн орж ирсэн шиг санагдаж байна. Харин хэн гэдгийг нь мэдэхгүй байна. Тэр залуу орж ирчихээд л гараад явсан. Тэгээд байж байхад гаднаас Д.М худаг дээр суудаг зүс мэдэх долир эмэгтэйтэй хамт орж ирсэн. Тухайн үед Д.М хүүхэдтэйгээ явж байсан. Тэр хоёр эмэгтэй бид хоёртой хамт архи уусан. Архи уугаад байж байхад би Б.Лаас “мөнгөө авъя” гэхэд “би аваагүй” гээд Б.Л намайг дахиад зодсон. Намайг зодох үед Д.М, худгийн эмэгтэй хоёр байж байсан. Б.Л бид хоёр зодолдож байгаад дахиж эвлэрсний дараа Б.Лтай ноцолдох үед газарт унасан эд зүйлүүдээ цүнхэндээ аваад хийсэн. Б.Лд зодуулах үед миний зүүн хөмсөгнөөс цус гарсан. Би бол Б.Лыг яагаад ч хүчрэхгүй гэдгээ ойлгоод “би явъя” гэж хэлэхэд “зайлахгүй юу” гэж байсан. Тэгээд явах санаатай босоод үүд рүү гишгэсэн. Тэгээд үүд рүү гарах гэж яваад болиод үүдний цаад талд байсан эрэгнэг дээр очоод эрэгнэгний нүдийг онгойлгоход баахан хутга харагдсан. Тэгэхээр нь би тэндээс нь нэг хутга аваад айлгах санаатай Б.Л руу очсон. Б.Л дээр очих үед Б.Л миний өөдөөс босоод ирсэн. Тэр үед нь баруун гартаа барьж байсан хутгаараа 2 удаа цээжин хэсэг рүү нь байхаа хутгалсан. Намайг Б.Лыг хутгалсны дараа Б.Л шууд сандал дээрээ суугаад уначихсан. Б.Л сандал дээрээ сууж унаад хальт дээшээгээ хүчтэй амьсгаадсанаа дрожин дээрээ уначихсан. Тэгэхэд хоёр эмэгтэй гараад явчихсан. Нэг мэдсэн чинь би Б.Лтай хоёулханаа байж байсан. Тэгээд би Б.Лын халаасыг уудлаад халааснаас нь өөрийнхөө мөнгийг аваад гэрээс нь өөрийнхөө эд зүйлүүдийг аваад загасаа тэврээд тэднийхээс гарсан. Талийгаач Б.Л миний биед байсан 100 гаруй мянган мөнгийг дээрэмдээд авсан. Тэгээд би түүнээс мөнгөө авах гэхэд өгөхгуй байсан. Мөнгөнөөс л болж Б.Лтай маргалдсан... Би тэдний гэрт барагцаагаар 20 гаруй минут байсан...Намайг Б.Лын гэрээс гараад явах үед Б.Л амьсгаатай боловч надтай ямар нэгэн зүйл.яриагүй...Уг нь цагдаа дээр очъё гэж бодсон боловч айгаад очиж чадаагүй юм. Эмнэлгийн байгууллага дуудах гэсэн боловч утсыг нь мэдэхгүй байсан. Тэгээд “гайгүй байх” гэж бодоод тэднийхээс яваад өгчихсөн юм. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 150-152, 162 дугаар хуудас/

Шүүх хуралдаанаар дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хэрэг учралын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22 дугаар хуудас/

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 508 дугаартай шүүгдэгч Ц.Бгийн биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт / хх-ийн 124 дүгээр хуудас /

2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 166 дугаартай хэргийн газраас хураан авсан эд зүйлд илэрсэн гарын мөрнүүдэд шүүх эмнэлзгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95-118 дугаар хуудас/

Гэрч М.Н, Д.М, Г.Н, Х.Н, Н.Д, С.Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-63, 67-68, 79-81-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар хүнийг санаатай алсан, шүүгдэгч Ч.Д, С.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдснийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ц.Б нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоол, Ц.Бгийн зан байдал, ял эдэлсэн талаархи тодорхойлолт, ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамж, суллагдсан хүмүүст олгодог справка /хх-ийн 185-191-р хуудас/- аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогчийн хууль бус үйлдлээс болж гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг болон тухайн гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шуүгдэгч Ч.Д, С.О нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 197, 206-р хуудас/-аар тогтоогдсон ба ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Б.Б.Рхүү нь шүүхийн шатанд шүүгдэгч Ч.Д, С.О нартай эвлэрч, хохирол гомдолгүйгээ илэрхийлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогч нь шүүгдэгч нартай эвлэрснээр Ч.Д, С.О нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сандал, 2 ширхэг хуванцар аяга, 1 ширхэг хутга, 3 ширхэг архины шил, 1 ширхэг пивоны сав, 2 ширхэг чавганы цай нэртэй ундааны сав, 2 ширхэг аяга, хохирогч Б.Бын өмсөж байсан хувцас болох цамц, хар өнгийн майк, жейнсэн өмд, металл аралтай ширэн тэлээ, хөх өнгийн дотоож, Б.Р шаргал өнгийн хос гутал, цагаан өнгийн хос оймс, саарал өнгийн кэпгэн малгай, биед байсан зүйлүүд болох утасны дугаар бичсэн цаас, гар бичмэлээр бичсэн 2 ширхэг жижиг цаас, ОР нэртэй баттерей 1 ширхэг, улаан өнгөтэй асаагуур 1 ширхэг, тамхины иш зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

1 ширхэг гар утас, Б.Бын хүрэн түрүүвч, жолоочийн эрхийн үнэмлэх, Хаан банкны виза карт, 1 ширхэг зоос, 100 төгрөгийн дэвсгэрт 7 ширхэг, тасархай 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, хоёртын доллар 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хорин мянган төгрөгийн дэвсгэртийн хэвлэмэл сувинер 1 ширхэг, металл бөгж 1 ширхэг, металл бугуйвч 2 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Балжиннямд буцаан олгож,

Хяналтын камерын дүрс бичлэгийг энэ хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй гэснийг, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, шүүгдэгч Ц.Бгийн цагдан хоригдсон 136 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Бд ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн үзэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин хохирлын хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Балжинням нь оршуулгын зардал гэж 3.658.450 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нар нь төлж

барэгдуулсан байх тул шуугдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Р-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэнд, шүүгдэгч Д.М, О.Н нарыг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдснийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тус ,тус тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Ч.Д, С.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгч нартай эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар Ц.Бг 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ц.Б-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар Ц.Бгийн цагдан хоригдсон 136 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн *******6 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй гэснийг, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сандал, 2 ширхэг хуванцар аяга, 1 ширхэг хутга, 3 ширхэг архины шил, 1 ширхэг пивоны сав, 2 ширхэг чавганы цай нэртэй ундааны сав, 2 ширхэг аяга, хохирогч Б.Бын өмсөж байсан хувцас болох цамц, хар өнгийн майк, жейнсэн өмд, металл аралтай ширэн тэлээ, хөх өнгийн дотоож, Б.Р шаргал өнгийн хос гутал, цагаан өнгийн хос оймс, саарал өнгийн кэпгэн малгай, биед байсан зүйлүүд болох утасны дугаар бичсэн цаас, гар бичмэлээр бичсэн 2 ширхэг жижиг цаас, СР нэртэй баттерей 1 ширхэг, улаан өнгөтэй асаагуур 1 ширхэг, тамхины иш зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг гар утас, Б.Бын хүрэн түрүүвч, жолоочийн эрхийн үнэмлэх, Хаан банкны виза карт, 1 ширхэг зоос, 100 төгрөгийн

15 дэвсгэрт 7 ширхэг, тасархай төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, хоёртын доллар 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хорин мянган төгрөгийн дэвсгэртийн хэвлэмэл сувинер 1 ширхэг, металл бөгж 1 ширхэг, металл бугуйвч 2 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Балжиннямд буцаан олгож, хяналтын камерын дүрс бичлэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээрзүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Д, С.О нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ц.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  тус, тус хэвээр үргэлжлүүлсүгэй.