Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0559/З |
Дугаар | 128/ШШ2022/0495 |
Огноо | 2022-06-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2022/0495
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б****-аас Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б*****-д холбогдуулан гаргасан 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр дүгнэлтэд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б***** шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б****** би, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б***** нь иргэн Б.Г***** нь гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр 40 ширхэг тарвага зарж борлуулах зорилгоор худалдаж авсан гэх үйлдэлд зөрчлийн 2208000082 дугаартай хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр холбогдогч Ч.О******-ыг 40 ширхэг тарвага худалдсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 13,600,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн, харин холбогдогч Б.Г******-ийг 40 ширхэг тарвага худалдан авсан гэж үзэн мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 300,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх зөрчлийн хэрэгт Экологийн цагдаагийн албаны зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч А.М****** 40 ширхэг хөлдөөсөн тарвагыг хураан авч, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авсан байхад улсын байцаагч Д.Б****** нь 0002***, 0002*** дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх хэсэгт заасан ... албадлагын арга хэмжээ авсугай гэх хэсэг, 6 дахь хэсгийн в-д заасан хэсэгт эд зүйлийг хураан авсан бол хэрхэн шийдвэрлэсэн талаар бичих ёстой атал дээрх хэсгүүдийг бичилгүй хоосон орхижээ.
Мөн 0002*** дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх хэсгийн шийтгэлийн төрөл, хэмжээ бичих хэсэгт нөхөн төлбөр гэж, 0002*** дугаартай шийтгэлийн хуудасны мөн 1 дэх хэсгийн дээрх хэсэгт торгууль гэж тус тус хуульд байхгүй шийтгэлийн төрөл, хэмжээг бичсэн, 0002*** дугаартай шийтгэлийн хуудасны 2 дахь хэсэгт оногдуулсан шийтгэлийн мөнгөн дүнг бичилгүй хоосон орхисон, 0002***, 0002*** дугаартай шийтгэлийн хуудасны 11 дэх хэсэгт хэд хоногийн хугацаанд аль шүүхэд гомдол гаргаж болохыг бичилгүй хоосон орхижээ.
Иймд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдож байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б********-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0002*** дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх хэсэгт нөхөн төлбөр гэснийг торгох, 300 нэгж гэж, мөн хэсгийн ... албадлагын арга хэмжээ авсугай гэх хэсэгт эд зүйлийг хураах, нөхөн төлбөр гаргуулах гэж, 6 дахь хэсгийн в-д заасан эхний хоосон мөрөнд 40 ширхэг тарваганы махыг гэж, дараагийн хоосон мөрөнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, устгуулахаар гэж, 2 дахь хэсэгт оногдуулсан шийтгэлийн 300,000 төгрөгийг гэж, 0002*** дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх хэсэгт торгууль гэснийг торгох гэж, мөн хэсгийн ... албадлагын арга хэмжээ авсугай гэх хэсэгт эд зүйлийг хураах гэж, 6 дахь хэсгийн в-д заасан эхний хоосон мөрөнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, устгуулахаар гэж, 0002***, 0002*** дугаартай шийтгэлийн хуудасны 11 дэх хэсэгт 30 хоногийн дотор, Захиргааны хэргийн шүүхэд гэж тус тус өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив. гэжээ.
Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б***** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б***** би тус дүүргийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 24 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б***** нь Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б****-ны Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б****-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0002*** дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх хэсэгт нөхөн төлбөр гэснийг торгох, 300 нэгж гэж, мөн хэсгийн ... албадлагын арга хэмжээ авсугай гэх хэсэгт эд зүйлийг хураах, нөхөн төлбөр гаргуулах гэж, 6 дахь хэсгийн в-д заасан эхний хоосон мөрөнд 40 ширхэг тарваганы махыг гэж, дараагийн хоосон мөрөнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, устгуулахаар гэж, 2 дахь хэсэгт оногдуулсан шийтгэлийн 300,000 төгрөгийг гэж, 0002*** дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх хэсэгт торгууль гэснийг торгох гэж, мөн хэсгийн ... албадлагын арга хэмжээ авсугай гэх хэсэгт эд зүйлийг хураах гэж, 6 дахь хэсгийн в-д заасан эхний хоосон мөрөнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, устгуулахаар гэж, 0002***, 0002*** дугаартай шийтгэлийн хуудасны 11 дэх хэсэгт 30 хоногийн дотор, Захиргааны хэргийн шүүхэд гэж бичиж өөрчлөлт оруулах тухай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зуржээ.
Прокурорын дүгнэлтийг хариуцагч Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б****** хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б******-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0002007 болон 0002008 дугаартай шийтгэлийн хуудсанд тус тус өөрчлөлт оруулах тухай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б*****-ны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр дүгнэлтийг хариуцагч Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б****** зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б******-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0002*** болон 0002*** дугаартай шийтгэлийн хуудсанд тус тус өөрчлөлт оруулах тухай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б*****-ны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр дүгнэлтийг хариуцагч Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б***** зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Г.М*****-д даалгасугай.
4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН