| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2022/0560/З |
| Дугаар | 128/ШШ2022/0473 |
| Огноо | 2022-06-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2022/0473
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б****-аас Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.А******-д холбогдуулан гаргасан 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр дүгнэлтэд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б***** шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б***** би, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.А*********** нь Х******* ХХК нь Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн гэх үйлдэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Хөрс автосервис ХХК-д 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын байцаагч Б.А****** нь шийтгэлийн хуудасны 1 дэх хэсгийн хуулийн зүйл, хэсэг, заалт бичих хэсэгт 2.3 гэж хуульд байхгүй хуулийн зүйл, хэсэг, заалт бичсэн, шийтгэлийн төрөл, хэмжээ гэх хэсэгт шийтгэлийн төрлийг бичилгүй орхижээ.
Иймд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдож байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.А******-ын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0250124 дугаартай шийтгэлийн хуудасны 2,3 гэснийг 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 гэж, шийтгэлийн төрөл, хэмжээ гэх хэсэгт торгох гэж нэмж бичиж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив. гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.А****** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.А****** би Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б******-ы гаргасан 0250*** дугаартай шийтгэлийн хуудасны 2,3 гэснийг 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 гэж, шийтгэлийн төрөл, хэмжээ гэх хэсэгт торгох гэж нэмж бичихийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.А***** нь Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б****-ны Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.А*****-ын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0250**** дугаартай шийтгэлийн хуудасны 2,3 гэснийг 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 гэж, шийтгэлийн төрөл, хэмжээ гэх хэсэгт торгох гэж нэмж бичиж өөрчлөлт оруулах тухай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зуржээ.
Прокурорын дүгнэлтийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.А****** хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
Учир нь холбогдогч Х********* ХХК нь шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн 5,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.А******** нь шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах нь холбогдогч Х******* ХХК-ийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлахгүй гэж үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.А*********-ын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0250124 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б*****-ны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр дүгнэлтийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.А******** зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.А******-ын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0250124 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б*****-ны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр дүгнэлтийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.А***** зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Г.М*****-д даалгасугай.
4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН