| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/0014/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/12 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.З хөтлүүлэн,
Улсын яллагч М.А....,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г......,
Шүүгдэгч Г.Б...... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Т...... сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн ...... дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ны ..... дугаар сарын .........-ний өдөр ........ аймгийн ........ суманд төрсөн, халх......настай, ......., ............боловсролтой, .............. мэргэжилтэй, ..............аймгийн ....... суманд үйл ажиллагаа явуулдаг Улсын ... дүгээр ........ бага бүлгийн ..... ажилтай, ам бүл 2, охины хамт...... аймаг,....... сум, .......... баг, Тэх хэсэг, .......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ө овогт Г........... Б......., регистрийн дугаар: ..........,
Шүүгдэгч Г.Б........ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө ....... аймгийн .......... сумын ............. багийн нутаг дэвсгэрт ........... улсын дугаартай "Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б........ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын 27-нд ......... ........ сумаас Э......... эгчтэйгээ эмнэлэгт үзүүлэхээр ирсэн. Шинэ жилийн баяр байсан учир хэдэн хүмүүс караоке орох санал гаргасан. Э......... биеэ үзүүлэх гэж ирсэн байсан. Э....... явъя гээд чи ууж идээгүй юм чинь машин бариад яваадах гээд караокеноос гараад явж байгаад ..... маркет дэлгүүрийн тэнд цагдаатай таарсан. Би пиво уусан байсан учир айгаад үлээхээс татгалзсан. Э........ өөрөө машинаа бариад явсан бол ийм асуудал гарахгүй байсан. Харамсаж байна.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж байна...” гэв.
Улсын яллагч М.А........ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Б........ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө ....... аймгийн ........ сумын .......... багийн нутаг дэвсгэрт ::::::: улсын дугаартай "Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. Ингээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ял оногдуулах саналыг гаргаж байна. Түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хучин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна...” гэв.
Шүүгдэгч М.Г............ нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...Г.Б........ нь ....... аймгийн ....... сумын ........... багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ......... аймгийн .......... эсэхээ зохих ёсны дагуу шалгуулахаас зайлсхийж pruis-20 маркын ...... .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, чөлөөлж болно гэж заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэнэ гэсэн байгаа. 17 жил сургуулийн өмнөх боловсролын __байсан. Хүний ятгалгаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хэд хоногийн өмнө ээж нь нас барсан, охинтойгоо хоёулаа амьдардаг нөхцөл байдлыг харгалзан торгох ялаас чөлөөлөх боломжтой гэж үзэж байна. Хэрэв шүүх чөлөөлөх боломжгүй гэж үзвэл торгох ялыг төлж барагдуулах хугацааг 2 жилийн хугацаанд төлж барагдуулахаар шийдвэрлэж өгөөч гэсэн саналтай байна...” гэв.
Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Гэрч М.Э......... 2024 оны 12 дугаар 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 17-18 цагийн ........ аймгийн ......... сумаас тус сумын .... ........ 3 ........ хамт гараад ........ аймгийн Тосонцэнгэл суманд караокед суух ажлаар ирсэн. ......... сумын ....... банкны чанх ард талд байрлах шинээр нээгдсэн караоке бааранд 2 цаг гаран сууж байгаад 2 багш тэндээ үлдээд би болон Б.......... хамт баарнаас гарсан. Тэгээд би баарнаас гараад гэр рүүгээ явах гэж байхдаа Б........ хандан эгчийнх нь хөл бага зэрэг чинэрээд байна, мөн халтиргаанаас гаргаад өгчих гээд машиныхаа түлхүүрийг өгөөд машинаа бариулсан юм. Тэгтэл тухайн баарнаас хөдлөөд .......... сумаас гарах гэж байхад тааралддаг бетон нь гүүрний цаахна талд 2 цагдаа зогсож байсан. Тэгээд тэр 2 цагдаа дохиур модоо дохиод зогсоосон юм. Тэгэхэд би жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж явсан. Миний машиныг Г.Б........ жолоодож явсан. Тэгээд цагдаа зогсоогоод намайг болон Г.Б....... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тодруулахаар тандагч багажаар үлээлгэж байгаа юм гэж хэлээд нэг цагдаа тухайн багаж руу үлээлгэсэн дараагаар нь Г.Б........ "Үлээ” гэж хэлэхэд нь Г.Б.......... үлээхгүй гээд хэсэг болсон. Тэгээд машиныг болон Г.Б....... тухайн 2 цагдаа цагдаагийн хэлтэс дээр авчирч машиныг маань журамласан. Тэгээд цагдаа дээр ирээд өрөөнд оруулан дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгер багажаар үзнэ гээд намайг дахин үлээлгэсэн. Тэр үед дахин Г.Б.......... нь үлээгээгүй юм. Би Г.Б.......... жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн үед караокеноос гарах үедээ лаазны тал пиво уусан байсан учраас үлээхээс айгаад драгер багаж үлээгээгүй байх гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 58-59-р хуудас/,
-Гэрч Н.Н......... 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ........ аймгийн ............ сумын сум дундын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Д........... хамт нэгдсэн эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр 2024 оны 12 дугаар сарын 27-ны 22 цагаас 28-ны шилжих шөнийн 02 цагийн үед хүртэлх хугацаанд ...............аймгийн .......... сумын ........... багт гарсан. Тэгтэл 2024 оны 12 дугаар сарын 27-ны 23 цаг 53 минутад зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Д........... хамт .......... аймгийн ............ сумын ............. багийн нутаг дэвсгэрт байрлах .................-ийн уулзвар хэсэгт хяналт шалгалт хийж байхад ............ улсын дугаартай улаан өнгийн тээврийн хэрэгслийг дохиур модоор дохиход зогсохгүйгээр цааш ........... гэх нэртэй хүнсний дэлгүүрийн өөдөөс харсан дэлгүүрийн урд талын зогсоол дээр зогссон тэгэхлээр би тухайн машины жолоочоос бичиг баримтаа шалгуулна уу гэхэд жолоочийн бичиг баримт байхгүй гэхээр нь регистрийн дугаараар хайхад хажуу талын буюу жолоочийн хажуу талын урд суудал дээр сууж байсан гэх хүний регистрийн дугаарыг хэлсэн. Тэгэхлээр би согтууруулах ундааны зүйл хэрэгсэл юм биш үү гэхэд би жаахан пиво уусан гэхээр нь машиныг саатуулсан. Тэгээд машиныг саатуулаад тухайн машиныг жолоодож явсан гэх Г.Б........ гэх хүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тодруулахаар драгер багаж үлээлгэх гэтэл тухайн хүн үлээхгүй гээд 2 цаг гаран болсон. Тэгэхлээр би үлээхгүй байхаар нь өөрийн гар утсан дээр бичлэг хийсэн. Тухайн бичлэг Г.Б.......... нь би жаахан пиво уусан, драгер үлээхээс татгалзаж байна, мөн та эмнэлэг ороод цусаа өг гэхэд би цусаа өгөхгүй гэсэн. Тэгээд би тухайн хүн буюу Г.Б....... эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үлээхээс зайлсхийсэн учраас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд өөрийн биеэр би оруулсан. Улаан өнгийн Приус 20 маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Г.Б....... нь тухайн үед жолоодож явсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь Г.Б........ өөр хүн байсан. ...Би тухайн үед Г.Б......... регистрийн дугаараар нь шалгахад 2024 оны 09 дүгээр сард 1 жилээр эрхээ хасуулсан байсан. Г.Б.......... нь би уухын хувьд бол уусан. Наадахыг чинь үлээчих юм бол баларна аа гэж хэлээд байцаагчийн өрөөнд 2 цаг гаран болсон." гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 61-62-р хуудас/,
-Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай магадлал /Хавтаст хэргийн 64-67-р хуудас/,
-Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтас хэргийн 5-8-р хуудас/,
-Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тэмдэглэл /Хавтаст хэргийн 9-р хуудас/,
-Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл /Хавтаст хэргийн 12-р хуудас/,
-Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 13-14-р хуудас/,
-Зөрчлийн ******* дугаартай хэргийн хуулбар /Хавтаст хэргийн 16-53-р хуудас/,
-Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 54-55-р хуудас/,
-Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /Хавтаст хэргийн 56-р хуудас/,
-2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хавтаст хэргийн 1-р хуудас/,
-Шүүгдэгчийн хувийн байдалд холбогдох баримтууд
болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б...... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө ....... аймгийн ......... сумын .......... багийн нутаг дэвсгэрт ...... ..... улсын дугаартай "Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйл баримт хангалттай нотлогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч Г.Б....... нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн мэдээллийн лавлагаа болон шийтгэврийн хуулбараар нотлогдож байх ба өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Монгол Улсын ........ хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч нь энэ дүрмийг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд Г.Б......... дээрх үйлдлийг ....... аймгийн ........ сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иймд шүүгдэгч Г.Б.......... тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлэхдээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, албадлагын арга хэмжээг тохиролцсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа байдлыг харгалзан эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр прокурортой тохирсон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Г.Б......... холбогдсон гэмт хэрэг нь санаатай гэмт хэрэг бөгөөд тэрээр эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох хориотой гэдгийг болон согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулах үүрэгтэй гэдгийг ухамсарлан ойлгох чадвартай ч хүсэж үйлдсэн байх ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүх ялыг хөнгөрүүлэх болон чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн болон зүйлгүй байхгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр үлдээж, хэрэгт эд мөрийн хураагдаж ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ....... овгийн Г........... Б........ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б.......... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б....... нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргаж хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.
7. Хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН