| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2020/02594/И |
| Дугаар | 181/ШШ2021/00163 |
| Огноо | 2021-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2021/00163
2021 01 22 181/ШШ2021/00163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.С-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х ХХК-д холбогдох,
ЗГ/RCC180611003-1 тоот зээлийн гэрээг цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Х ХХК болон Ц.С нарын хооронд байгуулагдсан ЗГ/RCC180611003-1 тоот зээлийн гэрээг шүүхийн журмаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч Ц.С-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 64,205,429.96 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.С миний бие Х түүнийг телөөлж Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Кёкүшю цамхагийн байранд байрлах Хны салбартай 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр №ЗГ/RCC180611003-1 дугаартай Зээлийн гэрээг байгуулж, 85.000.000 төгрөгийг сарын 2%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж, уг зээлээ 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр авсан.
Мөн өдрөө Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулж барьцааны зүйлд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/ Москвагийн гудамж 30 тоот, 312 м.кв, зочид буудлын зориулалттай объект /Ү-2201035330, ГД000294916/, мөн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1 дүгээр хороолол, /18031/ Москва гудамж, 30 тоот, 104 м.кв барилгын баруун хойд талын 3 давхрын хэсэг, /Ү-2201013212, ГД000581279/, мөн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/ Москвагийн гудамж 30 тоот, 93 м.кв газар, мөн тоотын 283 м.кв газрыг барьцаалбар болгосон.
Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу сард төлбөл зохих нийт дүн 2.188.079.74 төгрөг бөгөөд зээл авсан 2018 оны 06 дугаар 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх 25 сарын хугацаанд 54.952.000 төгрөг төлөх ёстойгоос 50.638.940 төгрөгийг төлсөн бөгөөд дэлхий нийтэд үүсээд байгаа цар тахал өвчний улмаас Монгол улсад хөл хорио тогтоосноос, Нийслэлийн Засаг даргын 26 дугаар тушаал гарсантай холбоотой 2020 оны 02 дугаар сараас явуулж байсан дэн буудлуудын үйл ажиллагаа доголдож надаас үл хамаарах нөхцөл байдлуудын улмаас зээлийн гэрээний эргэн төлөлт хийгдэх боломжгүй бодит нөхцөл байдал үүсэж орлого эрс буурсан хэдий ч өр зээл тавьж зээлээ төлж явсан, мөн дэн буудлын тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дууссан зэрэг нөхцөл байдал үүсээд байгаа учраас 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/RCC180611003-1 дугаартай зээлийн гэрээг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Х нь талуудын хооронд байгуулагдсан ЗГ/RCC180611003-1 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлдэгч Ц.С-с гэрээний үүрэгт 64,205,429.96 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гаргасан. Банк зээл, хүүгийн тооцооллыг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон шүүхэд нэхэмжлэл гаргасан тул уг өдрөөр зээлийн гэрээг цуцлахад татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагч Х ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Ц.С нь тус банктай 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр №ЗГ/RCC180611003-1 тоот Зээлийн гэрээ, №ЗБ/RCC180611003-1-1, №ЗБ/RCC 180611003-1-2, №ЗБ/RCC180611003-1-4 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нүүдийг тус тус байгуулан 85,000,000.00 (наян таван сая) төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан.
Хариуцагч нар нь №ЗГ/RCC180611003-1 тоот Зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож:
1. Ц.С-н өмчлөлийн бөгөөд улсын бүртгэлийн Ү-2201035330 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/ Москвагийн гудамж, 30 тоот хаягт байрлах 312 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
2. Ц.С-н өмчлөлийн бөгөөд улсын бүртгэлийн Ү-2201013212 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/, Москвагийн гудамж, 30-н тоот, барилгын баруун хойд талын 3 давхар хэсэгт байрлах 104 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
3. Ц ХХК-ийн эзэмшлийн бөгөөд нэгж талбарын №1823/0116- 18637310844417 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/, Москвагийн гудамж, 30 тоот хаягт байрлах 93 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар,
4. Ц.Т-ийн эзэмшлийн бөгөөд нэгж талбарын №1823/0114-18637310854393 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/, Москвагийн гудамж, 30 тоот хаягт байрлах 283 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн байх бөгөөд цаашид зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулах боломжгүй байгаа талаараа үндсэн нэхэмжлэлд дэлгэрэнгүй дурдсан байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.6, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэг, 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бий болсон байна.
Зээлдэгч нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 60,994,256.64 төгрөг, зээлийн үндсэн хүү 3,166,876.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,296.60 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан №ЗГ/RCC180611003-1 тоот Зээлийн гэрээ-г шүүхийн журмаар хугацаанаас өмнө цуцалж, зээлдэгч Ц.С-с зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 64,205,429.96 төгрөгийг гаргуулж, Худалдаа, хөгжлийн банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.
2. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №ЗГ/RCC180611003-1 тоот Зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан:
2.1.Ц.С-н өмчлөлийн /Ү-2201035330/ Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/, Москвагийн гудамж, 30 тоот хаягт байрлах 312 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
2.2.Ц.С-н өмчлөлийн /Ү-2201013212/ Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/, Москвагийн гудамж, 30 тоот, барилгын баруун хойд талын 3 давхар хэсэгт байрлах 104 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
2.3.Цагаан гоо ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын №1823/0116- 18637310844417 дугаартай, Сонгионхайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/, Москвагийн гудамж, 30 тоот хаягт байрлах 93 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар,
2.4.Ц.Тунгалагийн эзэмшлийн нэгж талбарын №1823/0114-18637310854393 дугаартай, Сонгионхайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/, Москвагийн гудамж, 30 тоот хаягт байрлах 283 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч болон сөрөг нэхэмжлэлийн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Шүүхийн журмаар зээлийн гэрээг цуцлуулах талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад маргаан байхгүй.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөөд гэрээг цуцлах асуудалд маргахгүй байна. Үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 64,205,429.96 мөнгө нэхэмжилсэн. Ц.С-н хувьд зээлийн хүүгээ төлөхгүй болохоор Монгол банкны хар дансны жагсаалтанд орохоос эхлээд нөхцөл байдлууд үүссэн. Гэхдээ энэ нөхцөл байдал нь өөрөөс нь шалтгаалаагүй. Яагаад гэвэл тухайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бол байраа түрээслүүлээд орлогоо зээлийн хүү, үндсэн зээл төлөөд явах байсан. Нийгэмд учирсан нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа нь шууд 100 хувь алдагдсан. Энэ нөхцөл байдлыг шүүгчийг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна.
Хоёрдугаарт төлбөрийн хувьд нэхэмжлэгч үндсэн зээлээс 32,583,318 төгрөг төлсөн байна гэж үзэж байна. Нийт 25 сар төлөх ёстойгоос 23 сар төлсөн байдаг. Хүүндээ 18,055,622 төгрөг, нийт 50,638,940 төгрөгийг төлсөн. Иймээс үндсэн зээл 85,000,000 төгрөгөөс төлсөн төлбөрөө хасахад 52,416,682 төгрөгийг зөвшөөрч байгаа. Хүүнд 1,562,827.48 мөнгийг зөвшөөрч байна. Нийт 53,979,509.48 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ц.С-н хувьд өөрөөс нь шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Гэхдээ дийлэнх мөнгөө төлж байсан гэдгийг шүүгчээс харгалзаж үзээд хүлээн зөвшөөрсөн хэмжээнд шийдвэрлэх боломжтой байх гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан №ЗГ/RCC180611003-1 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Х ХХК-иас Ц.С-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 64,205,429.96 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Х ХХК болон Ц.С нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр №ЗГ/RCC180611003-1 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Х ХХК нь 85,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар 60 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй зээлдүүлэх, Ц.С нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Мөн өдөр Х ХХК нь Ц.С-той №ЗБ/RCC180611003-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, Ц.Т-тай №ЗБ/RCC180611003-1-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, Ц ХХК-тай №ЗБ/RCC180611003-1-4 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж, Ц.С зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/ Москвагийн гудамж, 30 тоот хаягт байрлах 312 м.кв талбай /Ү-2201035330/ бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/, Москвагийн гудамж, 30-н тоот, барилгын баруун хойд талын 3 давхар хэсэгт байрлах 104 м.кв талбай / Ү-2201013212/ бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/ Москвагийн гудамж, 30 тоот хаягт байрлах 93 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар /нэгж талбарын №1823/0116-18637310844417 дугаартай/,
Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/, Москвагийн гудамж, 30 тоот хаягт байрлах 283 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар /нэгж талбарын №1823/0114-18637310854393 дугаартай/ зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Зээлийн болон барьцааны гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 46.2, 166 дугаар зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан хүчин төгөлдөр гэж үзнэ.
Зээлдүүлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 85,000,000 төгрөгийг Ц.С-н 461022850 тоот дансаар шилжүүлэн өгсөн, зээлдэгч Ц.С нь зээлийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 50,638,940 төгрөгийг төлсөнд талууд маргаагүй.
Нэхэмжлэгч Ц.С нь Дэлхий нийтэд коронавирусын цар тахал гарсантай холбоотойгоор эрхэлж байсан үйл ажиллагаа цаашид явуулах боломжгүй болсон тул 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/RCC180611003-1 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахаар шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул шүүх талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр №ЗГ/RCC180611003-1 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсантай холбогдуулан Х ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон зээлдэгч Ц.С-с зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 64,205,429.96 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 53,979,509.48 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.
Зээлдэгч Ц.С нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 50,638,939.95 төгрөгийг төлсөн байх бөгөөд үүнээс үндсэн зээлд 24,005,743.36 төгрөг, зээлийн хүүнд 26,632,594.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 691.20 төгрөг төлсөн, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 60,994,256.64 төгрөг, зээлийн хүү 3,166,876.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15296.60 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 29000 төгрөгийг гэрээ цуцалснаас учирсан хохиролд тооцох боломжгүй учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х ХХК болон Ц.С нарын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/RCC180611003-1 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Ц.С-с үндсэн зээлийн үлдэгдэл 60,994,256.64 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 3,166,876.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 15296.60 төгрөг, нийт 64,176,429.96 төгрөгийг гаргуулж, Х ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хариуцагч Ц.С нь сайн дураар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл Иргэний хуулийн 169 дугаар зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/ Москвагийн гудамж, 30 тоот хаягт байрлах 312 м.кв талбай /Ү-2201035330/ бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/, Москвагийн гудамж, 30-н тоот, барилгын баруун хойд талын 3 давхар хэсэгт байрлах 104 м.кв талбай / Ү-2201013212/ бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/ Москвагийн гудамж, 30 тоот хаягт байрлах 93 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар /нэгж талбарын №1823/0116-18637310844417 дугаартай/,
Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/, Москвагийн гудамж, 30 тоот хаягт байрлах 283 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар /нэгж талбарын №1823/0114-18637310854393 дугаартай/ зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х ХХК болон Ц.С нарын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/RCC180611003-1 тоот зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэгч Ц.С-с зээлийн гэрээний үүрэгт 64,176,429.96 төгрөгийг гаргуулан Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/ Москвагийн гудамж, 30 тоот хаягт байрлах 312 м.кв талбай /Ү-2201035330/ бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/, Москвагийн гудамж, 30 тоот, барилгын баруун хойд талын 3 давхар хэсэгт байрлах 104 м.кв талбай /Ү-2201013212/ бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/ Москвагийн гудамж, 30 тоот хаягт байрлах 93 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар /нэгж талбарын №1823/0116-18637310844417 дугаартай/, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/, Москвагийн гудамж, 30 тоот хаягт байрлах 283 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар /нэгж талбарын №1823/0114-18637310854393 дугаартай/ зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.С-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 549,180 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.С-с 549,032 төгрөг гаргуулж Х ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.ЭНХЦЭЦЭГ