| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/36 |
| Огноо | 2016-02-15 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2016/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунбилэг
Улсын яллагч: Д.Оюунбилэг
Шүүгдэгч Х.Э, С.М
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баасанбаяр, Г.Баярдаваа нарыг оролцуулан шүүх I хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Э, С.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ********** дугаартай хэргийг 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын
Шүүгдэгч Х.Э, С.М нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн ******сумын 3 дугаар багийн нутаг **********гэх газраас хохирогч Ч.Б-ын 3 тооны шарыг бэлчээрээс нь хулгайлан авч 3.000.000 / гурван сая / төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжпэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч М.М, Х.Э нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн *********сумын 3 дугаар багийн нутаг **********гэх газраас хохирогч Ч.Б 3 тооны шарыг бэлчээрээс нь хулгайлан авч,
3.000.000 / гурван сая / төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч С.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Мөрөн сумын 13 дугаар багт байх гэртээ байж байгаад 11 цагийн орчимд хөдөө буурай аав Н.Н гэрт нь очсон. Намайг өвөөгийн гэрт очиход манай өвөө Н.Н А.Н, эгч Э.А, түүний нөхөр Э.Н нар байсан.Тэгээд байж байтал Э.Н ах хоёулаа хамт яваад хэдэн үхэр хулгайлаад ирье гээд байсан. Тухайн үед манайх банкны зээлтэй, түүнийгээ төлж чадахгүй болоод үүнийг төлөх гэж байсан юм. Тэгээд Э.Н ах бид хоёр миний өөрийн хар болон халиун зүсмийн хоёр морьтой Хөвсгөл аймгийн *********сумын чиглэлд явсан. Тэгээд бид хоёр явж байгаад **********гэх газарт бэлчиж явсан үхэрнээс хүрэн, улаан, улаан алаг зүсмийн гурван тооны монголын үхэр салгаж туугаад Д.Н голын бургас руу тууж аваачаад өвөө Н-ийн өвөлжөөн дээр оройн 22 цагийн үед тууж аваачсан. Тэгээд бид хоёр хулгайлсан 3 тооны үхрээ бургасанд байлгаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 22- ны орой Э.Н ах бид хоёр нядлаж, эмээ А.Н, эгч Э.А нар гэдэс доторыг нь арилгасан. Гэмт хэрэг үйлдэх санааг Э.Н ах гаргасан бөгөөд банкны зээл төлөх гэж хулгай хийсэн гэх мэдүүлэг /хх-ийн 50-51, 68 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр М.Ж бид хоёр ярилцаж байгаад хулгай хийхээр тохиролцоод Хөвсгөл аймгийн *******л сумын чиглэлд явсан. Тухайн үед би М.Н халиун зүсмийн, М.Ж өөрийнхээ хар зүсмийн морыой явсан. Тэгээд бид хоёр ертөнцийн зүгээр зүүн урд зүгт барагцаагаар 20-30 км орчим яваад айлын эзгүй хээр бэлчиж явсан айлын үхэртэй таарсан. Тэр үхэрнүүд бараг бүгд л бараан зүсмийн үхэрнүүд байсан. Тэр үхэрнүүд дотроос М.Ж бид хоёр ярилцаж байгаад захад нь бэлчиж явсан бусдаасаа арай том биетэй 3 тооны үхрийг салгаж туусан. Тэр гурван тооны үхэрнүүд нь гурвуулаа нас гүйцсэн гэмээр улаан, хүрэн, улаан алаг зүсмийн үхэрнүүд байсан.Тэгээд бид хоёр тэр үхэрнүүдийг туугаад өөрийн хадам аав Н-ийн гэрт очсон. Тэгээд М.Ж бид хоёр хулгай хийсэн үхэрнүүдээ гурвууланг нь нядласан, харин гэдэс дотрыг нь хадам ээж А.Н, эхнэр Э.А нар арилгасан. Нядласан үхэрнүүдийнхээ махыг хадам аавын гэрийн хойно байдаг амбаарт оруулж хөлдөөсөн. Харин арьс толгой шийрийг нь хадам аавын гэрийн гадаах **** улсын дугаартай хар өнгийн “ниссан” маркийн машины багаж руу хийчихсэн байсан. Тэгээд нэг үхрийнхээ махын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны орой хямд мах авна гэсэн Улаанбаатар хотын номертой машинтай хүмүүс ирэхээр нь 300.000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг /хх- ийн 57-58, 71-72 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Б мөрдөн байцаалтад өгсөн: Би 2015 оны 21-ний өдөр “Хавчуугийн эх” гэх газарт бэлчиж байсан үхрээ хураахаар очтол манай үхэрнүүдийн тал нь байхгүй болчихсон байсан. Тэгээд тал үхрээ гэрийнхээ гадаа тууж аваачаад, гэрийнхээ ойр орчимоор хайгаад олоогүй, тэгээд маргааш өглөө 8 цагийн орчимд гэрээсээ гараад тал үхрээ хайж яваад “******зүсмийн хоёр тооны шар, соёолон насны яагаан алаг зүсмийн нэг үхэр зэрэг гурван тооны үхэр алга болсон байсан. Тэгээд би тэр өдөртөө алга болсон үхэрнүүдийнхээ мөрийн өдөржин хайж явсаар “******” гэх уулын араас мөрийг нь олоод, олсон мөрөө дагаж явсаар хот хоорондын засмал зам хүргээд харуй бүрий болсон учир эрлээ орхисон. Ингээд би хулгайд алдсан малаа цагдаад тэмдэглүүлчхээд цагдаа нартай хамт Нандавсүрэн гуайн гэрт очиход гэрт Н.Н гуай, түүний эхнэр А.Н, охин нь хүүхэдтэйгээ байсан. Тэгээд М.С ахмад намайг “чи амбаарт ороод махнуудыг адууны мах уу үхрийн мах уу үзээд ир “ гэхээр нь би амбаарт орсон. Намайг амбаарт ороход үхрийн найман ширхэг хөл, хоёр өвчүү, шулсан хоёр хүзүүний яс, ганц хоёр хавирга, мөн хоёр ширхэг гүзээнд хийсэн цус, хоёр уушиг байсан бөгөөд би амбаараас гарч ирээд энэ тухайгаа цагдаад хэлсэн чинь цагдаа нар Нандавсүрэн гуай болон түүний эхнэрээс уг махнуудын арьс, толгой хаана байгаа юм бэ гэж асуусан чинь тэд нар “ мэдэхгүй “ гэж байснаа сүүлд нь машин дотор байгаа гэж хэлсэн. Тэгээд гэрийн хажууд байсан жижиг суудлын машины хойд багаж руу узэхэд ухрийн гурван толгой, гурван арьс зэрэг байсан бөгөөд манай хулгайд алдсан үхэрнүүдийн толгой, арьс мөн байсан, шийрнүүдийг нь гэрийн хойд талд байсан дугуйн дотроос гаргаж ирсэн гэх мэдүүлэг/ хх-ийн 16-19 дүгээр хуудас/,
Гэрч Т.А.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2015 оны 11 дүгээр сарын яг хэдний өдөр байсныг одоо сайн санахгүй байна. Намайг Н.Ш гэх газарт байх гэртээ байж байхад манай зээ хүү болох М.Ж, хүргэн Э.Н нар нь 3 тооны монголын шар тууж ирсэн. Тухайн гурван үхрийн зүс нь нэг нь улаан, нэг нь хүрэн, нэг нь улаан алаг зүсмийн үхэрнүүд байсан. Тэр хоёр тууж ирэхдээ М.Н өөрийнх нь мориор тууж ирсэн. Тэгээд би М.Ж-оос ямар учиртай үхэр тууж ирснийг нь асуухад хүнээс авах ёстой байсан, түүнийгээ л авлаа гэж байсан. Өөр юм хэлээгүй. Тэгээд М.Ж, Э.Н хоёр авчирсан гурван тооны үхрээ нядласан бөгөөд гэдсийг нь манай охин бид хоёр арилгасан. Нядласан үхрийнхээ махыг манай хойд талын амбаар руу хийсэн, харин арьс, шир, толгойг нь манай гэрийн хажуу талд байдаг эвдэрхий машины хойд багаж руу хийсэн. Тэгээд өчигдөр цагдаа нар мах, арьсыг нь. хураагаад аваад явсан. Үүнээс өөр надад мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх- ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч З.П мөрдөн байцаалтад өгсөн: Намайг2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Мөрөн сумын 7 дугаар багийн 3-15 тоотод байрлах гэртээ байж байхад Э.Н манай гэрт ирээд “Би гурван тооны үхэр тууж ирээд голын зах дээр М.Н хамт нядлачихлаа, та үхрийн мах авах уу" гэж байсан. Миний хувьд Э.Нд ах нь иэдшгүй байгаа, үнэ тохирох мах байвал мэдэж байгаарай гэж хэлж байсан болохоор хулгай хийсэн үхрийнхээ махыг надад зарах гэж ирсэн юм шиг байгаа юм. Тухай үед би өөрийнх нь ярьж байгаагаас хулгай хийсэн байна гэдгийг нь гадарласан юм. Ингээд би Э.Нд ах нь мах авахгүй, үнийг нь хүчирэхгүй байх гэсэн чинь яваад өгсөн.Тэгээд би тэр өдрөө Э.Н гурван тооны үхэр хулгайлчихсан байж магадгүй байна, ирж шалгаж өгнө үү гэж цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл / хх-ийн 13-14 дүгээр хуудас/, мал үнэлсэн тайлан /хх-ийн 26, 29 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар хуудас / зэрэг болно.
Иймд шүүгдэгч С.М, Х.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг
бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч С.М нь “2015 оны 11 дүгээр сарын 21-нд би гэртээ байж байхад Э.Н ах 3 тооны үхэр тууж ирсэн. Тэгээд надад хэлэхдээ ах нь хүнээс авах байсан үхрээ авчихлаа гэж хэлсэн. Би хулгай хийж байна гэж мэдээгүй. Э.Н ах цуг байсан гээд хэлчих дараа нь би чамайг аргалчихна гэж хэлж байсан” гэх боловч хэрэгт авагдсан хохирогч Ч.Б, гэрч Т.А.Н, З.П нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байх ба шүүгдэгчийг цагаатгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Х.Э, С.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт эд хөрөнгө хураахгүйгээр баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.Эд Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын эд хөрөнгө хулгайлах, насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримтлан түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч С.М нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор /ХХ-ийн 103 дугаар хуудас/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 1 сар 25 буюу /55/ хоногийн ял эдэлж байгаа ба шүүхээр ял шийтгүүлэхээс өмнө дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор хагас эдэлсэн 1 сар 25 буюу / 55 / хоногийн хугацаагаар баривчлах ялыг багтааж шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Эгийн цагдан хоригдсон 75 хоногийг, шүүгдэгч С.Мийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор баривчлагдсан 55 хоногийгтус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн ****** дугаартай хэрэгт мөрдөн байцаагчийн тогтооолоор битүүмжилсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн нас гүйцсэн хариун зүсмийн морийг хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд,
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 25 см урттай ажпын хэсэг нь 14 см, бариул нь 11 см урттай төмөр металл хутга нэг ширхэг, нийт 36 см урттай ажпын хэсэг нь 24 см урттай, бариул нь 11 см урттай хар хуванцар бариултай хутга нэг ширхэг бүгд хоёр ширхэг хутгыг устгахыг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй байна.
Хохирогч Ч.Б нь шүүгдэгч нартай эвлэрсэн талаар 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн эвлэрлийн гэрээ /хх-ийн 120 дугаар хуудас /-г үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Э.Н, М.Ж нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Х.Э-г эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч С.М-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа / сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-т заасныг журамлан шүүгдэгч С.М-д 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор хагас эдэлсэн 1 сар 25 буюу / 55 / хоногийн хугацаагаар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялд багтааж, биечлэн эдлэх ялыг 6 /зургаа / сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Х.Э-гийн цагдан хоригдсон 75 / далан тав / хоногийг, шүүгдэгч С.Мийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор баривчлагдсан 55 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хучин төгөлдөр болмогц эрүүгийн ******* дугаар хэрэгт битүүмжлэгдсэн нас гүйцсэн хариун зүсмийн морийг хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, 25 см урттай ажлын хэсэг нь 14 см, бариул нь 11 см урттай төмөр металл хутга нэг ширхэг, нийт 36 см урттай ажлын хэсэг нь 24 см урттай, бариул нь 11 см урттай хар хуванцар бариултай хутга нэг ширхэг бүгд хоёр ширхэг хутгыг устгахыг шүүгчийн туслахад даалгасугай.
б.Эрүүгийн ******** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичиг баримтгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийгтүдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарын урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР