| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/34 |
| Огноо | 2016-02-04 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2016/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу
Улсын яллагч Л.Отгончимэг
Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Т.Э-д холбогдох эрүүгийн ********* тоот хэргийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгч Т.Э нь 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********тоотод өөрийн салсан эхнэр иргэн М.Х-ыг хавсарч унагаан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Т.Э нь 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *******тоотод өөрийн салсан эхнэр иргэн М.Хыг хавсарч унагаан зодож бие махбодид нь тархи доргилт, ууцанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн талын хацарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь
Хохирогч М.Х-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би Э.Т гэдэг хүнтэй *** онд гэр бүл болж хамт амьдарч байгаад 2011 оны 06 дугаар сард шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан юм. Гэтэл Э.Т гэрлэлтээ цуцлуулсанаас хойш байнга гэрт ирж, намайг байнга дарамтлан зодож, элдвээр доромжилж, гэр орноос минь явахгүй, охин бид хоёрын хүч чадал дорой байдлыг далимдуулан байнга хүчирхийлж, дарамтанд байлгах болсон. Э.Т нь намайг гэрлэлтээ цуцлуулснаас хойш надад хонзогнож, “чамайг алнаа” гэж хэлээд хүчирхийпж дарамталдаг. Э.Т одоогоос 10 гаруй жилийн өмнө намайг зодож миний шүд рүү өшиглөж, дээд 4 үүдэн шүдийг хугалсан. Мөн 2015 оны 11 сард намайг зодож миний доод нэг шүдийг хуга цохьсон. 2004 онд гутлый араар цохиж хүзүүний арын сэртэн ясыг хуга цохьсон. Хамгийн сүүлд л гэхэд 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр надтай хэрүүл маргаан хийж, хавсарч унгадснаас болж миний нуруу, хонго, хацар зэрэг их өвчтэй байгаа. Э.Т намайг хардсаны улмаас байнга зоддог. Тухайн үед согтуу байсан. Гэхдээ эрүүл байсан ч намайг байнга-зоддог юм. Би энэ хүнээс хол тусдаа амьдармаар байна. Миний нэр >с/ндэд хүртэл халдаж олны дунд гутаан доромжилж байдапг нь “хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэсэн боловч миний бие Э.Т-тай сайн дураараа эвлэрч хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй болсон тул эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг/хх-ийн 9-р тал/ |
Шүүгдэгч Т.Э-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Бид хоёр гэр бүл болоод 20 гаруй жил болж байна. Би эхнэрээ хардаад зоддог юм. Өнгөрсөн жил миний утас руу нэг эрэгтэй хүн залгаад “Наад хүүхэн чинь урьд нь миний өвөрт хэвтэж байсан. Чи наад гэрээсээ зайл” гэх мэтээр янз бүрийн зүйл хэлээд байхаар нь миний уур хүрээд архи уухаараа эхнэртээ гар хүрчихээд байдаг юм...Би тэр өдөр эхнэрээ нөгөө залуутай нь хардснаасаа л болж зодсон. Тухайн үед согтуу байсан. Би ягтэнд, энд нь цохьсоноо санахгүй байна. Хавсарч унагаахад л гэмтсэн юм шиг байсан. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний гаргасан үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авахад татгалзах зүйл байхгүй гэх.мэдүүлэг/хх- ийн 21-р тал/
Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 45 тоот: М.Хын биед тархи доргилт, ууцанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн талын хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтрл нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар алдахад нөлөөлөхгүй. Энэ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.гэх дүгнэлт /хх-ийн 1?-р тал/
Шүүгдэгч Т.Э нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөлд тооцож үзлээ.
Шүүгдэгч Т.Эыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.
Гэвч хохирогч М.Х нь шүүгдэгч Т.Э-тай эвлэрсэн болох нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн эвлэрлийн Тррээгээр батлагдаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн ****** дугаартай хэрэгт эд мөрийн баримтрар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэхэмжпэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус, тус дурьдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжпэн судалсан нотлох баримт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж арсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай,гэж үнэлсэн болно.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Т-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй
болгосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыгтус, тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т ын оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ