| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0249/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/41 |
| Огноо | 2025-01-27 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/41
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ийг үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ийг арван зургаан / 16 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан арван зургаан / 16 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон нэг зуун жаран дөрөв / 164 / хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч хууль ёсны төлөөлөгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ээс хорин есөн мянга долоон зуун / 29.700 / төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ээс хоёр зуун ерэн есөн мянга дөрвөн зуун / 299.400 / төгрөг гаргуул Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбарт олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар бага насны хохирогч *******гийн ягаан өнгийн дотоож 1 ширхэг, шүүгдэгч *******ийн хар өнгийн дотоож 1 ширхэг, гэрийнх нь шаргал өнгийн хулдаас мэт зүйл 1 ширхэг, шүүгдэгч *******ийн утаснаас порно бичлэг бүхий 10 ширхэг зураг, түүний бичлэг бүхий СД 2 ширхэг зэргийг хураан ирүүлсэн СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, *******гийн ягаан өнгийн дотоож 1 ширхэг, шүүгдэгч *******ийн хар өнгийн дотоож 1 ширхэг, гэрийнх нь шагал өнгийн хулдаас мэт зүйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
9. Шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ
ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА