| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2021/00546/И |
| Дугаар | 151/ШШ2021/00651 |
| Огноо | 2021-09-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 151/ШШ2021/00651
| 2021 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 151/ШШ2021/00651 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Б
Хариуцагч: ТАБСЗД““““““““холбогдох,
Тус сумын Засаг даргын Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Буянаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номинцэцэг /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюут нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Буянаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ж.Буянаа миний бие Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/214 тоот тушаалаар тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилогдон өнөөдрийг хүртэл хугацаанд үр бүтээлтэй ажиллаж байна. Дэлхий нийтэд тархаад буй шинэ Ковид-19 халдварт цар тахлын үед сумын Эрүүл мэндийн төв хүн ардын эрүүл мэндийн төлөө бүрэн чадлаараа ажиллаж байна. Гэтэл Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболд нь 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Б/05 дугаартай Сахилгын шийтгэл ноогдуулах тухай захирамжийг гаргаж, надад үндэслэлгүйгээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаалдаа эмчилгээ үйлчилгээний стандартын дагуу тусламж үйлчилгээ үзүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан гэх үндэслэлийг заадаг бөгөөд ийм зүйл огт болоогүй. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 06/787 дугаартай хариугаар миний гомдлыг хүлээн аваагүй ба аймгийн Эрүүл мэндийн газраас хяналт шалгалт хийсэн гэх утга бүхий хариуг ирүүлсэн байна. Миний бие дээрх хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны Б/05 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Баячандмань сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номинцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.”“““““““ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Тус сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар захирамж гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Буянаад Эмчилгээ үйлчилгээний стандартын дагуу тусламж үйлчилгээ үзүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх асуудалтай холбоотой тус сумын Эрүүл мэндийн төвд аймгийн Эрүүл мэндийн газраас ажлын хэсэг ирж, ажилласан. Ингэхдээ иргэн Б.Пагмад анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамж, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт, холбогдох дүрэм журмыг мөрдөөгүй байна гэж дүгнэсэн. Иймээс Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан Сумын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааг стандартын түвшинд хүргэж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд чанартай үзүүлэх гэсэн зорилтоо хэрэгжүүлээгүй гэж үзээд нэхэмжлэгч Ж.Буянаад сануулах арга хэмжээ авсан. Энэ нь холбогдох хууль, дүрэм журмыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Буянаа нь хариуцагч ”“““““““холбогдуулан Тус сумын Засаг даргын Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Тус аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 тоот захирамжаар сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Буянаад сануулах сахилгын шийтгэл ногдуулахдаа эмчилгээ үйлчилгээний стандартын дагуу тусламж үйлчилгээ үзүүлээгүйн улмаас иргэний эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан хэмээгээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12, 37.1.18, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 9 дүгээр зүйлийн 9.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэсэн байна.
Тухайн захирамжийн Эмчилгээ үйлчилгээний стандартын дагуу тусламж үйлчилгээ үзүүлээгүйн улмаас иргэний эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан гэх үндэслэл нь ямар эмчилгээ үйлчилгээний стандарт болох нь тодорхойгүй, ямар иргэний эрүүл мэндэд, яагаад ноцтой хохирол учирсан болох, үүнийг ямар эрх бүхий байгууллага шалган тогтоосон болох тухай холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Талуудын гаргасан тайлбараар эрүүл мэндэд нь хохирол учирсан гэх Б.Пагмад нэхэмжлэгч Ж.Буянаа тусламж үйлчилгээ үзүүлсэн, эсхүл үзүүлээгүйн улмаас түүний эрүүл мэндэд хохирол учирсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагч нар өөрийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хариу тайлбараа нотлох баримтыг гаргаж өгөх үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус заасан бөгөөд хэрэв төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй бол хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх ажиллагааг хийдэг.
Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү үүргээ биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг гаргаагүй тул Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны Б/05 тоот захирамжийн үндэслэл нотлогдож, тогтоогдсонгүй.
Түүнчлэн хариуцагч сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсгийг удирдлага болгосон боловч хэрэгт тухайн шийтгэл хүлээлгэх үндэслэл болсон хөдөлмөрийн дотоод журмыг ирүүлээгүй, мөн хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг зөрчсөн болох талаар тайлбар өгөөгүй болно.
Хоёрдугаарт, нэхэмжлэгч тухайн захирамжийг гардан авснаас хойш урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэж, Төв аймгийн Засаг даргад 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өргөдөл гаргасан боловч өргөдлийн хариуг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга өгөхдөө Баянчандмань сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариу өгчээ.
Мөн Төв аймгийн хэмжээнд сум хооронд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, Төв аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/146 тоот, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/157 тоот, 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/158 тоот, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/239 тоот, 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/274 тоот, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/300 тоот[1], Зуунмод сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/106 тоот захирамжууд гарч байсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацаандаа шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байжээ.
Энэ нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох үндэслэлд хамаарч байгаа ба мөн хуулийн 78.3, 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар нэхэмжлэгч Ж.”“““““““ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байдлыг харгалзан түүний нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 78.3, 82 дугаар зүйлийн 82.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.3-т зааснаар нэхэмжлэгч Ж.”“““““““ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 тоот Сахилгын шийтгэл ноогдуулах тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Буянаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас 70.200 төгрөг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 78.3, 82 дугаар зүйлийн 82.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.3-т зааснаар нэхэмжлэгч Ж.”“““““““ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 тоот Сахилгын шийтгэл ноогдуулах тухай захирамжийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Буянаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА