| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2018/01027/И |
| Дугаар | 151/ШШ2018/01160 |
| Огноо | 2018-11-07 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 151/ШШ2018/01160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
............. аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ............. аймаг, ............. сум, 04 дүгээр баг, ............. 3 дугаар хэсэг 1 гудамж 7 тоотод оршин суух, ......................................./,
Хариуцагч: ............. аймаг, ............. сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай ......................... холбогдох,
Ажилгүй байсан 2017 оны 12 сарын 19-ний өдрөөс 2018 оны 08 сарын 24 өдөр хүртэл хугацааны цалин хөлс 4 800 916 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э..............ы өмгөөлөгч А.Мөнх-Өлзий, хариуцагч Ж.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Миний бие ............. аймгийн ............. сумын газрын даамлаар 2005 оноос эхлэн ажиллаж байсан. Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/11 тоот тушаалаар ажлаас халахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, ............. аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2017/0042 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0296 дугаар магадлалаар ............. аймгийн ............. сумын Засаг даргын Тамгын даргын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэхийг даалгасан.
Хуульд заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч заавал биелүүлэх үүргээ биелүүлээгүй, намайг ажилд эгүүлэн томилоогүй, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл цалин хөлсөө авч чадахгүй хохирч байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх үүрэг дагаврыг хариуцах ба мөн хуулийн 69.1-д зааснаар ажилтныг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон. Бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгохоор, 46 дугаар зүйлийн 46.1-д хэсэгт заасны дагуу ажил олгогч ажилтнаа нийгмийн даатгалд заавал даатгуулах хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй гэж заасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш буюу 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх цалин 4 800 916 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн Ж.Алтангэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... ............. аймгийн ............. сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл миний бие шүүхийн шийдвэрээр тогтоогдсон Э..............д олгох нөхөн олговор 4 973 746 төгрөгийг 2018 ондоо багтаан 2 хувааж төлнө. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны 4.8 сая төгрөгийг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын шимтгэлийн хамт төлөхийг зөвшөөрөхгүй учир нь сумдын газрын даамал 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс ............. аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын харьяанд шилжсэн гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Нэхэмжлэгч Э.............. шүүх хуралдаанд ирэх боломжгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү.
Э.............. нь ............. аймгийн ............. сумын газрын даамалаар ажиллаж байхад тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажлаас нь чөлөөлсөн. Шүүхэд гомдол гаргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж шийдвэрлэсэн. Хариуцагч нь тухайн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээснээр хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 сарын 22-ны өдрийн магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Гэтэл хариуцагч Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл нь нэхэмжлэгч Э..............ыг шүүхийн шийдвэр гарсаны дараа 2018 оны 08 сарын 24-ний өдрийн байдлаар томилоогүй байсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг гаргаснаар ............. аймгийн Газрын харилцаа Хот байгуулалтын газрын даргын тушаалаар 2018 оны 09 сарын 03-ны өдөр ............. сумын газрын даамлаар ажилд томилсон.
Иймд ажилд томилсон шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхэд нэхэмжлэл гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 4 800 916 төгрөгийг ............. сумын Тамгын дарга Ж.Алтангэрэлээс гаргуулж өгнө үү. Засгийн газрын тогтоолоор газрын даамлын бүтэц, орон тоог газрын алба руу шилжүүлсэн гэдгийг мэдээгүй одоо л мэдэж байна гэв.
Хариуцагч Ж.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Э..............ыг ажиллаж байсан хугацаанд түүний ажлын байрны бүтэц орон тоо, цалингийн сан нь манай тамгын газарт байсан. Иймд шүүхийн шийдвэрээр тогтоосон цалин хөлс болох 4 973 746 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа сумыэн газрын даамлын орон тоо, цалингийн сан нь 2018 оны 01 сарын 01-нээс эхлэн Газрын алба руу шилжсэн байгаа. Иймд би Э..............ыг газрын даамлын ажилд томилох боломжгүй тул энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.............. хариуцагч ............. аймгийн ............. сумын Засаг даргын дарга Ж.Алтангэрэлд холбогдуулан 2017 оны 12 сарын 19-ний өдрөөс тус шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 08 сарын 24-ний өдөр хүртэл хугацааны цалин хөлсний олговорт 4 800 916 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ................ сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 12 сарын 19-ний өдрөөс хойш тушаал гаргаагүй тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 08 сарын 24-ний хүртэл хугацааны цалин хөлсний олговрыг шаардсан,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ...шүүхийн шийдвэрээр тогтоосон цалин хөлсийг олгоно, түүнээс хойш 2018 оны 01 сарын 01-нээс сумын газрын даамлын орон тоо, цалингийн сан нь өөр байгууллагад шилжсэн тул олгох боломжгүй гэж маргаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.
............. аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 123/ШШ2017/0042 тоот шийдвэрээр ............. аймгийн ............. сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Э..............ыг ............. сумын газрын даамлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоожээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 сарын 22-ны өдрийн 221/МА2018/0296 тоот магадлалаар дээрх шийдвэрийн тогтоох хэсэгт Төрийн албаны тухай хуулийн гэсний дараа 25.1, 25.1.1 гэж өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө Монгол улсын Засгийн газрын 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 253 тоот тогтоолын 3 дахь зүйлээр...Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын нэгдмэл, .............лөрсөн удирдлагатай байх зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд ажиллаж байгаа сумын газрын даамлыг орон тоо, цалингийн сангийн хамт 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс аймгийн Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжүүлсэн байна.
............. аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны 09 сарын 03-нйы өдрийн Б/55 тоот тушаалд ............. аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 сарын 07-ны өдрийн 123/ШЗ2018/0278 тоот захирамжийг үндэслэн Энхтөр овогтой .............ыг ............. сумын газрын даамлаар 2018 оны 09 сарын 03-ны өдрөөс томилжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед нэхэмжлэгч Э..............ы ажиллаж байсан орон тоо, цалингийн сан нь хариуцагч ............. аймгийн ............. сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд харъяалагдаж байсан боловч шүүхийн шийдвэрийн дараа Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны шилжсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Э.............. нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар 2017 оны 12 сарын 19-ний өдрөөс 2018 оны 01 сарын 01 хүртэл хугацааны цалин хөлсний олговрыг хариуцагч ............. аймгийн ............. сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэлээс шаардах эрхтэй гэж үзнэ.
Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлийг бүхэлд нь ............. сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилд эгүүлэн томилох тушаал гаргаагүйгээс цалин хөлсний олговрыг шаардсан гэж тайлбарлаж байгаа боловч Э..............ы 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш 2018 оны 08 сарын 24-ний өдөр хүртэл хугацааны цалин хөлс нь хөдөлмөрлөх, цалин хөлс авах зэрэг үндсэн эрхийг зөрчсөн захиргааны актаас учирсан хохирол буюу өөр үндэслэлээр үүсэх эрх зүйн харилцаа гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 4 570 476 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодорхой болгож дахин нэхэмжлэл гаргаж, өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрх нь нээлтэй юм.
Э..............ы цалин хөлсийг нэг сард 585 712 төгрөг, нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс 28 805 төгрөг гэж шүүхийн шийдвэрээр тогтоосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар үнэлж, 2017 оны 12 сарын 19-ний өдрөөс 2018 оны 01 сарын 01 хүртэл хугацааны ажлын 8 хоногийн цалин хөлс 230 440 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар ажил олгогч ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж зааснаар Э..............ы ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 12 дугаар сарын цалин хөлсний олговроос шимтгэл хураамж, төлсөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ............. аймгийн ............. сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэлээс нэхэмжлэгч Э..............д 2017 оны 12 сарын 19-ний өдрөөс 2018 оны 01 сарын 01 хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 230 440 төгрөгийг гаргуулан олгож,
нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 сарын 24 хүртэл хугацааны цалин хөлсний олговор 4 570 476 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Э..............ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу 2017 оны 12 дугаар сарын шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч ............. аймгийн ............. сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэлд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 91 765 төгрөгийг төрийн сангийн орлогод үлээж, хариуцагчаас 7563 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ............. аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН