Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2016/ШЦТ/30

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхиин шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :

Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу

Улсын яллагч Г.Ганхөлөг

Шүүгдэгч Ж.П нарыг оролцуулан Аймгийн Прбкурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ж.П-д холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч Ж.П нь 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 2069 ХӨЗ улсын дугаартай, ***** маркийн мотоциклоор ачаа, хүн тээвэрлэж яваад зам тээврийн осол гаргаж зорчигч  С.С-ын баруун хөлний дунд чөмөг хугарч “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                      ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Ж.П нь 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 2069 ХӨЗ улсын дугаартай, ********маркийн мотоциклоор ачаа, хүн тээвэрлэж яваад зам тээврийн осол гаргаж зорчигч  С.С –ын баруун хөлний дунд чөмөг хугарч Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэм буруутай болох нь

Хохирогч С.С хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2015 оны 12 дугаар сарын 21-ны орой зах дээр гурил зардаг Э.Р намайг “гэрт очоод 1 тонн гурил ачаад өгөөч” гэхээр нь би ачиж өгөхөөр Э.Рын гэр лүү П.Жийн хамт мотоциклоор нь явсан. П.Жоор гурил зөөлгөх талаар энэ хоёр хоорондоо ярьж хөлс мөнгөө тохирсон байх. Э.Рын гэрийн хаягыг би хэлж мэдэхгүй, Мөрөн сумын ******** дүгээр хороонд байдаг юм. Тэгээд би П.Ж-ийн мотоцикльд суугаад Э.Рынд очсон, надаас гадна П.Ж-ийн 10 гаруй насны хүү хамт явсан.. Тэгээд явж байгаад ******сумын 9 дүгээр хороонд байрлах Д.Ж дэлгүүрийн урд гудамжаар зүүн тийшээ нэвт гарч Д.Ж дэлгүүр лүү эргэхэд нь би газар унаж хөлөө хугалсан юм. Би унахаасаа өмнө нэг гараараа утсаар ярихаар анхаарал сарниж яваад унасан. Намайг унсаны дараа П.Ж мэдээд зогссон. Би өөрөө орон гэр байхгүй, хүргэн ахындаа байдаг юм...Тэгээд хүргэн ах Ц.Г дуудаж ирүүлсэн. Тэнд байсан хүмүүс намайг зөөлөн зүйл дээр хэвтүүлж өргөөд хүргэн ахынд авчирсан. Түүнээс хойш би одоо болтол ахындаа хэвтэж байна. Осол болох үед цаг ойролцоогоор 18-19 цаг болж байсан. Гадаа нилээн бүрэнхий болсон байсан. Би энэ мотоцикпьд өөрөө гуйж суусан. Өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас болж эргэлтэнд нь унасан. Би тухайн үед жаахан уучихсан, халамцуу байсан...Жолооч П.Ж “ах нь маргааш хүрээд ирье” гээд тэр орой намайг гэрт авчирч өгөөд алга болсон. Энэ хэрэгт миний буруу байгаа ч гэсэн би өнөөдөр эмчилгээ хийлгэх, хөлөө хадуулах мөнгө байхгүй учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний баруун хөлний дунд чөмөг яс хугарсан...Ер нь хүний муу үзнэ гэж юу байхав. Гэхдээ эрүүл мэндээ бодох хэрэгтэй байна. Миний хөлийг хөдахад багаар бодоход 500.000 төгрөг орно гэж эмч хэлсэн. Тиймээс эмчилгээний 500.000 төгрөг нэхэмжилж байна..,Ж.П нь надаас уучлалт гуйж, 500.000 төгрөгийг төлж барагдуулан эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд миний хөл одоо сайжирч байгаа тул цаашид гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 44-р тал/

Шүүгдэгч Ж.Пийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2015 оны 12 дугаар сарын 20-ны үед нэг орой зах дээр гурил зардаг Э.Р над руу утсаар залгаад “1 тонн гурил ачуулъя, хүрээд ир" гэж дуудсан юм. Тэгээд би Э.Р-тай очиж уулзаад гурилыг нь ачих грушик С.Г зах дээрээс аваад Мөрөн сумын 9 дүгээр хороонд гэрт нь очсон...Э.Р намайг энэ гүрилыг “Мөрөн сумын*******9 дүгээр хорооны *******дэлгүүрт хүргээд өг” гэсэн болохоор нь хашаанаас гараад явах гэхэд С.Р “би хамт явна, хаалга хаачихъя” гээд хашааны хаалга хаагаад гарч ирсэн... Э.Р грушиктэй явуул гэсэн юм уу” гэхэд С.Р “тийм” гэж хэлээд ачаан дээр суусан. Тэгээд би хөдлөхөөсөө өмнө “урагшаа суу, сайн бариад яваарай” гэж хэлээд явсан. Ачаан дээр буюу гурилан дээр манай хүү Д.Н, С.Р хоер хоёулаа хамт сууж явсан. Тэгээд явж байгаад Д.Ж дэлгүүрийн урдуур гудамжны үзүүрээр иргэхэд С.Р мотоцикпиос унасан. Тэгээд унаад хөл нь хугарсан юм. Д.Ж дэлгүүрийн үүдэнд очиход 10 метр зай л үлдсэн байсан. С.Рын өөрийнх нь яриагаар утсаар ярьж байгаад унасан гэсэн. Тэвшнээс дээшээ 1-2 үе илүү гарч ачигдан байсан...Надад мотоцикпоо бүтээдэг муу хөнжил явсан, түүн дээр С.Рыг тавьж өргөөд цаад талын. гудамжинд байдаг хүргэн ах Цэцэгбаярын гэрт нь хүргэсэн...Надад мотоцикль жрлоодох эрхийн үнэмлэх байхгүй...Тухайн явдлыг цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй нь миь)Ий.буруу...Би өөрөө бие муутай болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй...Миний бие С.Рын хохирлыг бүрэн барагдуулж, эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 44-р тал/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 37 тоот: С.Рын биед хөлний баруун дунд чөмөг яс^ны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хундэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 14-р тал/

Зам тээврийн осол дээр тогтоосон: Жолооч Ж.П нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1-д заасан Механикжсан тээврийн

хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна.     

а/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу

олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, мөн Монгол улсын Замын хөдөлгөөний

дүрмийн 21 дүгээр бүлгийн 21.8-д заасан Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол:

г/ Ачааны мотоциклийн тэвшинд гэсэн заалтыг тус тус зөрчиж осол гаргасан

байна гэх акт/хх-ийн 16-р тал/                                           

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэррг; нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.     

Шүүгдэгч Ж.Пийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

Гэвч хохирогч С.С.Р нь шүүгдэгч Ж.Пгой эвлэрсэн болох нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйллүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыгтус, тус дурьдах нь зүйтэй байна.       

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.4, 418.5-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон         •                                                                                          

                                                       ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч П.Жийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд

тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Ж.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй

болгосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй й болохыг тус, тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн. 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол ,хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.П-ийн оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.АРИУНЖАРГАЛ