Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2016/ШЦТ/32

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

        Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу

        Улсын яллагч Л.Отгончимэг

        Шүүгдэгч Ц.Э

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э-д холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Ц.Э нь 2015 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Ж**** сумын төвд оршин суух иргэн Н.Ж  нэвтрэн орж 460.000 төгрөг, 5 шил 0.75 гр хэмжээтэй архи зэргийг хулгайлан авч 527.000 төгрөгний хохирол, 2015 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт оршин суух иргэн Г.Мбайшинд нэвтрэн орж эмээлийн 10 ширхэг завхайг  хулгайлан авч 1.100.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Э нь 2015 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Ж.Т сумын төвд оршин суух иргэн Н.Ж   байшинд нэвтрэн орж 460.000 төгрөг, 5 шил 0.75 гр хэмжээтэй архи зэргийг хулгайлан авч 527.000 төгрөгний хохирол, 2015 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт оршин суух иргэн Г.М байшинд нэвтрэн орж эмээлийн 10 ширхэг завхайг хулгайлан авч 1.100.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ц.Э шүүх хуралдаанд: Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг зөвшөөрч байна гэв.

Хохирогч Г.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 10 дугаар сарын 21-ний орой айлд очоод гэртээ иртэл гал тогооны цонх дотогшоо унаж цонхны шил нь хагарсан байсан. Гэр дотор байсан авдарнуудын тагийг эвдэж онгойлгоод дотор нь байсан эд зүйлийг гаргаж хамаг эд зүйлийг байрнаас нь хөдөлгөсөн байсан... Би уг эмээлийн завхайг зүс таних хүнээс 1.100.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо би гомдолггүй байна алдсан зүйлээ буцааж авсан. .. " гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/,

Хохирогч Н.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Манай гэрийн баруун талын цонхыг бүтнээр нь онгойлгож хулгай орсон байсан. Авдар дотор байсан өвгөн бид хоёрын тэтгэврийн 460.000 төгрөг байсныг авсан байсан. Мөн хоолны амбаараас 0.75 гр шилтэй 5 шил архи авч явсан байсан. Би гомдолтой байна. 66.500 төгрөгийг хүлээн авлаа. Үлдэгдэл 393.500 төгрөгөө буцааж авмаар байна... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 41-42 дугаар хуудас/,

Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн ". .2015 оны 10 дугаар сарын 16- ны өдөр Л.В , А.Т болон миний ах Э.Р гурав 0.75 гр шилтэй  У.Р нэртэй архийг задалсан ууж байсан Би тэр архинаас огт хэрэглээгүй хаанаас архи хэн нь архи авчирсан талаар би мэдэхгүй.. " гэх мэдүүлэг/ХХ-ийн 54-55 дугаар хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Э.Р, Т.Р бид гурав дээд хотынхоо айлд очих гээд явж байсан чинь замын хажууд гэрэл гарахаар нь очсон чинь Л.В, А.Т, Э.Р гурав газарт суусан 0.75 гр шилтэй Улаанбаатар нэртэй архийг талд ортол уусан сууж байсан. Э.Р нь ах Э.Р архинаас болж маргалдсан тэгээд Төгсбаяр, Төгсбаяр бид гурав гэртээ харьж амарсан. . ." гэх мэдүүлэг /ХХ-ийн 60-61 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Гэрийн ойролцоо жалга руу дагуулж очоод Э.Р 0.75 шилтэй 2 ширхэг Улаанбаатар нэртэй архи аваад ирсэн. Э.Р нөгөө архиа задлаад А.Д эхэлж өгөөд тойруулсан. Би архинаас уугаагүй... Э.Р нь архи авахдаа өмсөж явсан гутлынхаа түрүүнээс багцалсан мөнгө гаргаж ирээд архи авсан яг хэдэн төгрөгийн дэвсгэр байсныг нь хараагүй ямар ч байсан дээрээ 5 мянган төгрөгний дэвсгэртэй мянган төгрөгний дэвсгэрт, мөн таван зуутын дэвсгэртүүд байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 62-63 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 10 дугаар сарын 19-ны орой 16 цагийн үед хөрш айлын Э.Р тааралдаад улаан өнгийн резинэн боодолтой таван зуун төгрөгийн дэвсгэртүүдийг өмсөж явсан хоромон гутлын түрүүнээс гаргаж ирээд энэ мөнгийг хадгалж бай би Мөрөн явахаар авна гээд надад өгсөн. Би тоолох гэсэн боловч Э.Р би наад мөнгөний тоог мэдэж байгаа тоолох хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд би гэрийн гадаа байдаг ЗИЛ-130 маркийн машинд нуусан...." гэх мэдүүлэг/XX- ийн 64 дүгээр хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 18-27 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 31, 33-34 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ-ийн 32, 35 дугаар хуудас/,

Эд зүйл үнэлсэн тайлан /ХХ-ийн 74, 76, 81 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 94-108 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Э нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээсэн нь гэм буруутайд тооцох үндэслэл болж байх бөгөөд хохирогч Г.М,  Н.Ж, гэрч Ц.Т, Б.Б, Б.Т нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдсан гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн ****** дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Хохирогч Г.М нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба харин шүүгдэгч Ц.Э-өөс 393.500 төгрөг гаргуулж хохирогч Н.Жд олгох зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Э нь урьд 2015 онд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан байсан ба /хх-ийн 114-118/ шүүгдэгч нь тэнсэж, хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр  үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар ялтайд тооцогдохоор байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25

жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2 дахь хэсэгт хамрагдаж байх тул түүний ялгүй болох хугацаанаас улдсэн хугацааг, хорих япыг тэнссэн хүний хянах харгалзах хугацаанаас нь үлдсэн хугацааг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

    Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй байна. Эрүүгийн ****** дугаар хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй болохыг “Аймгийн прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ****** дугаартай эрүүгийн хэргийг тусгаарлах тухай", яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолууд хэрэгт авагдсан байгааг тус тус дурдлаа.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 102 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Э.Р-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч  Э.Р-ийг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар шүүгдэгч Ц.Э-ийн цагдан хоригдсон 102 /нэг зуун хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Эрүүгийн ****** дугаартай хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Г.М нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Э -с 393.500 /гурван зуун ерэн гурван мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Н.Ж-д олгосугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 -д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.