| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/29 |
| Огноо | 2016-02-01 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Б.Болд |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2016/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хевсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг
Улсын яллагч Б.Болд
Шүүгдэгч Ц.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар сүрэгтэн овогт Ц.Б-д холбогдох ******** дугаартай хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Яллагдагч Ц.Б нь 2015 оны 8-р сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ******** сумын төвд өөрийнхөө эзэмшлийн ********маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2-р зүйлийн 2-7а дахь заалтыг "согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно" зөрчиж зам тээврийн осол гарган Англи улсын иргэн Доминика улсын иргэн Д.Ч дайрч бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан болох нь
шүүгдэгч Ц.Б ын мөрдөн байцаалтад өгсөн: ...өчигдөр 2015 оны 08 дугаар сарын 21-ний оройны 20 цагийн барагцаанд өөрийн ажил дээрээс мотоциклоо авсан. Миний хувьд ******тосгоны ******буюу *******онгоцон дээр онгоц уяж тавьж татдаг ажил хийдэг юм. Би ажил дээрээсээ мотоцикл авахын өмнө далайн зах орж Б.Р ах болон түүнтэй хамт явсан ахтай хамт тал шил 0.75 литрийн Сархад нэртэй архи хувааж уусан. Дараа нь 0.5 литрийн нэрийг нь санахгүй байна нэг шил архи гурвуулаа хувааж уусан. Тэгээд би усан зам орж мотоциклоо аваад ******** тосгоны хөдөө Чулуут гэх газарт байдаг хадмынхаа гэрт очих гээд засмал замаар урагшаа явж байгаад ******** тосгоны төвд гол дунд байдаг хурд сааруулагч дээр ирсэн. Эхний хурд сааруулагч дээр зүгээр гарчихсан. Дараагийн хурд сааруулагч дээгүүр гарах гэтэл миний унаж явсан мотоциклын үрүүл ертөнцийн зүгээр баруун тийш далбигнаад засмал замын ирмэгээр явж байсан гадаадын хоёр иргэний ертөнцийн зүгээр зүүн тал явж байсан эмэгтэйг мотоциклынхоо үрүүлээр зүүн талынхан хавирган тус газарт нь мөргөсөн. Тэгээд тухайн гадаадын иргэн газарт уначихсан би хальт өнгөрч яваад мотоциклоо 1 дүгээр араанд нь хийгээд хажуу тийшээ дараад унасан. ...намайг уг гадаадын иргэн дээр очиход тухайн гадаадын иргэний чихнээс цус гарчихсан мөн толгой хавиас нь цус гарчихсан толгойгоо цамцаар боочихсон хэвтэж байсан. Намайг гадаадын иргэн дээр очиход хөдөлгөж болохгүй гээд хүмүүс яриад байхаар нь би хөдөлгөөгүй. 5-10 минутын дараа цагдаа эмнэлэг хоёр хамт ирсэн. Тэгээд эмч тухайн гадаадын иргэний биеийн байдлыг үзчихээд аваад явсан. Цагдаа нар намайг аваад явсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын эрүүл мэндийг хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа мөн маш их гэмшиж харамсаж байна гэх /хх-ийн 51-53, 55-56- р хуудас/,
хохирогч Т.Ч мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ангил улсаас өөрийн найзын хамт Монгол улсад ирсэн. Би Монгол улсад найзын хамт морин аялал хийх зорилгоор ирсэн. Бид хоёр Монгол улсын Улаанбаатар хотод 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр очоод Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум рүу онгоцоор очсон юм. 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд оччихоод Мөрөн сумаас таксийгаар ******** сумын ******** тосгонд очсон юм. ******** тосгонд очоод “М5” нэртэй буудалд байрласан. Өөрийн найзын хамт ******** тосгонд байрлах хүнсний дэлгүүр ороод хүнсний зүйл аваад буцаад буудал руугаа очихоор авто замын хажуу талаар явж байтал миний араас мөргөх шиг болоод би ухаан алдсан. Намайг ухаан ороход манай найз надад мотоцикл мөргөсөн гэж хэлсэн. Би Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр онгоцоор ирээд гэмтлийн эмнэлэгт хэвтээд одоог хүртэл эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна. Одоогоор тархины баруун хойд талд ясны цууралт, тархинд цус хуралттай, цээжний зүүн талын 10 хавирга хугарсан, баруун чихний хэнгэрэг цоорсон биеийн нуруу болон зүүн гар орчимд хөхрөлт үүссэн. Намайг осолд орж гэмтсэнийг манай аав мэдээд Англи улсын Лондон хотоос Монгол улсад 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ирээд сахиж байна гэх /хх-ийн 16-17-р хуудас/,
гэрч И.Л мөрдөн байцаалтад өгсөн: ...Тэгээд бид хоёр долоо хоногийн хүнсээ авах гэж дэлгүүр рүү явж байсан чинь бид хоёрыг мотоциклтой хүн ирээд
мөргөчихсөн. Бид хоёр зэрэгцээд явж байтал үйл явдал маш хурдан нүд ирмэх зуур л болсон гэх /хх-ийн 24-р хуудас/,
гэрч Х.О мөрдөн байцаалтад өгсөн: ... Би 2015 оны 08 дугаар сарын яг хэдний өдөр байсныг нь одоо сайн санахгүй байна. Тухайн үед би өөрийн ажилчдын хамт Хөвсгөл аймгийн ******** сумын ******** тосгоны төвд цэцэрлэгийн гаднах засал чимэглэлийн ажил хийж байтал оройн 20 цаг өнгөрч байхад хүн хашхирах чимээ гарсан. Тэгэхээр нь хартал хятад мотоцикл зам дээр хажуугаараа унаад гулсаж байсан. Харин жолооч нь мотоциклтойгоо хамт унасан бололтой мотоциклоосоо салаад зам дээр 2-3 өнхрөөд замын хажуу руу унаж байгаа харагдсан. Тэгээд манай байгууллагын ажилчин болох М*а, П.Л хоёр ажпаа орхиод түрүүлээд хашаанаас гараад гүйсэн. Тэр хоёр гараад шууд мотоцикпоос унасан залуу дээр гүйгээд очсон. Миний хувьд араас нь гартал замын баруун талд замынхаа яг хажууд нэг гадаадын иргэн хэвтсэн байдалтай түүний хажууд бас нэг гадаадын иргэн сууж байсан бөгөөд сууж байсан гадаадын иргэн нь цагдаа дуудаад өгөөч гээд байгаа нь ойлгоогүй. Харин газарт хэвтэж байсан гадаадын иргэн нь ямар нэг юм ярихгүй байсан бөгөөд дагз болон чихнээс нь цус гарч байсан. Тэгээд би аймгийн 7038102 тоот утас руу залгаж байж сумынхаа цагдаагийн утасны дугаарыг авч ослын талаар мэдэгдсэн гэх /хх-ийн 27-р хуудас/,
гэрч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: ...Осол гаргасан жолооч ах нилээн согтуу байх шиг харагдсан. Мотоциклд мөргүүлсэн гэх гадаадын иргэний биеийн бүсэлхийнээс дээших хэсэг нь засмал замын хажуу талд шороотой хэсэг дээр харин бүсэлхийнээс дооших хэсэг нь засмал замын баруун талын ирмэг дээр байсан бөгөөд тухайн гадаадын иргэн хөндлөн хэвтэж байсан гэх /хх-ийн 29-р хуудас/,
гэрч О.П мөрдөн байцаалтад өгсөн: ...Осол гаргасан жолооч ах нилээн согтуу байх шиг харагдсан. Мөн тухайн мотоциклын жолооч ахын өмдний урд тал руу “Болор” нэртэй бүтэн архи байсан. Нилээн согтуу байсан. Тухайн мөргүүлсэн гэх гадаадын иргэний цээж хэсэг нь засмал замын хажуугийн шороон дээр бүсэлхийнээс дооших хэсэг нь засмал зам дээр байсан. Осол болох үед мотоцикл анх унасан газраасаа нилээн их зайд гулссан байсан гэх /хх-ийн 31-32-р хуудас/ мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №12511 тоот дүгнэлт: Ч.Л биед баруун зулай, чамархай болон суурь ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн чамархай, зулай, баруун тал бөмбөлөгийн зулай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа ба тархины баруун төл бөмбөлөгийн дух, чамархайн хэсгийн эдийн цус хуралт, няцрал, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн талын 10-р хавирга ясны хугарал, баруун чих, зүүн тохой, бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдэнэ. З.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2- т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэжээ /хх-ийн 45-р хуудас/,
Зам тээвэр осол дээр тогтоосон акт, Хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 35-36-р хуудас/, Жолоочийн согтуурал шалгасан магадалгаа /хх-ийн 4-р хуудас/, хэргийн газар үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 7-8-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэгхийсэн тукай тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 59- р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Хохирогч Англи улсын иргэн Д.Л шүүхэд ирүүлсэн Травел ХХК-ны албан ёсны орчуулагч М.С орчуулснаар "** хүлээн авч маш их баярлалаа. Би хэдийгээр энэхүү ослоос хүнд гэмтсэн хэдий ч энд би тодорхой хариулт өгөхийг хүсэж байгаа юм. Мотоциклын жолооч залуухан хүн байсан. Хүмүүс залуу байхдаа бүгд л адил алдаа хийдэг гэж боддог. Иймээс би түүнийг учиргүй буруутгахыг хүсэхгүй байна. ...эцэст нь хэлэхэд би хэрэгт холбогдсон шүүгдэгчид хүнд ял оноохыг хүсэхгүй байгаа бөгөөд мөн түүнээс ямар ч хохирол төлүүлэхийг хүсэмжлээгүй болно. Энэхүү урт хугацаанд тэрээр хангалттай харамсаж, гэмшсэн гэж бодож байна" гэсэн захианаас хохирогч хохирол нэхэмжлэхээс татгалзсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Б нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Ц.Бт ял шийтгэл оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал /үүнд: өөрт ногдох хөрөнгөгүй, тогтсон орлогогүй, эх, дүүгийн хамт амьдардаг/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар хорих ял оногдуулж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Эд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. Шүүгдэгч Ц.Б-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Ц.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Бт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61,4-т зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, хохирогч Англи улсын иргэн Д.Л хохирол нэхэмжпэхгүй гэснийг дурдсугай.
6. Д.Л-д шийтгэх тогтоолын хувийг *******хаягаар илгээхийг Хөвсгөл аймгийн шүүхийн тамгын газар болон шүүгчийн туслах Т.Цацралд даалгасугай.
7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304 ,1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ